Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/107

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

        Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч В.Батдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхбат

Хохирогч Ц.А*******

Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

      Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б******* Б*******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуульд ажилтай, ам бүл, нөхөр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг, сум 1-р баг, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт Б******* Б*******. /РД:МН74**************60/ Шүүгдэгч Б.Б******* нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” нэртэй караоке бааранд иргэн Ц.А*******г өөрийн нөхөр Атэй хардаж нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж улмаар уг баарны үүдэнд дахин гараараа нүүрэн тус газар нь цохисны улмаас хохирогчийн зүүн тахилзуур, хавчаар ясны үзүүр хэсгийн хугарал, баруун өвдгөнд хавтгай, баруун зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий “хүндэвтэр хохирол, санаатай учруулсан” гэх гэм хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

1.Шүүгдэгч Б.Б*******гийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Ц.А******* бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй. Би караоке дотор цохисон, алгадсан гэдгээ сайн мэдэхгүй байгаа. Тэгээд караокены эзэн О “та нар одоо гарцгаа” гэж хэлэхийг сонсоод, караокеноос гарч шууд урагшаа чиглэж алхсан. Зам хөндлөн гараад алхаж явтал араас Ц.А******* гүйн ирж надыг араас татаж зулгаан нүүр лүү цохих шиг болоод газар зууралдаад унасан. Тэр үед би зууралдсан хувцсаа татаж аваад босоод алхсан. Энэ үед миний курткины малгайны үсийг газраас авч өгсөн. Тэрийг нь би Цг гэж бодсон. Тэгээд би цааш чигээрээ яваад гэртээ харьсан. Хальтирч унахдаа гэмтээсэн байж болох юм гэж үзэж байна. Ц.А******* “караокены үүдэнд дахин цохисон” гэж яллагдагчаар татах тогтоолд дурьдсан байна. Энэ бол худлаа гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/,

2.Шүүгдэгч Б.Б*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай суманд “Атрын 60” жилийн ойн баяр болж тухайн үед ажиллаж байсан хүмүүс гэр бүлээрээ нийллэг хийсэн. Тухайн үед бид нар бааранд ороод бүжиглэж дуулаад байж байсан. Тэгээд би өөрийн нөхөр Аийг А******* эгчтэй хардах сэтгэл төрөөд Ц.А******* эгчийг цохисон нь үнэн. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад баарны хүүхэн бид нарыг “гарцгаа” гээд гаргасан. Тэгээд би харих гээд замын урагшаа явж байхад Ц.А******* эгч хойноос уурлаж ирээд намайг нүүр лүү цохиод шургаад унасан.Тэгээд л хөлөө гэмтээсэн байх гэж бодож байна. Энэ хүний гэмтсэн нь надаас болсон учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсаж байна. Хохирогчийн нэхэмжилсэн 4.800.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна.Одоо энэ хүний хохирол төлбөрийг тохиролцсон хугацаандаа нөхөн төлж барагдуулна. Ахин гэмт хэрэг үйлдэхгүй, ...гэх мэдүүлэг. 3.Хохирогч Ц.А*******гийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 13-ны орой караокед 23:40 цагийн үед бид нар гарах гээд сүүлийн бүжгийн ая тавиад бүжиглээд зогсож байтал гаднаас Б.Б******* орж ирээд, шууд үгийн зөрүүгүй нүүр, нүд рүү гараараа цохисон. Би яг хаалга онгойнгуут эргэж харсан.Тэгэхэд надыг 3 удаа цохисон. Тэгээд би газар шалан дээр унасан. Тэгээд босож ирэхэд хөл өвдсөн би “ёооё, хөл өвдөөд байна” гэж хэлсэн. Миний хажууд Э эгч, М, Ц нар байсан. Тэд нар болохоор “хүүе юу болчих воо, бид нар бүүр гайхчихлаа, чамайг 1-3 цохичихлоо” гэж байсан. Тэгээд тэр хүмүүс Б*******г барьж аваад холдуулж гаргасан. Тэгээд би “хөл өвдөөд байна явъя” гэж хэлээд гадагшаа гарч ирэхэд, шууд цохисон. Б******* намайг цохиж унагаасан. Тэгээд би босож ирээд өөрөөс нь барьж авах гэхэд хөл өвдөөд барьж авч чадаагүй ойчсон юм. Б******* иргэж ирээд намайг нүдээд, цохисон. Би тэгээд босож ирээд барьж авах гэхэд надад баригдахгүй, цаашлаад байсан. Би газар унасан. Ингэтэл хүмүүс ирээд намайг бариад авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 06-07-р ху/,

4.Хохирогч Ц.А*******гийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: ...Би тэр үед Б*******д цохиулаад дотор унах нь унасан. Мөн гадагш гарахад хаалганаас тулсан довжоон дээр буухад Б******* нүд рүү цохисон. Тэгээд би газар унасан. Тэгээд цаашаа араас нь хоёр алхаад очих үед Б.Б******* надыг цохиод, миний дээрээс хажуу талаар бөгтийлгөөд дарж унагаасан. Тэгэхэд зүүн талаараа хөл нэг эвгүй дарагдаад унасан. Б******* болохоор миний дээр гарч суучихаад нүдээд байсан. Тэгээд хүмүүс ирж салгаад Б******* цаашаа явсан. Тэгээд надыг Э эгч, М нар татаж босгосон. Тэгэхэд л хөл зүүн талын шагай орчмоор өвдөөд эхэлсэн. Тэгэхэд гэмтсэн байж магадгүй, ер нь тэгэхэд Б******* миний зүүн тал руу бөгтрүүлж дээрээс дарж унагаад цохисон. Тэгэхэд бол өвдөж эхэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р ху/,

5.Хохирогч Ц.А*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байсан. Тэгээд “Атрын 60” жилийн ой болоод олуулаа хамт олноороо нийлэх гээд бүгдээрээ гэр бүлээрээ бааранд орсон. Тэгээд бааранд ороод дуулж бүжиглээд байж байтал 11 цагийн үед А Б******* хоёр гараад явсан. Гэнэт Б.Б******* хаалга дэлгэж орж ирээд намайг алгадаад тэрүүгээр нэг орилоод байсан. Тэгээд би газар унасан. Удалгүй араас нь нөхөр нь орж ирж бахираад эрчүүд нь аваад явсан. Би тэгээд “харъя” гээд хувцсаа өмсөөд гарах гэтэл хөл өвдөөд байсан. Тэгээд би ”харъя л даа юу болоод байгаа юм бэ” гээд гартал Б******* гэнэт гарч ирээд над руу дайраад намайг дайраад учир зүггүй зулгаагаад дээр гарч суучхаад намайг цохиод байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс ирж салгасан. Тэр үед миний куртик ороолтыг урсан байсан. Тэгээд би босох гэсэн босж чадахгүй “хөл өвдөөд байна харъя” гээд гэртээ найзаараа эхнэрээр нь сугадуулаад дөхүүлүүлсэн. Дараа нь Б******* надаас уучлалт гуйх биш их сонин орж ирээд “Ад энэ хэргээ тохохгүй яасан юм, би ямар ч буруугүй” гэж уурлангуй хэлэхэд нь би “та нар гар миний бие өвдөөд байна” гээд явуулсан. Дараа нь нөхөр нь ирээд явсан. Тэгэхэд нь би нөхөрт нь “чи бол цохиогүй би мэдэж байна” гэж хэлээд явуулсан. Тухайн үед надад 500,000 төгрөг өглөө гэж хэлээгүй миний орны хажуугийн авдар дээр тавьчихаад явсан байсан. Түүнээс биш Б******* надаас үнэн сэтгэлээсээ нэг удаа ч уучлалт гуйж ирээгүй .Би түүнд нь их гомдолтой байгаа. Зүв зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсон. Маш их гомдолтой байна . Намайг нөхөртэйгөө хардаад зодож байгаа үйлдлийг нь харахад их авир муутай хүүхэн.Б*******гаас 3.000.000 төгрөг хохиролдоо аваад цаашид дахин хохирол нэхэхгүй. Б*******д зодуулсандаа ихэд гомдолтой байна. гэх мэдүүлэг,

6.Гэрч Н.Эын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуучин хамт ажиллаж байсан баригадын хамт олонтойгоо “Атар 60” жилийн ой бааранд тэмдэглэсэн. Тэгээд 23 цаг өнгөрөөд баарнаас “хаана” гэсэн. Тэгээд хувцсаа өмсөх гээд байж байтал А, эхнэр Б*******гийн хамт түрүүлээд гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд Б*******, Ц.А*******г нөхөртэйгөө хардсан юм шиг байна лээ. Тэгээд шууд алгадаад авсан. Бид нар “больцгоо” гэж хэлээд салгасан. Энэ үед зарим нь гараад явцгаасан. Гадаа гараад би гэрлүүгээ явах гээд М бид хоёр зогсож байтал, урд Б*******, А*******г шууд дараад унагаасан. Тэгээд М бид хоёр очиж салгасан. Очих үед А*******г хажуу талаар нь унагаачихсан дээр нь дарсан байсан. Бид хоёрыг очиход Б******* цаашаа яваад өгсөн. Тэгээд М бид хоёр А*******г татаж босгоход хувцас нь урагдсан, ээмэг нь байхгүй байсан. Тэгээд татаад босгоход хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгээд өөрөө “хөл эвгүй болчихлоо” гээд байсан. Би бодохдоо дарж унахдаа хөлийг нь эвгүй дараад унасан юм шиг байна лээ. Тэрнээс А*******гийн хөл зүгээр байсан, алхаад Б******* дээр очсон байсан. Тэгээд би, Ц, Лхагваа, Алтантуяа, Бороо бид хэд А*******г гэр лүү нь явсан. Би замын талаас нь Бороог “дөхүүлж өгөөрэй” гэж хэлчихээд Ц, Л, Алтантуяа бид дөрөв гэр лүүгээ алхсан. Б******* орж ирээд Ц.А*******г алгадаад эхэлсэн. Ц.А******* нь юу ч мэдэхгүй гайхаад ангайгаад зогсоод байсан. Яг юунаас болсонг мэдэхгүй. Ц.А*******д бол ямар ч буруу байхгүй. Тэнд байхдаа бүгдээрээ бие биенээ уриад бүжиглээд байсан. Нэг их согтсон хүмүүс байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/,

7.Гэрч С.Мгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуучин хамт ажиллаж байсан баригадын хамт олонтойгоо “Атар 60” жилийн ой бааранд тэмдэглэсэн. Тэнд ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Тэгээд тарахын өмнө А эхнэр Б*******гийн хамт түрүүлж гарч явчихаад, бид нарыг явах гэж байхад гаднаас Б******* нөхөр Атэйгээ муудалцаж орж ирээд Б******* нь А******* руу дайраад “чамайг А үнсэх гээд байсан биз дээ” гэж дайраад 2-3 удаа алгадаж унагаасан. А******* болохоор гайхаад “юу гэнээ” гээд байсан. Тэгээд салгаад холдуулсан. Тэгээд бид нар тарах болохоор бүгд гадаа гарсан чинь Б*******, А******* хоёр зууралдаад А*******г Б******* унагаагаад куртикийг нь ураад цохиод газар унагаагаад, тэгээд Б******* цаашаа ганцаараа яваад өгсөн. Тэгээд Э бид хоёр очиж А*******г босгож авсан. Тэгэхэд куртик нь урагдаж хөл нь гэмтсэн байсан. Тэгээд гэр лүү нь Э эд нар дөхүүлсэн гэсэн. Би тэгээд гэр лүүгээ явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

8.Гэрч Ө.Аийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бааранд хуучин хамт ажиллаж байсан баригадын хамт олонтойгоо орсон. Тэгээд 23:40 цагийн орчим тарцгаасан. Бид нар дотор аяга, шанага унагаагаад байж байтал А ах, Б******* хоёр түрүүлээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж орж ирсэн. Ингээд Б.Б******* бааран дотор А******* эгчийг үгийн зөрүүгүй шууд 2-3 удаа алгадаад авсан. Ц.А******* эгч газар унасан. Тэгээд би газраас Ц.А******* эгчийг татаж босгосон. Тэгээд А******* эгч Б******* руу дайрахаар нь би хориглоод гар хүргүүлээгүй. Ингээд би А******* эгчид “та ухаантай хүн, битгий маргалд, наад Б******* чинь дандаа ингэдэг” гэж хэлээд явуулсан. Тэгээд гадаа чухам юу болсныг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

9.Гэрч Ц.Пын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуучин ажиллаж байсан баригадын хамт олон Хгийн бааранд нийлэхээр болоод бүгдээрээ дэлгүүрээс юмаа аваад ирж 20 цаг өнгөрөөд нийлсэн. Тэгэхдээ бид хэд бүжиглээд ууж идээд 23 цаг болоод бүгдээрээ гэр гэр лүүгээ явах гээд хувцсаа өмссөн. Тэгээд би цааш өрөөнд орж хувцсаа аваад гараад иртэл “Б.Б*******, Ц.А*******г алгадаад унагаачихлаа” гээд хүмүүс тойроод байж байсан. Тэгээд “яачихваа” гэтэл “хөл нь эвгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс гэр гэр лүүгээ явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,

10.Гэрч Ц.Цгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тарах гээд байж байтал А, Б******* хоёр “харина” гээд гараад явсан. Тэгээд удаа ч үгүй Б******* орж ирээд “янхан минь ээ” гэж хэлээд Ц.А******* эгчийг алгадсан. Тэгээд “хүүе, хаая, юу болов” гээд тэнд байсан хүмүүс салгасан. Ингээд тараад гарсан. Тэгтэл гадаа Б.Б*******, Ц.А******* эгчийг зууралдаж зодолдоод үснээсээ зулгаалцсан. Тэгээд тэд өнхрөөд унасан байсан. Тэгээд Э эгч, М эгч бид гурав очиж салгасан. Ингээд явах гэтэл Ц.А******* эгч доголсон юм шиг сонин яваад байсан. Тэгээд нөхөр бид хэд үтрэмийн ар хүртэл гаргаж өгөөд цаашаа Бороо ахтай хамт гэр лүүгээ явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/, 11.Гэрч Д.Оын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тэгтэл гаднаас Б******* эгч орж ирээд Ц.А******* эгчийг “А чамайг үнсэх гээд байсан биз дээ” гэж хэлээд, алгадаад авсан. Тэгтэл тэр хүмүүс салгаад хоёр тийш болгосон. Би тэгэхээр нь нэг их согтоогүй, эрүүл шахуу хүмүүс байсан учраас, “явцгаа, амарцгаа” гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс А******* эгчийг аваад явцгаасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-*******-р ху/,

12.Гэрч Д.Нгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...А, Б******* хоёр нэг нэгнийгээ хөөгөөд гараад явцгаасан. Тэгээд удалгүй Б******* орж ирээд Ц.А*******г “янхан, банзал” гэж дуудаад байсан. Тэгээд А бас орж ирээд “Б*******г ална” гээд байхаар нь бид хэд замаас нь барьж авсан. Тэр үед Б.Б******* Ц.А*******г алгадсан байна лээ, би хараагүй. Тэгээд Атэй зууралдаад байж байсан. Тараад явахад А*******г би дагуулаад гэрлүү нь явсан. Тэгэхэд “хөл нь нэг эвгүй болоод байна, явж болохгүй байна” гээд байсан. Мөн хувцас нь ханцуйгаараа урагдсан байдалтай байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,

13.Гэрч Д.Лгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Ц.А*******тай бүжиглээд явж байтал гаднаас Б.Б******* орж ирээд үгийн зөрүүгүй Ц.А*******г нүүр лүү нь алгадсан. Тэгээд хүмүүс “хүүе, хаая” болоод салгасан. Тэгтэл нөхөр А нь тэнд хүмүүст агсам тавиад, тэгээд тэнд Атэй зууралдаад үлдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,

14.Гэрч Ө.Аийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...гадаа эхнэр бид хоёр маргасан. Хамгийн гол нь зурагнаас болж маргаад эхнэрээ цохих гэтэл надаас зугтаасан. Зурагнаас маргасан учир нь баригадаараа авахуулсан зураг нь канондож гарсан байсан. Тэгээд “муухай гарчихаж авч яадаг юм” гээд зургаа шидчихсэн юм. Тэгээд Б******* зугтаад караоке руу гүйгээд орчихсон. Тэгээд хойноос нь ороод Б*******г цохилоо гээд цохитол А*******г цохичихсон. Энэ миний буруу бүх асуудал надаас эхэлсэн. Хүмүүс Б*******г цохисон гэж ойлгоод байна. Хамгийн гол нь Б******* надаас зугтаад А*******гийн хажуугаар гарсан. Би тэгэхэд А*******г цээж орчмоор нь цохисон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,

15.Гэрч Ө.Аийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: ...Би архи их ууж тасарсан байсан болохоор, би цохисон юм болов уу гэж бодсон. Тэрнээс би яг юу болсныг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,

16.Гэрч Х.Бгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Б.Б******* нь хувь хүний хувьд үг дуу цөөтэй, даруу төлөв зантай, удирдах ажил хийж байгаагийн хувьд шударга, ажил дээрээ ажлын цагаа яс барьж, багш нараа удирдаж ажилладаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

17.Гэрч Н.Бийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Зан байдлын хувьд шулуун шударга зантай, хэлье гэсэн юм аа чөлөөтэй хэлдэг, найз нөхөд гээд нэг их хүмүүстэй нийлээд байдаггүй олон нийтийн ажилд нэг их оролцоод байдаггүй, харин ажлын шаардлага яс тавина. ...гэх мэдүүлэг, /ххийн *******-р ху/,

18.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Ц.А*******гийн биед зүүн тахилзуур, хавчаар ясны үзүүр хэсгийн хугарал, баруун өвдөгөнд хавантай, баруун зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 38-р ху/, 19.Хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 10-гны өдрийн үнэлгээний тайланд: Урт куртка 15000, бор ноолууран малгай 40000, мөнгөн хос ээмэг, гинж0000, Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 02-р сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 270.000 / хоёр зуун далан мянга/ төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 77-79-р ху/, 20.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-04-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 36-37-р ху/, хохирогчийг анх үзсэн эмчийн тодорхойлолт, /хх-ийн 39-р ху/, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, /хх-ийн 40-р ху/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 41-42-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 44-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 43-р ху/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 60, 68-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 35-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 64-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн0-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн1-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б******* нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчим согтуугаар Сэлэнгэ аймгийн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” нэртэй караоке бааранд иргэн Ц.А*******г өөрийн нөхөр Атэй хардаж , ултаар бие махбодид нь халдан цохисны улмаас зүүн тахилзуур, хавчаар ясны үзүүр хэсгийн хугарал, баруун өвдгөнд хавтгай, баруун зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчийг анх үзсэн эмчийн тодорхойлолт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б*******г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Б*******гийн гэмт үйлдлийн хохирогч Ц.А*******гийн биед хүндэвтэр хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Б.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон хохирлыг шүүхийн хэлэлцүүлэг дээр хохирогч, шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх тал дээр хоорондоо эвлэрч “3.000.000 төгрөгийг” 2020 оны 06-р сарын 05-ны дотор өгөлцөж авалцахаар тохиролцсоныг бичгээр илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан тул мөн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******г 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй Шүүхээс шүүгдэгч Б.Б*******гийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгож, энэхүү шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийг шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Б*******д анхааруулав. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******г бусдад учруулсан хохирлоо /эвлэрэн тохиролцсон/ 3.000.000 төгрөгийг 2020 оны 06-р сарын 05-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн хугацаандаа төлж барагдуулах үүрэг хүлээлгэв. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт Б******* Б*******г мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б******* Б*******г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Б*******д мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч Б.Б******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******г бусдад учруулсан хохирлоо /эвлэрэн тохиролцсон/ 3.000.000 төгрөгийг 2020 оны 06-р сарын 05-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн хугацаандаа төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй. 7.Шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН