Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2017/0651

 

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2017/0651

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч:

          Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

          Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 11-р хороо,*******,*******, дугаар байрны  тоот, 3 өрөө 100.53 мкв орон сууц болон******* тоот автозогсоолыг Ж ХХХК/убд 97/-ийн,

Хан-Уул дүүргийн 11-р хороо,*******,*******, 9 дугаар байрны  тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууцыг /убд /-ийн,

Хан-Уул дүүргийн 11-р хороо,*******,*******,  дугаар байрны ... тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууц болон гг-05 тоот автозогсоолыг А.О/рд Н/-ийн,

Хан-Уул дүүргийн 11-р хороо,*******,*******  дугаар байрны  тоот, 4 өрөө 132.22мкв орон сууцыг А.А/рд Н/-ийн, нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болхыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргах шаардлага бүхий захиргааны хэрэг,

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ж ХХК, Р ХХК, А.г, А.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба, Б.А, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж ХХХКнь 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1а/15 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г,

Р ХХКнь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1а/22 дугаартай болон 2014 оны 01 сарын 15-ны өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г,

Боржигон овогт А.Онь 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2 дугаартай болон 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12/34 дугаартай Захиалгаар орон барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г,

Алтан хөхий овогт А.Ань 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1А/19 дугаартай болон 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12/38 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г М ХХК-тай тус тус үйлдэж, гэрээний хугацаанд төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд гэрээний нэг тал болох М ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй байсан тул дээрхи компани, иргэд иргэний хэргийн шүүхэд Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргахад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/******* дугаартай шийдвэрээр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаартай магадлалаар, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/хт2016/00621 дугаартай тогтоолоор тус тус нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Ингээд нэхэмжлэгчид улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.5 дах хэсэгт заасныг шаардлагын хүрээнд мэдүүлгээ бөглөж, хавсаргах баримт бичгээ хавсаргах Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандахад мэдүүлэг хүлээн авахаас, улсын бүртгэлд бүртгэхээс, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан хариу өгсөн үндэслэлээ /Улаанбаатар хотын банктай байгуулсан ЗБГ******* дугаартай барьцаат гэрээ бүртгэлтэй, НШГА-ны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 дугаартай Албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолтой гэж тайлбарласан/.

Татгалзсан хариуг авч, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4/3017 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүхэд ханд гэсэн агуулга бүхий хариу өгсөн. / Тухайн албан бичгийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гардан авсан/

Гэтэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэлүүдийн аль аль нь байхгүй байхад татгалзсан нь иргэний хэргийн шүүх эдгээр компани, иргэдийн өмч мөн гэдгийг тогтоосон байтал Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан ...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй... эрхийг ноцтой зөрчсөн, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан ...мэдүүлэг гаргагч тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана..., 14.2-т бусад үндэслэлээр бүртгэхээс татгалзахыг хориглоно гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх үндэслэл, бодит нөхцөл байдал нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т ... үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцэлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих... д эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотаритаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана... мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т ... шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана... гэж заасны дагуу бидний өмчлөлийн хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх бүрэн үндэслэл, боломжтой.

Жич: Р ХХКнь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацаа болох 30 хоног 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон. Мөн тухайн байгууллагаас өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг сунгасан талаар одоог хүртэл мэдэгдээгүй байна. Иймд Р ХХК-ийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн А.г, А.А, Ж ХХХКболон Р ХХКнарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

А.О Хан-Уул дүүргийн *******, М т./17025/,******* 98 дугаар байрны 704 тоот, 4 өрөө 132.22 мкв орон сууц, гг-05 тоот автозогсоолын тухайд:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М ХХК //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 тоот гэрчилгээ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр М ХХК //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151031 тоот гэрчилгээ тус тус олгосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг М ХХК мэдүүлэгт хавсаргаж өгсөнийг үндэслэн бүртгэсэн байна.

М ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай ЗГ******* тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 % гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* 1797 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95 % гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг тус тус барьцаалж, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ******* тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот тогтоолыг ирүүлсэнийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

Иргэн А.А Хан-Уул дүүргийн *******,*******,******* 98 дугаар байрны 301 тоот орон сууцны тухайд:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М ХХК //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 тоот гэрчилгээ, М ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай ЗГ******* тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 % гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг барьцаалж, 2011 оны 07 дугаар сарын 27- ны өдрийн ЗБГ******* тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот тогтоолыг ирүүлсэнийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлййн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

Ж ХХХК/5122317/ Хан-Уул дүүргийн *******,*******,*******, *******,*******,******* тоот автозогсоолын тухайд:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М ХХК //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 тоот гэрчилгээ, М ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай ЗГ******* тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг барьцаалж, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ******* тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот тогтоолыг ирүүлсэнийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

Р ХХК// Хан-Уул дүүргийн *******,*******,*******,*******, 4 өрөө 127.7 м.кв орон сууцны тухайд:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М ХХК //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 тоот гэрчилгээ, М ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай ЗГ******* тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг барьцаалж, 2011 оны 07 дугаар сарын 27- ны өдрийн ЗБГ******* тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот тогтоолыг ирүүлсэнийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

Нэхэмжлэгчид нь дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус өөрсдийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд мэдүүлгийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна.

1. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,*******,******* 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 % гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Могул

скай ХХК //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 тоот гэрчилгээ олгосон; Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* Г/97 дугаартай, 2717 м,кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М ХХК //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151031 тоот гэрчилгээ тус тус олгосон бөгөөд уг бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно гэж заасан, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-т мэдүүлэгт дурьдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол гэж заасан байх тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч А.О, А.А, Ж ХХХКболон Р ХХКнарын өмчлөлд бүртгэх үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгын, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,******* Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгын захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, албан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэргүйгээр уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг А.О, А.г, "Ж ХХХКболон "Р ХХКнарын өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлүй байна.

Уг эд хөрөнгүүд нь Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасны дагуу Улаанбаатар хотын банкнаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна. Иймд иргэн А.О

, А.Аг, Ж ХХХКболон "Р" ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дээрх нэхэмжлэгч нар нь манай компанитай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулж гэрээний дагуу бүгд төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Тухайн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар Зайсангийн гудамж, 98-р байр нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт-аар ашиглалтанд орсон. Нэхэмжлэгч иргэд тус тусын орон сууцны түлхүүрээ гардан авч, эзэмшилдээ шилжүүлсэн ба одоо хүртэл амьдарч байгаа.

Үүний дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01-р сарын 22-ны өдрийн 102/шш2016/******* дугаартай шийдвэрээр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04-р сарын 01-ний өдрийн 637 дугаартай магадлалаар, Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн 001/хт2016/00621 дугаартай тогтоолоор тус тус дээрх нэхэмжлэгч иргэд, хуулийн этгээдийн орон сууцуудыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

Тиймээс нэгэнт эдгээр нэхэмжлэгчдийн өмч мөн болохыг тогтоосон, шийдэгдсэн учраас өмчлөх эрхийг нь баталгаажуулж улсын бүртгэлд бүртгэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо*******, Ар Зайсан гудамж 98 байр нь 3564 м.кв 30 хувийн гүйцэтгэптэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Ү-2206018350 дугаарт, М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх тул манай компани өөрийн өмч хөрөнгөө Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд иймээс 2011 оны 07 дугаар сарын 27- ны өдөр Улаанбаатар хотын банкинд барьцаалан 2.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн үйлдэл бөгөөд энэ үйлдлээрээ оршин суугчдын өмчлөх эрхэд хохирол учруулж болохгүй бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний талаар нэхэмжлэгчид нь мэдээгүй тул тэдний шаардлагад татгалзах зүйлгүй гэдгээ шүүхэд мэдүүлье.

Улаанбаатар хотын банктай байгуулсан 317******* тоот зээлийн болон ЗБГ/******* тоот барьцааны гэрээ бол иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн бизнес үйл ажиллагааны ердийн үйлдэл байсан бөгөөд гэрээний үүргээ өөрөө арилган биелүүлэх болно. Харин энэ харилцаанд тус компаниас орон сууц бүхий үл хөдпөх херөнгө худалдан авсан гуравдагч этгээдэд гэм хор учруулж, түүний хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй. Мөн дээрх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2.055.460.140 төгрөг үлдсэн байдаг. Харин зээлийн барьцааны гэрээний дагуу Улаанбаатар хотын барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь 24.780.825.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгчдийн өмчлөлийн орон сууцыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад гуравдагч этгээд Улаанбаатар хотын банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж байна гэжээ.

            Гуравдагч этгээд УБХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарын шаардлагад дурдсан ХУД-ийн 11-р хороо, М т,*******, 98 дугаар байрны 206, 304, 704, 301 тоот орон сууц болон тус хаягт байрлах******* тоот автозогсоол, ГГ-05 тоот автозогсоолууд нь М ХХК-иас тус банктай 2011оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдэд хамаарна.

М ХХК-ийн зүгээс Улаанбаатар хотын банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг банкинд огт мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах гэрээ байгуулсны улмаас банкны барьцааны эрх зөрчигдөх нөхцөл үүсч байна.

Улаанбаатар хотын банкны зүгээс М ХХК-тай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээг байгуулсан даруйдаа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн бөгөөд түүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгөнд барьцааны эрх үүссэн. Зээлдэгч М ХХК нь зээлийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул Улаанбаатар хотын банкнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дүүргийн иргэний хэргийн шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр М сХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгон, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11-р хороо, М т хотхоны 17025, Ар Зайсангийн 98 тоот барилга, мөн хаягт байрлах Г97 тоот автомашины зогсоол зэргийг албадан худалдаалж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Тодруулбал, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр М т хотхоны 98 /1А/ дугаар байр, мөн хаягт байрлах Г97 тоот автомашины зогсоол буюу тухайн үл хөдлөх хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гуйцэтгэлийг хангуулахыг даалгасан.

М ХХК-иас өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр хүлээсэн Зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах үүргээ биелүүлэхгүй банкинд хохирол учруулсаар байгаа тул шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулах үндсэн шаардлага бий болсон тул банкны барьцаанд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа явагдаж байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх... гэж заасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөнд барьцааны эрх бүртгэгдсэн байх тул барьцаалагч Улаанбаатар хотын банкнаас зөвшөөрөл авах нь зүйн хэрэг юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.1-т Гэрээ хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн, өмчлөгч өөрчлөгдснийг улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангана. 5.1.3-т Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19.2-т заасан иргэд, хуулийн этгээдийн зөвшөөрлийг авсан байх гэж заасны дагуу Улаанбаатар хотын банкны барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд банкнаас заавал зөвшөөрөл авах үүрэгтэй тул улсын бүртгэгчийн үйлдэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Ж ХХК, Р ХХК, А.О, А.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж ХХХКнь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М т,******* ******* 100,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,******* тоот автомашины зогсоол, нэхэмжлэгч Р ХХКнь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М т,*******,******* 127,7 мкв талбайтай 4 өрөө орон сууц, А.О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М т,*******, 98 дугаар байрны 704 тоот 127,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, ГГ-05 тоот автомашины зогсоол, А.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М т,*******, 98 дугаар байрны 301 тоот 132,22 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг тус тус бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2017 оны 03 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гаргасныг хариуцагч бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

М ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот банктай ЗГ******* дугаартай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,******* М т хотхоны 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, аялал жуучлалын цогцолборын зориулалттай, 30% гүйцэтгэлтэй барилга, мөн байршилд Г97 дугаартай, 2717 м.кв талбайтай, аялал жуучлалын цогцолборын зориулалттай, 95% гүйцэтгэлтэй 2 хэсэг барилгыг уг зээлийн барьцаанд бариулсан, энэхүү барьцааны эрхийг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Харин нэхэмжлэгч А.О нь 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр а/52, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12/34 дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр, нэхэмжлэгч А.А нь 2011 оны 09 дүгээр сарын 08-өдөр 1А/19 дугаартай болон 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12/38 дугаартай гэрээгээр, нэхэмжлэгч Р ХХКнь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1а/22 дугаартай болон 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр, нэхэмжлэгч Ж ХХХКнь 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1а/15 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр маргаж орон сууц, авто зогсоолыг М ХХК-аас шилжүүлэн авсан байна.

Дээрхээс үзэхэд цаг хугацааны хувьд М ХХК-аас орон сууц, агуулах, авто зогсоолуудыг УБХХК-д барьцаалж, уг барьцаа улсын бүртгэлд бүртгэгдсэний дараагаар М ХХК нь нэхэмжлэгч нартай тухайн маргаан бүхий обьектуудыг шилжүүлэх гэрээ хийсэн байна.

Мөн УБХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6408 дугаар захирамжаар М ХХК-ийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах М т хотхоны Г95, Г97, 98 зэрэг гүйцэтгэл дуусаагүй барилга болон тэдгээрийн ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамтаар барьцаалагдсан эд хөрөнгийн эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилж шийдвэрлэсэн ба энэхүү иргэний хэргийн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч УБХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүх УБХХК-ийн нэхэмжилж буй гэрээний үнийн дүнг хариуцагчаас гаргуулах, сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ206/******* дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч нарыг маргаж буй обьектуудын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Гэтэл энэ шийдвэр нь барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс цаг хугацааны хувьд сүүлд гарсан байна.

            Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй гэж зааснаас үзэхэд барьцаалуулагч буюу М ХХК нь маргаан бүхий орон сууц, автозогсоолыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагч буюу УБХХК-ийн зөвшөөрөлтэйгээр шилжүүлэхээр байх бөгөөд энэ тохиолдолд зөвшөөрлийг авагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, барьцааны бүртгэл хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч нарыг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүргэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх гэж заасанд нийцэж байна.

            Иймд хариуцагчийн үйл ажиллагааг буруутгаж, дээрх хуулийн заалтуудаар зохицуулсан барьцаалагчийн эрх, улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийхэд хориглосон, дээрх зээлийн барьцааны гэрээнээс шууд чөлөөлж, нэхэмжлэгч нарын нэр дээр давхар бүртгэх хууль зүйн хувьд үндэслэлгүй төдийгүй хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь гуравдагч этгээд УБХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж, барьцаалагчийн эрхэд шууд халдах тул даалгасан шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж ХХК, Р ХХК, А.О, А.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,*******,8 дугаар байрны тоот, 3 өрөө 100.53 мкв орон сууц болон******* тоот автозогсоолыг Ж ХХК-ийн,*******,*******, 98 дугаар байрны  тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууцыг Р ХХК-ийн,*******,*******, дугаар байрны  тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууц болон гг-05 тоот автозогсоолыг Аг О-ийн,*******,*******, 98 дугаар байрны1 тоот, 4 өрөө 132.22 мкв орон сууцыг А-ийн А-гийн нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.О