| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0188/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/232 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/232
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч Б.Ганцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Сн Эд холбогдох 1831001320172 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д аймаг, Д суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Д аймаг, Д сумын дугаар баг хороолол р байр тоотод оршин суудаг, Д аймаг дахь ШУТИС-ийн оюутан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Х овогт Сн Э /РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2017 оны 10 дугаар сард Д аймгийн нутаг дэвсгэрт Д.О, А.Ю нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.О, А.Ю нарын зөөврийн компьютерүүдийг тус тус залилж нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С аймгийн нутаг дэвсгэрт нэгдсэн эмнэлгийн гадна иргэн Б.Гийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн Samsung-j3 маркийн гар утсыг залилаж 489.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д аймгийн нутаг дэвсгэр Д сум байрны урд иргэн П.Мийг хоргоож хэрүүл маргаан үүсгэж нүүр далан тус газар гараараа цохиж, улмаар гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Э нь 2017 оны 10 дугаар сард Д аймгийн нутаг дэвсгэрт Д.Орхонбаяр, А.Юнгэрсүрэн нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Орхонбаяр, А.Юнгэрсүрэн нарын зөөврийн компьютерүүдийг тус тус залилж нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С аймгийн нутаг дэвсгэрт нэгдсэн эмнэлгийн гадна иргэн Б.Гийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн Samsung-j3 маркийн гар утсыг залилаж 489.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д аймгийн нутаг дэвсгэр Д сум замын байрны урд иргэн П.Мийг хоргоож хэрүүл маргаан үүсгэж нүүр далан тус газар гараараа цохиж, улмаар гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч С.Э нь тус тус гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч С.Эий шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байна. Гийн хохирлыг богино хугацаанд төлж барагдуулна. Өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.Гийн шүүх хуралдааны хэлэлүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө ажил дээрээ үйлчлүүлэгч нараас шинжилгээ авч байхад С.Э ирээд намайг хүлээгээд сууж байснаа утсаа өгөөч хүнтэй ярих хэрэг байна гэхээр нь утсаа өгсөн. Би шинжилгээгээ авчихаад Эийг хайхад олдоогүй, цуг ажилладаг хүнийхээ утсаар 10 гаруй удаа залгасан боловч аваагүй, сүүлд утас маань холбогдох боломжгүй болсон. Утасны үнэ 489.000 төгрөг нэхэмжилснээс 150.000 төгрөгийг өнөөдөр төлсөн, үлдэгдэл 339.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч А.Ю 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 сард намайг сургууль дээр байхад С.Э уулзаад чи нөүтбүүкээ анддаа 3 хоног хэрэглүүлээч буцааж өгөхдөө ломбарданд тавьсан байгаа гар утсыг чинь авч өгье гэхээр нь би зөвшөөрөөд Ц. байгаа яриад авчих гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа нөүтбүүкээ авъя гэхэд нөгөө хүүхэд маань хэрэглэж дуусаагүй байна гэсэн. Тэрнээс хойш асуухаар байж бай гэдэг сүүлдээ би чамд өөр нөүтбүүк авч өгнө гэдэг байсан. бүүр сүүлдээ утсаа салгаад алга болсон. 14 хоногийн дараа Д.О уулзаад нөтбүүкээ авъя гэхэд чи С.Этэй учраа ол энийг надад бүүр ав гэж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар тал/
Хохирогч Д.О 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 сарын эхэн үед С.Э 2 цаг нөүтбүүкээ хэрэглүүлээч бие даалтаа хийх гэсэн юм гэхээр нь би зөвшөөрсөн тэгээд орой нь С.Э рүү нөүтбүүк авчирч өг гэж хэлэхэд за гэж хэлээд сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр тал/
Хохирогч П.М 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Цэрмаа эгчийн гэрээс гараад явж байхад Билгүүн араас гүйж ирээд чи яасан овоо пизда вэ гээд миний зүүн нүд, дал нуруу орчим руу 2-3 удаа гараараа цохьсон, зүүн гуя руу хар өнгийн иштэй хутгаар 2 удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 дүгээр тал/
Гэрч Ц.С 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний охины барьж байсан гэр утсыг Д аймгийн Бирж дээрээс шинээр худалдаж авч байсан. Би уг гар утсыг тухайн үедээ 489.000 төгрөгөөр авч байсан. Самсунг Жи-3 маркийн утас юм. Гар утсыг 2018 оны 02 дугаар сард авч байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний дүгнэлт
| Д/д | Нэр төрөл | Хэмжих нэгж | Тоо | Нэгжийн үнэ, Төгрөгөөр | Нийт үнэ, төгрөгөөр | Тайлбар |
| 1 | Samsung J3 /2017 он/ | ш | 1 | 489000 | 489000 | Ашиглаад 7 сар болсон шинэ гар утас хэрэглээний элэгдэл тооцов. |
| Нийт дүн |
Гэрч Д.Б 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Э нь миний зээ хүү байгаа юм. Элдэв муу зуршилгүй, даруу Дд ШУТИС-д 2015 онд элсэн суралцаж байгаад цэрэгт явсан. Тэгээд буцаж ирээд сургуульдаа сурч байгаад гэнэт л алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр тал/
Гэрч Ц. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Э нь миний гар утас руу залгаад Ю нөүтбүүк чамд байгаа юм уу гэж асуусан. Би байгаа гэж хэлсэн чинь чи Д.О гээд манай сургуулийн эмэгтэйд аваачаад өгөх хэрэгтэй байна гэхээр нь Юнгэрээс асуу гэж хэлсэн чинь хэлчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ю залгаад асуусан чинь тиймээ өгчих гэсэн юм. Тэгээд би Д.Орхонбаярт нөүтбүүкийг аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 112 дугаар тал/
Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 120 дугаар тал/
| Д/д | Эд хөрөнгийн нэр | х/н | Нэг бүрийн үнэ | Тоо хэмжээ | Бүгд |
| 1 | DELL маркийн нөтбүүк /хуучин/ | ш | 200000=00 | 1 | 200000=00 |
| 200000=00 |
Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 126 дугаар тал/
| Д/д | Эд хөрөнгийн нэр | х/н | Нэг бүрийн үнэ | Тоо хэмжээ | Бүгд |
| 1 | ACER i3 маркийн нөтбүүк /хуучин/ | ш | 280000=00 | 1 | 280000=00 |
| 280000=00 |
Гэрч Б.Бын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П.М гэх залууг гарч ирэхэд С.Э очоод толгой, дал нуруу хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохьсон. Зууралдаад газар унасан байхад дахиад цохьсон ба тэврээд салгахад С.Э нь гартаа хутга барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 163-164 дүгээр тал/
Гэрч Т.Ундрахын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр П.М орж ирэхэд зүүн гуяны ар хэсгээс цус гоожоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 дугаар тал/
Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 539 дугаартай:
“1.П.Мийн биед зүүн гуяны орчимд 2 шарх, зүүн далны орчимд болон зүүн нүдний доод зовхины цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2.П.Мийн биед илэрсэн зүүн гуяны шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.П.М учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 167 дугаар тал/
Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай:
“1.Шинжилгээнд ирүүлсэн П.М бор шаргал өнгийн өмдний дээд ирмэгээс эгц доош 19 см, зүүн хөлийн гадна оёдлоос баруун тийш 4 см зайд 13 мм гэмтэл мөн гэмтлээс баруун доош 5,6 см зайд 12 мм зэрэг гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна.
2.Бусад гэмтлүүд нь тодорхой цаг хугацааны явцад үүссэн элэгдэлт байна.
3.Цаг хугацааг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 172-174 дүгээр тал/
С.Эий 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 182-186 дугаар тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 205 дугаар тал/
Банкнуудын лавлагаа /хх-ийн 213-222 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 223-227 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч С.Э шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Э нь 2017 оны 10 дугаар сард Д аймгийн нутаг дэвсгэрт Д.О, А.Ю нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Орхонбаяр, А.Юнгэрсүрэн нарын зөөврийн компьютерүүдийг тус тус залилж нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн нутаг дэвсгэрт нэгдсэн эмнэлгийн гадна иргэн Б.Гийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн Samsung-j3 маркийн гар утсыг залилаж 489.000 төгрөгийн хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн,
2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д аймгийн нутаг дэвсгэр Д сум Төмөр замын 15-р байрны урд иргэн П.М хоргоож хэрүүл маргаан үүсгэж нүүр далан тус газар гараараа цохиж, улмаар гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хангаж байх ба тухайн зүйл хэсгүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Эий гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжүүдийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч С.Эий гэмт үйлдлийн улмаас бусдад нийт 969.000 төгрөгийн, мөн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.О, А.Ю, П.М нар нь шүүгдэгч С.Эээс хохиролоо төлүүлэн авсан, нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Б.Г 489.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч шүүхийн шатанд 150.000 төгрөг төлж барагдуулсан ба үлдэгдэл 339.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Эээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Э нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийн зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэргийн хувьд шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ял шийтгэлийг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Харин мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хувьд мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Учир нь: Шүүх хуралдаанд оролцсон прокуророос торгох ялыг санал болгосон боловч шүүгдэгч С.Э нь оюутан, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эмээгийнхээ тэтгэвэрийн мөнгөөр амьжиргааны эх үүсвэрээ болгож амьдардаг болох нь нотлогдож байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, оновчтой, эрүүгийн хариуцлагын үр дүнтэй хэлбэр болно гэж шүүх дүгнэн үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ялтан С.Эий энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 08 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагтай дүйцүүлж бүгд 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч ялтан С.Эий биечлэн эдлэх ялын хэмжээг 176 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Х овогт Сн Эийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Эээс 339.000 төгрөг гаргуулан хохирогч С аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг 327 тоотод оршин суух, Б овогт Бын Гт /********/ олгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Х овогт Сн Эд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Эийг 339.000 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01 сарын хугацаанд төлж барагдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Эийг ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх байх үүргүүдийг тус тус хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Э уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х овогт н 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ялтан С.Эий энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 08 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагтай дүйцүүлж бүгд 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч ялтан С.Эий биечлэн эдлэх ялын хэмжээг 176 цагийн хугацаагаар тогтоосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ялтан С.Эд оногдуулсан 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан С.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
12.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
13.Ялтан С.Эд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ