Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 135/шш2020/00464

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00435/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, 2 дугаар баг, ... тоотод оршин суух,  Б овогт Ч-ын Д /регистрийн дугаар: ... утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоотод оршин суух Х отог овогт Б-ын Б /регистрийн дугаар:..., утас:.../-д холбогдох

 

“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Ч.Д би 2017 оны хавар Б.Бтой танилцаж, улмаар ойр дотно болж, 2018 оны 05 дугаар сард Б.Б-оос жирэмсэн болж хүү Д.Т-ийг 2019 оны 02 дугаар сарын 27-нд төрүүлсэн. Миний хувьд танилцаж дотносож цаашид хамтран амьдрал зохион гэж итгэж байсан бөгөөд бид хоёр хэн хэн нь нөхөр, эхнэргүй байсан. Одоо Д.Т хүү маань 1 нас 1 сар хүрч байгаа. Иймээс надад одоогоор ажил хийх боломж байхгүй ээ. Одоо Б.Б нь эхнэр хүүхэдтэй болсон болно. Б.Б нь Д.Т-ийн төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож, Б.Б-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нэхэмжлэл гаргагч Ч.Д-тэй гэр бүл болж хамтран амьдрах хэмжээний дотно харьцаатай байгаагүй бөгөөд эхнэр, нөхөр бололцох тухай харилцан ярилцаж байсан удаагүй билээ. Тухайн үед Ч.Д нь хүүхэдтэй болсон тухайгаа надад хэлсэн бөгөөд нөхөр нь болж хамтран амьдрах хүсэлгүй байсан тул хүүхдээ гаргах хэрэггүй гэж хэлсэн болно. Д нь би өөрөө хүүхдээ гаргаад өөрөө өсгөөд хүн болгоно гэж хэлсэн бөгөөд хэзээ ч чамайг царайчилж гуйхгүй гэж надад хэлж байсан. Асуудал нэгэнт иймдээ тулж шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоор нэхэмжлэлийн дагуу хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийг хуулийн дагуу төлөхийг зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Б.Б-од холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Д, хариуцагч Б.Б нар нь 2017 онд танилцан, дотно харьцаатай болж, улмаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүү Д.Т-ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Дархан сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Түвшин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг.

 

Иймд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.Т-ийн биологийн эцэг нь Б.Б мөн болохыг тогтоож, хүүг эх Ч.Д-ийн асрамжид үлдээж, Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.Т-ийг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг Б.Боос сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлэх нь зүйтэй байна.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Б, эх Ч.Д нар нь хүүхэд болох Д.Т-ийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.Т-ийн биологийн эцэг нь Б.Б мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бїлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Т-г эх Ч.Д-ийн асрамжид үлдээж, хүүхдийг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг Б.Боос сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгїїлсїгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д-т олгосугай.

                                                       

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ТУНГАЛАГМАА