| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0110/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/107 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/107
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан
журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын
газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт
үйлдэж ирүүлсэн Х******** овогт Ц.Ч***********т холбогдох
1831003130116 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын үүд суманд 1961 оны 06
дугаар сарын 03-ны өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч
мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Багахангай дүүрэг 2
дугаар хороо нуур 4 дүгээр гудамж *** тоотод оршин суух хаягтай, Одоо Сэлэнгэ аймгийн Ерөө
суманд түр амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл
бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Х********* овогт Ц.Ч***********,
/РД:Л************/
Шүүгдэгч Ц.Ч********** нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар
сарын 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө сумын "Өлөнт” гэх газар
согтуугаар иргэн Ё.И********** нүүрэн тус газар гараараа цохиж түүний биед нь хамрын
таславч мурийсан, дух, дал мөрөнд зулгаралт, жавьж, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн
няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ц.Ч************ 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын
шатанд яллагдагчаар өгсөн: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар намайг яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Маргалдаад байх зүйл
байхгүй. Би Ё.И********** эрүүл мэндэд халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Хүний биед
халдсан нь миний буруу. Би бусдын биед хохирол учруулсандаа гэмшиж байна. Би өөрийн
буруугаа хүлээж, ойлгож байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Надад архи дарс уугаад хэрэг
төвөгт холбогдож байсан зүйл байхгүй. Энэ байдлыг минь харгалзаж үзнэ үү. ...гэх мэдүүлэг,
/хх-ийн 102-р ху/,
2.Шүүгдэгч Ц.Ч********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2017 онд би засвар хийж
байсан юм. Тэгээд 1,700,000 төгрөгтэй Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ирээд Ё.И*********
анх уулзаад хамтарч ажил хийж эхэлсэн. Ажил төрөл бүтэлгүйтэж шатаж эхэлсэн. Тэгээд
сүүлдээ тэр үеээс эхлээд л над руу дайрч эхэлсэн. Би нэгэнт хүн хөлслөөд хамт ажиллая гэсэн
учраас өдий болтол хамт явж ирсэн. Сүүлдээ арга барагдаад нэг өдөр ойлгуулъя гэж бодоод
архи ууж байгаад уулзсан. Аминдаа би ухамсрын шанаа өгье гэж бодоод цохичихсон юм. Тэр
үйлдэлдээ их харамсаж байна. Ё.И********* надтай хамтарч ажиллаж байсан. Тэгээд хамт
шатчихсан байж “би илүү шатчихлаа” гээд зөвхөн өөрийнхөө мөнгийг бодоод над руу дайраад
2
намайг дарамталж эхэлсэн. Сүүлдээ би “хамт шатчихаад яагаад над руу дайраад байдаг юм”
гэж хэлсэн. Ё.И********** Нүүр лүү нь гараараа цохисон. Бас цээж рүү нь өшиглөсөн. Ухамсар
өгөх гээд зодсон. Хүмүүс хамт ажиллаж байж шатвал адилхан шатчихаад, баяжвал адилхан л
баяждаг. Би сүүлдээ “яв” гэж хэлсэн. Бас цувуулаад 870,000 төгрөг өгч байсан боловч тэрийг
тооцохгүй гэсэн. Би ухамсарын шанаа өгөх гээд цохисон энгэж болдоггүй юм байна би
ойлголоо. Би өөрийнхөө бодлоор л аргаа барсандаа цохичихвол явчихаж магадгүй гээд
цохичихсон юм. Өөрөө ч гэсэн намайг сайхан зодчих гэж хэлж байсан. Би өөрийнхөө бодлоор л
аргаа барсандаа цохичихвол явчихаж магадгүй гээд цохичихсон юм. Өөрөө ч гэсэн намайг
сайхан зодчих гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг.
3.Хохирогч Ё.И********* 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд
өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багануур дүүрэгт хүүхдийн цайны газар 05
цагийн байж байхад Т******** гэдэг хүн ирж надтай уулзаад “Сэлэнгэ аймгийн Ерее сумын
“Өлөнт” гэх газар манай найз “Мон хангай” хочтой Ч********** гэдэг нэртэй залуу хувиараа
алт олборлодог юм. Түүнд одоо 2.0 сая төгрөг хэрэг болоод байгаа юм. Чи хүүхдээ дагуулаад уг
сум руу яваад оч тэнд алт ухах аргыг чинь заагаад өгөх болохоор мөнгөө өсгөөд хүрээд ир” гэж
хэлсэн. Тухайн үед манай хүү бид хоёр мөнгөгүй байсан болохоор, манай хүүхэд тэр өдрийн
үдээс хойш хүнээс хоёр сая төгрөг бэлнээр зээлээд, тэгээд бид хоер хөнжил гудсаа аваад
Т********* эзэмшлийн одоо улсын дугаарыг санахгүй байгаа “Делика” маркийн тээврийн
хэрэгслээр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 18 цагийн үед ирэхэд “Мон хангай” хүлээж
авсан. Манай хүү бид хоёрын хам тэндээ зочид буудалд хоноод байж байхад эхлээд манай
хүүгээс “зардал” гээд 250.000 төгрөг авсан байсан. Үлдсэн 1.750.000 төгрөг Ч********** би
өөрийнхөө хүүхдээс аваад өгсөн. Тэгсэн чинь Ч*********** зочид буудлын хөлсөнд 50.000
төгрөг, буудлын хоолонд 30.000 төгрөг өгөөд литрийн “Соёрхол” архи 2 шилийг авсан. Үүнд нь
35000 төгрөг өгсөн. Орж буудалд буугаад байж байхад, таксины жолооч гээд сүүлд нэрийг нь
мэдэж авсан Ц****** гэх эмэгтэй хаалгаар булталзаад байсан чинь Ч*********** гарч уулзаад
ирэхдээ “дахиад нэг сая төгрөг хэрэгтэй байна. 3 тонн түлш авчихлаа, мөнгө нь дутаад байна”
гэж хэлсэн. Манай хүү мөн найз руугаа гар утсаар залгаад 1 сая төгрөг дансаар шилжүүлж
аваад “түлшний мөнгө” гээд Ц***** 1 сая төгрөгийг бэлнээр өгөөд манай өрөөнөөс гаргасан.
Тэгээд бид гурав юм яриад хоноход Ч********* бид хоёрт “манай уурхай алтны гарц сайтай
маргааш очоод шууд ажилдаа орцгооно” гэж ярьсан. Маргааш өглөө нь буудлаас гарахдаа
манай хүүхдээс 60.000 төгрөгийг аваад замаараа дэлгүүр ороод архи аваад Шарын голд
гудамжинд явж байсан 3-4 хүнтэй таараад авсан архиа хувааж уусан. Тэгээд Ерөө рүү Ц*****
авч явна гээд түүнийг Ч********** гар утсаар нь дуудаад ирэхэд 150.000 төгрөг өгөөд үлдсэн
мөнгөөрөө ажлын бээлий хувцас бага зэрэг хүнс аваад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хүйтний
гол” гэх газар байсан экскаватор дээр очоод тэнд байсан хүмүүст авсан байсан хоол унднаасаа
өгөөд би цааш Ц****** Өлөнт яваад хүү М********* хамт үлдээд экскаватороо янзлаад
араас нь очихоор болсон. Би Ч***********ын уурхай дээр очоод, тэнд үлдээд, Ц***** тээврийн
хэрэгсэлтэйгээ Шарын гол руу буцаад би тэдний уурхай дээр байж байхад манай хүү
“Ч**********ын экскаватор эзэнтэй болсон замаас нь өөр хүн миний техник хэрэгсэл гээд
аваад явсан. Ч********** надтай муур хулгана болоод замаараа “Могой” гэх газраар яваад
архидаж байгаад би арайхийж олоод бид хоёр алхсаар байгаад ирлээ” гэсээр ирсэн. Түүнээс
хойш Ч********** “одоо өнөөдөр том техникүүд мөн түлш ирнэ” гэж худлаа ярьсаар байгаад
манай хүү бид хоёрыг 12 дугаар сарын 15 хүртэл хамаг ажил алдуулаад байлгаад байсан. Тэр
хооронд 10 дугаар сарын 10-ны үед нэг удаа том тээврийн хэрэгсэл авчирсан хүнээс түлш
зээлээд ажиллуулж байгаад нэг удаа 60 грамм алт аваад түүнээс хойш газар хөлдөөд ямар ч
ажилгүй байж байгаад Ч********** бид хоёрт “танд 2018 оны 04 дүгээр сарын 15 гэхэд та
хоёроос авсан мөнгийг хүүтэй мөн та хоёрын цалинг нийлүүлээд 10.000.000 төгрөг өгье” гэж
бичгээр гэрээ хийгээд бид хоёрыг явуулсан. Би түүнээс хойш 2018 оны 06 дугаар сарын 05-нд
түүний уурхай дээр ирээд нэг сар болоод 07 дугаар сарын 05-нд буцаж, мөн 2018 оны 08 дугаар
сарын 02-ны өдөр мөн мөнгөө гаргуулж авахаар очоод 08 дугаар сарын 22-ны үүрийн 05 цагийн
үед Ч********* гаднаас согтуу орж ирээд намайг зодоод би түүнд хөөгдөөд замаараа нэг
малчин айлд буугаад тэндээсээ замын тээврийн хэрэгсэлд суугаад Ерөө сумаар дайраад шууд
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирээд эмнэлэгт үзүүлээд Цагдаагийн байгууллагад
хандсан. Ч********* бид хоёрыг Төмөрхуяг зуучлаад танилцуулсан. Түүнээс уг өдрийг хүртэл
түүнийг ерөөсөө таньддаггүй байсан. Бид нарын хооронд урьд өмнийн өс хонзон өр авлагын
асуудал бол байхгүй байсан. Би анх түүнтэй танилцахдаа Шарын голын буудалд хамт хонохдоо
авсан байсан хоёр шил 0.75 литрийн “Соёрхол” архийг хувааж уусан. 2018 оны 08 дугаар сарын
22-ны өдөр бол би архи согтууруулах ундааны зүйлийг огт хэрэглээгүй. Харин Ч************
нэлээд согтуу орж ирээд намайг зодсон. Би түүнтэй хамт архи хувааж уугаагүй байсан. Намайг
3
тухайн үед Ч********** орон дээр байхад гараараа толгой элэг бөөр болон биеийн аль
таарсан хэсэгтээ цохиод байсан. Гэрээс гарахад араас зүүн дал хавсраад модоор цохисон.
Тэгээд “чамд 3.0 сая төгрөг өгөөд зайлуулна. Орох оронгүй гуйлгачин” гэх мэтээр орилж
хашгираад байхаар нь би зугатаад яваад өгсөн. Миний биед хамрын таславч мурийсан дух дал
мөр хэсэгт зулгарсан бөөр гарын бугалганд хөхрөлт няцралт уүссэн байсан. Манай хүү бид хоёр
2017 оны 09 дүгээр сард очсон өдрөөсөө хойш аж ахуйн туслах ажил хийж байсан. Тэр хөлсөнд
нь надад нэг сарын 750.000 төгрөгний манай хүүд нэг сарын 1.200.000 төгрөгний хөлс өгнө гээд
12 дугаар сарын 15 хүртэл ажиллуулсан. Надад 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр явахад
10 грамм алт Д***** гэдэг хүн өгсөн. Би хамт явсан хүндээ хадгалуулсан байсан чинь надтай
хамт хот руу явсан Т******* надаас хулгайлсан би тэгзэд мөнгө болгож чадаагүй надад
тухайн үед Т******* хотод салахдаа “яаж хоосон байхав” гээд надад 280.000 төгрөг өгсөн.
Одоо тэдний уурхайг олборлолт явуулж байгаа эсэх талаар мэдэхгүй. Би хоёр нүдээрээ
хараагүй. Би Ч**********аас үндсэн өгсөн 3.0 сая төгрөг мөн дээр нь би өөрийнхөө болон
хүүхдийнхээ цалин нийлээд 10.000.000 төгрөг авах ёстой юм. Би түүнд өгсөн 3.000.000 төгрөг
болон хүү бид хоёрын ажлын хөлс, мөн би Сэлэнгэ аймаг руу 3 удаа ирсэн зардал, Сэлэнгэ
аймгийн Ерөө сум руу явсан зардал зэргийг нэхэмжилнэ. Миний хувьд зүгээр байгаад ажлаа
алдуулсандаа түүнд зодуулсандаа гомдолтой байна. Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-р ху/,
4.Гэрч Б.Т********* 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд
өгсөн: ...Миний хувьд Ц.Ч********* гэдэг хүнтэй одоогоос 8 жилийн өмнө хээр явж байгаад
тээврийн хэрэгслийн сэлбэг хүргэж өгөөд танилцаад түүнээс хойш одоог болтол орж гараад
найзалж нөхөрлөдөг болсон. Харин Ё.И**********той би одоогоос 20 гаран жилийн өмнөөс
таньдаг, гэхдээ сайн найз нөхөд биш. Би энэ хоёр хүнтэй садан төрлийн холбоо бол байхгүй.
2016 оны 12 дугаар сард надтай И********* Улаанбаатар хотын Багануур дүүрэгт тааралдаад
“би тээврийн хэрэгслээ барьцаанд тавьсан чинь миний барьцааны мөнгө 450.000 төгрөг болсон
байна. Чи миний тээврийн хэрэгслийг худалдаад аваад орхи” гэхээр нь тээврийн хэрэгсэл
байгаа газрыг очиж үзэхэд айлын грашид “Субару” маркийн одоо улсын дугаарыг нь мартсан
байна. Жижиг ногоон өнгийн тээврийн хэрэгсэл байсан. “Би чамд зарвал 1.200.000 төгрөгөөр
зармаар байна” гэхээр нь, би тухайн үед тээврийн хэрэгслийн 450.000 төгрөгийг тээврийн
хэрэгсэл барьцаалдаг ломбарданд төлөөд аваад яваад хашаандаа тавиад, тэр өдрөө үдээс
хойш нь би түүнийг эмнэлэгт хэвтэж байхад нь би 750.000 төгрөгийг авч очоод бэлэн өгсөн.
Тэгээд манай хүүхдүүд маргааш нь гэрт ирж үзээд “ийм машин аваад байхдаа яадаг юм. Сэлбэг
нь олддоггүй юм” гэхээр нь эмнэлэг дээр очоод “өгсөн мөнгөө буцаагаад авмаар байна” гэж
хэлсэн. “Би өр зээлэндээ өгсөн. Одоо надад үлдсэн 150.000 төгрөг байна” гээд өгсөн. Түүнийг
аваад явсан. Түүнээс хойш би ажил төрөлдөө яваад дүүрэгтээ ирсэн байсан чинь надтай 2016
оны хавар И******** тааралдаад “ногоо зармаар байна. Та миний тээврийн хэрэгслийг өгөөч
би ногоо зараад мөнгөтэй болоод чиний үлдэгдэл мөнгийг өгье” гэж гуйхаар нь би “надад чи
тэгвэл одоо мөнгөө өг” гэсэн чинь “би чамд мөнгө өгч чадахгүй байна” гэсэн чинь надад хүнээс
хонины мах зээлээд өгсөн. “Би махыг чинь чамаас 200.000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгээд
одоог болтол надад уг тээврийн хэрэгслийн үлдсэн мөнгө болох 850.000 төгрөгийг өгөөгүй.
Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Багануурт хүүхдийн цайны газар түүнээс мөнгөө
нэхэх гээд очиход “надад мөнгө байхгүй” гээд шалтаг тоочоод байсан. Түүнээс хэдэн хоногийн
өмнө Чулуунбаатар над руу яриад “та 20.000.000 төгрөгтэй хүн олоод орхиоч газар хөлдөхөөс
өмнө жаахан мөнгө хиймээр байна” гэж хэлсэн. Түүнийг нь би И********* Сэлэнгийн Ерөө гэх
газар Ч***********тай алт ухаад надад үлдсэн мөнгөө өгөх боломж байгааг хэлээд явсан.
Тэгсэн чинь маргааш нь миний гар утас руу И******** залгаад “манай хүүхэд ирээд уулзъя”
гэхээр нь би цайны газар нь яваад очсон. “Миний таньдаг хүнд экскаватор мөн түлш авах мөнгө
хэрэгтэй байгаа юм байна” гэж хэлсэн “хэрэв боломж байгаа юм бол уулзуулж болно” гэж
хэлээд би яваад өгсөн. Маргааш нь түүний хүүхэд нь хамт бид гурав миний тээврийн хэрэгсэл
болох “Дөлика” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслээр яваад Дархан-Уул
аймгийн Шарын голоос Ч*********** экскаватороо аваад “Могойн гол” гэх газар явж байхад нь
таараад би тэр гурвыг уулзуулж өгөөд би Ерөө сум руу ажил руугаа явсан. Түүнээс хойш хааяа
Ч**********тай утсаар ярихад “энэ хүмүүс чинь 2.700.000 төгрөгтэй ирсэн байна. Бүтэхгүй хүн
байна. Архи дарс уугаад буудлаар хэсээд алга болчих юм” гэж ярьсан. Түүнээс хойш
тааралдаагүй байж байгаад 2018 оны 07 дугаар сарын 10-ны үед би Ч************ынд очсон
чинь тэнд ирсэн байсан. Уулзахад “надад Ч************ мөнгө өгнө гэсэн. Хүлээж байгаад
мөнгөө авахаас” гэж байсан. Би хоночхоод ганцаараа яваад ажил дээрээ ирсэн. Тэгээд мөн
2018 оны 08 дугаар сарын 10-ны үед ээлжийн амралтаа аваад Ч*********** дээр очиход
И******** байсан. Тэгээд тэнд би мөн нэг хоноод буцах болоход И********* надтай хамт
4
буцахаар болоод буцахад тэнд байсан хүн би нэрийг нь мэдэхгүй танихгүй, И********* 10
грамм алт өгсөн, түүнийг нь би Дархан-Уул аймаг руу оруулаад жинлээд зарахад 10.07 грамм
болоод тухайн үед 870.000 төгрөг болоод би түүнд 380.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг “би
өрөндөө авлаа” гэсэн чинь өөрөө зөвшөөрсөн. Тэгээд би түүнийг Улаанбаатар хот оруулаад
Яармагт байдаг эгчийнх нь гэрт оруулж өгөөд мөн "Өлөнт”-өөс хөдлөхөд нь Ч***********
“дэлгүүрээс 650.000 авчхаарай” гэсэн чинь И******** уг дэлгүүр рүү яваад мөнгө аваагүй уг
мөнгөндөө баахан архи тамхи чихэр жимс авсан байсан. Түүнийхээ заримыг нь тэнд байсан
хүмүүст өгөөд үлдсэн архи юмтай нь эгчид нь хүлээлгэж өгсөн. Миний хувьд түүний 10 грамм
алтыг бол хулгайлаагүй. Би тухайн үед манай хүүхдийн эзэмшлийн “Санни" маркийн ********
улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод Улаанбаатар хот ортол надтай хамт
И********* өөрөө хамт явсан. Амгалан гэж хүн жолоодож яваагүй. Ч************ уурхайд
ямар хүн ажилладгийг би сайн танихгүй тэнд дандаа явуулын хүмүүс байдаг. Би Ч***********т,
И********* гэдэг хүн мөнгө өгч байсан талаар хараагүй. Би түүний хүүхдээс болон түүнээс нэг
төгрөг ч аваагүй харин өөрийнхөө бензин түлшээр хүргэж өгсөн дараа нь би Ч*************тай
утсаар ярихад “энэ хоёр хүн чинь 2.000.000 гаран төгрөгтэй юм байна энэ мөнгө нь түлш авч
хүрэхгүй юм байна” гэж хэлсэн. Бид гурав Багануураас миний найз Б**** гэдэг хүний хамт
дөрвүүлээ ирсэн, замаараа И********** хүүхэдтэйгээ Шарын голд үлдэж хоноогүй шууд “Могойн
гол”-д ирсэн би тэнд хүргэж өгөөд буцсан. Тэр хоёр намайг очиход зүгээр л байдаг байсан
муудалцаж байсныг харж байгаагүй. Би Ч***********тай нэлээд олон жил нөхөрлөсөн. Дээд
боловсролтой. Багш мэргэжилтэй, хүнийг найзалж нөхөрлөж явах ядарсан үед хаядаггүй,
ажилсаг хүн чанартай эр хүн байгаа юм. Түүнийг муу хэлэх хүн бараг байхгүй яахав эр хүнд
хааяа найз нөхөдтэй таараад бага зэргийн архи уудаг асуудал байдаг түүнийгээ Ч************
хэтрүүлдэггүй эхнэр байдаггүй, одоо 2 хүүхэд нь түүнээс тусдаа байдаг. Тэр хоёртоо тус болох
гээд олигтой орох орон байхгүй хээрээр гэр хийгээд явдаг. Түүнд өөрийн гэсэн ямар нэгэн
зөвшөөрөлтэй уурхай байхгүй “Өлөнт” гэдэг газар энд тэнд урц бариад хуучин ухсан байсан нүх
ухаад явдаг юм байна лээ. Одоо түүнийг би уурхай ажиллуулаад байгаа талаар мэдэхгүй. ...гэх
мэдүүлэг, /хх-ийн 63-64-р ху/,
5.Гэрч П.Э************ 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд
өгсөн: ...Би Ч************ гэдэг хүнтэй 2008 оноос хувиараа аж ахуй эрхлээд Сэлэнгэ аймгийн
Ерөө сумын “Өлөнт" гэх газар алтны уул уурай эрхэлдэг байсан. Орос захиралтай “Мон лед”
компанид ажиллаж байгаад танилцаж одоог болтол нөхөрлөх болсон. Садан төрлийн холбоо
бол байхгүй. Найз нөхдийн холбоотой байдаг. Одоогоос тав хоногийн өмнө миний гар утас руу
залгаад “унаа тээврийн хэрэгслийн хэрэг байна, байгаа бол хүрээд ирээч надад унаа тэрэгний
хэрэг байна” гэхээр нь би Улаанбаатар хотоос гараад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт” гэх
газар түүнтэй очиж уулзсан. Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт" гэх газар хувиараа
алт ухдаг хар үгээр ярихад “Нинжа” ажил хийж өөрийнхөө амьдралыг залгуулдаг. Манай найз
Ч******** нь өөрийн гэсэн уурхай бол байхгүй. Өөрөө тэр хавиар нэлээд удаан амьдарч
байгаа болохоор газар нутгаа сайн мэднэ. Хуучны нүхнүүдийг ухаад явдаг. Надтай анх
танилцахдаа ганц биеэрээ байсан. Одоог болтол Ерөөгийн 'Өлөнт" гэх газар ганцаараа хээрээр
амьдраад явдаг. Өөрөө ярихдаа “эхнэрээсээ салсан” гэж ярьдаг байсан. “Улаанбаатар хот,
Өвөрхангай зэрэг аймгуудад хүүхэдтэй” гэж ярьдаг. Тэдэнтэйгээ холбоотой байдаг эсэхийг
миний хувьд мэдэхгүй. Би түүнтэй үерхэж нөхөрлөж байх үед хүн чанартай бусдад тусархуу
хэлсэн үгэндээ хүрдэг цагаан цайлган зантай болохоор хүмүүст заримдаа ашиглуулаад байдаг.
Хүмүүсийн ярих нь одоо 20 жил “Өлөнт” гэх газар хувиараа гар аргаар алт олборлож байгаа юм.
Түүнд олигтой орох орон байдаггүй хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэхдээ
хүмүүстэй муудалцаад хэрэг төвөгт ороод явж байхыг нь хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 65-р
ху/,
6.Гэрч П.Ц*********** 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд
өгсөн: ...Ч*********** гэх хүнтэй өөрийн нөхөр Г.Э********** дамжуулан танилцсан. 2017
оны 10 дугаар сард санаж байна. Ч********* нь миний нөхөр Э***********г “экскаватороо
түрээслээч” гээд гуйж байсан. Бид хоёр Ч************ гуйлтаар “Өлөнт” гэх газар
Ч********** хамаатан гэх Г******** гэх залуугаар экскаватороо жолоодуулан очсон. Тэнд 1
сар гаруй болоод нэг угаалтаар 60 грамм алт олсон юм. 19 граммыг нь миний нөхөрт
экскаваторын хөлс гэж өгсөн. Тухайн үед экскаватор эвдрээд олигтой ажиллаагүй. Ажилтан гэж
И********, түүний хүү А*******, тогоочоор Н**** гэх хүүхэн, экскаваторын жолоочоор
Г******* нарын хүмүүс байсан. Техниккийн хувьд экскаватор Ч********* өөрийнх нь усан
буу, цахилгаан үүсгэвэр гэсэн техник л байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 76-77-р ху/,
7. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн
5
246 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Ё.И******** биед хамрын таславч мурийсан, дух дал мөрөнд зулгаралт, жавьж бугалганд
цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, /ххийн 80-р ху/,
8. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын
тогтоол, /хх-ийн 01-р ху/, Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх
тухай санал, /хх-ийн 14-р ху/, хохирогчоос гаргаж өгсөн өргөдөл, /хх-ийн 16-р ху/, хэргийн газрын
үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-19, 87-90-р ху/, Сэжигтэн, яллагдагч,
шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай мөрдөгчийн санал, тэмдэглэл, /хх-ийн 20-40, 42-44-р ху/, эд
зүйл баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн
45,47-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 79, 86-р
ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг хохирогч Ё.И********* яаралтай тусламж үзүүлсэн
байдал, /хх-ийн 81-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /ххийн 82-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 83-р ху/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 109-р ху/, эрүүгийн хэрэг
үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 99-100-р ху/, хохирогчийн хэргийн
хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 110-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн
материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 111-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал
танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 112-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт
оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, /хх-ийн 117-р ху/, мөн хууль
сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай,
хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ч********** 2018 оны 08 дугаар
сарын 21-ний шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө сумын "Өлөнт” гэх газар
иргэн Ё.И********** нүүрэн тус газар гараараа цохиж түүний биед нь хөнгөн хохирол
учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан
журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг
гаргасан шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар
шийтгэх саналыг шүүгдэгч Ц.Ч********* нь хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон
болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн
зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан
хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар
нотлогдсон тул прокурорын санал болгосон торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй зэргийг
дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р
зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ
нь:
1.Шүүгдэгч Х********* овогт Ц.Ч************ Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт
6
гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хиад
боржигон овогт Цэрэннадмидын Чулуунбаатарыг 460 нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан
Ц.Ч*********** цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 460 /дөрвөн зуун жар/
нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар тэнцүү
хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ
аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох
ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15
нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан
Ц.Ч********** мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.Ч********** нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх
төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн
хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Ц.Ч*********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн
эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад
даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн
туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ
тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс
зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан,
эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний
хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд
шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан
шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн
биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН