Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 61

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч Н.Анх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Нарантуяагийн Анх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201626031110 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 20-2-ын 280 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд

1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жил тэнсэж, 1997 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 64 дүгэээр Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар шийтгэгдэж 1999 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 144 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхээр 323 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Чингэлтай дүүргийн шүүхийн 429 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2001 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 33 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Орхон аймгийн Сум дундын шүүхийн 180 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн, 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Нарантуяагийн Анх-Эрдэнэ /РД:ФА81110371/,

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Анх-Эрдэнэ нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кореа Фүүдс хоолны газар ажилладаг иргэн Ц.Шинэсарангийн  Ай Фоне-6 маркийн гар утсыг хулгайлж 660.000 төгрөгний,

-2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хоме Плаза төвд байрлах эмийн сангийн ажилтан Б.Мөнгөнцэцэгийн Самсунг Глакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлж 800.000 төгрөгний буюу бусдад нийт 1.460.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Н.Анх-Эрдэнэ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            Хохирогч Ц.Шинэсарангийн: ...Би 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн ажил болох Гэгээнтэн хотхоны Амттай Кореа Фүүдс ресторанд гал тогоо талын үйлчилгээний ширээн дээр гар утсаа тавиад ажлаа хийгээд явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа өөрийн ширээн дээр очоод өөрийн гар утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан. Тухайн үед гаднаас хүүхэд тэвэрсэн эрэгтэй, эмэгтэй хүн орж ирээд хурдан гараад явсан болохоор тухайн 2 хүнийг авсан гэж бодоод шууд араас нь гарч хайсан боловч олдоогүй, эргэж орж ирээд рестораны камерыг шүүж үзэхэд миний таамаглаж байсан хүүхэд тэвэрсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүн миний утсыг ширээн дээрээс аваад гарсан байсан. Би 2016 оны 3 дугаар сард хүнээс Ай- Фоне-6 маркийн гар утсыг 700.000 төгрөгөөр худалдан авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19, 72-73 дугаар хуудас/,

            Хохирогч Б.Мөнгөнцэцэгийн: ...2016 оны 10 дугаар сарын 12-нд би ажлын байрандаа байж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн хүүхдийн хамт орж ирсэн. Тэр хоёр хүнийг гарч явсны дараа нэлээн удаж байгаад гар утсаар ярих шаардлага гарч утсаар лангууны хойно байсан гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд камер шүүж үзэхэд хүүхэдтэй орж ирсэн эрэгтэй нь лангууны хойноос авч байгаа бичлэг байсан. Лангууны хойноос гар утас хулгайлан авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаартай хуудас/,

            Гэрч Б.Гантулгын ...Би 2016 оны 8 дугаар сарын сарын 3-ны өдөр 14:00 цагийн үед ажил дээр ирж ажилласан. Тухайн үед хүүхдийн төрсөн өдрийн хүлээн авалттай байсан ба 16:00 цагийн үед хүлээн авалт дуусах тийшээ хандаж байхад манай зохион байгуулагч надаас ширээн дээр тавьсан байсан гар утас нь хэн нэгэн нь авсан уу гэж надаас асуухаар нь би мэдэхгүй байна. Чи гар утас руугаа залгаад үзээч гэж хэлсэн. Тэгээд 5 минут орчим Шинэсарангийн утас руу залгахад дуудаж байгаад утас нь холбогдохоо больсон. Тэгээд манайхан камерын бичлэг шүүж үзэхэд хүүхдээ тэвэрсэн эрэгтэй хүний ширээн дээрээс гар утас аваад гарч явж байсан. Тэгээд Шинэсаран гадагш гарч рестораны эргэн тойронд хайсан боловч утас авсан хүн олдоогүй юм. Тэгээд бид нар цагдаа дуудсан. Эрэгтэй нь цагаан фодволк жинсэн өмдтэй байсан. Эмэгтэй нь шар фудволктой байсан. Тухайн 2 хүн нь 2 хүүхэдтэйгээ явж байсан. Бага хүүхэд нь 2 нас орчим ягаан өнгийн хувцастай. Том хүүхэд нь 4 нас орчим улаан өнгийн хувцастай байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар хуудас/,

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 47 дугаар хуудас/,

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

            2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 88-90 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Анх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

            Мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 07 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн хотхоны 2 давхарт байрлах Солонгос хоолны газар ороод ширээн дээр нь байсан l phone-6 маркийн гар утсыг хулгайлсан. Тухайн утсыг урт цагааны урд явж байгаад танихгүй хүнд 300.000 төгрөгөөр худалдсан.  Мөнгийг нь гэртээ хоол хүнс хувцас аваад дууссан. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 120 мянгатын орчим Эрэл Сөх-өөс манай эхнэр Оюун-Эрдэнэ нийгмийн даатгалын дэвтэрээ авах гэж очсон юм.  ...Байрнаас гараад Олимп хотхоны зүг рүү явж байхдаа Хом Плаза худалдааны төвийн эмийн сан руу хүүхдийн сүү авах гээд орсон. Манай эхнэр сүүг нь сонирхоод байж байхад нь лангууны ард худалдагчийн Самсунг маркийн гар утас байхаар нь би хулгайлан аваад гадагш гарсан. Энхэр тухайн үед хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Мөн л Драгон төвийн орчим авч явж байгаад хөдөө явах гэж байгаа байдалтай хүнд 100.000 төгрөгөөр өгсөн. Мөнгөөр нь ойр зуурын идэх юм авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Мөн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны наадмын дараа 8 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Туул голын эрэг эхнэр хүүхдийн хамт салхилсан юм. Тэгээд гэртээ харих гээд Туул голоос хойш алхсан. Ам цангаад ус авах гээд замдаа Гэгээнтэн кинотеатрын 2 давхар руу гарсан. Тэнд ороход урд талд нь Солонгос хоолны газар байсан. Тэнд хүмүүс нэлээн байсан. Цонхны хажуу талын ширээн дээр саарал өнгийн Ай Фоне-6 марзийн гар утас харагдсан. Эхнэр ус асуухад ус зардаггүй гэсэн учир хүүхдээ тэврээд гарах үед нь би ширээн дээр байсан гэр утсыг хулгайлан авсан. Гарангуутаа такси бариад эхнэр бид хоёр Цэцэг төвөөс салсан. Эхнэр гэр рүүгээ явж, би хүнтэй уулзана гээд үлдсэн. Тэгээд төв шуудангийн урд талд замаар явж байсан хүнд 100.000 төгрөгөөр худалдсан. Мөнгөөр нь гэртээ хоолны хүнс, хэд хоног аваад дууссан. Мөн 2016 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Эхнэрийн хамт Эрэл-ийн байрны СӨХ дээр ирж нийгмийн даатгалын дэвтрээ авах гэж ирэхэд дарга нь солигдсон байсан учир гэртээ харих замдаа Хоме Плаза дээлгүүр хүүхэддээ тэжээл харсан. Тэнд байдаг эмийн сан руу ороход лангууны хойд талд нь гар утас харагдсан. Эхнэр худалдагчтай нь хүүхдийн тэжээл ярьж байх хооронд нь би тэр Самсунг Галакси маркийн гар утсыг хулгайлан авсан. Эхнэрээс салаад би Уртцагаан орж тэрүүгээр явж байсан явуулын танихгүй хүнд 300.000 төгрөгөөр худалдсан. Мөнгийг нь хэд хоног гэртээ мөн л хоол хүнсний зүйл авч дуусгасан юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Н.Анх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63-64 дүгээр хуудас/

Шүүгдэгч Н.Анх-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 92-120 дугаар хуудас/,

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Анх-Эрдэнэ нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кореа Фүүдс хоолны газар ажилладаг иргэн Ц.Шинэсарангийн  Ай Фон-6 маркийн гар утсыг хулгайлж 660.000 төгрөгний,

-2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хоме Плаза төвд байрлах эмийн сангийн ажилтан Б.Мөнгөнцэцэгийн Самсунг Глакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлж 800.000 төгрөгний буюу бусдад нийт 1.460.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Шинэсарангийн мэдүүлэг /хх-ийн 19, 72-73 дугаар хуудас/,хохирогч Б.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 75 дугаартай хуудас/, гэрч Б.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар хуудас/,2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-46 дугаар хуудас/,         2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 88-90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгч Н.Анх-Эрдэнэ нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Анх-Эрдэнийг  давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг нь хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Анх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил хугацаагаар тогтоосон, уг  хорих ялыг биечлэн эдэлж 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул шүүгдэгч Н. Анх-Эрдэнийг  анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзэв.

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Н.Анх-Эрдэнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол  660.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Шинэсаранд, 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнгөнцэцэгт тус тус олгох нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Н.Анх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүхээс Н.Анх-Эрдэнэд ял оногдуулахдаа  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэв.