Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч П.Н******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.*******5 д*******ар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт П******* Н*******эд холбогдох эрүүгийн 223*******00*******360**************6 д*******артай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 06 д*******ар сарын *******0-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 02 д*******ар сарын 20-ны өдөр С******* аймгийн С******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын вагон үзэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт С******* аймгийн С******* сумын ******* дүгээр баг, Х******* н******* гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б******* овогт П******* Н*******, /РД:МЮ940220*******5/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Н******* нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2022 оны 02 д*******ар сарын *******5-ны өдөр ************** цагийн орчим С******* аймгийн С******* сумын *******-р баг, Х******* н******* гэх газарт түүний тэжээмэл нохой болох төвд банхар нь 7******* настай Ч.М нүүрэн тус газарт нь хазаж баруун хохирогчийн нүдний гадна булан, баруун хацар, шанааны шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.*******5 д*******ар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

*******.Шүүгдэгч П.Н*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эмчилгээнд 4,500,000 төгрөгийн зардал гарсан гэсэн. Тэгээд 3 тооны үхэр өгсөн. Гэм буруугүй гэж маргах зүйл байхгүй...” гэжээ.

2.Шүүгдэгч П.Н*******ийн 2022 оны 05 д*******ар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн: “..Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. ...Ер нь бол малчин айл учраас хурга ишиг хамгаалуулах зорилгоор нохойгоо сул байлгасан юм. Ойр орчмын айлын нохойнууд ирээд хурга ишиг бариад байдаг болохоор нохойгоо сул байлгаж байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55 д*******ар хуудас/,

3.Хохирогч Ч.М 2022 оны 04 дүгээр сарын **************-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 д*******ар сарын *******5-ны өдрийн ************** цагийн орчим өөрийн гэрээсээ гарахад хөрш айл болох Н*******ийн гэр лүү өөрийн гар утсыг янзлуулахаар очоод өвөлжөөний цаад талаас Ука Ука гээд дуудахад гарч ирэхгүй болохоор нь сонсохгүй байгаа юм бол уу гэж бодоод жаахан ойртоод Ука гээд дуудахад нохой дайрч гарч ирээд шууд миний урдаас үсэрч дайраад миний нүүрийг хазсан. Тэгээд би муухай орилоход Н******* түүний эхнэр Нараа 2 гарч ирээд нохойгоо салгаж явсан. Тэгэхэд миний баруун хацар шанаа арьс унжаад их хэмжээгээр цус гарсан. Тэгэхэд Нараа намайг гэртээ авч ороод миний шархыг цэвэрлэж байгаад С******* аймгийн төвд эмнэлэг явсан. Аймгийн төв рүү Баянмөнх гэдэг хүнтэй хамт ирсэн. Эгч нь хөрш айл болохоор. Тэгээд тухайн өдрөө Нараа, Н******* 2 таны эмчилгээг бид 2 сайн хийлгэнэ. Юу хэрэгтэй байна тэрийгээ хэлээрээ, таныг эмнэлэг дээр очиход манай ах дүүс ирсэн байгаа, танд эмчилгээ хийхэд шаардагдах юмыг авч өгнө гэж хэлэхээр эгч этгээд цагдаа сэргийлэхэд мэдэгдээгүй юм. Тэгтэл С*******д эмнэлэгт ирсэн байхад ах дүүс гэх хүмүүс нь ирээгүй. Улаанбаатар хотод би гэмтлийн эмнэлэгт *******0 хоног хэвтсэн. Улсын 3 д*******ар эмнэлэгт 8 хоног хэвтсэн. Мөн шарх эдгэхгүй байсан тул гадуур эмчилгээ хийлгэж байхад нэг л удаа холбогдоод 300.000 төгрөг өгсөн. Өөрөөр дахиж холбогдоогүй надад эмчилгээнд 4 сая гаран төгрөгийн эмчилгээ хийгдсэн мөн миний нүүр аймар сорвитой болсон байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******4-р хуудас /,

4.Гэрч П.М 2022 оны 03 д*******ар сарын *******7-ны өдөр өгсөн: “...Миний ээж Ч.Мягмарсүрэн 2022 оны 02 д*******ар сарын *******5-ны өдөр Н******* гэдэг хүний нохойд уруулсан юм. Тухайн өдөр 2022 оны 02 д*******ар сарын *******5-ний нохойны эзэн Наран гэзэг эмэгтэй миний Мөнхцэцэг рүү залгаад “Танай ээжийг манай нохой урчихлаа. одоо эндээс С******* С******* сумын нэгдсэн эмнэлэг явуулах гэж байна” гэж хэлснийг нь миний дүү Мөнцэцэг өөрийн 99953694 гэсэн д*******араас миний 99724443 тоот д*******артай утас луу залгаад ‘Ээж Ука-гийн нохойд уруулсан байна. Укагийн эхнэр Наран сая над руу яриад ээжийг төв руу явуулах гэж байна” гэж хэлсэн.Тэгэхээр би Наран гэдэг хүний утасны 99490324 гэсэн д*******арыг нь аваад би өөрийнхөө 99724443 гэсэн д*******араас залгаад ярихад Та нар наад араатан шиг нохойгоо уяхад яадаг юм бэ” гэж хэлэхэд Наран надад хандаж “нохойны хүзүүвч тайлагдсан байсныг бид нар мэдсэнгүй” гэж хэлсэн. Мөн Нарангаас нохой чинь ээжийн хаанаас нь хазсан юм бэ? Гэхэд Наран нүүрнээс хазсан, аймар болсон гэж байсан. Ээжийг машинд суулгаад явуулах гэж байна. Та нар ард талруу битгий санаа зовоорой бид нарыг бүгдийг нь хариуцна гэж хэлсэн юм. Би тэгэхээр нь наанаас чинь ээжийг хэн авч гарч байгаа юм гэхэд Баянмөнх гэж хүн авч гарч байгаа гэсэн юм. Тэгээд нэгдсэн эмнэлэг дээр очиход “манай ах дүү нар тосож авна бүх зүйлийг зохицуулна болохгүй бол эмнэлэгт хэвтүүлэх ор дэрийг нь хүртэл зохицуулна битгий санаа зов” гэж байсан юм. Би тэгэхээр өөрийн нөхөр Гүндалайтай хамт эмнэлэг дээр ирээд хүлээж байхад Баянмөнх гэдэг хүнтэй миний ээж портер машинтай ирсэн. Тэгэхээр би эмнэлэг авч ороод үзүүлэхэд Баянбаатар гэдэг эмч үзээд нүүрний зүүн хэсэгт 64 ширхэг оёдол тавьсан. гэж байсан Тэгээд эмч Баянбаатар яаралтай эмч хот явахгүй бол болохгүй настай хүн байна Нохойны шүлснээс бохир орвол хүндэрнэ шүү гэж хэлсэн юм. Тэгээд нэгдсэн эмнэлгээс машин, эмч гаргаж өгөөд би ээжтэй хамт Улаанбаатар хот явсан. Хотод ирээд Гэмтэл согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тэнд *******0 хоносон. Тэгэхэд гэмтлийн манай *******0 илүү хоног хэвтэн эмчлүүлэх боломжгүй энэ хүн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж хэлээд 3 д*******ар эмнэлгийн мэс заслын тасагт *******0 хоног хэвтсэн. Одоо бол гадуур эмч илгээ хийж байгаа нүүрэнд хийсэн оёдол авч дуусаагүй байгаа юм. Хамгийн гол дээрх нохойны эзэн болох Н******* түүний эхнэр Наран нар нь эмчилгээний зардал 300.000 төгрөг өгсөн бид нар ээжийн эмчилгээд 3 сая гаран төгрөг хэрэглэсэн одоо ч эмчилгээ дуусаагүй байгаа. Н******* түүний эхнэр Нарантай холбогдох гэхээр утас аа авах байсан тул бид нар Цагдаагийн байгууллагад хандаж хуулийн дагуу шийдүүлмээр байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2*******-р хуудас/,

5.Гэрч Б.Б 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...Би 2022 оны 02 д*******ар сарын *******5-ны өдөр ажлын байрандаа ажлаа хийж байхад яаралтай тусламжийн тасгийн сувилагч утсаар холбогдоод нохойнд уруулсан хүн ирлээ гэж хэлсэн6 Одоо санахад цаг нь өдөр үдээс хойш байсан байх. Сувилагч нарийн мэргэжлийн эмчийн тусламж шаардлагатай байна гэж намайг дуудсан юм. Тэгээд би яаралтай тусламжийн тасагт ирэхэд нүүр хэсгээ юмаар тагласан настай эмэгтэй хүн сууж байсан. Би тэр эмэгтэй хүнээс өөрөөс нь яасан талаар асуухад хажуу айлын нохойд хазуулсан гэж байсан. Мөн тухайн эмэгтэй их цус алдаж байсан учир ажилбарын өрөөнд авч орсон юм. Тэгээд нүүр хэсгийн шалгахад нүүрний баруун тал, хацар, шанаа, уруул баруун нүдний иргэн тойронд том хэмжээний урагдаж хууларсан шархтай байсан юм. Тэгэхээр нь би яаралтай шархны анхдагч цэгцлэлт хийхээр шийдвэрлэж шархыг *******аж цэвэрлээд оёдол тавьсан. Шарханд оёдол тавьж байхад дотор талын нүүрний булчин их хэмжээгээр гэмтсэн байсан тул булчин сэргээх дотор оёдол тавьсан. Гадна шархыг нүүрний хэлбэрийг зөв болгохын тулд эвлүүлж оёдол тавьсан. Нийт дотор гадна нийлээд 64 оёдол тавьсан. Мөн тухайн гэмтэл шарх нь их гүн байсан ялангуяа хацарт нь үүссэн шарх бол бараг ясанд нь тулсан байсан мөн дээрх гэмтэл шарх нь нүүрэнд үүссэн шарх учир хүний гоо сайхны асуудал яригдах учир дараагийн шатны эмнэлэг буюу Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэг явах чиглэл хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,

6.Гэрч Н.Б 2022 оны 05 д*******ар сарын 0*******-ний өдөр өгсөн: “...Би 2022 оны 02 д*******ар сарын *******5-ны өдөр С******* аймаг Сүхбатаар сумын ******* дүгээр баг Х******* Н******* нэртэй газарт өөрийн гэртээ ганцаараа байж байтал ************** цагийн үед миний эзэмшлийн 99300705 д*******арын утас руу Ука залгаад “Мийгаа эгчийг манай гэрийн нохой урчихлаа таны машин чинь асаалттай байвал аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгье тэгье” гэж хэлээд Ука-гийн гэрт очоод Ука-гаас “нөгөө урдаг нохой чинь хаана байна” гэж асуухад “нохойгоо уячихсан” гэж хэлхээр нь гэр лүү нь ороод Мийгаа эгчийг өөрийн 20-62 СЭҮ улсын д*******артай Портер загварын тээврийн хэрэгсэлдээ суулгаад С******* сумын Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэж өгчхөөд буцсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р хуудас/,

7.Гэрч П.Н 2022 оны 03 д*******ар сарын 2*******-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 д*******ар сарын *******5-ны өдөр би өөрийн нөхөр Н*******ийн хамт өглөө гадуур ажлаа хийж байсан юм. Тэгээд ************** цагийн орчим гэртээ орж ирээд цай уух гэж байхад гэрийн баруун хойд талаас “Ука" гээд орилоход гэрийн хажу*******ас нохой хуцахаар нь би ухас гээд гэрээс гүйгээд гарахад Мягмарсүрэн эгч гэрийн баруун хойд талд нуүрээ дарсан байдалтай газарт сууж байхаар нь би “яав та зүгээр үү” гэхэд “нохой чинь нүүрнээс урчихлаа” гэхээр өөрийн нөхөр Н*******ийг дуудсан юм. Тэгээд манай нөхөр гарч ирээд Мягмарсүрэн эгчийг гэрт оруулаад шарханд цэвэр алчуур тавьж өгсөн. Тэгэхэд Мягмарсүрэн эгчийн нүүрний баруун талын шанаа хэсгийн арьс хуурсан байсан. Тэгэхээр нь яаралтай эмнэлэг хүргэхээр болоод машинтай хүн асу*******ад манай тэнд байдаг Баянмөнх ах руу залгахад “айлын өвсөнд явах гэж байна” гэхээр нь би “манай нохой Мягмарсүрэн эгчийг барьчихлаа яаралтай эмнэлэг оруулмаар байна” гэж хэлэхэд Баянмөнх ах манай гэрт ирж Мягмарсүрэн эгчийг аваад би хамт явах гэтэл “Мягмарсүрэн эгч хэрэггүй 2 хүүхдээ хар. Н******* манай гэр болон өөрийнхөө малыг харна. Чи гэртээ байж бай” гэхээр нь би улдсэн юм. Тэгээд аймгийн төвд эмнэлэг ирсэн хойно нь Мягмарсүрэн эгчийн охин Мөнхжин эгч надтай ярихад “яаралтайгаар Улаанбаатар хот явах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш *******-ээс 2 удаа холбогдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,

8.Гэрч П.М 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 02 д*******ар сарын *******5-ны өдөр гэртээ ирэхэд Баянмөнх ах машинтай зөрөөд явж байсан тул би бэр Наранцэцэг Баянмөнх ах юу хийж яваа юм гэхэд хойд айлын Мягмарсүрэн эгчийг манай нохой барьчихлаа эмнэлэгт хүргүүлэхээр явууллаа гэж байсан. ....Манай нохойны гөлөг байгаа юм. 20*******5 оны гөлөг бараг 6, 7 жил тэжээж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5*******87 д*******артай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

*******.Ч.М биед баруун нүдний гадна булан, баруун хацар, шанааны шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг х*******цаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.*******-д зааснаар эрүүл мэндийг удаан х*******цаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34-р хуудас/

*******0.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрлөгчийн тогтоол, /хх-ийн ******* дүгээр тал/, **************.гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2 д*******ар тал/, *******2.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, /хх-ийн 03-р тал/, *******3. нөхөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07-*******0-р тал/, *******4.хохирогчийн өвчний түүх, /хх-ийн 38-45-р тал/, *******5.яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 47-р тал/, *******6.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 50-52 д*******ар тал/, *******7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 д*******ар тал/, *******8.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52-53 д*******ар тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Н******* нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2022 оны 02 д*******ар сарын *******5-ны өдөр ************** цагийн орчим С******* аймгийн С******* сумын *******-р баг, Х******* н******* гэх газарт түүний тэжээмэл нохой болох төвд банхар нь 7******* настай Ч.М нүүрэн тус газарт нь хазаж баруун хохирогчийн нүдний гадна булан, баруун хацар, шанааны шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч “...П.Н*******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Эмчилгээнд 4,500,000 төгрөгийн зардал гарсан гэсэн. Тэгээд 3 тооны үхэр өгсөн. Гэм буруугүй гэж маргах зүйл байхгүй.... гэх, гэрч П.Н “...************** цагийн орчим гэртээ орж ирээд цай уух гэж байхад гэрийн баруун хойд талаас “Ука" гээд орилоход гэрийн хажу*******ас нохой хуцахаар нь би ухас гээд гэрээс гүйгээд гарахад Мягмарсүрэн эгч гэрийн баруун хойд талд нүүрээ дарсан байдалтай газарт сууж байхаар нь би “яав та зүгээр үү” гэхэд “нохой чинь нүүрнээс урчихлаа” гэхээр өөрийн нөхөр Н*******ийг дуудсан юм...” гэх болон хохирогч Ч.Мягмарсүрэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн эмч Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэг, өөрийн мэдэх зүйлээ ярьж мэдүүлсэн гэрч Н.Баянмөнх, П.Мөнхзул, П.Мягмарсүрэн нарын мэдүүлгүүд, хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн, хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5*******87 д*******артай шинжээчийн дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.*******5 д*******ар  зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

 Ч.Мягмарсүрэн нь шүүхэд “хохирол төлбөр төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх х*******цаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч П.Н*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 д*******ар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, *******.2-т заасан “Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 д*******ар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэх боломжтой гэж үзэв.   

Шүүгдэгч П.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буру*******а сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буру*******а хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.*******5 д*******ар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.    

Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Н******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.     

Шүүгдэгч П.Н*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн *******, 2, 4, 5 д*******ар зүйл, 36.2 д*******ар зүйлийн *******, 2, 4, 36.6, 36.7, 36.8 д*******ар зүйлийн *******, 4, 36.*******0, 36.*******3, 37.******* дүгээр зүйлийн *******, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч Б******* овогт П******* Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.*******5 д*******ар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцс*******й.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.*******5 д*******ар зүйлийн ******* дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******эд 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 д*******ар зүйлийн 4-т зааснаар П.Н*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг  3 /гурав/ сарын х*******цаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон х*******цаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгос*******й.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдс*******й. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 д*******ар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдс*******й.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 д*******ар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдс*******й.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ