Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Э.Ө******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Э******* Ө*******од холбогдох эрүүгийн 22*******1000650084 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                 

Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр С******* аймгийн Х******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт С******* аймаг, Х******* сумын Б*******, 2-р баг, Б******* ******* дугаар гудамж, 2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х******* овогт Э******* Ө******* /РД:МП92101*******16/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ө******* нь “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С******* аймгийн Х******* сумын 2 дугаар баг Зэрлэг нэртэй газар ойгоос 4*******1.209 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 2.8-аас *******.1 метрийн урттай 4 ширхэг 1.021м******* нойтон нарс мод зөвшөөрөлгүй бэлдэж улсын дугааргүй, Yuto маркийн трактороор тээвэрлэсний улмаас  ойн санд 1.29*******.627 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ө*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Ө*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...гэрийн түлээний модгүй болчхоод модонд явахаар найз Б.Б Юуто /Yuto/ маркийн улсын дугааргүй тракторыг авч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С******* аймгийн Х******* сумын 2-р багийн “Зэрлэг” нэртэй газар руу орж ургаа байсан нэг модыг унагаан 4 хэсэг хувааж бэлтгээд тракторын араас чирээд Х******* сумын төв рүү орж байхад Х******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч болон байгаль орчны ажилчид зогсоосон. ...Надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй: Би хууль бус үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Мод бэлтгэх эрхийн бичиг авахаар сум орон нутагт хандаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.Ө******* нь урьд өмнө нь мод бэлтгэж байгаагүй байх. Сум орон нутагт мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандаж байгаагүй. Э.Ө*******ын мод бэлтгэсэн үе нь ойд мод бэлтгэх зөвшөөрөл гараагүй байх үед зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж би ойлгож байна. 2022 оны ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******0 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай эхнэр төрөх дөхөөд Улаанбаатар хотод очсон байхад 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 10 цаг болж байхад над руу Э.Ө******* залгаад “трактор оо өгч бай, түлээний мод татчихаад өгье. Түлш хийчихнэ” гэж хэлэхээр нь би трактор авахыг зөвшөөрөөд тракторын түлхүүр байгаа газрыг зааж өгсөн. Орой 22 цагийн орчим байж байхад над руу Э.Ө******* залгаад “би ойгоос мод авч ирж байгаад сумын байгаль орчны ажилчдад баригдчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн ************** дугаар хуудас/,

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Х******* сумын цагдаа Д.Баярсайханы хамт эргүүл хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэж байхад Х******* сумын Б*******ы гарам нэртэй газраас Х******* сумын төв рүү чиглээд улаан өнгийн трактор хойноо 4 ширхэг нарс мод чирээд орж ирж байсан. Тухайн үед “бичиг баримт байна уу, хаанаас мод бэлтгэж яваа” талаар асуухад Э.Ө******* гэх залуу “би гэрийнхээ хашаа амбаарыг янзлахаар жаахан мод аваад явж байна” гэж хэлсэн. Модыг нь үзэхэд 4 ширхэг нойтон нарс мод байсныг Х******* сумын цагдаагийн газрын хашаанд буулгасан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.Ө******* нь Х******* суманд өссөн болохоор нь мэднэ. гудамжинд таарахаараа багийн дарга гэдэг утгаараа надтай мэндэлдэг. Элдэв ааш зангүй бусадтай маргалдаад, архи дарс уугаад яваад байдаггүй.  Гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдоод байдаггүй төлөв томоотой залуу ...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******8 дугаар хуудас/,

Гэрч М.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.Ө*******ын урьд өмнө нь хууль бусаар мод бэлтгэж байсан талаар сайн мэдэхгүй байна. Надтай найзалж нөхөрлөж эхэлснээс хойш модонд явж байгаагүй. Харин хүний трактор гуйж яваад модонд явж байгаад баригдсан гэж сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар хуудас/,

Бэлчир бүсийн сум дундын ойн ангийн инженер Ж.Г 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №0******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1-р хавсралт “нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ, төг”-ийг үндэслэн тогтооход: 1.021м*******х2*******4.6*******4 төгрөг /*******-р муж, 1 шоометр нарс модны үнэлгээ/ 2*******9.561 төгрөг х1.8 /хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр/= 4*******1.209 төгрөг.

Тус модны экологи-эдийн засгийн үнэлгээ 4*******1.209 төгрөг /дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун есөн/ төгрөг болж байна. ... гэх дүгнэлт, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Болдмаагийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан 18-04-015/18 дугаартай акт

Иргэн Э.Ө*******од холбогдох 1.021 куб нойтон “нарс” модны экологи эдийн засгийн үнэлгээг байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн нэг шоо метр “нарс” модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 1.021м*******х1.8х2*******46*******4=4*******1.209 /дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун есөн/ төгрөг .

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг ******* дахин өсгөж тооцохоор заасан байдаг тул иргэн Э.Ө*******од ойн санд учруулсан хохирол нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь: 4*******1209х*******=1.29*******.627 / нэг сая хоёр зуун гучин зургаан мянга хорин долоон/ төгрөг тогтоогдож байна. Дээрх зөрчил гаргасан иргэн Э.Ө*******ын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” ... гэх акт, /хх-ийн 5******* дугаар хуудас/,

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 0******* дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-822/**************220 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Yuto маркийн улаан хүрэн трактор 1 ширхэг зах зээлийн дундаж ханш *******.000.000 төгрөг, Модны хөрөө 1 ширхэг, /хуучин/ 40.000 төгрөг...” гэх дүгнэлт, /хх-ийн 56-57 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 18 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай, /хх-ийн 0*******-р хуудас/, эрх бүхий албан тушаалтны эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 1*******-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 66-68-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Ө******* нь “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С******* аймгийн Х******* сумын 2 дугаар баг Зэрлэг нэртэй газрын ойгоос 4*******1.209 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 2.8-аас *******.1 метрийн урттай 4 ширхэг 1.021м******* нойтон нарс мод зөвшөөрөлгүй бэлдэж улсын дугааргүй Юуто /Yuto/ маркийн трактороор тээвэрлэсний улмаас  ойн санд 1.29*******.627 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан” буюу Эрүүгийн хулийн тусгай ангийн 24.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь   

Шүүгдэгч Э.Ө*******ын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй, Би хууль бус үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Мод бэлтгэх эрхийн бичиг авахаар сум орон нутагт хандаагүй...” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр,  

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.Ө******* нь урьд өмнө нь мод бэлтгэж байгаагүй байх. Сум орон нутагт мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******0 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай эхнэр төрөх дөхөөд Улаанбаатар хотод очсон байхад 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 10 цаг болж байхад над руу Э.Ө******* залгаад “трактор оо өгч бай, түлээний мод татчихаад өгье. Түлш хийчихнэ” гэж хэлэхээр нь би трактор авахыг зөвшөөрөөд тракторын түлхүүр байгаа газрыг зааж өгсөн. Орой 22 цагийн орчим байж байхад над руу Э.Ө******* залгаад “би ойгоос мод авч ирж байгаад сумын байгаль орчны ажилчдад баригдчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Х******* сумын цагдаа Д.Баярсайханы хамт эргүүл хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэж байхад Х******* сумын Б*******ы гарам нэртэй газраас Х******* сумын төв рүү чиглээд улаан өнгийн трактор хойноо 4 ширхэг нарс мод чирээд орж ирж байсан. Тухайн үед “бичиг баримт байна уу, хаанаас мод бэлтгэж яваа” талаар асуухад Э.Ө******* гэх залуу “би гэрийнхээ хашаа амбаарыг янзлахаар жаахан мод аваад явж байна” гэж хэлсэн. Модыг нь үзэхэд 4 ширхэг нойтон нарс мод байсныг Х******* сумын цагдаагийн газрын хашаанд буулгасан...” гэх мэдүүлгээр,  

 Бэлчир бүсийн сум дундын ойн ангийн инженер Ж.Г 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №0******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1-р хавсралт “нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ, төг”-ийг үндэслэн тогтооход: 1.021м*******х2*******4.6*******4 төгрөг /*******-р муж, 1 шоометр нарс модны үнэлгээ/ 2*******9.561 төгрөг х1.8 /хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр/= 4*******1209 төгрөг.

Тус модны экологи-эдийн засгийн үнэлгээ 4*******1.209 төгрөг /дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун есөн/ төгрөг болж байна. ... гэх дүгнэлт, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Болдмаагийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан 18-04-015/18 дугаартай актаар,

Иргэн Э.Ө*******од холбогдох 1.021 куб нойтон “нарс” модны экологи эдийн засгийн үнэлгээг байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн нэг шоо метр “нарс” модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 1.021м*******х1.8х2*******46*******4=4*******1209 /дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун есөн/ төгрөг .

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг ******* дахин өсгөж тооцохоор заасан байдаг тул иргэн Э.Ө*******од ойн санд учруулсан хохирол нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь: 4*******1209х*******=129*******627 / нэг сая хоёр зуун гучин зургаан мянга хорин долоон/ төгрөг тогтоогдож байна. Дээрх зөрчил гаргасан иргэн Э.Ө*******ын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” ... гэх актаар,

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 0******* дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-822/**************220 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Yuto маркийн улаан хүрэн трактор 1 ширхэг зах зээлийн дундаж ханш *******.000.000 төгрөг, Модны хөрөө 1 ширхэг, /хуучин/ 40.000 төгрөг...” гэх дүгнэлт, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон, тогтоогдсон байна гэж үзлээ.   

  Шүүгдэгч Э.Ө******* нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлыг тооцсон шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцаад маргаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу өөрөөр хэлбэл экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон 4*******1.209 төгрөгийн хохирлыг Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг ******* дахин нэмэгдүүлж 1.29*******.627 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.*******, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд  оруулах тухай прокурорын дүгнэлтийг ойлгож, хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Э.Ө*******ын “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Ө******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

Шүүгдэгч Э.Ө*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Ө*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийтгэх нь зүйтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар шүүгдэгч Э.Ө*******ын ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.29*******.627 төгрөгөөр хохирлыг тооцож төлүүлэх нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ...зардалд зарцуулна...”, гэж зааснаар шүүгдэгч Э.Ө*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Б эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэ болох *******.000.000 /гурван сая /-н төгрөг, энэ хэрэгт битүүмжилсэн 4 ширхэг нойтон нарс мод, цахилгаан хөрөө зэргийг тус тус  хураан авч, хураан авсан хөрөнгө, орлогоос шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгаас үүдэн гарсан зардал  болох 1.29*******.627 төгрөгийг нөхөн төлүүлж, мөн зөрүүг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.*******, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус шийдвэрлэв.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 4 ширхэг нойтон нарс мод, трактор маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураан авсан цахилгаан хөрөө, 4 ширхэг нойтон нарс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн yuto маркийн тракторыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Онход овогт Баднаанямбуугийн Баянмөнх РД:МП92052810-т буцаан олгох нь  зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Э.Ө******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Ө*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлийн 1, 4, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 1, 2, *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Х******* овогт Э******* Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х******* овогт Э******* Ө*******ыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

*******.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Э.Ө******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Б эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэ болох *******.000.000 /гурван сая сая/ төгрөг, энэ хэрэгт битүүмжилсэн 4 ширхэг нойтон нарс мод, 1 ширхэг цахилгаан хөрөө зэргийг тус тус  хураан авч, хураан авсан хөрөнгө, орлогоос шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгаас үүдэн гарсан зардал  болох 1.29*******.627 төгрөгийг нөхөн төлүүлж, мөн зөрүүг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.*******, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг цахилгаан хөрөө, 4 ширхэг нойтон нарс мод, трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Юуто /yuto/ маркийн тракторыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Онход овогт Баднаанямбуугийн Баянмөнх РД:МП92052810-т буцаан олгосугай.

7.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ө******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ