Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 

 

 

 

2023           ..         ..                                  .../.../...

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

            Нарийн бичгийн дарга М.Э

            Улсын яллагч  Г.Г

            Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ийн Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ...сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ...настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... хамт, ... хот ... дүүрэг ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Ж-ийн Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 09 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа болох төвд үсгээр бичигдсэн 12 төрлийн судар буюу түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.   

             Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 09 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор төвд үсгээр бичигдсэн 12 төрлийн судар буюу түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 08-10/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.У-ын мэдүүлэг /хх-ийн 17/, гэрч Ж.О-ий мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Л.Г-ын мэдүүлэг /хх-ийн 25-26/, Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын ..-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 32-36/, шүүгдэгч Ж.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн судрыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь гэмт хэргийн зүйл болох судар нь  2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, ... улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол...” гэж хуулчилсан. Өөрөөр хэлбэл уг судар нь ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа болохыг тогтоох ёстой юм. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болон шинжээчийн дүгнэлтээр эд мөрийн баримт болох судар нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол Га боть,

2-р боодол: Богд Зонховын шавь Хайдавжигийн бүрэн зохиолын хэсэг бүс Ва боть,

3-р боодол: Д.Жүд Богд Зонховын бүрэн зохиол За боть,

4-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол Ча боть Шалгадгийн тайлбар,

5-р боодол: Богд Зонховын шавь Жалцавюмбүүчэгийн хагархай Га боть бүрэн зохиолын эхний боть,

6-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол На боть- Дотроо 11 номтой,

7-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол Битүү Га боть,

8-р боодол:Богд Зонховын шавь Хайдавжигийн бүрэн зохиол Чойжийжалцан эмхэтгэсэн хагархай Га боть,

9-р боодол: Богд Зонховын шавь Жалцавжигийн зохиол А боть,

10-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол Па боть- Дотроо 9 номтой,

11-р боодол: Богд Зонховын бүрэн зохиолын Жа боть- Дотроо 11 номтой,

12-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол Ха боть зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Дорноговь аймгийн Музейд шилжүүлж шийдвэрлэв.     

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ж-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ийн Б-ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр 416,666 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол Га боть, 2-р боодол: Богд Зонховын шавь Хайдавжигийн бүрэн зохиолын хэсэг бүс Ва боть, 3-р боодол: Д.Жүд Богд Зонховын бүрэн зохиол За боть, 4-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол Ча боть Шалгадгийн тайлбар, 5-р боодол: Богд Зонховын шавь Жалцавюмбүүчэгийн хагархай Га боть бүрэн зохиолын эхний боть, 6-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол На боть- Дотроо 11 номтой, 7-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол Битүү Га боть, 8-р боодол: Богд Зонховын шавь Хайдавжигийн бүрэн зохиол Чойжийжалцан эмхэтгэсэн хагархай Га боть, 9-р боодол: Богд Зонховын шавь Жалцавжигийн зохиол А боть, 10-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол Па боть- Дотроо 9 номтой, 11-р боодол: Богд Зонховын бүрэн зохиолын Жа боть- Дотроо 11 номтой, 12-р боодол: Богд Зонховын бүрэн зохиол Ха боть зэрэг түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож Дорноговь аймгийн Музейд шилжүүлсүгэй.     

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.Б