Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 557

 

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2020/00557

*******-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00454/и

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан баг, **-р байрны ** тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум,* дугаар баг, Цагаан овоо, Шархад, *-** тоотод оршин суух ******* овогт Бат-ийн ******* /РД:**/-д холбогдох,

 

"Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тай оюунтан байхдаа буюу 2015 онд танилцаж 2017 оны 03 сарын 25-ны өдөр хүү *******-ийг төрүүлсэн. 2015 оноос хойш хоёр талдаа ирж очиж амьдарсаар 2019 он хүртэл хамтын амьдралтай байсан. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй. Одоо бид тусдаа амьдарч байгаа. Хүүхдийн үсний дайх үргээх ёслол болно гээд хадам аав, ээжид хэлсэн боловч ирээгүй. Үүнээс болоод 2019 оны 08 дугаар сард маргалдсан. Түүний дараа Б.******* ажилтай гэж яваад ирээгүй. Хүүхэдтэйгээ ганц ч удаа утсаар яриагүй. Хүүхэд маань нэг удаа халуураад өвдөөд байхаар нь аавтай нь яриулах гэсэн боловч яриагүй. Хүүхдээ огт анхаардаггүй. Одоо утасны дугаараа сольсон тул холбоогүй байдаг. Би фэйсбүүк хаягаар орох гэтэл намайг блоклосон байсан тул өөр хаягаар ортол Б.******* өөр эмэгтэйтэй авахуулсан зургаа тавьсан байсан. Тэгээд тэр хүнтэй нь чатлахад одоо жирэмсэн гэж байсан. Иймд Б.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Хүү маань 3 настай. Энэ хугацаанд хүү маань надтай хамт байсан гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь Б.*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа, өөрийн төрсөн хүүхэд болох Б.*******-*******д хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд биечлэн ирж оролцох боломжгүй. Учир нь Говь-Алтай аймагт замын компанид ажиллаж байгаа, ажлаас чөлөө олгохгүй. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******тай 2015 онд танилцан, дотно харилцаатай байсан, тэдний дундаас 2017 оны 03 сарын 25-ны өдөр хүү Б.*******-******* төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд мөн хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр ******* овогт Бат-ийн ******* гэж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Б.*******-ийн эцэг Б.******* болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

 

Зохигчид нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.*******аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Хүү Б.*******-******* нь төрснөөсөө хойш эх Б.*******гийн асрамжинд байгаа бөгөөд зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, шаардлага гаргаагүй тул эхийн асрамжинд хэвээр үлдээж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.******* нь шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд хийх талаар бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж байх тул хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 20** оны 03 сарын **-ны өдөр төрсөн хүү Б.*******-ийг эх Б.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 20** оны ** сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.*******-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.*******аас тэтгэлэг гаргуулсугай.

3Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжид 31,492 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ