Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/133

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

     Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Улсын яллагч                   В.Батдэлгэр

    Нарийн бичгийн дарга     С.Энхтайван нар оролцов.

 

    Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Дгийн Шт холбогдох эрүүгийн 2031000370101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

    Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр гурван хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын * дугаар баг, Ногоон дов гудамжны ** тоотод оршин суух цахим үнэмлэхийн хаягтай, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Маршал тауны ** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Д овогт Дгийн Ш РД:/****** /

      

Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Д.Ш нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар баг, “Харганат”-ын, “Мягмарын ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

  Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ш нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар баг, “Харганат”-ын, “Мягмарын ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ш гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:     

 Шүүгдэгч Д.Шын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүмүүстэй уулзаж техник тоног төхөөрөмжөө бэлдээд 01 дүгээр сарын 25-наас 27-ны хооронд газрын хөрс хуулалт хийгээд байж байтал цагдаа нар ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Оын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би ямар хэрэгт сум орон нутгийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаа сайн ойлгож байна. Иргэн Д.Шт ямар нэгэн байдлаар Ерөө сумын ЗДТГ болон миний бие нь тус сумын “Харгана” нэртэй газарт ашигт малтмал олборлох чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2020 он болон урд онуудад олгоогүй. Ийм үйл ажиллагаа явуулахаар Д.Ш нь манай ЗДТГ-т хандаж ч байгаагүй. Би өөрөө сумын Засаг даргын үүргийг 2019 оны 10 дугаар сараас хойш гүйцэтгэж байна. Би та бүхнээс Д.Шын хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээлэл авлаа. Тэгэхээр түүний байгаль экологид учруулсан 3.131.925 төгрөгийн хохирлыг сум орон нутгийг төлөөлж байгаагийн хувьд нэхэмжилж байна. Эвдсэн газраа нөхөн сэргээлгэхийг хүсч байна. Би Шыг хувь хүний хувьд мэдэхгүй, хүмүүсийн ярианаас хувиараа алт шороо гээд явдаг хүн гэсэн. Хэнтэй хаана ямар техник хэрэгслээр энэ жил Харгана нэртэй газарт хууль бус үйл ажиллагаа явуулсан талаар нь надад мэдэх зүйл алга. Би өөрөө 2019 оны намраас хойш “Харгана” нэртэй газарт очоогүй. Байгаль эколгид учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 24-25 дугаар хуудас/,

 Иргэний нэхэмжлэгч М.Өы 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн аавынхаа гэрээр ороод явж байхад Ерөө сумын Д.Ш таараад “надтай уулзмаар байна” гээд надтай уулзсан. Надтай уулзаад миний техник хэрэгсэл "Харгана" гэх газрын Мягмарын ам нэртэй аманд байгаа өвөл болохоор хүмүүс гол усаар нь хамаагүй чөлөөтэй явж очоод техникээс зарим нэг юм эд зүйл алдагдаад байна таны техник хэрэгслийг ашиглаад техникээ авчрах гэсэн юм” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний техникийг авч ашиглаж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан байсан. Надад мөнгө өгөх болон би мөнгө өгөхөөр Д.Штай яриагүй. Би Д.Шын газрын хэвлийд халдсан талаар мэдэхгүй байна.Би өөрийн эд зүйлийг битүүмжлэлээс авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

  Гэрч Г.Гын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана “Мягмарын ам” гэх газарт одоогоос 10 хоногийн өмнө эксковатор жолоодох зорилгоор очсон юм. Уурхайг хариуцсан ажиллуулж байсан Ш гэх залуу над руу гар утсаар яриад “Хөдөө Харгана гэх газарт ирээд эксковатор жолоодоод өгөөч гэж” яриад би очсон юм. САТ-330 маркийн шар өнгийн эксковатороор газар шороо ухаж ажилласан. HYUNDAI маркийн шар өнгийн эксковатор эвдэрсэн байсан, тэрийг янзалж засварлаад өнөөдрөөс эхэлж 2 эксковатор ажиллаж эхэлсэн. Ш зааж энэ газарт ухаж ажил гэж би ухаж ажилласан юм. Алттай шороо баяжмалаа ухаж гаргах зорилгоор хөрс хуулж байсан юм. Анх ирэхэд тухайн бидний ажилласан газар талбай тэгш гадаргуутай цастай, ухаж ажиллаагүй эрүүл газар байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

   Гэрч Б.Эрдэнэбаярын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр очсон юм. Харганад байсан манай таньдаг Болдоо гэх ах байсан, надад хэлээд “ажилгүй байж байхаар ирээд галч хийгээд байж байхгүй юу” гэхээр нь би ирсэн юм. Уурхайг хариуцаж байсан Ш гэдэг залуу тэр ухаж байсан газрыг зааж өгөөд ажиллуулсан, алт угаах шороо ухаж байсан юм. Би Ш ахын HYUNDAI 480 маркийн шар өнгийн эксковаторыг жолоодож байсан юм. Уурхайг Д.Ш хариуцдаг юм, цалин хөлсөөр ажиллахаар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

   Гэрч М.Өы 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ямар учраас Цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгч байгаа талаар ойлгож мэдлээ. Би Д.Шыг Ерөө сумын “Харгана гэх газарт ашигт малтмал олборлохоор очоод цагдаа нарт баригдсан гэдгийг нь Д.Шыг баригдсан өдрөөс 1 өдрийн дараа сонссон. Тухайн үед би өөрийн ашигладаг “Сат- 330”, **** УНС улсын дугаартай “North benz” маркийн самсмоль тээврийн хэрэгсэл, “60 скубер” гэх техникүүдээ авах зорилгоор “Харгана” гэх газар луу явж байгаад Д.Штай “Цагаан тохой” гэх газарт уулзаад цуг Бугант руу явсан. Тэгээд очоод цагдаа дээр нь очиход хэсгийн төлөөлөгч нь уулзаад надад тухайн техникийг хөдөлгөж болохгүй шүү гээд “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай” гэсэн бичиг уншуулаад гарын үсэг зуруулсан. Тэгээд одоог хүртэл би “Харгана” гэх газраа техникүүдээ аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

  Гэрч Д.Уийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д.Шыг хууль бусаар “Харгана” нэртэй газарт очиж “Мягмар ам” нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэдэг талаар огт мэдээгүй. Сүүлд нь цагаан сарын үеэр л энэ хэргийн талаар анх дуулж мэдсэн. Ер нь бол 2020 онд би болон манай сумын бусад байгаль хамгаалагч нар Ерөө сумын 2 дугаар баг “Харгана” нэртэй газарт хэн нэгэн иргэн, хуулийн этгээд аж ахуйн нэгж байгууллагад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өгөөгүй. Тэгж зөвшөөрөл өгөх ч эрх зүйн үндэс байхгүй. Иргэн Д.Ш гэдэг хүний зүгээс ч бидэнд хандаж энэ газарт ийм ийм үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл хүсч байсан асуудал байхгүй. Миний хувьд 2020 он гарсаар “Харгана” нэртэй газрын зүгт эргүүл, хяналт шалгалтыг хийгээгүй. Манай ЗДТГ-т хүн хүч, машин техникийн хүрэлцээ байхгүй болсон. Тэгээд ч энэ чиглэлд ямар нэгэн хэлбэрээр иргэд хууль бусаар ашигт малтмал олборлоод байна гэсэн мэдээ мэдээлэл ирээгүй, харьцангуй тайван байсан. Ер нь 2020 онд Манай сумаас ашигт малтмал олборлох чиглэлээр иргэн болон аж ахуй нэгжид зөвшөөрөл өгсөн асуудал огт байхгүй. Иргэн Д.Шт манай сумын ЗДТГ- аас ч гэсэн 2020 онд ашигт малтмал олборлох зөвшөөрөл өгсөн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

  Гэрч Д.Агын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би болон манай сумын бусад байгаль хамгаалагч нар Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” нэртэй газраар энэ онд эргүүл, шалгалт хийж ажиллаагүй. Манай сумын хувьд хөдөө явах машин тэрэг байхгүй учраас эргүүл, хяналт шалгалт хийж чадахгүй байгаа. Харганат нэртэй газар нь өөрөө бартаа саад ихтэй, сумын төвөөс хол газар байгаа юм. Ер нь бол Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Харганат” “Мягмарын ам” нэртэй газар нь тусгай хэрэгцээнд авагдаж, ашигт малтмал олборлох гэрээ болон зөвшөөрөлтэй газар биш ба энэ онд аль нэг аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй “Харганат”, “Мягмарын ам” нэртэй газарт ашигт малтмал олборлох гэрээ болон зөвшөөрөл хийгдсэн зүйл огт байхгүй. 2020 онд Манай сумаас ашигт малтмал олборлох чиглэлээр иргэн болон аж ахуй нэгжид зөвшөөрөл өгсөн асуудал огт байхгүй. Манай сумаас тус сумын иргэн Д.Шт ашигт малтмал олборлох зөвшөөрөл өгсөн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

   Шинжээч О.Болд-Эрдэнийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18-05-038/04 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт “...Д.Шын хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар.газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (23925+ 2718000+ 390.000+) нийт 3131925 ( Гурван сая нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун хорин тав) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв.

    Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.3-д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул ургамлын аймагт учирсан хохирол нь 78000 х 5 = 390000 төгрөг болно./ Гурван зуун ерэн мянга/ гэх дүгнэлт /хх-ийн 42-46 дугаар хуудас/

   Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 18-04-003/25 дугаар бүхий “...байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5.1-д зааснаар газрын хэвлийд учирсан хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан тул уг үнэлгээ нь 6.263.850 төгрөг болж байна..” гэх акт /хх-ийн 102 тал/

   Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ/518-045 дугаартай үнэлгээний тайлан хэсэгт: ... 2000 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн САТ-330 маркийн эксковаторын өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 12.000.000 /арван хоёр сая/- н төгрөгийн үнэтэй болно.

   Жич: Уг тээврийн хэрэгсэлийг нүдээр үзэхэд гадна өнгө үзэмж муутай, дэмжих ролик байхгүй, катки гацаж эргэхгүй болсон, моторын эд анги тоногдож мотор ажиллахгүй, гидрийн шингэн байхгүй, масло их гоожсон байв.

   2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн HYUNDAI -480 маркын эксковаторын өнгө үзэмж, ашигласан хугацааг хамааран 2020 оны 01 сарын байдлаар 8.000.000 /найман сая/- н төгрөгийн үнэтэй болно.

   Жич: Уг тээврийн хэрэгслийг нүдээр үзэхэд гадна цахилгааны утаснууд гэмтэлтэй, тасарч масс үүссэн, гинж тасарсан, шанага хугарч гагнуур хийсэн, радиатор цоорсон, насос ажиллахгүй, мотор ажиллахгүй байв.

   2914 УНС улсын дугаартай 2011 онд БНХАУлсад үйлдвэрлэгдсэн 2012 онд монгол улсад орж ирсэн BEINBEN ND3253 /NORTH BENZ/  маркийн өөрөө буулгагч ачааны машины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 8.000.000 /найман сая/ төгрөгийн үнэтэй болно.

   Жич: Уг тээврийн хэрэгслийг нүдээр үзэхэд өөрөө буулгагч нь ажиллахгүй, хроп мотор дуу орсон, хааз авахгүй, тос масло ихээр гоожсон, явах эд ангийн оношилгоонд заавал орох шаардлагатай, замын хөдөлгөөнд оролцоход шаардлага хангахааргүй байв.

   Цагт 60мЗ шороо угаах хүчин чадалтай алт угаах төхөөрөмжийн өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 01 сарын байдлаар 800.000 /найман зуун мянга/- н төгрөгийн үнэтэй болно.

   Жич: Уг хэрэгслийг нүдээр үзэхэд гар аргаан угсарсан, өнгө үзэмж техникийн шаардлага хангаахгүй мөн ажиллахгүй байв. гэх үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

   Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/

  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар хуудас/,

    Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

    Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 47-48, 54-57 дугаар хуудас/

    Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт /хх-ийн 102 дугаар хуудас/

    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/,

    Шүүгдэгч Э.Гийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/

    Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл / хх-ийн 91-93 дугаар хуудас/ зэрэг болно.

    Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Ш нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар баг, “Харганат”-ын, “Мягмарын ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

    Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

    Шүүгдэгч Д.Шт холбогдох хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

    Иймд шүүгдэгч Д.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хйагуул хийх, олборлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

    Шүүгдэгч Д.Ш нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 6,000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

   Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Д.Шын хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.

   Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

   Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.5. “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;4.1.6 “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7. “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна.  

    Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгчийн эрэл хайгуул хийсэн “алт” хамаарч байгаа юм.  

    Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал эрэх, хайх гэдэг ойлголтод эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох, судалгааны ажил хийх гэсэн ойлголт байгаа боловч шүүгдэгч Д.Ш нь газрын хэвлийг хөндөн ухаш үүсгэж баяжмал бүхий шороог угаах үйл ажиллагаа явуулж байгаа нь алт олборлох зорилгоор эрэл хайгуул хийсэн байдал тогтоогдож байгаа бөгөөд харин шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэснээр ашигт малтмал олборлосон болох нь нотлогдсон гэж шүүх үзэж байна.

   Түүнчлэн шүүгдэгч эрэл хайгуул хийснээр газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ. 

   Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.

   Шүүгдэгч Д.Шын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 6.263.850 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

   Энэ хэргийн улмаас байгаль экологид 6.263.850 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Д.Ш нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов.

   Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковаторуудыг, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.       

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ш.Шын гэмт үйлдэлдээ ашигласан “CAT 330” экскватор, Huindai 480” маркийн экскватор, **** УНЛ улсын дугаартай “HOOVOO” маркийн машин, 60 скрупер зэрэг нь шүүгдэгчийн өмчлөлийн эд зүйл биш болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгч  Н.Өнөрсайханд олгож, тэдгээрийн үнэ 20,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

  Дээрх техник хэрэгслүүдээс Хюандай-480 маркийн эксковтор нь газрбн хэвлийд халдах үйлдэлд ашиглагдаагүй эвдэрхий байсан болох нь гэрч Г.Ганболдын мэдүүлгээр нотлогдсон байх тул түүний үнэ 8.000.000 төгрөгийг хасч тооцсон болно.

  Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Д овогт Дгийн Шыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д овогт Дгийн Шт 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Шт оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай. 

   5.Ялтан Д.Ш нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Д.Шын гэмт үйлдэлдээ ашигласан “CAT 330” экскватор, Hiundai 480” маркийн экскватор, **** УНЛ улсын дугаартай “HOOVOO” маркийн машин, 60 скрупер 1 ширхэг зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сум техникчдийн гудамж 2-43 тоотод оршин суух Хангайтан овогт Мягмарын Өнөрсайханд /МЕ82080711/ олгож, ялтан Д.Шаас 20.800.000 /хорин сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

   7.Шүүгдэгч Д.Шт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ                                        Б.ЭРДЭНЭХИШИГ