| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2020/00472/и |
| Дугаар | 135/шш2020/00627 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 135/шш2020/00627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2020/00472/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... тоотод оршин суух, Х овогт Н-ын У /, утас: .../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... тоотод оршин суух Б овогт А-гийн А /утас:.../-д холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Миний бие 2015 онд А.Атой танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2016 оны 03 дугаар сарын 17-нд охин А.А төрсөн. Гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй, эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр охиноо 1 нас 2 сартай байхад нутагруугаа яваад холбоо тасарч, эргэж ирээгүй. Одоо охин маань 4 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй. Охин маань цэцэрлэгт явдаг удахгүй сургуульд орох болсон учир 2016 оны 03 дугаар сарын 17-нд төрсөн охин А.А-д эцэг А.А-гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч А.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Миний бие А.А нэхэмжлэгч Н.Утой 2015 онд танилцсан болно. Цаашлаад гэр бүлийн харилцаатай болж бидний дундаас А.А гэдэг охин мэндэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 17-нд миний охин мэндэлсэн байгаа. Гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй, эцэг эхийндээ амьдарч байсан. Өөрийн охин болох А-д хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч А.А-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.У, хариуцагч А.А нар нь 2015 онд танилцан, дотно харьцаатай болж, улмаар 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр охин А.Аг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Дархан сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай “Түвшин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч А.А нь охин А.А-г тэжээн тэтгэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.
Иймд охин А.А-г эх Н.У-гийн асрамжид үлдээж, Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.А-г 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг А.А-гоос сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлэх нь зүйтэй байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг А.А, эх Н.У нар нь хүүхэд болох А.А-г хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.А-г эх Н.У-гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.А-г 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг А.А-гоос сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгїїлсїгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-гоос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.У-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА