| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00470/И |
| Дугаар | 139/ШШ2020/00521 |
| Огноо | 2020-07-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 139/ШШ2020/00521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, хаягт оршин суух, Н овогт Б.Э /РД/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие 1966 онд төрсөн. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт цалингийн цэстэй зөрүүтэй зарим оны ажилласан хоног бүрэн бичигдээгүй гэсэн тул 1982 оны 9 сарын 1-нээс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд малчинаар, 1988 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 4 сарын 10-ны өдрийн 08/432 дугаартай Өндөршил сумын “Энхтайван нэгдэл”, “Мөнгөн буйл ББХК”, “Говь-Угтаал сумын “Говийн өрнөлт нэгдэл”, “Говийн өрнөлт хоршоо”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/
-Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас 1982 оны 12 сарын 29 өдөр Г-ийн Э-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Н овогт Б.Э мөн болохыг тогтоосон Дундговь аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 12 өдрийн 139/ШШ2020/00353 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдлээс 1982 оны 12 сарын 29-ний өдөр Г.Э-д олгосон “1982 оны 9 сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр эх хувиар /хэргийн -р хуудас/ зэрэг шууд баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н овогт Б.Э-ыг 1982 оны 09 сарын 1-нээс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд, 1988 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б