| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2019/00322/и |
| Дугаар | 406 |
| Огноо | 2020-04-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 406
| 2020 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 135/ШШ2020/00406 | *******-******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00322/и
*******-******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-******* аймаг, ******* сум, Өргөө баг, 22 дугаар хороолол, 15 дугаар байрны 152 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: --/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-******* аймаг, ******* сум, 9 дүгээр баг, *******-******* ******* *******, *******, ******* /рд:--/-т холбогдох,
*******ын тухай хуульд зааснаар 5 жилийн тэтгэмж болох нийт 4,197,820 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд *******-******* ******* 4 дүгээр сургуульд биеийн тамирын багшаар ажилд орж, одоог хүртэл тасралтгүй 8 жил ажиллаж байна. *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7б дугаар заалтаар 5 жил тутамд олгодог 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авахаар *******-******* ******* ******* ******* ******* т өргөдөл гаргасан. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл тасарсан гэсэн үндэслэлээр боломжгүй гэсэн хариу өгсөн. 2015 оны 11 дүгээр сард өвчтэй аавыгаа асрахаар цалингүй чөлөө аваад 2016 оны 05 сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа өөрөө төлж байсан. Иймд миний бие тасралтгүй тус байгууллагад ажиллаж байгаа тул 5 жилийн тэтгэмж 4,197,820 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Энэхүү тэтгэмжийн мөнгө нь *******-******* ******* ******* ******* ******* газрын дансанд ороод ирсэн байгаа юм гэв.
Хариуцагч *******-******* ******* *******, *******, ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын 4 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.******* 5 жил тутамд 1 удаа олгодог 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ мөнгөн тэтгэмжийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай, тасралтгүй 5-аас доошгүй жил ажилласан нөхцөлд олгодог. Үүнийг Улсын дээд шүүхийн 2007 оны 05 сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолын 11 дэх хэсэгт 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон багийн сургууль цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэж заасан байдаг. Иймд 4 дүгээр сургуулийн багш Б.******* нь 2015 оны 11 сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл ажлаа хийгээгүй нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар тогтоогдож байгаа тул 5 жилийн тэтгэмжийг олгох боломжгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь *******-******* ******* *******, *******, ******* т холбогдуулан 5 жил тутамд нэг удаа олгодог 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 4,197,820 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******-******* ******* *******, *******, ******* газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 2015 оны 11 сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл тасарсан гэсэн үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Б.******* нь *******-******* ******* ерөнхий боловсролын 12 жилийн 4 дүгээр сургуульд 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн биеийн тамирын багшаар одоог хүртэл ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан тус сургуулийн захирлын 39 дугаартай Ажилд авах тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дурын журмаар төлсөн байх бөгөөд тус сургуулийн захирлын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн А/35 дугаартай Чөлөө олгох тухай тушаалаар Б.*******д түүний хүсэлтээр цалингүй чөлөө олгосон, мөн захирлын 2016 оны 05 сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар чөлөөний хугацаа дууссан үндэслэлээр ажилд нь эргүүлэн томилсон байна.
Дээрх ажил олгогчийн ажилд томилсон тушаалын агуулга болон нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 11 сарын 27-ны өдөр түр чөлөөлсөн, 2016 оны 05 сарын 01-ний өдөр томилогдсон гэж бичилт хийсэн байдлаас үзэхэд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тодорхой хугацаагаар чөлөө олгосон атлаа хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон мэтээр түүнийг тухайн ажилд томилсон тушаал гаргасан нь үндэслэлгүй бөгөөд ажил олгогчийн энэхүү шийдвэрүүд нь ажилтны эрх ашгийг зөрчих үндэслэл болохгүй юм.
Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ажилтан болон ажил олгогч нарын хэн аль нь санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь захиргааны чөлөөтэй байсан хугацаанд ажилласан хугацаа тасарсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай *******ын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 11-т: Мөн хуулийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэж заасан бөгөөд Б.******* нь хэрэгт авагдсан баримтаар тасралтгүй ажилласан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Б.******* нь *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д: Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох, 43.1.7.б-д: сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш гэж заасны дагуу 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр *******-******* ******* *******, *******, ******* газраас 5 жил тутамд нэг удаа олгодог 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 4,197,820 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.б-д заасныг баримтлан хариуцагч *******-******* ******* *******, *******, ******* газраас 4,197,820 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-******* ******* *******, *******, ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 82,115 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-******* ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ