Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар

улсын яллагч Т.Нансалмаа

шүүгдэгч С.Амгаланбаатар, Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Буурагчин овогт Баяраагийн Майнбаяр, Шарнууд овогт Сувд-Эрдэнийн Амгаланбаатар, Боржигон овогт Хүрэлбаатарын Пүрэвсүрэн нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2231001160111 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:  

Шүүгдэгч Б.Майнбаяр: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Дархан төмөрлөг” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуутын 1 дүгээр гудамж, 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Буурагчин овогт Баяраагийн Майнбаяр, /РД:МВ89050113/

Шүүгдэгч С.Амгаланбаатар: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 гудамж, 2 байр 37 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овогт Сувд-Эрдэнийн Амгаланбаатар /РД:ТЖ88020219/

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “Дархан дулаан” ЦТС-нд засварчин ажилтай, ам бүл4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 1 дүгээр байр 2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Хүрэлбаатарын Пүрэвсүрэн /РД:ТА87010198/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нар нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас загас агнах зорилгоор явж байхдаа 14:00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах Цөх гол буюу хилийн 687 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг  зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн: “Цаашид амралт, зугаалгаар явахдаа тухайн орон нутгийг зөрчиж ямар нэг зөрчил гаргахгүй. Прокурортой тохирсон ялаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсье” ...гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Амгаланбаатар: “Хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Майнбаяр: “Хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед Хүдэр сумын Шоргоолжийн гол явна гэж явсан. Тэгээд бид хэд Хүдэр сум руу явж байх хугацаанд Хүдэр сумын Цөх гол гоё гээд тийшээ явахаар болсон юм. Тэгээд бид хэд Хүдэр сумаас наан 12 цагийн үед ирж, төв замаас зүүн гар тул рүү хойд зүг рүү шороон зам руу салж явсан. Тэгээд Хүдэр сумаас Цөх гол дээр 13 цагийн үед ирсэн юм. Гол дээр ирээд машинаа уулын орой дээр тавьж бид 4 доошоо гол руу алхаад явсан, тэр үед машинаас гол руу 5-10 минут алхаад голын салаа, уулын энгэр доор нэг хясааны доор очиж эд зүйлээ буулгаж, загас барих ажилдаа орсон. Тухайн үед уг газарт 3 цооног загасны өрмөөр гаргаж тус газарт 40-50 минут гаруй сууж загас барьсан юм, тухайн үед загас баригдаагүй. Загас барих байх хугацаанд бэлэн хиам, талх идсэн юм. Тэгээд бид нарыг сууж байхад голын цаад талд бид нараас 500 метр зайд цагаан машинтай 2 хүн загас барьж байгаад яваад өгсөн. Эдгээр хүмүүс бид нарыг гол дээр ирэхэд загас бариад сууж байсан, тэгээд бид нарыг ирсний дараа 20-30 минутын дараа явсан байх байхгүй болсон байсан. Тэгээд бид нар дахин цооног гаргаж загас барих гэтэл өрөм дийлэхгүй, өрөм иргүй болсон тул дахин цооног гаргахад хэцүү байсан. тэгээд бид нар нөгөө загас барьж байсан 2 хүний газарт очиж үзье, тэд нарын цоолсон цооног дээр загас барих, ямар өгөөш хэрэглэснийг үзэх зорилгоор бид нар бүгд явсан юм. Тэгээд бид нар тэр 2 хүний загас барьсан газарт ирж тэд нарыг цооногийг үзэж байхад оросын хилийн цэргийн 4 хүн голын цаанаас модон дундаас 69 маркийн машинтай ирж бид нарыг саатуулсан юм. Тухайн үед миний бие болон Амгаланбаатар бид хоёр цооног дээр ирсэн байсан, Майнбаяр, Дэлгэрмөрөн хоёр голын голд явж байсан тэр үед орос цэргүүд дуудахаар нь Майнбаяр наашаа ирж, Дэлгэрмөрөн цаашаа голын нөгөө эрэг рүү алхад явсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 137-138 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Майнбаярын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 08 цагийн үед миний бие болон манай найз Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар, Г.Дэлгэрмөрөн бид нар загасанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу явсан. Хүдэр сумаас наан зүүн гар тийш салж шороон замаар хойд зүгт явсан, тэгээд бид хэд тухайн өдрийн 14 цагийн үед Хүдэр сумын нутаг дэвсгэрт байдаг Цөх гол дээр ирсэн. Тус гол дээр ирээд уул дээр машинаа үлдээж доошоо гол руу алхаж явсан. Уул дээрээс доошоо уруудаж голын салаа, уулын доор нэг хясааны доор очсон ингэж алхахдаа 5-10 минут алхсан юм. Гол дээр ирж цай унд уугаад загасчлах гэж байхад голын цаад талд нь 2 хүн загас барьж байсан, тэр үед тухайн хүмүүс бид нарыг хараад яваад өгсөн юм. Тэгээд бид нар голын цаад талд загас барьж байсан хүмүүсийн цооног дээр сууж загас барья гэж бодож тийшээ алхаад явсан. Учир нь бид нарын мөс өрөмддөг өрөм иргүй болсон мөс цоолж цооног гаргаж чадахгүй байсан учир голын цаана бэлэн цооног байсан тул тэнд очиж өмнө нь сууж байсан 2 хүний гаргасан цооног дээр загас барья гэж бодоод голын цаана гарсан юм, тэгээд голын өмнө нь сууж байсан 2 хүний цооног руу явж байхад 4-5 орос цэрэг ирж бид хэдийг дуудсан юм, тухайн үед Амгаланбаатар, Пүрэвсүрэн хоёр урд алхаж явж байсан, араас нь би явсан тэгээд миний араас Г.Дэлгэрмөрөн явж байсан, орос цэргүүд бид нарыг дуудахад Амгаланбаатар, Пүрэвсүрэн бид гурав очсон, тэр үед Пүрэвсүрэн буцаад явсан юм. Тэгээд бид гурвын орос цэрэг дээр очиход бид нарыг саатуулаад машиндаа суулгаад Оросын застав руу яваад явсан. Застав дээр бид нарыг аваачиж нэг өрөөнд оруулж мэдүүлэг авсан тэгээд тухайн өдрийн орой 23 цагийн орчим бид гурвыг Монгол хилийн цэргийн хүмүүст хүлээлгэн өгсөн....” гэх мэдүүлэг, /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Амгаланбаатарын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 8 цагийн үед загасанд явах зорилгоор Дархан-Уул аймгаас найз Дэлгэрмөрөн, Пүрэвсүрэн, Майнбаяр нарын хамт явсан. Тухайн үед бид нар хаашаа явах уу гэж ярьж байгаад Майнбаяр Хүдэр сумын Цөх гол руу явъя өмнө нь нэг очиж байсан, өмнө нь зун нэг явж байсан салаа байдаг юм гэж хэлсэн, тэр үед бид нар зөвшөөрч тус газар уу явахаар болсон. Тэгээд явж Хүдэг сум руу 12 цагийн үед очсон, тэгээд Хүдэр сумаас наагуур зүүн гар тийш хойд зүг рүү шороон замаар салж хойд зүгт явсан. Тэгээд бид нар ЦӨХ гол дээр 12-13 цагийн үед очсон юм. Гол дээр очиж машинаа уул дээр үлдээж доошоо гол руу бид хэд алхаж орсон юм. Ингэж алхаж байхад 2 хүн цагаан машинтай голд дээр сууж загас барьж байсан юм. Тэгээд бид нар гол руу бууж голын салааны доор уулын энгэрт хясаан доор очсон. Тэнд бид нар бэлэн эд зүйл идэж, ууж, тэгээд 4-5 цооног гаргаж загас барьсан юм, тэр үед ямар нэг загас баригдаагүй. Тэгээд бид нар дахин цооног гарах гэтэл өрмийн ир байхгүй болж цооног гаргаж чадахгүй байсан юм, тэгээд бид хэд нөгөө загас барьж байсан 2 хүнийг байгаа эсэхийг харахад байхгүй явсан байсан. Тэгээд тухайн үед бид нар тэр 2 хүний гаргасан цооног дээр сууж үзье, загас байгаа эсэхийг үзье гэж бодоод тэр 2 хүний загас барьж байсан газар уу алхаад явсан. Тэр нь бид нарын сууж байсан газраас 400-500 метр газарт байсан юм. Ингээд бид хэд тэр газарт очиж өмнө нь сууж байсан 2 хүний цооногт уурга шидэж тоглуулсан нээх удаан суугаагүй, тэгээд тэр хүмүүс цаашаа цооног гаргасан байсан учир тухайн цооногт шидэж үзье гээд явж байхад цаанаас модон дундаас УАЗ 469 маркийн машинтай 3-4 орос цэрэг гарч ирээд бид нарыг зогс, стоп гээд зогсоосон юм. Энэ үед Пүрэвсүрэн бид хоёр ойрхон явж байсан араас Майнбаяр, тэгээд Дэлгэрмөрөн нар явж байсан. Тэр үед Орос цэргүүд бид нарын дуудахад миний бие, Пүрэвсүрэн, Майнбаяр бид нар яваад очсон харин Дэлгэрмөрөн цаашаа Монгол тал руу яваад өгсөн. Тухайн үед Дэлгэрмөрөн нөгөө талын Монгол талын голын эрэг хавьд явж байсан учир цаашаа явсан түүнийг орос цэргүүд дуудсан боловч сонсоогүй юм шиг яваад өгсөн. Ингээд Орос цэргүүд миний бие, Майнбаяр, Пүрэвсүрэн бид гурвыг саатуулж аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 155-156 дугаар хуудас/,

Гэрч Б.Цогтхүүгийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...Заставаас мэдэгдсэн зүйл байхгүй. Тус иргэд Оросын холбооны улсын цэргийн хүмүүст саатуулагдсаны дараа мэдсэн юм. Тухайн өдөр хилийн тэмдэгтийн чиглэлд өглөө хилийн манаа явсан юм. Тэр үед манаа өнгөрсний дараа хил зөрчигч нар зөрчсөн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 082 дугаар хуудас/,

Гэрч Б.Буяннямын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...ОХУ-ын талаас хилийн 687 дугаар тэмдгийн баруун талаар метр газарт Монгол Улсын иргэн С.Амгаланбаатар, Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн нар нь улсын хил зөрчиж Монгол Улсаас ОХУ-ын тал руу орж ирж саатуулагдсан талаар Монгол Улсын Сэлэнгийн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчид албан захидал ирүүлсэн. Уг албан албан захидалд хил зөрчигчийг 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 687 дугаар тэмдгийн дэргэд хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээлгэн өгөх талаар санал тусгасан байсан. Тэгээд манай ангийн зүгээс тухай хил зөрчигчийн хүлээн авах уулзалтыг зохион байгуулж 2022 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 23 цаг 30 минутад хүлээн авсан. Тухайн үед Монгол Улсын иргэн С.Амгаланбаатар, Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн нарыг хүлээн авсан юм. Ингэж Монгол Улсын иргэнийг Монгол, Оросын Улсын хилийн дэглэмийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний 30 дугаар зүйлийг үндэслэж хилийн бүрэн эрхт туслагчийн уулзалтыг зохион байгуулж хүлээн авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Гэрч Г.Сайнбаярын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...Г.Дэлгэрмөрөн нь өөрийн ярьж байгаагаар голын голд явж байсан гэж хэлж байсан. Тэр үед Оросын цэргүүд гарч ирсэн тэгэхээр нь зогсоод харж байсан гэсэн юм. Орос цэргүүд нааш ир гэсэн боловч очоогүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 87 дугаар хуудас/,

Гэрч Б.Хүдэрчулууны 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Тухайн хилийн талаар хэлэхэд манайх хилийн 673-688 тэмдэгт нь усан хилээр хиллэдэг юм, ингэж хиллэхдээ Цөх голоор улсын усан хил байдаг, хил зөрчсөн ^эсэг болох 687 дугаар тэмдэгтийн хувь голын гольдирлоор /голоор/ улсын хилийн шугам явна. Гүйцэтгэсэн заставаас ахлах дэслэгч Б.Мөнхтүшиг, байлдагч У.Одонбаатар нар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед хилийн манаа нь тухайн өдрийн 06-12 цагийн хооронд морин уналгатай хилийн манааны үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед ямар нэгэн хилийн зөрчил илрээгүй, тайван байна гэж илтгэсэн. Тухайн үед хилийн манаа 09 цагийн үед хилийн зөрчил гарсан газраар явсан байсан. Харин хил зөрчигч нар тухайн:.үед,11-12 цагийн үед хилийн зөрчил гарсан газарт очсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 89 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мөнхтүшиг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр заставын дарга, ахмад Б.Хүдэрчулууны томилгооны дагуу миний бие байлдагч У.Одонбаатарын хамт манай заставын хариуцсан хэсэг болох хилийн 683 дугаар тэмдгээс 688 дугаар тэмдгийн чиглэлд хилийн шугамын дагуу ул мөрний үзлэг шалгалт хийсэн. Хилийн үзлэг шалгалт 07 цагаас 683 дугаар тэмдгээс эхэлсэн ба хилийн 688 дугаар тэмдэг дээр өглөөний 10 цаг 40 минутад ирсэн. Хилийн 688 дугаар тэмдгээс буцаж заставын байрлалд ирсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хяналтаар илэрсэн зүйлгүй тайван байсан. Ахин шалгалтаар яваагүй байтал 16 цагийн үед ОХУ-ын талаас Отрядын төвд мэдэгдсэний дагуу манай заставт Хилийн 687 дугаар тэмдгийн чиглэлээр хилийн зөрчил гарсан байна” мэдээллийг өгсөн. Заставын дарга Б.Хүдэрчулуун нь үзлэг, шалгалт хийхээр явсан. Би заставын байрлал дээр үлдсэн. Ингээд хилийн зөрчлийн хойшлуулшгүй ажиллагаа явагдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

Гэрч У.Одонбаатар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Тухайн үед ахлах дэслэгч Мөнхтүшигийн хамт хилийн манааны үүрэг гүйцэтгэсэн. Тухайн тэмдэгтийн чиглэлд өдрийн 07-12 цагийн хооронд хилийн манааны үүрэг гүйцэтгэсэн. Загас барьж байсан хүмүүсээс таараагүй. 9-10 цагийн хооронд тухайн тэмдэгтийн хооронд явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Гэрч Х.Дэлгэрмөрөнгийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 08 цагийн үед миний бие болон найз X.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар, Б.Майнбаяр бид нар загасанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу явсан юм. Тухайн үед Б.Майнбаяр өөрийн мэддэг газар уу, өмнөх оны хавар очиж байсан газар уу явсан юм. Уг газар нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байдаг гол дээр очсон юм Бид хэд гол дээр өдөр очсон юм. цаг хараагүй учраас мэдэхгүй байна. Тэгээд голын эрэг дээр уулын орой дээр очсон доошоо явсан зам байсан тэр замаар явах гэтэл огцом эрэгтэй, зам нь эвгүй байхаар нь машинаа уул дээр үлдээгээд загасны хэрэгслээ аваад доошоо гол руу буусан Ингэж бууж гол дээр 2 хүн цагаан машинтай загас бариад сууж байсан Тэгээд бид нар доошоо гол руу буухад голын салаа байхаар нь голын урсгалын дагуу уруудаж явсан. Тэгээд нэг хадны наан голын тохой байсан тэр газарт очиж загас барихаар болсон. Тэр үед гол дээр очиж загас барих цооног гаргаж загас барьж сууж байгаа цай унд ууж, бэлэн авч явж байсан хиам талх идсэн Тэгээд тухайн газарт хэсэг сууж загас барих гэж байгаад загас баригдаагүй Тэгээд бид нарыг сууж байхад бид хэд хоорондоо дээшээ өгсөж загас барьж байсан 2 хүний газарт очиж загас баригдаж байна уу харья гэсэн юм тэгээд бид 4 дээшээ өгсөж явсан. өмнө нь загас барьж байсан 2 хүн байхгүй яваад өгсөн байсан, тэр үед манай хэд загас барьж байсан хүмүүс загас барьсан эсэхийг үзье цооногийг харьяа гээд тухайн газар уу бид 4 хамт явсан Тэгээд бид 4 хамт өмнө нь загас бар^ж байсан хүмүүсийг цооног дээр очсон тэр үед манай 3 түрүүлээд очсон би хойно нь явж байхад машины дуу гараад 461 маркийн машинтай буутай, цэргийн хувцастай хүмүүс гарч ирсэн. Тэр үед манай хэдийг бариад авсан тэр үед машинаас буутай хүмүүс гарч ирэхээр нь миний бие эргэж хараад буцаагаад алхаад явсан Тэр үед цэргийн хувцастай хүмүүс намайг араас д/удаад гараар даллаад байсан юм, тухайн үед оросоор юм хэлсэн байх би хэлийн ойлгоогүй айсандаа тэр чигээрээ яваад машин дээрээ ирсэн Машин дээрээ ирээд найзуудаа хараад хэсэг зогссон эхлээд 2 найзыг мань аваад явсан дараа нь 1 найзыг мань аваад явсан Тэгээд миний бие сүлжээтэй газар очиж найзуудын эхнэрүүд рүү залгаж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 11 дүгээр хуудас/, улсын хилийн дэглэм зөрчигчийг шилжүүлсэн акт, /хх-ийн 18-19 дугаар хуудас/, улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 20-22 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 23-26 дугаар хуудас/, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн протокол, /хх-ийн 27-28 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 115-118, 131-134, 147-150 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 123, 139,  157 дугаар хуудас/, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 172-173 дугаар хуудас/, яллах дүгнэлт, /хх-ийн 174-179 дүгээр хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед  шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна  гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нар нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас загас агнах зорилгоор явж байхдаа 14:00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах Цөх гол буюу хилийн 687 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг  зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэмт хэрэг үйлдээгүй гэж маргах зүйл байхгүй...”  гэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэнгийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд бид нар тэр 2 хүний загас барьсан газарт ирж тэд нарыг цооногийг үзэж байхад оросын хилийн цэргийн 4 хүн голын цаанаас модон дундаас 69 маркийн машинтай ирж бид нарыг саатуулсан юм. Тухайн үед миний бие болон Амгаланбаатар бид хоёр цооног дээр ирсэн байсан, Майнбаяр, Дэлгэрмөрөн хоёр голын голд явж байсан тэр үед орос цэргүүд дуудахаар нь Майнбаяр наашаа ирж, Дэлгэрмөрөн цаашаа голын нөгөө эрэг рүү алхад явсан....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Майнбаярын яллагдагчаар өгсөн: “...өмнө нь сууж байсан 2 хүний цооног руу явж байхад 4-5 орос цэрэг ирж бид хэдийг дуудсан юм, тухайн үед Амгаланбаатар, Пүрэвсүрэн хоёр урд алхаж явж байсан, араас нь би явсан тэгээд миний араас Г.Дэлгэрмөрөн явж байсан, орос цэргүүд бид нарыг дуудахад Амгаланбаатар, Пүрэвсүрэн бид гурав очсон, тэр үед Пүрэвсүрэн буцаад явсан юм...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Амгаланбаатарын яллагдагчаар өгсөн: “...Ингээд бид хэд тэр газарт очиж өмнө нь сууж байсан 2 хүний цооногт уурга шидэж тоглуулсан нээх удаан суугаагүй, тэгээд тэр хүмүүс цаашаа цооног гаргасан байсан учир тухайн цооногт шидэж үзье гээд явж байхад цаанаас модон дундаас УАЗ 469 маркийн машинтай 3-4 орос цэрэг гарч ирээд бид нарыг зогс, стоп гээд зогсоосон юм. Энэ үед Пүрэвсүрэн бид хоёр ойрхон явж байсан араас Майнбаяр, тэгээд Дэлгэрмөрөн нар явж байсан. Тэр үед Орос цэргүүд бид нарын дуудахад миний бие, Пүрэвсүрэн, Майнбаяр бид нар яваад очсон харин Дэлгэрмөрөн цаашаа Монгол тал руу яваад өгсөн. Тухайн үед Дэлгэрмөрөн нөгөө талын Монгол талын голын эрэг хавьд явж байсан учир цаашаа явсан түүнийг орос цэргүүд дуудсан боловч сонсоогүй юм шиг яваад өгсөн. Ингээд Орос цэргүүд миний бие, Майнбаяр, Пүрэвсүрэн бид гурвыг саатуулж аваад явсан...” гэх мэдүүлэг, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 11 дүгээр хуудас/, улсын хилийн дэглэм зөрчигчийг шилжүүлсэн акт, /хх-ийн 18-19 дугаар хуудас/, улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 20-22 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 23-26 дугаар хуудас/, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн протокол, /хх-ийн 27-28 дугаар хуудас/, зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нарыг “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нарын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчлагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1.400 нэгжтэй тэнцэх буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.   

Шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй байна.

            Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хамт архивт шилжүүлж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Майнбаяр, Х.Пүрэвсүрэн, С.Амгаланбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Буурагчин овогт Баяраагийн Майнбаяр, Шарнууд овогт Сувд-Эрдэнийн Амгаланбаатар, Боржигон овогт Хүрэлбаатарын Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Майнбаяр, С.Амгаланбаатар, Х.Пүрэвсүрэн нарт тус бүр 1.400 /нэг мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.400.000 / нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Майнбаяр, С.Амгаланбаатар, Х.Пүрэвсүрэн нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөр ийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.

5.Шүүгдэгч Б.Майнбаяр, С.Амгаланбаатар, Х.Пүрэвсүрэн нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ