| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2019/0151/Э/208/2019/0083 |
| Дугаар | 2020/ШЦТ/146 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/146
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч В.Батдэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү
Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Батчулууны Жарантай, Боржигон овогт Хөтөөгийн Отгончимэг нарт холбогдох эрүүгийн 1831001410128 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Буур хээр 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 260 тоотод оршин суух хаягтай, оюуны хөнгөн хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батчулууны Жарантай РД:/МЮ81082514/,
Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 011 тоотод оршин суух хаягтай, оюуны хүндэвтэр хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Хөтөөгийн Отгончимэг РД:/ОС83041101/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Отгончимэг нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээрийн 8 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 011 тоотод оршин суух өөрийн гэртээ нөхөр Б.Баянмөнхтэй хардалдтын улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж толгойн зүүн талд тоосгоор цохиж, түүний биед зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Жарантай нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн дэргэдэх шатахуун түгээх станцын ойролцоо явж байхдаа Б.Баянмөнхтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж толгойн зүүн тал чихний орчим чулуугаар цохисны улмаас түүний зулай, дух ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Отгончимэг нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээрийн 8 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 011 тоотод оршин суух өөрийн гэртээ нөхөр Б.Баянмөнхтэй хардалдтын улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж толгойн зүүн талд тоосгоор цохиж, түүний биед зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол, шүүгдэгч Б.Жарантай нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн дэргэдэх шатахуун түгээх станцын ойролцоо явж байхдаа Б.Баянмөнхтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж толгойн зүүн тал чихний орчим чулуугаар цохисны улмаас түүний зулай, дух ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Жарантай, Х.Отгончимэг нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Б.Жарантайн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...3000 төгрөгнөөс болж ийм асуудал үүссэн буруугаа ойлгож, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Отгончимэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.Баянмөнхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед ихээр архи уудаг байсан тул он, сар, өдрөө санахгүй байна. Манай эхнэр Х.Отгончимэг бид нар архи ууж байгаад миний толгойн зүүн тал руу модоор цохиж толгойноос цус гаргаж байсан. Маргааш нь Буурын голын Б.Жарантай над руу чулуу шидэж, толгойн зүүн хэсэгт онож, эхнэрийн урьд өдөр нь гэмтээсэн шархыг сэдрээж цус гаргасан. Дараа нь гэртээ мөн л архи ууж байхад эхнэр Х.Отгончимэг, Э.Туяацэцэгтэй хардан хэрэлдэж байгаад мөн толгойн зүүн хэсэг рүү тоосгоны хагархайгаар 2 удаа цохисон. Түүнээс хойш миний толгой дүүнгэтээд манараад эхэлсэн. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Манай эхнэр эхлээд модоор, дараа нь Б.Жарантай чулуугаар, мөн эхнэр дахиад тоосгоны хагархайгаар цохисон. Эхний өдөр эхнэр модоор, Б.Жарантай чулуугаар цохиход миний хуйх язарч цус гараад байсан. Харин хамгийн сүүлд Х.Отгончимэг хагархай тоосгоор цохих үед миний бие нэг л биш болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 159-160 дугаар хуудас/,
Гэрч Ц.Отгоны 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн: “...Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл алга байна. Миний хүү Б.Жарантай 1981 онд Сэлэнгэ аймагт төрсөн, төрсөн цагаасаа ээжийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн. Сургуульд сураагүй, цэцэрлэгт ч яваагүй, гүрээний судас нь 6 настай байхад нь гэмтээд тэрнээс хойш сэтгэцийн эрүүл мэндийн хувьд өөрчлөлтэй болсон. Бичиг үсэг мэдэхгүй, эхнэр хүүхэдгүй, найз нөхөд гэж байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэрч П.Ган-Орхоны 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн: “...Би Б.Баянмөнхийн гэрт нь очиход Б.Баянмөнхийн толгой нүүр хэсэг нь цус болчихсон байхаар нь цусыг цэвэрлэх гээд Б.Баянмөнхийн толгойг угаахад толгойных нь 3 хэсэг газарт хагарчихсан байсан. Ямар шалтгааны улмаас хэн хагалсан талаар надад хэлээгүй. Архи ууж байгаад ийм зүйл болчихлоо гэж байсан. Мөн энэ өдөр 15 цагийн үед Б.Баянмөнх нь малгай өмсчихсөн аавтайгаа цуг манай гэрт ирсэн. Б.Жарантай нь миний төрсөн ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Гэрч Э.Туяацэцэгийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-ний өдөр би Б.Баянмөнх ахын гэрт очиход Б.Баянмөнх ах, эхнэр Х.Отгончимэг нар нь архи уучихсан согтуу хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Миний сонсгол муу учир юунаас болж маргалдаад байсныг мэдээгүй ямар ч байсан хоорондоо маргалдаад зодолдоод Х.Отгончимэг нь Б.Баянмөнх ахыг мод бариад цохиод байсан. Тэр үед Б.Баянмөнх ахын зүүн чихнийх нь дээд талд хавдаад толгой нь хагараад цус аймар их гарч байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Т.Баянмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг өглөө очиход Мөнгөнөөгийн зүүн нүд, зүүн дал нь хөхөрсөн байсан. Хэн, хэзээ цохисон болохыг мэдэхгүй. Б.Баянмөнхийн толгойн баруун талд 1, зүүн талд нь ойрхон зайнд 2 хэсэг хагарч цус гарсан байсан. Харин Б.Баянмөнх л толгойгоо боочихсон сууж байсан. Б.Жарантай нь Б.Баянмөнхийн толгойн аль хэсэг рүү цохиод толгойных нь хаана, хэр хэмжээний шарх, гэмтэл учруулсан болохыг би хараагүй. Өөр биед нь гэмтэл, шарх харагдаагүй. Х.Отгончимэгийн биед гэмтэл байсан үгүйг анзаараагүй. Харин Б.Жарантайн биед гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Итгэлийн 2018 оны 08 дугаарр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав, ээж хоёр архи уусан болон уугаагүй үедээ хоорондоо хэрүүл маргаан зодоон хийж байсан үед зөндөө бий. Аав ажил хийгээд их мөнгө олсон үед аавыг архи уулгаж тасраагаад мөнгийг нь аваад гэрээсээ яваад хонож өнжөөд гэртээ ирдэг ч үе зөндөө байсан. Тэр хоёр зодолдохоороо ээж аавын дээр гарч суугаад багалзуурдаад харин аав үснээс нь татаад ана мана л зодолдож байдаг. Манай аав, ээж хоёр архи уугаагүй үедээ гайгүй зүгээр л байцгаадаг. Харин архи уусан үедээ аав ямар нэгэн зан авир гаргадаггүй. Ээж маань архи ууж, уурласан үедээ чулуу мод аваад аав, дүү бид нар руу дайраад цохиод байдаг. Яагаад тэгэж согтчихдог талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Өсвөр насны гэрч О.Энэрэлийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад одоогоос 2 хоногийн өмнө гэхээр 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хичээлдээ өглөө 07 цагт яваад өдөр 11 цагт гэртээ ирэхэд аав, ээж хоёр, Туяа эгчтэй архи уугаад гэртээ байж байсан. Архи ууж байгаад аав руу уурлаад гараараа цохиод хана руу толгойг нь савж, цохиод аавтай маргалдсан. Аав цохиулснаас болж толгойноос нь цус гараад “өвдөөд байна” гэж хэлээд цусаа арчсан. Хэсэг хугацааны дараа хоорондоо эвлэрч байгаад нь дахиж маргалдаад аав намайг гэрээс дагуулж гараад байшингийн урд ээжээс нуугдахад ээж төмөр сүх бариад аавыг хайсан. Аав ээжээс сүхийг нь авсан. Гэр лүү ороод ээж аавыг “зайл” гэж хэлээд гараараа нуруу руу нь цохиж байгаа харагдсан. Орой нь цаг хэд болж байгааг мэдэхгүй, Цэнгэл ах манай гэрт ирээд унтсан. Би ч унтаад өгсөн. Цэнгэл ах манайд ирсний дараа ээж, аав хэрэлдэж маргалдаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Гэрч Н.Мөнгөнзулын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн орчим Б.Баянмөнхийн гэрт орж архи уухад Б.Баянмөнхийн толгойноос цус гарчихсан толгойгоо боочихсон байсан. Би Б.Баянмөнхөөс толгойгоог яачихсан юм бэ? гэж асуухад манай эхнэр хагалчихсан гэж байсан. Нэг сэрэхэд Х.Отгончимэг гаднаас орж ирээд Б.Баянмөнхийн дээр гарч суучихаад алгадаж цохиод байсан. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр П.Ган-Орхон эгчийн гэрт Б.Баянмөнх толгойгоо алчуураар боочихсон орж ирсэн. Алчуурны цаанаас цус нэвчээд байхаар нь П.Ган-Орхон эгч Б.Баянмөнхийн толгойг угааж өгсөн” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 257 дугаартай: “...1.Б.Баянмөнхийн биед зулай, дух ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал тогтоогдлоо. Зүүн чамархайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь биед аюултай тул гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлт эрүүл мэндээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/
Дархан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 813 дугаартай : “...1. Өмнө гарсан шүүх эмнэлгийн үзлэгийн №257 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Б.Баянмөнхийн биед 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тархины хүнд зэргийн няцрал, гавлын зүүн талын зулай дух ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал гэсэн гавал тархины битүү гэмтэл үүссэн байна.
3.Б.Баянмөнхийн биед илэрсэн уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай “Хүнд” зэргийн гэмтэл болно.
4.Б.Баянмөнхийн биед гавал тархины гэмтлийн улмаас зүүн чамархай зулайн ясанд цооллого хийж хатуу хальсан доорхи цусан хурааг авах хагалгаа хийгдсэн бөгөөд гавал тархины хагалгааны дараа бохирдлоос шалтгаалж үүссэн хатуу хальсан доорхи идээг авч цэвэрлэсэн, 2 удаагийн мэс заслын дараах байдал тогтоогдсон болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-80 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1304 дугаартай: “....1.Урьд гаргасан 257 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 813 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсэгт “2018.05.10-ны өдөр үүссэн байна” гэдгээс бусад нь үндэслэлтэй байна.
2.Н.Баямөнхийн биед учирсан гавлын зүүн талын зулай дух ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины хүнд зэргийн няцрал, зүүн чамархайн хуйхны няцарсан шарх гэмтлийг 2018 оны 05 дугаар сарын 8-9-ний аль өдөр үүссэн эсэхийг буюу дээрх гэмтлийг үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Гавал тархины гэмтэл учирснаас хойш толгой өвдөх, эргэх, цусны даралт буурах, дотор муухайрах, бөөлжих, хүйтэн хөлс гарах, царай цайж зэвхийх эсвэл улайх, мөчдийн булчингийн таталт, саажилт, эпилепси төст уналт, янз бүрийн эмгэг хөдөлгөөн хийх, гадны цочролд хамгаалах рефлекс нэмэгдэх, өөрийн мэдэлгүй хүнд хөнгөнөөр бие засах, улмаар ухаангүй болох шинж тэмдгүүд илэрнэ.
3.Дээрх гавал тархины битүү гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хамгийн багадаа нэг удаагийн үйлдлээр толгойн зүүн талд цохьсноос үүснэ. Б.Жарантай, Х.Отгончимэг нарын хэнийх нь цохилтоос болж үүссэнийг ялгах боломжгүй байна”....” гэх дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/ ,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5772 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн тоосго, саарал өнгийн цутгамал, мод, ноолууран цамц, дэвсгэр даавуу, улаан эрээн өнгийн цамц, саарал өнгийн цамцан дээр цус илэрсэн. АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.
2.Шалны алчуур үмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна.
3.Бусад эд зүйлс дээр цус илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110 дугаар хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №51/18 тоот: “..1.2.3. Иргэн Б.Жарантай нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй болно. Энэ өвчин нь удамшлын өвчин болно. Энэ өвчин нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай болно.
4.5 Иргэн Б.Жарантай нь архины хамааралгүй байна.
6. Иргэн Б.Жарантай нь одоо сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй учир албадан эмчилгээ шаардлагагүй болно.
7.Иргэн Б.Жарантай нь сэтгэцийн хувьд Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй учир хэрэг хариуцах чадвартай болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 115 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №78/18 тоот: “...1.2.3. Иргэн Х.Отгончимэг нь сэтгэцийн оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй боловч өөрийн үйлдлээ удирдан жолоодож, хариуцах чадвартай болно.
4.5.6. Иргэн Х.Отгончимэг нь архины хамааралтай байх магадлалтай. Энэ нь сэтгэцийн өвчинд хамаардаг болно.
7.Иргэн Х.Отгончимэг нь сэтгэцийн оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.
8.Иргэн Х.Отгончимэг нь сэтгэцийн оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй боловч түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 133 дугаар дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 706 дугаартай “Шинжээчид бид дээрх материалыг үндэслэн санал нэгтэй дараахь дүгнэлтийг гаргав.
1.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 257 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1304 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 813 дугаартай “Б.Баянмөнхийн биед 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гавал тархины гэмтэл учирсан... гэж хугацааг хэт нарийвчлан гаргасантай санал нийлэхгүй байна.
2.Б.Баянмөнх нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Х.Отгончимэг, Б.Жарантай нарт толгойн тус газар цохиулсан гэх бөгөөд эдгээр үйлдлүүд нь ойролцоо цаг хугацаанд үйлдэгдсэн бүгд толгойн зүүн хэсэгт цохисон байх тул чухам хэний үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсныг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
3.Б.Жарантай нь хохирогч Б.Баянмөнхийн толгойн тус газар чулуугаар нэг удаа цохиход дээрх гавал тархины хүнд гэмтэл учрах боломжтой.
4.Х.Отгончимэг нь хохирогч Б.Баянмөнхийн толгойн тус газар мод, тоосгоор цохисны улмаас мөн дээрх гавал тархины хүнд гэмтэл учрах боломжтой.
5.Хохирогч Б.Баянмөнхийн биед үүссэн дээрх гавал тархины хүнд гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6.Х.Отгончимэг, Б.Жарантай нарын цохисон үйлдлээс ямар гэмтэл учирсан, хүн тус бүрийн учруулсан гэмтлийг тус тусад нь ялган тогтоох боломжгүй.
7.2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б.Баянмөнхөд хийсэн мэс заслын тэмдэглэлд хатуу хальсны доор хурсан цусан хурааны байдлыг тодорхой бичээгүй тул уг цусан хураа үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
8. Гавал тархины хүнд гэмтэл авсан даруйд эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг боловч архи уусан согтуу үед илрэх шинж тэмдэг бүдгэрнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 68-71 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-18 дугаар хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 218-250 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147-150 дугаар хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 102-104 дүгээр хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Отгончимэг нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээрийн 8 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 011 тоотод оршин суух өөрийн гэртээ нөхөр Б.Баянмөнхтэй хардалдтын улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж толгойн зүүн талд тоосгоор цохиж, түүний биед зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол, шүүгдэгч Б.Жарантай нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн дэргэдэх шатахуун түгээх станцын ойролцоо явж байхдаа Б.Баянмөнхтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж толгойн зүүн тал чихний орчим чулуугаар цохисны улмаас түүний зулай, дух ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.Отгончимэг, Б.Жарантай нар нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах явцдаа чулуу тоосго ашигласан боловч энэ нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн тайлбарт “...Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно...” гэж заасан байна.
Шүүгдэгч нарын хэрэглэсэн чулуу, тоосгоны хэсэг нь тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эд зүйл биш юм.
Шүүгдэгч Б.Жарантай, Х.Отгончимэг нарыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.Баянмөнхийн эрүүл мэндэд гавлын зүүн талын зулай дух ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины хүнд зэргийн няцрал, зүүн чамархайн хуйхны няцарсан шарх тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.
Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан, шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүйг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлэх эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Жарантай, Х.Отгончимэг нар нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж байгаа, шүүгдэгч нарын эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон прокуророос санал болгосон хорих ялын хэмжээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж шүүгдэгч нарт тус тус 01 жилийн хорих ял оногдуулав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс “..Шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Учир нь: Шүүгдэгч нар нь оюуны хөнгөн болон хүндэвтэр хомсдол өвчинтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн гишүүд байгаа тул торгуулийн ял зохимжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Жарантай, Х.Отгончимэг нарт ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Жарантай, Х.Отгончимэг нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн тал тоосгоны хэлтэрхий 1 ширхэг, 57 см урт, 3.6 см өргөн, 3.5 см зузаантай мод 1 ширхэг, цутгамал чулуу 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Жарантай, Боржигон овогт Хөтөөгийн Отгончимэг нарыг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Жарантай, Боржигон овогт Хөтөөгийн Отгончимэг нарт тус тус 01 жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Жарантай, Х.Отгончимэг нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Ялтан Б.Жарантай, Х.Отгончимэг нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Хохирогч цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлэх эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн тал тоосгоны хэлтэрхий 1 ширхэг, 57 см урт, 3.6 см өргөн, 3.5 см зузаантай мод 1 ширхэг, цутгамал чулуу 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан Б.Жарантай, Х.Отгончимэг нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ