| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0173/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/186 |
| Огноо | 2023-08-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/186
2023 08 23 2023/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа
Улсын яллагч З.Наранчимэг
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д н Б т холбогдох эрүүгийн 2339000000285 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ноолуур зарна” гэж Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хийдийн ******* тоотод очиж хохирогч С.******* ыг хуурч, түүний ноолуур худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 10 цаг 10 минутад Н.******* ын эзэмшлийн ****** дугаартай Төрийн банкны данс руу 1,000,000 (нэг сая) төгрөгийг шилжүүлэг хийлгэж бэлэн 500,000 (таван зуун мянга) төгрөгийг, 15 цаг 19 минутад Н.******* ын эзэмшлийн ****** дугаартай Төрийн банкны данс руу 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг шилжүүлэг хийлгэж бэлэн 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 58 минутад “ноолуур зарна” гэж Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хийдийн ******* тоотод очиж Н.******* ын эзэмшлийн ****** дугаартай Төрийн банкны данс руу 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг шилжүүлэг хийлгэж бэлэн 500,000 (таван зуун мянга) төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 16 минутад “ноолуур зарна” гэж Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хийдийн ******* тоотод очиж Н.******* ын эзэмшлийн ****** дугаартай Төрийн банкны данс руу 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг шилжүүлэг хийлгэж, 2023 оны 04 сард “ноолуур зарна” гэж Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хийдийн ******* тоотод очиж бэлэн 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг тус тус залилж аван нийт 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...С.******* аас ноолуурын мөнгө гэж мөнгө авсан нь үнэн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр ******* бид хоёр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хийд ******* тоот хашаанд мал мах, ноолуур худалдан авч байхад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэг эмэгтэй хүн өөрийн диплом бичиг баримтаа барьцаанд тавьж ноолуурын мөнгө авах гэсэн юм гэж гуйсан. Бид хоёр малчид ирж утас данс болон малчны тамга тэмдгээ харуулж мөнгө зээлдэг болохоор найдаж ноолуураа хэзээ авчирч өгөх талаар асуухад хамгийн цаад талын хугацаа нь 7 хоног болно гэж хэлж өөрийнхөө малыг Хэнтий аймгийн Галшар суманд байгаа гээд байхаар нь итгэж өөрийн эхнэр ******* т хэлж Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суудаг гэх Д.******* т мөнгө зээлэхээр болж манай эхнэр ******* өөрийн ХААН банкны ****** дугаартай данснаас Д.******* ийн өгсөн Төрийн банкны ****** дугаартай дансанд утга нь “******* ноолуур /з/” буюу зээл гэсэн утга бичиж 1.000.000 сая төгрөгийг 10 цаг 10 минутад шилжүүлэхэд бэлэн мөнгө хэрэгтэй гэж 500.000 төгрөг аваад энэ мөнгөө хүргэндээ зээлж байгаа юм гэж хэлж байсан юм. Тэгээд үдээс хойш Д.******* дахин ирж дээрх дансанд 200.000 төгрөгийг 15 цаг 19 минутад шилжүүлэн авч бэлнээр 350.000 төгрөг өгөөч гэж хэлээд авсан юм. Мөн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 58 минутад Төрийн банкны дансандаа 350.000 төгрөгийг шилжүүлэн авч бэлнээр 500,000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд авсан юм. Мөн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 16 минутад Төрийн банкны дансанд 200.000 төгрөгийг шилжүүлэн авч, одоо хөдөө явах гэж байна энэ мөнгөөр машинд бензин хийж явах гэж байгаа юм гэж өөрөө хэлсэн юм. 2023 оны 04 дүгээр сард яг хэднээр гэдгийг санадаггүй ямааны ноолуураа самнаж дууссан гэнэ, одоо ноолуураа аваад ирээд өрөө дармаар байна гэж хэлээд бэлнээр 200.000 төгрөг авсан юм. Би тухайн үед Д.******* ийг надаас мөнгө авсан талаар эхнэртээ хэлээгүй байж байгаад мөнгөө өгөхгүй удаад байхаар нь хэлсэн юм. Манай эхнэр мөнгөө авна гээд Д.******* ийн өөрийнх нь утас руу зөндөө залгахад утсаа авахгүй, авахаараа “2-3 хоногийн дараа ноолуур өгнө” аль эсвэл “уулын орой дээр байна, сүлжээ унаад байна” гэх мэтээр хуурч саяхан цалингийн зээл авч байгаа болохоор 2-3 хоног хүлээ би мөнгийг чинь өгнө гэх мэтээр худал хэлж залилаад байгаа болохоор би цагдаад өргөдөл өгсөн юм. Би өмнө нь танихгүй. Бичиг баримтаа үлдээж ноолуурын мөнгө авах гэсэн юм гэхээр нь итгэж мөнгө зээлсэн юм. Д.******* надад диплом бичиг баримтаа үлдээе гэхээр би өөрөө малчдад итгээд мөнгө зээлж оронд нь мах болон ноолуур авдаг болохоор тухайн үе шигээ бодож мөнгө зээлсэн юм. Тэгэхээс би диплом бичиг баримтыг нь аваагүй юм. Бид нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй ээ. Би Д.******* надад ноолуур өгнө гэсэн болохоор итгээд л мөнгө зээлсэн юм. Тэгэхээс намайг залилахыг мэдсэн бол би мөнгө зээлэхгүй байсан юм. ...Д.******* гэх эмэгтэйд хуулийн дагуу арга хэмжээ авч намайг залилаад байгаа 3,300,000 мянган төгрөгийг тоо ёсоор нь гаргуулж өгнө үү...” гэжээ. (хх-ийн 8-10)
Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр С.******* бид хоёр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мал, мах, түүхий эд авч байсан. Мөн ноолуур давхар авч байсан юм. Тэгээд манай нөхөр С.******* бид хоёртой Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суудаг гэх Д.******* өөрийн сурч төгссөн гэх диплом бичиг баримтаа барьцаанд тавьж ноолуурын мөнгө авах гэсэн юм гэсэн. Тэгээд өөрийнх нь мал Хэнтий аймгийн Галшар суманд байдаг, ямаа самнаад мөнгөө өгнө гэж хэлэхээр нь бид хоёр итгэж Д.******* гэх эмэгтэй хүний өгсөн Төрийн банкны ****** дугаартай дансанд утга нь “******* ноолуур з” буюу зээл гэсэн утгатай 1.000.000 төгрөгийг 10 цаг 10 минутад би өөрийн ХААН банкны данснаас шилжүүлсэн юм. Тэгсэн чинь надад бэлэн мөнгө хэрэгтэй, хүнд өгөх гэж байгаа юм гэж хэлээд 500.000 төгрөг авсан юм. Тэгээд үдээс хойш Төрийн банкны дансандаа буюу өглөө мөнгө авсан дансандаа дахин 200.000 төгрөгийг 15 цаг 19 минутад шилжүүлж хийлгэсэн чинь “надад бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд 350.000 төгрөг авсан юм. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 58 минутад 350.000 төгрөгийг нөгөө Төрийн банкны “******* ” гэх дансанд авч 500.000 төгрөг шилжүүлж аваад явсан. Тэгэхдээ ноолуур өнөө маргаашгүй авчирч өгнө, ямаагаа самнаад дуусаж байгаа гэж байсан юм. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 16 минутад 200.000 төгрөгийг дахин ******* гэх дансанд шилжүүлж аваад “одоо хөдөө явлаа, ноолуураа авчрахаар” гэж хэлсэн юм. Тэгээд 2023 оны 04 дүгээр сард бэлнээр надад хэлэхгүй манай нөхөр ******* аас ноолуураа авчрах гэсэн чинь бензиний мөнгө байхгүй гэж хэлээд 200.000 төгрөг авсан байсан юм. Тэгээд манай нөхөр ******* надад сүүлд хэлсэн. Тэгээд би өөрийн мөнгөө Д.******* ээс авах гэж өөрийнх нь утас руу зөндөө залгахад утсаа авахгүй, авахаараа “2-3 хоногийн дараа ноолуур өгнө” гэх мэтээр хуурч саяхан цалингийн зээл авч байгаа болохоор 2-3 хоног хүлээ гэх мэтээр худал хэлж залилаад байгаа болохоор манай нөхөр С.******* цагдаад өргөдөл өгсөн юм...” гэжээ (хх-ийн 18-19)
Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт Д.******* гэх эмэгтэй 2 хүүхдийн хамтаар оршин сууж байгаа юм. Манай багийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн бүртгэлийн тооллого гэх малын “А” дансны сүлжээнд Д.******* нь малын ямар нэгэн бүртгэл байхгүй байсан болохоор тухайн бүртгэлийг гар утсаар зургийг нь дарж хэвлэж өгсөн. Мөн багийн даргын тодорхойлолтоор малын “А” данс байхгүй. ******* сумын 3 дугаар багт түр оршин сууж байна гэж тодорхойлолт өгсөн юм. Малын “А” данстай бол бүх хүний “А” данс мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн бүртгэлийн тооллого гэх малын “А” дансны сүлжээнд бүртгэгдэх ёстой юм...” гэжээ. (хх-ийн 35)
Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөнгөний хэрэг гараад Хэнтий аймагт ноолуур авдаг С.******* гэдэг хүнтэй уулзаж “ноолуур зарна, ямаагаа самнаад өгье” гэж хэлээд дансаар болон бэлнээр нийтдээ 3.250.000 төгрөгийг авчихсан юм. Би энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж байгаа. ...би хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна...” гэжээ. (хх-ийн 69)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1)
Хохирогч С.******* ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 2),
Э.******* ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 48-50)
Н.******* ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 55-56)
Н.******* ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 57)
Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 44)
Д.******* ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 41)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Д.******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хийд ******* тоотод оршин суух хохирогч С.******* ад “ноолуур зарна” гэж хуурч 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 10 минутад Н.******* ын эзэмшлийн Төрийн банкны ****** дугаартай дансаар 1,000,000 (нэг сая) төгрөг, бэлэн 500,000 (таван зуун мянга) төгрөгийг, 15 цаг 19 минутад Н.******* ын эзэмшлийн Төрийн банкны ****** дугаартай дансаар 200,000 (хоёр зуун мянга) төгрөг, бэлэн 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 58 минутад Н.******* ын эзэмшлийн Төрийн банкны ****** дугаартай дансаар 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөг, бэлэн 500,000 (таван зуун мянга) төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 16 минутад Н.******* ын эзэмшлийн Төрийн банкны ****** дугаартай дансаар 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг, 2023 оны 04 сард бэлэн 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг, нийт 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Д.******* ийн “...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би мөнгөний хэрэг гараад Хэнтий аймагт ноолуур авдаг С.******* гэдэг хүнтэй уулзаж “ноолуур зарна ямаагаа самнаад өгье” гэж хэлээд дансаар болон бэлнээр нийтдээ 3250000 төгрөгийг авчихсан юм. Би энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж байгаа. Би хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С.******* ын “...Манай эхнэр ******* бид хоёр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хийд ******* тоот хашаанд мал мах, ноолуур худалдан авч байхад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэг эмэгтэй хүн өөрийн диплом бичиг баримтаа барьцаанд тавьж ноолуурын мөнгө авах гэсэн юм гэж гуйсан. Бид хоёр малчид ирж утас данс болон малчны тамга тэмдгээ харуулж мөнгө зээлдэг болохоор найдаж ноолуураа хэзээ авчирч өгөх талаар асуухад хамгийн цаад талын хугацаа нь 7 хоног болно гэж хэлж өөрийнхөө малыг Хэнтий аймгийн Галшар суманд байгаа гээд байхаар нь итгэж өөрийн эхнэр ******* т хэлж Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суудаг гэх Д.******* т мөнгө зээлэхээр болж манай эхнэр ******* өөрийн ХААН банкны ****** дугаартай данснаас Д.******* ийн өгсөн Төрийн банкны ****** дугаартай дансанд утга нь “******* ноолуур /з/” буюу зээл гэсэн утга бичиж 1.000.000 сая төгрөгийг 10 цаг 10 минутад шилжүүлэхэд бэлэн мөнгө хэрэгтэй гэж 500.000 төгрөг аваад энэ мөнгөө хүргэндээ зээлж байгаа юм гэж хэлж байсан юм. Тэгээд үдээс хойш Д.******* дахин ирж дээрх дансанд 200.000 төгрөгийг 15 цаг 19 минутад шилжүүлэн авч бэлнээр 350.000 төгрөг өгөөч гэж хэлээд авсан юм. Мөн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 58 минутад Төрийн банкны дансандаа 350.000 төгрөгийг шилжүүлэн авч бэлнээр 500,000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд авсан юм. Мөн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 16 минутад Төрийн банкны дансанд 200.000 төгрөгийг шилжүүлэн авч, одоо хөдөө явах гэж байна энэ мөнгөөр машинд бензин хийж явах гэж байгаа юм гэж өөрөө хэлсэн юм. 2023 оны 04 дүгээр сард яг хэднээр гэдгийг санадаггүй ямааны ноолуураа самнаж дууссан гэнэ, одоо ноолуураа аваад ирээд өрөө дармаар байна гэж хэлээд бэлнээр 200.000 төгрөг авсан юм. Би тухайн үед Д.******* ийг надаас мөнгө авсан талаар эхнэртээ хэлээгүй байж байгаад мөнгөө өгөхгүй удаад байхаар нь хэлсэн юм. Манай эхнэр мөнгөө авна гээд Д.******* ийн өөрийнх нь утас руу зөндөө залгахад утсаа авахгүй, авахаараа “2-3 хоногийн дараа ноолуур өгнө” аль эсвэл “уулын орой дээр байна, сүлжээ унаад байна” гэх мэтээр хуурч саяхан цалингийн зээл авч байгаа болохоор 2-3 хоног хүлээ би мөнгийг чинь өгнө гэх мэтээр худал хэлж залилаад байгаа болохоор би цагдаад өргөдөл өгсөн юм. Би өмнө нь танихгүй. Бичиг баримтаа үлдээж ноолуурын мөнгө авах гэсэн юм гэхээр нь итгэж мөнгө зээлсэн юм. Д.******* надад диплом бичиг баримтаа үлдээе гэхээр би өөрөө малчдад итгээд мөнгө зээлж оронд нь мах болон ноолуур авдаг болохоор тухайн үе шигээ бодож мөнгө зээлсэн юм. Тэгэхээс би диплом бичиг баримтыг нь аваагүй юм. Бид нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй ээ. Би Д.******* надад ноолуур өгнө гэсэн болохоор итгээд л мөнгө зээлсэн юм. Тэгэхээс намайг залилахыг мэдсэн бол би мөнгө зээлэхгүй байсан юм” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч О.******* ын “...Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт Д.******* гэх эмэгтэй 2 хүүхдийн хамтаар оршин сууж байгаа юм. Манай багийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн бүртгэлийн тооллого гэх малын “А” дансны сүлжээнд Д.******* нь малын ямар нэгэн бүртгэл байхгүй байсан болохоор тухайн бүртгэлийг гар утсаар зургийг нь дарж хэвлэж өгсөн. Мөн багийн даргын тодорхойлолтоор малын “А” данс байхгүй. ******* сумын 3 дугаар багт түр оршин сууж байна гэж тодорхойлолт өгсөн юм. Малын “А” данстай бол бүх хүний “А” данс мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн бүртгэлийн тооллого гэх малын “А” дансны сүлжээнд бүртгэгдэх ёстой юм” гэх мэдүүлэг, гэрч Э.******* ийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Э.******* ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н.******* ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, дээрх хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Д.******* т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.******* ийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.******* ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.******* ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.******* нь эд хөрөнгөөрөө хохирсон байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д.******* ээс 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч С.******* ад олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Д н Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэрийлаагийн ******* ийг 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.******* ийг 7 (долоо) сарын хугацаанд Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Д.******* т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.******* т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* ээс 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж, Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг Өргөө 4б-17 тоотод оршин суух хохирогч С.******* ад олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР