| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0191/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/207 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/207
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч С.М*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,
иргэний нэхэмжлэгч Ж.Б******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т******* овогт С******* М*******д холбогдох эрүүгийн 2231003470218 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ,, тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Т******* овогт С******* М******* /РД:МТ73**************19/;
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Яллагдагч С.М******* нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд ын, тосгоны нутаг дэвсгэр “” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 79,956 төгрөгийн (далан есөн мянга есөн зуун тавин зургаа)-н төгрөгийн шууд хохирол, 335,306 /гурван зуун гучин таван мянга гурван зуун зургаа /-н төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.М******* нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд ын, тосгоны нутаг дэвсгэр “” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж, байгаль экологид 79,956 төгрөгийн (далан есөн мянга есөн зуун тавин зургаа)-н төгрөгийн шууд хохирол, 335,306 /гурван зуун гучин таван мянга гурван зуун зургаа /-н төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.М******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч С.М******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгнө, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэх газар луу Э, Ц хоёртой явсан. Замд экскаваторт эвдрэл гарсан. Очих үедээ техник хэрэгслээ зассан. Тэгээд гэх газарт хуучин үйлдвэр ажиллаж байсан газарт 14 цагийн орчим угааж үзэх гэж оролдож эхэлсэн. 16 цагт цагдаагийн албан хаагч нар шалгалтаар ирэхэд баригдсан. Зөвшөөрөлгүй ажил хийсэндээ харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Д.Э 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “С.М*******ыг нутгийн иргэд гэдгээр таньж мэднэ, бусдаар таньж мэдэхгүй. Харин Б.Э, Ц.Ц нарыг бол таньж мэдэхгүй юм байна. Манай нутгийн иргэд биш. Энэ жил бичил уурхайгаар ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Манай Сэлэнгэ аймаг тэр тусмаа Ерөө сумын 3-р баг тосгон өөрөө байгалийн баялаг ихтэй мөн иргэд ажилгүй, орлогогүй болохоор гар аргаар ашигт малтмал алт олборлох, эсвэл техник ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох, хуш модны самар хууль бусаар түүх гэх мэт байдал тасрахгүй байна. тосгоны “Их Алт” нэртэй газарт мөн иргэд хууль бусаар техник ашиглан ашигт малтмал олборлох хайх гэх мэт үйлдлүүд гарсаар байгаад төрийн байгууллагын хяналт шалгалт тогтмол хийж байгаа ч гэсэн иргэд энэ хууль бус үйлдлээ зогсоохгүй байгаа юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж хяналт шалгалтыг цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналт байгаль орчин зэрэг байгууллагуудыг хамруулан “Их Алт” нэртэй газар болон тосгоны хэмжээнд идэвхжүүлэн ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа болно. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2022 онд иргэдэд бичил уурхайгаар ашигт малтмал явуулах зөвшөөрөл олгогдоогүй байж байгаа Бид хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа газруудад хяналт шалгалт цагдаагийн байгууллага, байгаль орчин, мэргэжлийн хяналт, тагнуул гэх мэд төрийн байгууллагууд тогтмол хийдэг гэвч хууль бусаар техник ашиглан ашигт малтмал олборлох үйлдэл гарсаар л байгаа. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Сэлэнгэ аймаг Ерөө сум 3-р баг, тосгонд энэ 2022 онд иргэдэд ямар нэгэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгогдоогүй. Харин шинээр батлагдсан Засгийн газрын 296 тогтоолоор бичил уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажиллах тогтоол гарсан байгаа. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар тус тогтоолын дагуу гэрээ хийж ажиллаагүй байгаа.” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Б.Э 2022 оны 08 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Миний хуурай ах болох М******* нь тосгонд амьдардаг намайг Улаанбаатар хотоос дуудаад “миний экскаваторыг янзлалцаад өгөөч” гээд дуудсан би жоохон техникийн мэдлэгтэй учраас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тосгонд ирсэн. 2022 оны 08 дугаар 05-ны өдрийн 17 цагийн орчимд би бас М******* ах, Ц гээд танил дүүгийн хамт замын унаанд загас барих гээд явж байсан хүний машинд дайгдан суугаад “” гэдэг газарт очсон. Тэгээд “” гээд газарт очоод М******* ах хавар эвдрээд үлдээсэн байсан газар дээрээ очиход экскаватор нь байж байсан нилээн хуучны Hyundai Robex 2800 LС маркийн экскаватор байсан. Тэгээд бид 3 янзлах гээд ойр зуурын хэдэн сэлбэг авсан байсан бас явах эд ангидыг нь янзалж тос тосолгоо энэ тэрийг нь хийсэн. Оройны 21 цагийн орчимд харанхуй болохоос өмнө хэдэн эвдэрсэн юмыг нь дуусаад тэр газраа амарцгаасан. Тэгээд 2022 оны 08 дугаар 06-ны 09 цагийн орчимд босоод бас М******* ах, Ц бид 3 Hyundai Robex 2800 LС маркийн экскаваторын үлдсэн ойр зуур жижиг эвдрэлүүд болон явах эд анги, моторын тос тосолгоог хийж дуусахад ойролцоогоор 16 цаг орчим болж байсан. Тэгээд бид 3 алт угаах төхөөрөмж гитаран буу болон ус татах насос зэрэг эд зүйлүүдийг угсарч дуусаад ажиллаж эхлээд удаагүй М******* ах өөрөө Hyundai Robex 2800 LС маркийн экскаватор жолоодож газар ухаж байгаад “чи миний экскаваторыг түр зуур барьж байгаач, бие засчаад ирье” гээд явсан. Тэгээд би экскаваторын оператор хийгээд удаагүй байж байтал цагдаагийн алба хаагч нарт үйлдэл дээрээ хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад баригдсан.” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Ц.Ц 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:” Манай нутгийн болох М******* нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр над руу залгаад “завтай байгаа бол ахдаа ганц хоёр хоног туслаад өгөх боломж байна уу” гээд надтай ирж уулзсан. Тэгээд намайг “” нэртэй газар луу цуг яваад “ахынх тэнд эвдрээд үлдсэн байгаа экскаватор байгаа юм, цуг яваад янзлалцаад өгөөч, өдрийнх цалин хөлсийг өгнөө” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэр өдрөө М******* ах бас нэг хуурай дүү гээд Э гээд ахыг дагуулж ирээд бид гурав “” нэртэй газар луу алхаад явж байтал загасанд явж байсан хүний машинд нь гар өргөж суугаад оройны 17 цагийн орчимд М******* ахын эвдэрсэн гээд байсан экскаватор дээр очсон. Hyundai Robex 2800 LС маркийн шар өнгөтэй экскаватор нилээд хуучны муу юм харагдсан. Бид 3 нийлээд экскаваторын явах гинж, насос эрдүүктэр зэрэг эд ангиудыг янзлаад мөн тосолгоо нилээд их хэмжээний тосоор тосолж байхад орой болж тэндээ хоносон. 2022 оны 08 дугаар 06-ны өглөө М******* ах асааж үзсэн чинь экскаватор нь ассан мөртлөө явахгүй гинж нь мултраад байсан. Тэгээд Э ах техник сайн мэддэг юм шиг байсан янзлах хооронд нь би хоол хийж эхэлсэн. Удалгүй экскаватораа янзлаад дуусчихаад М******* ах Э ах бид хоёрыг “ах нь жоохон ухаж үзээдхье ажиллаж болох талбай байгаа юм” гээд байсан. Тэгээд тэр газар луу нь явцгаасан. Удалгүй тэр газар нь очсон Э ах бид хоёр алт угаах төхөөрөмж болох гитаран буу ойр зуурын ажилд нь тусалж би ус татах насос помп, шланк зэргийг холбож, ажиллахад бэлэн болоод ажиллаад 1 цаг гаран л ажилласан байх удаагүй байж байхад цагдаа нар ирээд зогсоосон.” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Б.Б 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “М******* бол манай найз бид хоёр найзлаад 34 жил өнгөрч байна. 1987 оноос хойш найзалж байгаа. М******* нь даруухан нийтэч, яриасаг. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Хааяа баяр ёслолоор ёс болгоод хүртдэг. Манай найз одоогоор ажилгүй байгаа. Уурын зуухад галчин, Заамарт түлээчин, модны аж ахуйд ажил хийж байсан. Эхнэр 4 хүүхдийн хамт одоо ын төвд амьдарч байгаа.” гэх мэдүүлэг[5],
6.С.Б 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний төрсөн дүү Санжмятав овогтой М******* нь эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Ерөө сум тосгонд амьдардаг. Эхнэр болох Ц.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй бага насны 2 хүүхдээ гэртээ харан байдаг. Одоогоор эхнэр Ц.О нь миний төрсөн эгч болох С.Цэцэгмаа нь биеийн байдал хүнд өвчтэй бөөрний архаг дутагдалтай тул Улаанбаатар хотод сахин асарч байгаа. Миний дүү С.М******* нь Hyundai Robex 2800 LС маркийн экскаваторыг корона эд үед л хүнээс нилээд муу хуучны экскаватор “хямдхан зээлээр авчихлаа” гэж хэлж байсан 2021 онд авсан шиг санагдаж байна. Худалдан авсан мөнгөө өгөөгүй гэж байсан.” гэх мэдүүлэг[6],
7.2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ашид Билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт, “Hyundai 2800 KLC” экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 08 дугаар сарын байдлаар 6,000,000 (зургаан сая)-н төгрөг, “Honda WB30XM” маркийн помпны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 08 дугаар сарын байдлаар 600,000 (зургаан зуун мянга)-н төгрөг, алт угаах төхөөрөмж буюу гитаран бууны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 08 дугаар сарын байдлаар 600,000 (зургаан зуун мянга)-н төгрөг болохыг тодорхойлов[7],
8.Иргэний нэхэмжлэгч Ж.Б******* 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “С.М******* нь миний танил дүү байгаа юм. Бид 2 Сэлэнгэ аймаг, Ерөө сумын, тосгонд үйл ажиллагаа явуулж байсан Толгойт ХХК-нд хамтран ажиллаж байсан. Надад нилээн дээр үед хүнээс өөрийн худалдан авч байсан Hyundai Robex 2800 KLC маркийн экскаватор байсан. Улсын дугаар болон арлын дугаар гэж байхгүй. Манай хашаанд байхад М******* 2021 оны хавар “та надад зарчихаач, би засаж янзлаад ажил хийх гэсэн юм, ажилгүй амьдрал хэцүү байна” гээд гуйгаад байхаар нь 5 сая төгрөг өгөөд ав гэж хэлсэн. Удалгүй 2 сая төгрөг урьдчилгаа гээд өгөөд янзалж асаагаад явсан. Үлдэгдэл мөнгөө одоо болтол өгөөгүй, нэхэхээр “эвдрээд ажиллахгүй байна” гээд байсан.” гэх мэдүүлэг[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.М*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Э нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Шүүгдэгч С.М*******ын гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг эврэлд өртсөн 46.82м2 талбайн хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Хохирлын үнэлгээ, төгрөгөөр |
| 1 | Эдэлбэр газар | 3,594,55 төгрөг |
| 2 | Газрын хэвлийд учруулсан хохирол | 59,013,0 төгрөг |
| 3 | Усны нөөцөд учруулсан хохирол | - |
| 4 | Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол | 15,361,05 төгрөг |
| 5 | Ойн санд учруулсан хохирол | - |
| 6 | Ургамалд учруулсан хохирол | 1,987,68 төгрөг |
| 7 | НИЙТ | 79,956,28 төгрөг |
Хүснэгт91 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[13]
Иргэн С.М*******ын байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 79,956,28 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 184,831,2 төгрөг болж байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.М*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөнд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол 79,956,28 төгрөг, хор уршиг нийт 184,931,2 /нэг зуун наян дөрвөн мянга есөн зуун гучин нэг/ төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн 42,360 төгрөг, техникийн нөхөн сэргээлтийн 150,475 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн зардалд зардалд 192,835 /нэг зуун ерэн хоёр мянга найман зуун гучин таван/ төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч С.М******* нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[14]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Хэдийгээр улсын яллагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй боловч Хатигин овогт Ж Б*******ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолтой, прокурор хяналт тавьсан бөгөөд Ж.Б******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ: “...Анх 2,000,000 төгрөг өгнө тэгээд ажил хийснийхээ дараагаар 3,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Надад өгнө гэж ярьж байсан болохоос мөнгө өгсөн зүйл байхгүй. ...2016-2018 онд хувийн уурхайнд манаач хийж байхдаа авсан. Тухайн үед цалин тавьж чадахгүй болохоор техникийг цалингийнхаа оронд авч байсан” болохоо илэрхийлдэг.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.М******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai Robex” KLC маркийн экскаваторыг өмчлөгч, эзэмшигч Хатигин овогт Ж Б******* /РД:МТ55032815/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч С.М*******аас гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос 2 ширхэг нь шүүгдэгчийн өөрийнх нь өмчлөлийнх байх тул тус тус хураан авч, Улсын орлогод оруулах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч С.М*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаан оролцогч талуудын хүсэлтээр нэг завсарлагаантайгаар явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гэм буруу, хохирол төлбөр, эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: “...шүүгдэгч С.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5800 нэгж буюу 5,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Тус торгох ялыг түүний хөрөнгө орлого, цалин хөлс зэргийг харгалзаж үзээд 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. ...Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 79,956 төгрөгийн шууд хохирол, 335,306 төгрөгийн хор уршиг учирсан. Энийг бол шүүгдэгч С.М*******ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас дээрх эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг шүүхэд оруулж байна. Гэмт хэрэг үйлдэхэд “Хюндай Робекс 2800 КЛС” маркийн экскаваторыг ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Тухайн техникт үзлэг хийхэд ямар нэгэн серийн дугаар тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг техник Ч.Б******* гэдэг хүний эзэмшил болох нь тогтоогдсон. Ч.Б*******ыг иргэний нэхэмжлэгчээр татаж мэдүүлэг авсан. Өнөөдөр Ч.Б******* гэдэг хүн шүүх хуралдаанд өөрийнх нь техник гэсэн байр суурьтай оролцож байгаа хэдий ч уг техникийг өөрийнх мөн гэдгийг нотолж чадахгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг техник хэний эзэмшилд байгаа эсэхийг тодруулахын тулд автотээврийн газраас лавлагаануудыг авч хэрэгт хавсаргаж өгсөн. Шүүгдэгч С.М******* болон иргэний нэхэмжлэгч Ч.Б******* нарын эзэмшилд уг техник бүртгэгдээгүй талаарх баримтыг хэрэгт мөн хавсаргаж өгсөн. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс бол уг техникээ бусдад зарж борлуулах талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн зүгээс дараах саналыг гаргаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нилээд их үйлдэгдэж байна. Уг техникийн эзэмшигч тодорхой бус байгаа учраас улсын орлогод оруулж С.М*******аас техникийн 5,000,000 төгрөгийг гаргуулж, Ч.Б*******т олгох санал гаргаж байна. Энэ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан насос болон алт угаах төхөөрөмжийг эд мөрийн баримтаар хурааж авсан. Эдгээр нь ын, тосгоны нутаг дэвсгэр “” гэх газарт хадгалагдаж байгаа эдгээрийг бол хурааж улсын орлогод оруулах саналтай байна. Экскаваторын эзэмшигч тодорхой бус байгаа учраас Иргэний хуульд заасны дагуу хурааж улсын орлогод оруулах саналтай байна. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг бага ч болов таслан зогсоох боломжтой гэдэг саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.[15]
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “С.М*******ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд маш тодорхой мэдүүлэг өгдөг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хувийн байдлын хувьд 2004 онд буюу одоогоос 18 жилийн өмнө нь хулгайн хэрэгт холбогддог. Тиймээс одоо анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх боломжтой гэж харж байна. Хоёрдугаарт хавтаст хэрэгт авагдсан хувийн байдалтай холбоотой баримтуудыг анхаарч харахыг хүсэж байна. Миний зүгээс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйл нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй материаллаг гэмт хэргийн шинжийг шаардахгүй байна. Гэхдээ нийгэмд аюултай байдал шинж чанарыг анхаарч харах нь зүйтэй. Би “Эрдэнийн Ногоолон” ХХК-г маш зөв дүгнэлт гаргасан гэж харж байна. Төр засаг, шүүх ямар байдлаар газрын хэвлийд халдлаа гэдгийг ямар агуулгаар ойлгож үзэх юм бэ? өнөөдөр бүгдээрээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл нь өнөөдөр эцсийн бүлэгтээ тодорхой иргэдэд ял өгөх зохицуулалт харагдаж байна. ...Иргэний нэхэмжлэгч тодорхой байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Анхан шатны шүүх энэ хоёр хүний хэлцлийг одоо дүгнэх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл тухайн эд хөрөнгийг шилжүүлж өгөх үед төлбөр төлөгдөх үед хүчин төгөлдөр болдог хэлцэл юм. Прокурор бол заавал техникийг нэршлээр нь хэлэхийг шаардаад байх шиг байна. Иргэний нэхэмжлэгч бол сая тодорхой үйл баримтуудыг хэлж өгсөн. Мөн шүүх хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг зэргийг анхаарч харах нь зүйтэй байх. ...Улсын бүртгэлт бүртгэгдснээр хүчин төгөлдөр болдог юм уу? тухайн хүний эзэмшилд ашиглалтанд байснаар хүчин төгөлдөр болдог юм уу? тэгэхээр өнөөдөр иргэний нэхэмжлэгчийг мөрдөгч тогтоосон. Өнөөдөр иргэний нэхэмжлэгч тогтоосон тогтоолыг прокурор хүчин төгөлдөр бусад тооцоогүй байж шүүх хуралдаан дээр иргэний нэхэмжлэгч биш гэж хэлээд зогсох нь хэр үндэслэлтэй юм бэ? хуульд нийцэхгүй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг нь прокурорт байдаг. Гэсэн хэдий ч уг үүргээ биелүүлэхийн тулд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг улсын орлого болох нь хууль зөрчсөн асуудал юм. ...Хэрвээ Б******* гэдэг хүний эзэмшил биш гэж үзэж байгаа бол мөрдөн шалгах ажиллагаанд нарийвчлан тогтоох ёстой. Гэтэл өөрсдөө иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод хурал дээр биш гэж хэлж байгаа нь авцалдахгүй байна. Хуульчийнхаа хувьд харахад 79,000 төгрөгийн хохирол учруулаад хүн яагаад ял авах ёстой юм бэ? шинжлэн ухааны үндэслэлээр газрын хэвлийд халдах гэдгийг юу гэж ойлгож байна вэ? нөхөн сэргээлт хийгээгүй газар байсан. ...Шүүгдэгч энэ төрлийн гэмт хэрэг дээр бусад хүмүүсийг бодвол хамгийн үнэн зөв мэдүүлэг өгсөн хүн байна гэж харж байна. Хуульд заасны дагуу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.[16]
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М*******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч С.М*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.М*******д анхааруулан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч С.М******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М*******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.М*******д анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.М*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөнд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол 79,956,28 төгрөг, хор уршиг нийт 184,931,2 /нэг зуун наян дөрвөн мянга есөн зуун гучин нэг/ төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн 42,360 төгрөг, техникийн нөхөн сэргээлтийн 150,475 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн зардалд зардалд 192,835 /нэг зуун ерэн хоёр мянга найман зуун гучин таван/ төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч С.М******* нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.М******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai Robex” KLC маркийн экскаваторыг өмчлөгч, эзэмшигч Хатигин овогт Ж Б******* /РД:МТ55032815/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч С.М*******аас гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос 2 ширхэгийг тус тус хураан авч, Улсын орлогод оруулсугай.
8.Шүүгдэгч С.М******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ