Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Р.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ар т******* овогт Р Лд холбогдох эрүүгийн 2231000510058 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                 

Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Х******* аймгийн М******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Х******* сумын Б*******, 2-р баг, Х******* ******* дүгээр гудамж, *******04 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ар т******* овогт Р Л /РД:/

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Р.Л нь “2022 оны 01 дүгээр сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн Х******* сумын Тарвагатай 1 дүгээр баг, Бүдүүн гэх газарт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах ойгоос 1.351.491 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 8 метрийн урттай 4 ширхэг буюу 3.2 мкуб хойтон нарс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улсын дугааргүй трактороор тээвэрлэсний улмаас ойн санд 4.054.473 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хууль бус үйлдлийн улмаас Монгол Улсын ойн санд Байгаль орчинд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн актаар 4,054,473 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрч байна. Яллагдаж байгаа хэргээ хүлээн зөвшөөрч байна. Галын түлээгүй болоод хуурай модонд явсан. Хуурай мод олдохгүй болохоор нь хоосон буцаж байхаар гээд нойтон мод авсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Р.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Манай гэр нам даралтын зуухаар галладаг тул байнга хуурай мод түлэх шаардлагатай байдаг юм. Тухайн үед сумын төвөөр зарах хуурай модтой хүн байгаагүй тул арга буюу мод бэлтгэхээр мод руу явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Х*******-Эрдэнэ өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын *******-ний өдөр 10 цагийн орчим байх. Гэртээ байж байхад Р.Л ирээд хөгшиндөө трактороо өгчих түлээний модонд яваад ирье гэхээр нь би за гээд өгсөн. ...Би хуучны трактор байгаа юм. Би өвөл болохоор түлээндээ намар хадлан дээр хэрэглэдэг. Одоо 2.500.000 төгрөгийн үнэтэй байх. Трактороо авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч О. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х******* суманд Ой хаах Засаг даргын захирамж 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гараад тэрнээс хойш байгаль хамгаалагч, байгаль орчны мэргэжилтэн, хяналтын байцаагч, цагдаагийн хэсгийн алба хаагч нарын хамтаар хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн шөнө хяналт шалгалтыг байгаль хамгаалагч Б.Батсүх, ой ангийн техникч Баярхүү, цагдаагийн хэсэгтэй хамтраад Б*******ы гарам, сумын төвөөр ажилласан, тухайн үед сумын төв рүү трактор нойтон нарс мод чирээд явж байхаар нь араас нь зогсоох гэж оролдоод зогсохгүй байхаар нь дагаж явсаар байгаад урд хороололд гэрийн хашаанд нь орж ирсэн тэндээ шалгалт хийж тухайн модыг цагдаагийн хэсгийн хашаанд авчирсан юм....” гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Б.Б өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х******* суманд Ой хаах Засаг даргын захирамж 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гараад тэрнээс хойш байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн хэсгийн алба хаагч нарын хамтаар хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн шөнө хяналт шалгалтыг байгаль орчны хяналтын улсын байцаагч О Дэлгэрбаяр, ой ангийн техникч Баярхүү, цагдаагийн хэсэгтэй хамтраад Б*******ы гарам, сумын төвөөр ажилласан, тухайн үед сумын төв рүү трактор нойтон нарс мод чирээд явж байхаар нь араас нь зогсоох гэж оролдоод зогсохгүй байхаар нь дагаж явсаар байгаад урд хороололд гэрийн хашаанд нь орж ирсэн тэгээд тухайн модыг цагдаагийн хэсгийн хашаанд авчирсан юм.....” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэн Р.Л нь 2021, 2022 онуудад эрхийн бичиг зөвшөөрөл авч байгаагүй. Ойн тухай хуулиар хэрэглээний модыг зөвхөн Ойн мэргэжлийн байгууллага ИТХ-н тогтоолыг үндэслэж бэлтгэдэг. Иргэн зөвхөн ойг цэвэрлэх замаар түлээний мод бэлтгэж авдаг юм. Иргэн шаардлагатай хэрэглээний модыг ойн мэргэжлийн байгууллагаас худалдаж авдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Л.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Р.Л нь гаднаасаа харагдахдаа их дуу муутай харагддаг ч гэсэн ойртож дотносоод танилцвал их тус ч хамт олонтойгоо явж сурсан хүн. Сумынхаа иргэдийн төлөөлөгчийн хуралд ч нэр дэвшиж явсан удаатай их сайн залуу байгаа юм ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өглөө эрт явж дэлгүүрээ ажиллуулдаг юм. Тухайн өдөр гадаа эрс хүйтрээд манайх зууханд хийх хуурай модгүй болчихсон байсан. Манай гэр нь нам даралтын зуухтай тул хуурай мод түлэхгүй л бол сайн халж өгдөггүй тэгээд бас дунд хүүгийн маань бага насны 2 хүүхэд гэрт байсан болохоор манай хүн модонд явах тухай ярьж байсан. Дэлгүүрээ хаагаад гэртээ ирэхэд Л модонд явж байгаад ойр хавиар хуурай мод олдохгүй байсан буцаж явах замд ойрхон нойтон мод байхаар нь авчирч байгаад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Х******* сумын ойн ангийн дарга Г.Та 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

“...Сэлэнгэ аймгийн Х******* сумын иргэн Р.Лгийн бэлтгэсэн 8 метрийн урттай 4 ширхэг амьд модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд нийт 3.2м3*1,8*234,634=1.351.491 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 52 дугаар хуудас/,

Х******* сумын экологийн асуудал хариуцсан байцаагч хошууч Н.Эрдэнэбаатарын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 18.04.319/01 дугаартай акт

“... Шинжээчийн дүгнэлтээр иргэн Р.Лгийн бэлтгэсэн 4 ширхэг нойтон нарсан гуалин 3.2мЗ бөгөөд БОАЖСайдын 2020 оны 176 дугаар тушаалаар баталсан “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг” тооцох зааврын дагуу 3.2 мЗ нойтон нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 1,351,491 төгрөг болсныг тооцон гаргасан байна.

Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд дээрх нойтон нарсан гуалин нь 4.054.473 төгрөг болж байх тул иргэн Р.Лгээр нөхөн төлүүлэх ...” гэсэн акт, /хх-ийн 53 дугаар хуудас/,

“Х*******гө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-822/3135 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...  трактор 1 ширхэг зах зээлийн дундаж ханш 2.500.000 төгрөг, Модны хөрөө 1 ширхэг, /хуучин/ 70.000 төгрөг...” гэх дүгнэлт, /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-10 дугаар хуудас/, эд х*******гө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн *******-15 дугаар хуудас/,нөхөн төлбөрийн тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, /хх-ийн 53 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 70-72-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 105-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Л нь “2022 оны 01 дүгээр сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн Х******* сумын Тарвагатай 1 дүгээр баг, Бүдүүн гэх газарт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах ойгоос 1.351.491 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 8 метрийн урттай 4 ширхэг буюу 3,2мкуб хойтон нарс мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улсын дугааргүй трактороор тээвэрлэсний улмаас ойн санд 4.054.473 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь  

Шүүгдэгч Р.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хууль бус үйлдлийн улмаас Монгол Улсын ойн санд Байгаль орчинд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн актаар 4.054.473 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, манай гэр нам даралтын зуухтай, галын түлээгүй болчхоод хуурай мод авах санаатай уулруу явсан хуурай мод олдохгүй болохоор нь ойрхон байсан нойтон мод аваад чирч явж байгаад баригдсан ...” гэх  мэдүүлгүүдээр,

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Х*******-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын *******-ний өдөр 10 цагийн орчим байх. Гэртээ байж байхад Р.Л ирээд хөгшиндөө трактороо өгчих түлээний модонд яваад ирье гэхээр нь би за гээд өгсөн. ...Би хуучны трактор байгаа юм. Би өвөл болохоор түлээндээ намар хадлан дээр хэрэглэдэг. Одоо 2.500.000 төгрөгийн үнэтэй байх. Трактороо авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч О.Дэлгэрбаяр, Б.Батсүх нарын   мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х******* суманд Ой хаах Засаг даргын захирамж 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гараад тэрнээс хойш байгаль хамгаалагч, байгаль орчны мэргэжилтэн, хяналтын байцаагч, цагдаагийн хэсгийн алба хаагч нарын хамтаар хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн шөнө хяналт шалгалтыг байгаль хамгаалагч, ой ангийн техникч Баярхүү, цагдаагийн хэсэгтэй хамтраад Б*******ы гарам, сумын төвөөр ажилласан, тухайн үед сумын төв рүү трактор нойтон нарс мод чирээд явж байхаар нь араас нь зогсоох гэж оролдоод зогсохгүй байхаар нь дагаж явсаар байгаад урд хороололд гэрийн хашаанд нь орж ирсэн тэндээ шалгалт хийж тухайн модыг цагдаагийн хэсгийн хашаанд авчирсан юм....” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр,

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэн Р.Л нь 2021, 2022 онуудад эрхийн бичиг зөвшөөрөл авч байгаагүй. Ойн тухай хуулиар хэрэглээний модыг зөвхөн Ойн мэргэжлийн байгууллага ИТХ-н тогтоолыг үндэслэж бэлтгэдэг. Иргэн зөвхөн ойг цэвэрлэх замаар түлээний мод бэлтгэж авдаг юм. Иргэн шаардлагатай хэрэглээний модыг ойн мэргэжлийн байгууллагаас худалдаж авдаг...” гэх мэдүүлгээр,  

 Гэрч Б.Ж  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дэлгүүрээ хаагаад гэртээ ирэхэд Л модонд явж байгаад ойр хавиар хуурай мод олдохгүй байсан буцаж явах замд ойрхон нойтон мод байхаар нь авчирч байгаад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

Х******* сумын ойн ангийн дарга Г.Та 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Сэлэнгэ аймгийн Х******* сумын иргэн Р.Лгийн бэлтгэсэн 8 метрийн урттай 4 ширхэг амьд модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд нийт 3.2м3*1,8*234,634=1.351.491 төгрөг болж байна...” гэх дүгнэлтээр,

Х******* сумын экологийн асуудал хариуцсан байцаагч хошууч Н.Эрдэнэбаатарын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 18.04.319/01 дугаартай акт:Шинжээчийн дүгнэлтээр иргэн Р.Лгийн бэлтгэсэн 4 ширхэг нойтон нарсан гуалин 3.2мЗ бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 176 дугаар тушаалаар баталсан “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг” тооцох зааврын дагуу 3.2 мЗ нойтон нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 1.351.491 төгрөг болсныг тооцон гаргасан байна. Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд дээрх нойтон нарсан гуалин нь 4.054.473 төгрөг болж байх тул иргэн Р.Лгээр нөхөн төлүүлэх” ... гэх актаар, ,

“Х*******гө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-822/3135 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: -82 трактор 1 ширхэг зах зээлийн дундаж ханш 2.500.000 төгрөг, -Модны хөрөө 1 ширхэг, /хуучин/ 70.000 төгрөг...” гэх дүгнэлтээр зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон, тогтоогдсон байна гэж үзлээ.   

  Шүүгдэгч Р.Л нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 1.351.491 төгрөгийн хохирлын хэмжээг Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 4.054.473 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд  оруулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөртэй танилцаад маргаагүй ба төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Р.Лгийн “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Р.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

Шүүгдэгч Р.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Р.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар шүүгдэгч Р.Лгийн ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4.054.473 төгрөгөөр хохирол, хор уршгийг тооцож төлүүлэх нь зүйтэй.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон х*******гө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд х*******гө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хураан авсан х*******гө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ...зардалд зарцуулна...”, гэж зааснаар шүүгдэгч Р.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Х*******-Эрдэнийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг, энэ хэрэгт битүүмжилсэн 8 ширхэг нойтон нарс мод, цахилгаан хөрөө зэргийг тус тус  хураан авч, хураан авсан х*******гө,   орлогоос шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгаас үүдсэн зардал  болох 4.054.473 төгрөгийг нөхөн төлүүлж, үнийн дүнгийн зөрүүг мөн шүүгдэгчээс гаргуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 8 ширхэг нойтон нарс мод, трактор маркийн тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Р.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шүүгдэгч Р.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Ар т******* овогт Р Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ар т******* овогт Р Лг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар р.Л нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Х*******-Эрдэнийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг, энэ хэрэгт битүүмжилсэн 8 ширхэг нойтон нарс мод, 1 ширхэг цахилгаан хөрөө зэргийг тус тус  хураан авч, хураан авсан х*******гө, орлогоос шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгаас гарсан зардал  болох 4.054.473 төгрөгийг нөхөн төлүүлж, үнийн дүнгийн зөрүүг мөн шүүгдэгчээс гаргуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн трактор маркийн, улсын дугаартгүй иргэн Г.Х*******-Эрдэнийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор тус тус шийдвэрлэсүгэй. 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг цахилгаан хөрөө, 8 ширхэг нойтон нарс мод, трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6.Энэ хэрэгт шүүгдэгч Р.Л нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ