Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/253

 

     

 

 

     

                   

                                                                 

 

                               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                                    М.Энхбаатар

 Иргэдийн төлөөлөгч                      П.Отгонтуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                Г.Энхцэцэг                 

 Нарийн бичгийн дарга                    Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831003060202 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  оны  дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл  хамт  хот  дүүрэг    дүгээр байрны тоотод орших суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1040 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 09 сар 20 хоногийн хорих ялыг дүйцүүлэн хасч, хорих ялаас чөлөөлсөн,  овогт Б Б

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

 

        Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед аймгийн  сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших гэх газарт Б.Б суган тус газарт хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                          Тодорхойлох нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь оны дүгээр сарын ний орой цагийн үед аймгийн  сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших  гэх газарт өөрийн төрсөн дүү Б.Б суган тус газарт хутгалж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр би сумын төв орчихоод ирэхдээ дэлгүүрээс архи худалдаж аваад замдаа архиныхаа талыг уугаад гэртээ ирээд унтаж байгаад босч бууз хийж идсэн. Тэгээд маргааш нь лууван хураах техникээ яръя гэж бодоод машинаа асаагаад явах гэтэл акумлятор байхгүй байхаар нь хэн авсан бэ гэтэл Б.Б ах авсан гэхээр нь Б.Б байсан гэрт ороход Б.Б гар утсаараа кино үзээд сууж байсан акумлятор авъя гэхэд Б.Б над руу элдэв хараал хэлж дайрч миний хэрэглэж байгаа юмыг хэн ч авдаггүй байхгүй юу гээд мангастаад түлхэхэд би газар унахдаа ширээн дээр байсан хутгыг хараад Б.Б айлгая гэж бодоод хутгыг авч Б.Б луу далайгаад хатгасан. Тэгэхэд Б.Б хутгыг сугандаа хавчуулаад ингэж хутгалдаггүй байхгүй юу гээд хутгыг бариад байж байснаа сугалаад авахад цус гарч эхэлсэн. Тэгээд би сандраад гарч би Б.Б хутгалчихлаа гэж хэлээд гутлаа өмсөөд гараад ирэхэд манай дүү Б.Б Б.Б аваад сум руу явсан байсан. Ийм зүйл болсонд гэмшиж харамсаж байна....” гэх мэдүүлэг

2.Хохирогч Б.А 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд гомдол санал хүсэлт алга байна. Энэ хүний хийсэн үйлдэлд шүүх хяналтын байгууллага нь зохих шийтгэлийг хүлээлгэх байх. Тэрнээс миний хувьд болон ах дүү нарын зүгээс энэ хүнд гомдолтой гээд цааш нь түлхэх сонирхол байхгүй байгаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл учир уг хүн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Өөр ч хэлэх зүйл алга байна. Ямар ч маргаан болсон төрсөн дүүгийнхээ аминд хүрнэ гэдэг байж боломжгүй явдал юм. Үүнд үнэхээр харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

 3.Б.Б 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...оны  дүгээр сарын -ний оройны  цагийн үед байх гадаа бага зэргийг гэгээтэй байсан юм. Би байшинд бууз хийгээд байж байсан юм. Гэтэл урд гэрээс миний дээд талын ах болох Б.Б “намайг Б.Б хутгалчихлаа” гэж хэлээд гараад ирсэн ба би сонсоод байшингаас гараад ирэхэд ах гэрээс гарч ирээд гэрийг түшсэн байдалтай сугаа барьсан зогсож байсан ба харахад цус ихээр гоожиж байсан. Би гэрийн цагаан бүрээснээс урж аваад суга хэсгээр нь боосон. Зүүн суга талд нь хатгагдсан, цус ихээр гоожиж байсан. Би сандарсандаа ахыг тэр чигт нь машинд суулгаад Хушаат сум руу машинтайгаа явсан ба сум ороод шууд сумын эмнэлэг орсон. Тэгээд бас цагдаад мэдэгдсэн юм. Ингээд эмнэлэг дээр  байхад ах маань цус ихээр алдаж байсан ба үнэхээр амь тавьж байсан. Эмч нар найдваргүй гэж байсан. Ямар ч байсан  аймаг руу авч явъя гээд ахыг авч явсан ба замдаа нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/

4.Гэрч Э.О  оны  дүгээр сарын -ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... оны  дүгээр сарын -ний өдөр нөхөр Б.Б хамт  сумын төв орж хүнсний зүйл цуглуулсан. Мөн 2 лааз пиво, 1 шил 0,75 летрийн Хараа архи аваад гэртээ ирсэн. Бид хоёр авч ирсэн архиа гэртээ хувааж уусан. Би 2, 3 хундага архи уучихаад унтаад өгсөн. Тэгсэн Б.Б намайг унтаж байхад өөрийн дүү Б.Б гэрт орж хэрүүл, маргаан хийсэн юм шиг байгаа юм. “Би Б.Б  хутгалчихлаа” гээд гэрт орж ирсэн. Би “юунаас болсон юм, яасан юм” гэж асуухад надад юм хэлээгүй . Тэгээд байж байхад цагдаа ирээд Б.Б аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/      

5.Гэрч Х.Э  оны  дүгээр сарын ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...оны  дүгээр сарын -ний өдрийн цаг  минутанд манай жижүүр сувилагч над руу утасдаад “эмнэлэг дээр хутгалуулсан хүн ирлээ” гэж мэдэгдсэн. Би дуудлага аваад эмнэлэг дээр очиход Б.Батбаяр гэх хүн хүлээн авахын орон дээр хэвтсэн, биеийн байдал муу, цус алдсан, өтгөн шингэнтэйгээ холилдсон байдалтай эмчилгээ хийлгэж байсан.  Би тухайн хүний амин үзүүлэлтийг үзэхэд комын байдалд орсон байсан учраас эмчилгээ яаралтай эхэлж 3,5 летр шингэн судсаар, бусад зүрх судас, зүрхний үйл ажиллагааг дэмжих, цус тогтоох эмчилгээнүүдийг шат дарааллан хийж хүчилтөрөгчөөр байнга амьсгал өгч байсан. Тухайн хүнд эмчилгээ хийж эхлэхэд комын байдлаас гарсан. Ингээд энэ хооронд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга Болормаатай холбогдон аймгаас 103 дуудсан боловч, цаг хугацааны хувьд тухайн хүний амь насыг аврах зорилгоор шууд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэх нь зүйтэй гэж үзээд Дархан-Уул аймаг руу сумын эмнэлгийн албаны машинаар тээвэрлэсэн. Ингээд тухайн хүнийг авч явсан Очгэрэл эмчтэй утсаар холбогдоход тухайн хүн эмнэлэгт хүргэгдэхээр явах замдаа биеийн байдал улам муудаж замдаа нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/

6.Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №107 дугаартай:

   “1.Талийгаачийн биед цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн шарх, зүүн уушигны агчилт цээжний хөндийн цусан хураа /800мл/, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Талийгаачийн биед учирсан цээжний хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай гэмтлийн зэрэг хүнд зэрэгт хамаарна.

4.Талийгаач нь амь насаа хамгаалах оролдлого хийсэн гэх ул мөр илрэхгүй байна.

5.Талийгаач нь зүрх судас, амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.

6.Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин байхгүй байна.

7.Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.

8.Талийгаачийн биед үүссэн зүүн суганы урд хэсэгт дээрээс доош, зүүнээс баруун чиглэлтэй, хурц төгсгөл нь баруун талдаа, мохоо төгсгөл нь зүүн талдаа үүссэн байна.

9.Талийгаачийн цус нь O I бүлэг байна.

        10.Талийгаач нь эмнэлгийн яаралтай тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломж бага байжээ...” гэх дүгнэлт/ хх-ийн 41-42 дугаар тал/

7.Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №10088 дугаартай:

“1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутга, цэнхэр өнгийн толботой цагаан өнгийн даавуу, 39 см*32 см хэмжээтэй 4 талдаа улаан хүрэн өнгийн толботой цагаан өнгийн даавуу шинжилгээнд тэнцэнэ.

2.Хар өнгийн бариултай хутга, цэнхэр өнгийн юүдэнтэй цамд, 55 см*27 см хэмжээтэй нилдээ улаан хүрэн өнгийн толботой цагаан өнгийн даавуу, 39 см даавуун дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн.

3.Хар өнгийн бариултай хутга, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, 55см*27см хэмжээтэй нилдээ улаан хүрэн өнгийн толботой цагаан өнгийн даавуун дээрх толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

4.Дээрх зүйлс дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Б.Батбаярын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна....” гэх дүгнэлт /хх-ийн 59-61 дүгээр тал/

8.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №67/18-д

“Яллагдагч Б.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. Яллагдагч Б.******* нь сэтгэцийн хувьд өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно...” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар тал/

10.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 дүгээр тал/

11.Хүний биед болон өмсөж яваа хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-15- р хуудас/

12.Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /31 дүгээр хуудас/

13.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37 дугаар хуудас/

14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/ хх-ийн 62-63 дугаар тал/

15.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж/хх-ийн 77-78 дугаар тал/

16.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 85-87 дугаар тал/

17.Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 88-89 дүгээр тал/

18.Түүхчилэн байцаасан тухай тэмдэглэл /хх-ийн 92-94 дүгээр тал/

19.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/

20.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дугаар тал/

21.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1040 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-107 дугаар тал/

22.Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дугаар тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Баттулгын гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Тухайн зүйл ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдоогүй байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Б.Баттулгын гэмт үйлдлийн улмаас хүний амь нас хохирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Алтанцэцэгийн зүгээс оршуулгын болон бусад зардал хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Баттулгыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

          

 Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдсэн хэрэгт гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 12 жилийн хорих ялаас доош татаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 жилийн хорих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

  Шүүгдэгч Б.Баттулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Баттулгын энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутга, цэнхэр өнгийн цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст хүргүүлэхээр тогтов.

  Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, битүүмжилж ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.   

  Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр заав.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

  1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тайжууд овогт Батдоржийн Баттулгыг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Батдоржийн *******д 06 /зургаа/ жилийн хорих ял шийтгэсүгэй.          

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Тайжууд овогт Батдоржийн Баттулгын эдлэх 06 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Б.Баттулгын энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

  5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутга, цэнхэр өнгийн цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст хүргүүлсүгэй.

  6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, битүүмжилж ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.  

  7.Ялтан Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

  8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

  9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.