Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                         

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар

улсын яллагч Т.Нансалмаа

шүүгдэгч Б.Г*******

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Б******* Г*******д холбогдох эрүүгийн 2231000690069 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр С******* аймаг, Т******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт С******* аймаг, А******* сум, Ц******* 3 дугаар баг, Х******* гэх газар оршин суух хаягтай,

С******* аймгийн Шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 8 жилийн хорих ялаар,

С******* аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

С******* аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмн******* шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялын зарим буюу 8 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хорих ялаар,

С******* аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

 С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж ялыг биечлэн эдэлсэн,

Б******* овогт Б******* Г*******, РД.,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 21 цагийн орчимд С******* аймгийн Шаамар сум 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Ногоочдын 1 хэсэг 117 тоотод оршин суух иргэн П хашаанаас түүний өмчлөлийн хонгор зүсмийн морийг хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би морийг нь авсан. Одоо хохирол, төлбөргүй болгосон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Одоо ногоо тарьж амьдарч байгаа. Өөрийн хэргийг булзааруулах хүсэл алга. Миний хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ

Шүүгдэгч Б.Г******* 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр дүү Т гэрт малыг нь маллаж туслах зорилгоор очсон юм. Харин тэр өвөлжөөнд байсан. Хонгор зүсмийн морины тухай хэлэхэд манай дүү Түмэннаст нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр идшинд хэрэглэх зорилгоор авч ирсэн юм. Авч ирэхийнхээ өмнө Түмэннаст нь “идэшний ганц мал олоод ирэхгүй арчаагүй юм” гэж уурлахаар нь би “тийм юманд явах сонирхолгүй байна” гэж хэлтэл тухайн өдөр 18-19 цагийн орчимд гэрээсээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаад гараад явсан юм. Тэгээд 22-23 цагийн алдад дүү Т унаад гараад явсан машиныг найз Баяраа нь унаад ирсэн. Тэгээд гэрт орж ирэхээр нь “Түмэннаст яасан юм хаана байгаа юм” гэж асуутал Түмэннаст араас морьтой ирж байгаа гэж хариулсан. Тэгээд байж байтал Баярааг ирснээс 1 цаг орчмын дараа дүү Түмэннаст нь морийг унаад ирсэн. Тэгээд Түмэннаст Баярааг гэрт нь хүргэж өг*******өөр машинаа унаад явсан. Буцаад гэртээ хэдэн цагт ирсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед би унтаж байсан. Өглөө нь босоод гараад харахад өвсний цагаан хашаанд дотор цавьдар морины хажууд цантай Хонгор морь уячихсан байсан. Өмн******* өдөр идэшний мал олж ирэхгүй арчаагүй гээд уурлаад гараад явсан болохоор би яах гэж морь авч ирсэн талаар асуугаагүй юм. Тэгтэл 2 хоногийн дараа өглөөний 08 цагийн үед намайг малын баас цэвэрлээд зогсож байхад 2 цагдаа манай гэрт ирсэн. Тэгээд над дээр ирээд “нэг хүнтэй адил төсөөтэй байна уу? хараадхая” гэж хэлээд миний зураг хөргийг дараад явсан юм. Тэгээд цагдаа нарыг явсны дараа манай дүү Түмэннаст нь гэрээсээ гарч ирээд өвөлжөөнд байсан Хонгор зүсмийн морийг өвөлжөөнөөс гаргаад сул тавьсан тэгтэл цагдаа нар өөдөөс нь гарч ирсэн юм. Тэгээд намайг цагдаа нар машиндаа суулгаад Дулаанхаан тосгон руу хөдөлсөн. Дулаанхаан тосг******* ирээд намайг “хулгай хийсэн байна” гэхээр нь “би тухайн морийг авчраагүй манай дүү Түмэннаст унаж ирсэн юм” гэж хэлсэн. Тэгээд манай дүү Хонгор морины эзэнд мал хайхад зарцуулсан зардал гээд 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед Зүүнбүрэн сумын хэсгийн төлөөлөгч Н.Сайнзаяа байсан. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т гурван хүүхэдтэй нь гэрт нь үлдсэн...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

Хохирогч Д.П 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр болон 3 хүүхдийн хамт Шаамар сумын 3-р баг Дулаанхаан тосг******* амьдардаг ба хувьдаа 27 тооны адуутай ба хашаандаа 11 тооны адуу тэжээж байтал 2021 оны 12 дугаар сарын 13-ны шөнө хашаанаасаа хонгор зүстэй /хэвтээ чандмань/ тамгатай 1 тооны адуу алдсан. Тэгээд маргаашнаас нь Ерөө голын бургас болон уулаар хайгаад олоогүй. Хүмүүсээс асуусан боловч харсан хүн байгаагүй. Тэгээд хайгаад олдохгүй байхаар нь сураг тавьж байтал Дархан-Уул аймгийн Орхон суманд миний адуутай адил зүстэй танихгүй хүн унаад явж байна гэх сураг гарсан. Тэгээд хэд хоногийн дараа хэсгийн төлөөлөгч Дөлгөөнд мэдэгдэж бид нар хамт хайсан боловч олоогүй. Харин Бор толгой гэх мал хулгай хийдэг хүн манай Дулаанхаан тосгоны урд бургасан дунд явж байсан ба миний алдсан адуутай адилхан адуу унаад явж байсан сураг гарахаар нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж хэсгийн төлөөлөгч Дөлгөөн цагдаатайгаа хамт хайж байгаад Дархан-Уул аймгийн Орхон суманд Бор толгой гэх хүний өвөлжөөнөөс миний алдсан адууг олж өгсөн. Тухайн үед Бор толгой гэх хүн цагдаа нарыг хараад манай хашаанаас хулгай хийсэн адууг гаргаж туух гэж байгаад баригдсан байна лээ.

Би тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны шөнө адуугаа алдаад маргааш нь хайгаад явж байхад Баян-Уулын өвөрт байх Мөнхөө гэх хүнтэй 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уулзахад манай энд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Цавьдар дэлтэй хүрэн морь унасан хар х******* өнгийн куртик өмссөн, хар нохой дагуулсан /дагуулж явсан нохой нь сүүлнийхээ үзүүрт даахь унжсан/ морьтой хүн айлын үхэр бугуйлдаж байгаад хүн хараад Ерөөгийн давааны баруун энгэр лүү зугтаасан тэгээд хэн гэдгийг нь таниагүй харин унаж яваа морь, дагуулж яваа нохой 2-оор нь Орхон жимс ногооны Түмэннасангийн морь, нохой 2 байна гэж таньсан гэхээр нь миний алдсан морийг тэр хүн л хулгай хийсэн гэж бодоод хэсгийн төлөөлөгчид энэ тухайгаа хэлсэн.

Миний алдсан Хонгор морь миний унаган адуу биш байгаа юм. 2022 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Халзан сумаас Ганхуяг гэх хүнээс 6,700,000 мянган төгрөгөөр манай найз Баасанжаргал нь худалдан авч надад өгсөн. Тухайн үедээ Сүхбаатар аймгийн Халзан сумын баяр наадамд 2 удаа айрагдаж байсан харин би энэ жил уралдуулах гээд хашаандаа тэжээж байсан юм. Халзан суманд уралдаад айрагдаж байсан өргөмжлөл нь надад одоо байхгүй байна манай найз Баасанжаргалд байгаа би асуугаад хариу хэлье.

Миний хувьд гэвэл гэр Бор толгой гэх хүн манайхаас болон бусад айлаас дахин хулгай хийх вий гэж санаа зовж байна мөн алдсан адуугаа хайхад машинаар их явсан  түлшний зардал болох 200.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

Хохирогч Д.П 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би алдсан морио олсон. Мөн алдсан морио хайхад зарцуулсан зардлаа авсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч Д.П 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр танай гэрийн гадна талд дуу чимээ гэхээр зүйл сонсогдоогүй, орой 19-20 цагийн хоор******* алга болсон. Тухайн үед чимээ сонсогдсон бол би гарч үзэх байсан. Түмэннаст манай гэрийн хоор******* явган хүн бол явах боломжтой ойролцоогоор 10км байх явган хүн бол 10 км бол алхаад л явчихна. Манай гэрийн гадна явган хүн ирэхэд сонсогдохгүй. Хэрвээ машин болон морьтой хүн ирсэн бол дуу чимээ сонсогдоно. Миний бодлоор явган ирсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18  дугаар хуудас/,

Гэрч А.Баярб******* 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоо яг өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Манай найз Д.Пүрэвдорж 2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай гэрт ирээд “найзынх нь уядаг морьдоос нэг морь алга болчихлоо хамт яваад ирэх үү” гэхээр нь би найз Д.П хамт адууг нь хайхаар Баян-Уулын ар, өврөөр хайж явсан. Бид хоёр адууны бэлчээрээр нэлээд хайж явсан боловч морийг нь хайгаад олоогүй буцаасан.

Би өөрөө адуу сайн мэдэхгүй болохоор яг ямар зүсмийн адуу болохыг мэдэхгүй байна. Тухайн үедээ зүсийг нь хэлж л байсан. Сүүлд нь сонсоход бид хоёрын хайж байсан морийг хүн хулгайлсан байсныг цагдаагийн ажилтнууд илрүүлэн морийг нь олж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20  дугаар хуудас/,

Гэрч Г.Э 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний Д.Пүрэвдорж гэх хүн цагдаагийн хэсэг дээр ирж “Хүрэн зүсмийн нэг тооны хурдан морь хашаанаас алга болсон байна” гэж тэмдэглүүлсэн. Уг иргэний гаргасан гомдлын дагуу хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Дөлгөөн бид хоёр гарч иргэдтэй уулзан биечилсэн сурвалжлага хийж мэдээ мэдээлэл цуглуулан ажилласан бөгөөд “хар зүстэй нохой дагуулсан морьтой хүн яваад байсан талаар мэдээлэл олж уг мэдээллийн дагуу шалгалт зохион байгуулж А******* сумын харьяат Бор толгой хочит Б******* Г******* гэгч байсан бөгөөд Дархан-Уул аймгийн Орхон сумын чиглэлд явсан болохыг олж тогтоосон. Б.Г******* нь өмнө нь айлын үхэр бугуйлдаж байсан талаар мэдээлэл авагдаж байсан тул бид хоёр шууд Орхон сум руу очсон. Тэгээд Гантулгыг олж уулзахад Дулаанхаан чиглэлд яваагүй гээд худал яриад байсан бөгөөд уулзчихаад эргээд Гантулгын төрсөн дүү гэх эмэгтэй /би нэрийг нь мэдэхгүй байна/-гийн өвөлжөөний ардуур тойроход Г******* нь П алдсан хонгор зүсмийн морийг эмэгтэй дүүгийнхээ өвөлжөөнд оруулж уясан байсан ба бид хоёрыг хөдөлмөгц өвөлжөөнөөс морийг гаргаад тавьж хөөсөн. Бид хоёр Б.Гантулгыг машинд суулгаад морины араас явсан бөгөөд морь явсаар шууд П гадна ирсэн. Морийг хашаанаас гаргаж хө******* үед Б.Г*******, Б.Гантулгын дүү гэх эмэгтэй болон манай хэсгийн төлөөлөгч Б.Дөлгөөн бид дөрөв л байсан. Гаднаас өөр хүн байгаагүй. Хэсэг дээр авч ирээд Г*******ас асуухад морийг хулгайлан авч явж дүүгийнхээ өвөлжөөнд нуусан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Би адууны талаар сайн мэддэггүй болохоор сайн мэдэхгүй байна. Уг адууны содон тэмдэг эм тамганы талаар Дөлгөөн дэслэгч сайн мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22  дугаар хуудас/,

Гэрч Н.Б 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Пүүжээ манайд ирээд би 1 тооны хонгор алдчихаад хайж явна, та харсан уу? гэхээр нь би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай арагшаа байдаг Ганболд гэх хүн над руу залгаад утсаар “нэг морьтой хүн манай үхрийг бугуйлдаж байгаад зугтаачихлаа. Одоо манай тийшээ явж байна, гараад харчих гэхээр нь би дурангаа бариад явган гартал манай урд талын машин замаар морь унасан нохой дагуулсан хүн явж байхаар нь нэлээн д*******өж очоод гараараа даллаад ах нь морио алдчихлаа бариад өгөөч наагуур чинь харагдсан уу  гэтэл арагшаа гараараа заачхаад цаашаагаа зугтаачихсан. Тэгэхээр нь би дурангаараа хартад манай Орхон сумын Түмэннасангийн зээрд морь байсан. Харин дагаж явсан нохой нь мөн адил Түмэннасангийн хар нохой байсан. “сүүл нь үзүүр дээрээ ноостой” би сайн танина манай хажуугаар байнга явдаг болохоор мэднэ” гэж Пүүжээд хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Г.Ж 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Г******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ба өөрийн гэсэн цө*******өн үхрээ маллаад л амьдардаг эхнэр болох Өнөржаргал нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

Гэрч Б.Т 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би Г******* ах гэж хүнийг идэшний мал олж ир гэж хэлэх байтугай “битгий ийш тийш гараад хүн амьтанд харагдаад бай” гэж хэлдэг. Учир нь манай гэрт Г******* гэж хүнийг ирсэн гэж хүмүүс сонсоод нэг юм л алга болох юм бол над руу залгаад “танай ах авчихсан уу” гэх мэтээр ярьдаг...Г******* ах ойрын өдрүүдэд миний морийг унаад яваад байгаа. Сүүлийн үед манай ах Г******* намайг унтахаар миний морьдоос унаад гарчихдаг болсон. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би айлын найранд яваад ирэхэд манай ах миний хүрэн цавьдар зүсмийн морийг унаад явчихсан байсан. ... 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г******* ах гаднаас сандарсан байдалтай орж ирээд танай өвөлжөөнд хонгор зүстэй адууг би унаж ирсэн гээд цагдаад хэлээд өгөөч, чамайг олон хүүхэдтэй эмэгтэй болохоор ял бага өгөөд торгоно ш дээ гэхээр нь би юу яриад байгаа юм бол гэж бодож байтал араас нь 2 цагдаа ороод ирсэн. Тэгээд ахыг дахиад хулгай хийсэн байна гэж мэдсэн. ... би төрсөн ах Гантулгыг гэртээ авч ирж мал маллуулж сарын 400.000 төгрөг өгдөг, ... би Г******* ахын араас зөндөө явсан, одоо залхаж байна. ...Би хувьдаа малын А дансаар 68 тооны үхэр, 16 тооны адуутай, үүнээс 25 үнээ сааж 1 л сүүг 500-800 төгрөгөөр зардаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Б.Т 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Б.Г******* ах нь миний машиныг унаад явна гэж байхгүй. Учир нь би түлхүүрээ өөрийнхөө дэргэд тавиад хонодог. Тухайн өдөр Г******* ах ямар уналга хэрэглэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Г******* нь ямартаа ч надтай хэрүүл уруул хийхээрээ зам дагаад Дулаанхаан руу алхдаг байсан. Хохирогч Пүрэвдорж манай хоёрын хоор******* нэг их зайтай биш. Г******* ах бол хөнг*******өн алхаад явчих чадалтай хүн. Миний бодлоор явган явчихсан л гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

Гэрч Т.М 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед над руу Түмэннаст эгч залгаад “чи машин бариад Хүдэр сум руу мод******* яваад өгөөч. Эгч нь галын түлээ авах гэж байгаа юм. Чамд боломж байгаа юу” гэхээр нь би “за эгчээ. Та түр байж бай, эхнэртэйгээ ярилцаж байгаад хэлье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би эхнэртээ “Түмэннаст эгч над руу залгаад Хүдэр сум руу мод******* яваад өгөөч гэж хэллээ” гэж хэлсэн тэгтэл манай эхнэр “Хүдэр сум зайтай учир эртхэн яваад эртхэн ир. Маргааш чи ажилтай” гэхээр нь би Түмэннаст эгч рүү буцааж залгаад “за тэгье эгчээ. Эртхэн яваад ирэх үү” гэж хэлсэн. Тэгтэл манай Түмэннаст эгч “18 цагийн үед яваад очъё” гэж хэлээд бид хоёр утсаа тасалсан юм. Тэгээд 18 цаг өнгөрөөд 19 цаг болж байхад ирээд намайг аваад гэр лүүгээ явсан. Эгч замдаа Түмэннаст эгч эгч нь чамд нуулгүй хэлэхэд Хүдэр сум рУУ явж модон явахгүй байсан юм танай эхнэрээс санаа зовоод яг үнэндээ Дархан Уул аймаг руу найранд явах гэж байсан юм тэгээд очихоор тэд нар шахаад чамаар машинаа бариулахын тулд тэгээд хэлчихсэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за тэгье” гэж хэлээд Түмэннаст эгчийн гэрт очсон юм. Очих үед Түмэннаст эгчийн ах гээд хүн байсан мөн 3 хүүхдүүд нь байсан. Түмэннаст эгч гэртээ ороод хүн амьтантай утсаар ярьж байгаад “За за эгч нь ер нь явахаа больё. Манай ах архи уучихсан байна. Тэглээ ч орой болчихож. Чи ч маргааш ажилтай” гэж хэлээд намайг буцаагаад гэрт хүргэж өг******* болсон. Тэгээд намайг 20 цаг өнгөрч байхад гэрт хүргэж өгөөд өөрөө машинтайгаа буцаад явсан. ...Түмэннаст эгч нь машиныхаа түлхүүрийг хайгаад олохгүй байсан. Тэгсэн мөртлөө машин нь асаад байсан юм. Тэгээд хэзээ олсон гэдгийг нь мэдэхгүй байна. ямартаа ч суудал доороосоо олсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ххк-ний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-622/2984 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Хонгор морь 7 настай 1 толгой 1.800.000 энгийн адууны дундаж ханшаар тогтоов гэх дүгнэлт, /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 44-46-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 108 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 148-149 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 158-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 21 цагийн орчимд С******* аймгийн Шаамар сум 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Ногоочдын 1 хэсэг 117 тоотод оршин суух иргэн П хашаанаас түүний өмчлөлийн хонгор зүсмийн нэг тооны морийг хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь  

Шүүгдэгч Б.Г******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би морийг нь авсан. Одоо хохирол, төлбөргүй болгосон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Одоо ногоо тарьж амьдарч байгаа. Өөрийн хэргийг булзааруулах хүсэл алга. Миний хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.П 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Харин Бор толгой гэх мал хулгай хийдэг хүн манай Дулаанхаан тосгоны урд бургасан дунд явж байсан ба миний алдсан адуутай адилхан адуу унаад явж байсан сураг гарахаар нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж хэсгийн төлөөлөгч Дөлгөөн цагдаатайгаа хамт хайж байгаад Дархан-Уул аймгийн Орхон суманд Бор толгой гэх хүний өвөлжөөнөөс миний алдсан адууг олж өгсөн. Тухайн үед Бор толгой гэх хүн цагдаа нарыг хараад манай хашаанаас хулгай хийсэн адууг гаргаж туух гэж байгаад баригдсан байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

Хохирогч Д.П 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Түмэннаст манай гэрийн хоор******* явган хүн бол явах боломжтой ойролцоогоор 10км байх явган хүн бол 10 км бол алхаад л явчихна. Манай гэрийн гадна явган хүн ирэхэд сонсогдохгүй. Хэрвээ машин болон морьтой хүн ирсэн бол дуу чимээ сонсогдоно. Миний бодлоор явган ирсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18  дугаар хуудас/,

Гэрч Г.Э 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гантулгыг олж уулзахад Дулаанхаан чиглэлд яваагүй гээд худал яриад байсан бөгөөд уулзчихаад эргээд Гантулгын төрсөн дүү гэх эмэгтэй /би нэрийг нь мэдэхгүй байна/-гийн өвөлжөөний ардуур тойроход Г******* нь П алдсан хонгор зүсмийн морийг эмэгтэй дүүгийнхээ өвөлжөөнд оруулж уясан байсан ба бид хоёрыг хөдөлмөгц өвөлжөөнөөс морийг гаргаад тавьж хөөсөн. Бид хоёр Б.Гантулгыг машинд суулгаад морины араас явсан бөгөөд морь явсаар шууд П гадна ирсэн. Морийг хашаанаас гаргаж хө******* үед Б.Г*******, Б.Гантулгын дүү гэх эмэгтэй болон манай хэсгийн төлөөлөгч Б.Дөлгөөн бид дөрөв л байсан. Гаднаас өөр хүн байгаагүй. Хэсэг дээр авч ирээд Г*******ас асуухад морийг хулгайлан авч явж дүүгийнхээ өвөлжөөнд нуусан гэдгийг хүлээн зөвшөөрсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22  дугаар хуудас/,

Гэрч Н.Б 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Пүүжээ манайд ирээд би 1 тооны хонгор алдчихаад хайж явна, та харсан уу? гэхээр нь би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай арагшаа байдаг Ганболд гэх хүн над руу залгаад утсаар “нэг морьтой хүн манай үхрийг бугуйлдаж байгаад зугтаачихлаа. Одоо манай тийшээ явж байна, гараад харчих гэхээр нь би дурангаа бариад явган гартал манай урд талын машин замаар морь унасан нохой дагуулсан хүн явж байхаар нь нэлээн д*******өж очоод гараараа даллаад ах нь морио алдчихлаа бариад өгөөч наагуур чинь харагд вуу гэтэл арагшаа гараараа заачхаад цаашаагаа зугтаачихсан. Тэгэхээр нь би дурангаараа хартад манай Орхон сумын Түмэннасангийн зээрд морь байсан. Харин дагаж явсан нохой нь мөн адил Түмэннасангийн хар нохой байсан. “сүүл нь үзүүр дээрээ ноостой” би сайн танина манай хажуугаар байнга явдаг болохоор мэднэ” гэж Пүүжээд хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Б.Т 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би Г******* ах гэж хүнийг идэшний мал олж ир гэж хэлэх байтугай “битгий ийш тийш гараад хүн амьтанд харагдаад бай” гэж хэлдэг. Учир нь манай гэрт Г******* гэж хүнийг ирсэн гэж хүмүүс сонсоод нэг юм л алга болох юм бол над руу залгаад “танай ах авчихсан уу” гэх мэтээр ярьдаг..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ххк-ний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-622/2984 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Хонгор морь 7 настай 1 толгой 1.800.000 энгийн адууны дундаж ханшаар тогтоов гэх дүгнэлт, гэх дүгнэлтээр болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Г******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, хулгайлагдсан 1 тооны морийг манай дүү Түмэннаст хулгай хийсэн” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар няцаагдсан, шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.

“Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Б.Гантулгын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчл******* эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.Г******* нь хохирол төлбөр төлж барагдуулсан байх тул бусдад төл******* төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг н*******өн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,  

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.  

Шүүгдэгч Б.Г*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх н*******цөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” хүндрүүлэх н*******цөл байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.Г*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн н*******цөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх н*******цөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г******* нь гэмт хэргийн улмаас бусад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн н*******цөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх н*******цөл байдал тогтоогдсон, түүний бусад хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь оновчтой байна.  

Шүүгдэгч Б.Гантулгын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,   бусдад төл******* төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13,  37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Б******* Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б******* овогт Б******* Г*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Г*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, эд хөрөнгөгүй, бусдад төл******* төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ