Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/108

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

      Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Г.Энхмаа

Нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

       Тагнуулын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1 дүгээр зүйлийн 1, *******.2-р зүйлийн 1-д дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д******* Б*******д холбогдох ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн ******* оны *******-р сарын *******-ны өдөр ******* аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, хамтран амьдрагч, 5 хүүхдийн хамт, Улаанбаатар хот дүүрэг -р хороо -р хороолол Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 1-р байр 37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт Д******* Б*******, /РД:НН68**************76/

Шүүгдэгч Д.Б******* нь Бүгд найрамдах Франц улсын цагаачлалын албанд өөрийн иргэний харъяалал овог нэр, регистрийн дугаар зэрэг бүртгэлийн мэдээллээ худал хэлж, мэдүүлж “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Батын Б******* РД:” гэх нэрээр өөрийгөө бүртгүүлэн 2012 оны 05-р сарын 12-ны өдөр Бүгд найрамдах Франц Улсад оршин суух эрх олгосон баримт бичиг болох 6*******TCQCBW дугаартай дүрвэгч иргэнээр түр оршин суух үнэмлэхийг өөртөө гаргуулан авч 2020 оны 01-р сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хуурамч болохыг нь мэдсээр байж ашигласан, Мөн нийт 28 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу Бүгд Найрамдах Франц Улсын цагаачлалын албанд өөрийн иргэний харъяалал, овог, нэр, регистрийн дугаар зэрэг бүртгэлийн мэдээллээ худал хэлж, мэдүүлж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Батын Б******* РД: гэх нэрээр өөрийгөө бүртгүүлэн хил нэвтрэх эрхийн бичиг баримт болох 13ZX382, , зэрэг дугаар бүхий Бүгд Найрамдах Франц Улсын дүрвэгч иргэний аяллын бичиг баримтыг өөртөө гаргуулан авч, улмаар 201 оны 01-р сарын 2-ний өдрөөс 2020 оны 01-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэхдээ ашиглаж, Монгол Улсын Буянт-Ухаа агаарын замын, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх зэрэг боомтоор 13 удаа гарч, 1 удаа орж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, 2020 оны 01-р сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд; 1.Шүүгдэгч Д.Б******* нь мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 03-р сарын 18- нд яллагдагчаар өгсөн: ...Намайг яллагдагчаар татаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1-р зүйлийн 1 дэх хэсэг нь миний үйлдсэн хэрэгт тохирч байна, би энэ зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн *******7-*******9-р ху/,

2.Шүүгдэгч Д.Б******* нь мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 03-р сарын 27- нд яллагдагчаар дахин өгсөн: ...Би анх 20******* онд Монгол Улсаас ХБНГУ-руу аялахаар 2 гараад тэндээсээ БНФУ-руу явсан. Тэндээ өөрийгөө БНХАУ-ын Хөлөн буйрын иргэн гэж худал мэдээллээр цагаачлалын албанд бүртгүүлээд өөрийн эцгийн нэрийг Бат гэж хэлсэн. Мөн өөрийн төрсөн огноог ******* оны 06-р сарын 22-ны өдөр болгон хэлсэн. Тэгээд БНФУ-ын цагаачлалын албанаас 2013 оны 09-р сард БНФУ-ын аяллын паспорт авч байсан санагдаж байсан. Тэгээд уг хуурамч мэдээлэл бүхий гадаад Франц улсын аяллын паспортоороо 201 оны 01-р сарын 2-ний өдрөөс 2020 оны 01-р сарын 18-ны өдрийг хүртэл Монгол Улсын хилээр нэвтрэхдээ ашигласан. Сүүлд 2019 оны 11-р сарын -ны өдөр Франц паспортоороо Монгол Улсад 1 сарын хугацаатай визээр орж ирээд мөн оныхоо 12-р сарын 18-нд 1 сараар сунгуулаад тэгээд 2020 оны 01-р сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр гарч байж дахин сунгуулах шаардлага гарсан учир ОХУ-ын Улаан-Үдэд байх Монголын консулын газар орж Франц паспортын визээ сунгуулахаар Алтанбулаг авто замын ШНБ-оор гарсан. Ингэж гарахдаа Монголын хилээр өөрийн Франц паспортыг үзүүлж гарсан штамп даруулаад ОХУ-руу орохдоо өөрийн Монгол Улсын гадаад паспортыг үзүүлж орсон. ОХУ-н хилийн шалгагч миний Монгол паспорт дээр Монгол Улсаас гарсан штамп байхгүй байгааг анзааралгүй намайг ОХУ-н хилээр оруулсан. Тэгээд би Улаан-Үдийн Монгол консулд очиж Франц паспорт дээрх Монгол Улсын визээ сунгуулаад 2020 онэы 01-р сарын 20-ны өдөр ОХУн Хиагт боомтоор Монгол Улс руу орох гэж байхдаа баригдсан. Учир нь би ОХУ-аас гарахдаа Монгол паспортоо үзүүлээд Монголын хилийн ажилтанд Франц паспортоо үзүүлсэн. Монголын хилийн ажилтан надаас Франц улсын гадаад паспорт дээр ОХУаас гарсан штамп байхгүй байгаа талаар асуухад би өөрийн үнэн учраа хэлсэн. 2 паспорттой яваагаа үзүүлсэн. Тэгээд тагнуулын байгууллагад шалгуулахаар хүргэгдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн *******9-113-р ху/,

3.Шүүгдэгч Д.Б*******ын нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Миний бие 2009 онд Монгол улсаас гарсан. Тэгээд Франц улсад очоод цагаачлалын албанд бүртгүүлэх гэхээр Монгол улсын иргэнийг бүртгэх дургүй болохоор БНХАУ-ын Хөлөн буйрын иргэн гэж худал мэдээллээр цагаачлалын албанд бүртгүүлээд өөрийн эцгийн нэрийг Бат гэж хэлээд төрсөн огноог ******* оны 06-р сарын 22-ны өдөр болгон хэлсэн. Тэгээд БНФУ-ын цагаачлалын албанаас түр оршин суух үнэмлэх авсан. Тэгээд энэ мэдээллээрээ Франц улсын аяллын паспорт авсан. Тэгээд би 50 гарсан болохоороо Монголдоо байнга ирдэг болсон. Тэгээд ОХУ-ын хилээр франц паспортоороо гарах гэтэл виз өгөхгүй гэхээр нь монгол паспортоороо монгол руу орж ирсэн. Тэгээд монгол дээр франц паспортоо үзүүлэхэд “ОХУ-ын штамп байхгүй байна, таны монгол паспорт байна уу” гэхээр нь “байна” гээд монгол паспортоо өгсөн..Миний гэр орон, эхнэр хүүхэд бүгд франц улсад амьдардаг тул франц улсад түр оршин суух үнэмлэхийг нь буцаан олгож өгнө үү гэж хүсэж байна. Энэ үнэмлэхээ аваад Франц улсад очоод өмгөөлөгч авч бүртгэлээ жинхэнэ болгох боломжтой. Прокурорын санал болгож байгаа торгуулийн ял арай л их байна, багасгах боломж байвал багасгаж өгнө үү. ...гэжээ,

.Гэрч Д.Цгийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: ...Б******* 2009 онд эхнэр, 5 хүүхдийн хамт Монголоос гарсан. Би яг хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна. 5 хүүхэдтэй эхнэрээсээ салсан гэж дуулсан. Одоо өөр хүнтэй суусан гэсэн, дундаасаа хоёр хүүхэдтэй. Миний дүү багын томоотой хүүхэд байсан. Хэрэг төвөгт орооцолдож байсан зүйл огт байхгүй. Миний дүү Б******* нь багадаа шар өвчин тусч байсан болохоор элэг муутай хүүхэд байсан. Элэг нь одоо бас муу байгаа гэсэн. Францад их олон жил болж байгааг нь мэдэхээс, яг юу хийж явдгийг нь мэдэхгүй. Жилдээ нэг удаа Монголд ирж бидэнтэй уулзаж, золгоод явдаг. Францад элгээ эмчлүүлж тэндээ хяналтад байдаг гэж дуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 2-25-р ху/,

5.Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02-р сарын 21-ний өдрийн *******55 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Е183822 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт дээр дүрслэгдсэн хүний гадна дүр төрх, дугаартай Бүгд Найрамдах Франц улсын аяллын паспорт дээр дүрслэгдсэн хүний гадна дүр төрх харьцуулах загвараар ирүүлсэн Дагва овогтой Б******* гэх хүний цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн Е183822 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн 3 гадаад паспорт дээр дүрслэгдсэн хүний гадна дүр төрх, дугаартай Бүгд Найрамдах Франц улсын аяллын паспорт дээр дүрслэгдсэн хүний гадна дүр төрх харьцуулах загвараар ирүүлсэн НН68**************76 регистрийн дугаартай Дагва овогтой Б******* гэх хүний цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрх тохирч байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 85-87-р ху/,

6.Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03-р сарын 0-ний өдрийн *******56 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Е183822 серийн дугаартай Дагва овогтой Б******* эзэмшигчтэй Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт гэх зүйл нь Монгол улсын үндэсний жинхэнэ гадаад паспорт, засвар ороогүй байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн серийн дугаартай Бат овогтой Б******* эзэмшигчтэй БНФУ-н аяллын гадаад паспорт гэх зүйлийн цаас нь үнэт цаас, хуудсуудад засвар орсон шинж тэмдэг илрэхгүй байна. Харин шинжилгээнд харьцуулах загвараар БНФУ-н аяллын паспортыг ирүүлээгүй тул серийн дугаартай Бат овогтой Б******* эзэмшигчтэй БНФУ-н аяллын паспорт гэх зүйлийг жинхэнэ эсэхийг тогтоох боломжгүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 96-98-р ху/,

7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, Монгол Улсын иргэн Д******* Б*******д холбогдох хилийн зөрчлийн материал, /03-11- р ху/, хилийн зөрчлийг шалгасан нотломж, /хх-ийн 0-06-р ху/, хил зөрчигчийн тухай бүртгэл, /хх-ийн 07-р ху/, хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, /хх-ийн 08-р ху/, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн тухай протокол, /ххийн 09-р ху/, хил зөрчигчийг авч явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай протокол, /хх-ийн *******-р ху/, хил зөрчигчийг шалгахад зарцуулсан зардлын тайлан, /ххийн 11-р ху/, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 13-р ху/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 51-57, 58-73-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 7-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 81-82, 9-95-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 8-91, 96- *******1-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн *******2-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн *******-*******5-р ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 115-р ху/, эд зүйлд баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 118-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 133-р ху/, Шүүгдэгч Д.Б******* нь Бүгд найрамдах Франц улсын цагаачлалын албанд өөрийн иргэний харъяалал овог нэр, регистрийн дугаар зэрэг бүртгэлийн мэдээллээ худал мэдүүлж “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Батын Б******* РД:” гэх нэрээр өөрийгөө бүртгүүлэн 2012 оны 05-р сарын 12-ны өдөр Бүгд найрамдах Франц Улсад оршин суух эрх олгосон баримт бичиг болох 6*******TCQCBW дугаартай дүрвэгч иргэнээр түр оршин суух үнэмлэх, мөн хил нэвтрэх эрхийн бичиг баримт болох 13ZX382, , зэрэг дугаар бүхий Бүгд Найрамдах Франц Улсын дүрвэгч иргэний аяллын бичиг баримтыг өөртөө гаргуулан авч, улмаар 201 оны 01-р сарын 2-ний өдрөөс 2020 оны 01-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэхдээ ашиглаж, Монгол Улсын БуянтУхаа агаарын замын, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх зэрэг боомтоор 13 удаа гарч, 1 удаа орж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, 2020 оны 01-р сарын 20-ны өдөр дээрх хуурамч мэдээлэлтэй бичиг баримтаараа хуурамч болохыг нь мэдсээр байж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Монгол Улсын иргэн Д******* Б*******д холбогдох хилийн зөрчлийн материал, хилийн зөрчлийг шалгасан нотломж, хил зөрчигчийн тухай бүртгэл, хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн тухай протокол, хил зөрчигчийг авч явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай протокол, хил зөрчигчийг шалгахад зарцуулсан зардлын тайлан, иргэний үнэмлэхийн лавлагаа, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Б*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1 дүгээр зүйлийн 1, *******.2-р зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Б******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, бусдад учруулсан хохиролгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******ыг 2000 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн *******.2-р зүйлийн 1-д зааснаар *******00 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б*******д оногдуулсан торгуулийн ялуудыг нэмж нэгтгэн нийт 3.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ. Шүүхээс шүүгдэгч Д.Б*******ын цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгож, энэхүү шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Б*******д анхааруулав. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар Е183822 тоот Монгол улсын энгийн гадаад паспорт 1 ширхэг, дугаар бүхий Бүгд Найрамдах Франц улсын аяллын паспорт 1 ширхэг, 6*******ТСQCBW дугаар бүхий Бүгд Найрамдах Франц улсад түр оршин суух үнэмлэх 1 ширхэг тус тус хураагдан ирсэн зэргийг дурьдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн , 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч ******* овогт Д******* Б*******ыг 19.1-р зүйлийн 1-д заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх”, мөн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1- д заасан “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай. 2.Шүүгдэгч ******* овогт Д******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1-р зүйлийн 1-д зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1-д зааснаар *******00 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б*******д оногдуулсан торгуулийн ялуудыг нэмж нэгтгэн нийт 3.000.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй. 5 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Б*******д мэдэгдсүгэй. 6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Е183822 тоот Монгол Улсын энгийн гадаад паспорт 1 ширхэгийг эзэмшигч Д.Б*******д олгож, дугаар бүхий Бүгд Найрамдах Франц улсын аяллын паспорт 1 ширхэг, 6*******ТСQCBW гэх дугаартай Франц улсад түр оршин суух үнэмлэх зэргийг устгуулахаар Иргэний бүртгэл Ерөнхий газарт шилжүүлсүгэй. 8.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******-р зүйлийн дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн -дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН