Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Б.А******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И******* овогт Б******* А*******д холбогдох эрүүгийн 2231001200124 дугаартай хэргийг ирүүлснийг 2022 оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр С******* аймаг, С******* суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт С******* аймаг, С******* сум, ******* дугаар баг, 2 дугаар хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

И******* овогт Б******* А******* /РД:МЬ*******3030*******13/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00 цагийн орчимд С******* аймгийн С******* сумын *******-р баг 2-р хэсэг 8-р байрны 18 тоотод байрлах гэртээ эхнэр Б.Мөнхзултай гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсгэсний  улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа 5-6 удаа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн мөр, зүүн бугалга, баруун далны дээд хэсэг, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хохирогч Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

       С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Алтантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Б.А******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн бурууг хүлээж байна. Өөртөө архи уухгүй гэж эмчилгээ хийлгэж байгаа. Би 1 уухгүй бол хэдэн жилээр ч хамаагүй уухгүй байдаг...” гэжээ.

2.Шүүгдэгч Б.А******* 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59-р хуудас /,

3.Хохирогч Б.М 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчим ажилдаа явахаасаа өмнө 2 хүүхдээ хадам ээж, аав хоёрын гэрт хүргэж өгсөн. А******* гэрээ хараад ганцаараа үлдсэн. Орой 20 цагийн үед намайг ажил дээрээ байж байхад А******* залгаад ирэх болж байна уу? би гэрээс гарах ажилтай байна гэж надад хэлсэн. Би тухайн өдөр ээлжтэй байсан 22 цагт ажлаасаа тараад тасгийнхаа эрэгтэй ажилчдыг баярлуулахаар “collective” баар орсон. Тухайн үед би ажлынхаа Цогтжаргал, Ганчимэг, Нямбаяр гэдэг хүмүүстэй хамт явж байсан. Гэтэл А******* тасралтгүй утсаар залгаж дуудаад байсан болохоор 00 цагийн үед гэртээ харьсан юм. Намайг гэртээ ороход А******* 0.*******5 литрийн Хараа нэртэй архи задлаад талд нь оруулчихсан ганцаараа уугаад сууж байсан. Би түүн дээр очоод “Чи хаанаас архи аваад уучихдаг юм бэ" гээд хөлөөрөө Алтантулгын хөл рүү зөөлхөн ёворсон. Гэтэл А******* босож ирээд “чи намайг зодож, цохилоо, чи намайг цохидог хэн бэ?” гэж хэлээд намайг хавирч унагаагаад миний дээр гарч суугаад атгасан гараараа нүүр лүү маань 5-6 удаа цохисон. Дараа нь миний дээрээс босонгуутаа цүнхийг маань онгойлгож 100.000 төгрөг бэлэн байсныг аваад архиа аваад яваад өгсөн. Миний бие маш их хөндүүр зовуурьтай байсан болохоор нь би унтчихсан юм. Маргааш өдөр нь миний охин Номинжин гэртээ ирээд цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас /,

3.Насанд хүрээгүй гэрч А.Н 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед ээж рүү залгасан бөгөөд ээж утсаа аваад уйлаад “аав чинь намайг зодсон” чи хүрээд ир гэж хэлсэн би өдөр 14 цагийн орчим гэртээ аваад орох гээд явж байтал гэрийн хаалганы урд аав шал согтуу тасарчихсан хэвтэж байсан. Би аавыг дуудаж сэрээгээд гэр лүүгээ орсон. Намайг гэртээ орох үед ээж орон дээрээ цаашаа хараад хэвтчихсэн ойртоод харахад хоёр нүд нь хөхөрсөн, эрүү, хацар хоёр нь хавдаж улайсан зүүн гарын шуу, цээж хэсэг нь хөхөрч улайсан байсан. Аав маань ээжийг тийм аймар болтол нь зодсон байсан учраас цагдаа дуудсан. ... Ээжийн маань бүх бие нилэнхүйдээ хөхөрч няцарсан, толгой нь маш их өвдөж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-2*******-р хуудас /,

4.Гэрч П.Г 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ээлжтэй байсан 22 цагт ажлаасаа тараад тасгийнхаа эрэгтэй ажилчдыг баярлуулахаар “collective” бааранд ажлынхаа Цогтжаргал, Мөнхзул, Нямбаяр гэдэг хүмүүстэй хамт орсон. Бид нар ганц шил архи, 6 лааз пиво авч ууцгаасан гэхдээ ууж дуусгаагүй ганц нэг татаж пивоо уугаад бүжиглээд байж байсан. Шөнө 00 цагийн орчим Мөнхзул “гэртээ харилаа сайхан баярлаарай” гэж хэлээд яваад өгсөн. Маргааш нь хуралтай байсан ч ажилдаа ирээгүй. Дараа утсаар залгаж асуухад “нөхөртөө зодуулсан гэж хэлээд чөлөө авсан” гэсэн. Ямар нэгэн байдлаар зодуулж, цохиулж байгааг нь хараагүй. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б.М биед ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас /,

5.С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

-.Б.М биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, эрүү, зүүн мөр, зүүн бугалга, баруун далны дээд хэсэг, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

-.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-:Б.М биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

-.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39-р хуудас/

6.Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-02-р хуудас/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх-ийн 06-р хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, /хх-ийн *******-13-р хуудас/, хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 36-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 52-54-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/, .Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 86, 8******* дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00 цагийн орчимд С******* аймгийн С******* сумын *******-р баг 2-р хэсэг 8-р байрны 18 тоотод байрлах гэртээ эхнэр Б.Мөнхзултай маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн мөр, зүүн бугалга, баруун далны дээд хэсэг, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хохирогч Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Алтантулгын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийн бурууг хүлээж байна. Өөртөө архи уухгүй гэж эмчилгээ хийлгэж байгаа. Би 1 уухгүй бол хэдэн жилээр ч хамаагүй уухгүй байдаг...” гэх, хохирогч Б.М  “...намайг хавирч унагаагаад миний дээр гарч суугаад атгасан гараараа нүүр лүү маань 5-6 удаа цохисон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Н “...Намайг гэртээ орох үед ээж орон дээрээ цаашаа хараад хэвтчихсэн ойртоод харахад хоёр нүд нь хөхөрсөн, эрүү, хацар хоёр нь хавдаж улайсан зүүн гарын шуу, цээж хэсэг нь хөхөрч улайсан байсан....” гэх мэдүүлэг, С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн “...Б.М биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, эрүү, зүүн мөр, зүүн бугалга, баруун далны дээд хэсэг, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. -.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. -Б.М биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Алтантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. Дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад уг хуульд хамаарах этгээдэд “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” гэсэн хуулийн үйлчлэлд хамаарна. 

Шүүгдэгч Б.А******* нь Б.Мөнхзултай эхнэр, нөхрийн харилцаатай талаар мэдүүлсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн.

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; ... ойлгодог.

Шүүгдэгч Б.А******* нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Б.М эсрэг үйлдсэн байгаа нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Алтантулгын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Мөнхзул нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Алтантулгыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.А******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүгдэгч Б.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А******* нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний бусад хувийн байдал болон шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэл оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.*******, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 3*******.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И******* овогт Б******* Алтантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И******* овогт Б******* А*******д 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ