Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

   

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Б.Оюунтунгалаг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Завилаа овогт Баттулгын Оюунтунгалагт холбогдох эрүүгийн 2231003410233 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Чингис суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “Цахиур” группт ресепшин ажилтэй, ам бүл 4, нөхөр, 1 нас, 03 сартай, 5 настай 2 хүүхдийн хамт Улаанбаатар Москвагийн гудамж 48Б байр, 506 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, Завилаа овогт Баттулгын Оюунтунгалаг /РД:СЮ92110506/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны орой 23-24 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 50-20 УЕВ “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.1 “...Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10а,б,  5.11а, б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 11.3 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 13-26 СЭН улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 50-20 УЕВ тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 11 сартай зорчигч О.Цэгц-Үжингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны орой 23-24 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 50-20 УЕВ “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.1 “...Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10а,б,  5.11а, б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 11.3 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 13-26 СЭН улсын дугаартай “Тоёота Приус” 30 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас 50-20 УЕВ тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 11 сартай зорчигч О.Цэгц-Үжингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Оюунтунгалаг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Оюунтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 онд жолооны курс төгссөн. Өдөр нь 3 лааз пиво уусан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.[1]

2.Хохирогч Д.Орхоны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэртээ нөхөр Ф.Баярсайханы хамт байсан. Тус өдөр 18 цагийн орчимд манай найз болох Отгонбаяр Хүдэр сумаас манай гэрт ирсэн юм. Бид найз ирсэн гээд манай гэрт байсан “Еллов тале” нэртэй дарс хувааж уусан. Ингээд дарс дуусаад манай найз харьсан. Бид амрах гээд байж байтал оройн 22 цагийн орчимд манай найз болох Сайнтөр над руу гар утсаар залгаад: “...Би “Тасаг”-т байна. Миний машин эвдэрчихлээ. Намайг ирээд аваад гэрт хүргээд өгөөч...” гэсэн. Ингээд би өөрийн гэр бүлийн хүн болох Ф.Баярсайханы хамтаар Ерөө сумын 2 дугаар баг “Тасаг” нэртэй газраас өөрийн найз Сайнтөрийг очиж авахаар явж байхад 23 цагийн үед байх өөрийн 13-26 СЭН улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Би Ерөө сумын урд гүүр орохоор явж байхад өөдөөс явж байсан тээврийн хэрэгсэл гэнэт урсгал сөрж ирээд миний машинтай мөргөлдсөн. Мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус 20” маркийн машин байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг би танихгүй, 30 орчим настай, бага насны хүүхэдтэй эмэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Ф.Баярсайханы 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ны орой гэртээ унтаж байхад манай гэр бүлийн хүн болох Д.Орхон намайг сэрээгээд хоёулаа Сайнтөр багшийг Тасгаас аваад ирье гээд намайг босгосон тэр үед цаг хэд болж байсныг анзаараагүй юм байна. Тэгээд “Тасаг” явахаар болж манай эхнэр машинаа бариад, би хажуу талын суудал дээр хэвтээд явах замдаа унтчихсан байна лээ? Гэнэт машин түс гээд юм мөргөөд, эхнэр орилохоор нь өндийгөөд харахад мөнгөлөг саарал өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн байсан. Би жолоочийг нь танихгүй, бага насны хүүхэдтэй, эмэгтэй хүн машины хажууд 1 хүүхдээ тэврээд байж байсан. Өөр хүн харагдаагүй. Би тухайн үед өөрөө архи уусан байсан тодорхой сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч С.Мөнхтуяагийн 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ байж байгаад орой 20 цагийн орчимд үхрээ саачихаад, сүүгээ хөөрүүлээд, гэртээ  ортол манай бэр Оюунтунгалаг “Ээж би Ерөө орж хүүхдийн памперс, ундаа, чихэр аваад ирье. Та манай хүүхдийг аваад хойд суудал дээр суучих гэсэн. Би зөвшөөрч манай бага ач болох Цэгц-Үжинг аваад жолоочийн хойд талын суудал дээр суусан Ингээд бид хөдлөх гэтэл манай дунд охины хүүхэд болох Чингүүн /10 настай/ ундаа, чихэр авна гээд машинд жолоочийн хажуугийн суудалд суучихсан. Бид хөдлөөд Ерөө голын гүүр өнгөрч байтал замын нүх сүлжээд байгаа бололтой хажуу урсгал руу ортол урдаас нэг гэрэл гарч ирээд л түс хийгээд д явчихсан. Урдаас утаа гараад байгаа бололтой байсан. Би тэгээд айгаад юу болсон талаар сайн санахгүй байна.  Ямар ч байсан Цэгц-Үжинг ээжийнх нь хамт машинд суулгачихаад эмнэлэг рүү явуулсан. Харин Чингүүнээ осол болсны дараахан яараад очиж машинаас гаргатал бүсээ зүүсэн байсан ба “Эмээ би зүгээр” гэж байсан. Би тэгээд Чингүүн хүүгээ дагуулаад яаж харьснаа санахгүй байна. Одоо ч айж зүрх өвдөж байна...” гэх мэдүүлэг[4],

5. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 300 дугаартай шинжээчийн: “...О.Цэгц- Үжингийн биед гэмтлийн улмаас баруун уушгинд хий хуралдсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт[5],

6. Сэлэнгэ аймгийн “Цахир Гүн” ХХК-ийн “Мөнгөн Хүлэг” авто сургуулийн шинжээч С.Оюундэлгэрийн: “...жолооч Б.Оюунтунгалаг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а ..согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10а,б, 5.11 а, б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт[6],

7. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 346 дугаартай: “...Уг машины агаар шүүгч хагарч, буферийн доод сетка хагарч, буферийн лого хугарч, капутны эмжээр хугарч, урд буфер урагдаж, тасарч, зүүн урд гэрэл хагарч радиатор ком цоорч гулзайж, буферийн хөөс хугарч, капутны нугас 2 ширхэг гулзайж, улсын дугаарын хүрээ хугарч, урд карказ гулзайж, баруун зүүн урд лонжром гулзайж, ханарч, капут зурагдсан байв...” гэх тайлан[7],

8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[8], 9.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[9], 10.Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[10], 11.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн О.Цэгц-Үжингийн өвчний түүх[11], 12.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувиуд[12], 13.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[13], 14.Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[14], 15.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Оюунтунгалагийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Оюунтунгалагт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн”, 1.3 дахь хэсэгт заасан “хохирогчийн ...хууль бус үйлдлээс шалтгаалан...” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Б.Оюунтунгалагт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Орхонд учруулсан хохиролд 4,653,000 /дөрвөн сая зургаан зуун тавин гурван мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Завилаа овогт Баттулгын Оюунтунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3  дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалагт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Орхонд учруулсан хохиролд 4,653,000 /дөрвөн сая зургаан зуун тавин гурван мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдсугай.

5. Шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай

6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ