Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2020/IШЦТ/156

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч В.Батдэлгэр

Шүүдэгч Э.Төмөрчөдөрийн

өмгөөлөгч Г.Энхцэцэг

Шүүгдэгч Д.Ганхуягийн өмгөөлөгч М.Гансүх

Шүүглэгч Л.Дэлгэрсайханы өмгөөлөгч Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрсайхан, Бөхнүүд овогт Эрдэнэ-Очирын Төмөрчөдөр, Тайжууд овогт Дамдинбазарын Ганхуяг нарт холбогдох 1931003190193 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1979 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум 17 дугаар баг, 909 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл, Дархан уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 326 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгуулсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах ч а д вартай гэх Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрсайхан , /РД : ТК79072019/ , Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 3-146 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Бөхнүүд овогт Эрдэнэ-Очирын Төмөрчөдөр, /РД:ТК89050411/, Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, Мангиртын 01 дүгээр хэсэг, 47-05 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тайжууд овогт Дамдинбазарын Ганхуяг, /РД: ТИ73101311/ 2 Шүүгдэгч Л.Дэлгэрсайхан, Шүүгдэгч Э.Төмөрчөдөр, Шүүгдэгч Д.Гөмөрчөдөр, нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 50.8 кг-ыг түүж бэлтгэн, 83-01 УНЦ улсын дугаартай “Хьюндай грейс” маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан сум руу тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Л.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 06-нд яллагдагчаар өгсөн: ...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Өчигдөр хагалгаанд орж одоогоор миний биеийн байдал муу байгаа учраас мэдүүлэг өгөх боломжгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 78-79-р ху/ 2.Шүүгдэгч Л.Дэлгэрсайхан шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Ургамлын олдоц элбэг байсан болохоор би нэг ногоон, нэг цагаан шуудайтайг нь түүсэн. Эд мөрийн баримтаар хураагдсан багаж хэрэгслүүдийн нэг нь минийх нөгөө нэг нь Э.Төмөрчөдөрийнх. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, 3.Шүүгдэгч Э.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 25-нд яллагдагчаар өгсөн: ...Д.Ганхуяг нь Л.Дэлгэрсайхан ах бид хоёрыг “үндсэнд яваад өгөөч, би худалдаж авч үзье” гэж хэлсэн. Тэгээд Д.Ганхуяг нь 83-01 УНЦ улсын дугаартай микро машиныг Л.Дэлгэрсайхан ах бид хоёрт өгч, бензин хийж, хоол унд авч өгсөн. Тэгээд Л.Дэлгэрсайхан ах бид хоёр 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14-15 цагийн үед Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Жавхлант сум руу хөдөлж 17 цагийн үед Жавхлант суманд очсон. Л.Дэлгэрсайхан ах бид хоёр 4 шуудайг түүгээд буцсан бөгөөд 22 цагийн үед Ганхуягийн гэрийн хашаанд очоод байж байтал Тэмүүжин гэх залуу ирээд Ганхуягтай маргалдаад байсан. Тэмүүжин нь Дэлгэрсайхан ах бид хоёрын түүсэн ургамлыг хараад цагдаад дуудлага өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 84-86-р ху/, 4.Шүүгдэгч Э.Төмөрчөдөрийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Л.Дэлгэрсайхан ахтай хамт Д.Ганхуяг ахынд очоод дугуйных нь наклодыг сольж өгсөн. Тэгээд “ургамалд яваад үзэхгүй юу” гэхээр нь хамт явсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, 5.Шүүгдэгч Д.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 25-нд яллагдагчаар өгсөн: ...Л.Дэлгэрсайхан нь дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын талаар ярьж хэлж байхаар нь би ямар төрлийн ургамал, ямар зүйл байдаг юм гэж бодоод өөрийн сонирхолд хөдлөөд Л.Дэлгэрсайханг “наад өвсөндөө цуг яваад ирээч” гэхэд Дэлгэрсайхан нь “яваад ирье” гэсэн. Дэлгэрсайхан нь унаа байхгүй бензин байхгүй гэхээр нь би 100.000 төгрөг өгөөд Тэмүүжингийн машиныг өгөөд явуулсан. Дэлгэрсайхан нь нэг залуутай хамт явсан. ...Би Дэлгэрсайханд туслах санаатай л байсан. Тэрнээс надад өөр ямар нэгэн санаа, зорилго байгаагүй. Би тухайн ургамлыг ховор ургамал, түүж бэлтгэхийг хориглосон талаар мэдэж байсан бол худалдан авах талаар бодохгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 91-93-р ху/, 6.Шүүгдэгч Д.Ганхуягийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өглөө Л.Дэлгэрсайхан, Нараа гэдэг эмэгтэй болон Э.Төмөрчөдөр нартай хамт ирсэн юм. Тэгээд “маргааш сургууль орох гээд байна. өвсөнд яваад ирье. Та аваад үзэхгүй юу ашигтай байдаг шүү. Бензин саляркны мөнгө өгчих” гэсэн. Тэгээд 100,000 төгрөг өгөөд явуулсан, Дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүх нь хууль бус гэдгийг тухайн өдөр л мэдсэн. 2019 оны 04 дүгээр сард 4-5 адуу зарчихаад явж байтал Тэмүүжин гэдэг хүн тааралдаад “Танд мөнгө байвал 3,000,000 төгрөг зээлдүүлээч” гэж гуйсан. Тэгэхээр нь би” яах гэж байгаа юм бэ?” 3 гэж асуухад Л.Дэлгэрсайхан, Э.Төмөрчөдөр нарыг үндсэнд явуулж байгаа юм. Хатаагаад зарахаар үнэ нь нэг нугалардаг юм.” гэж хэлсэн. Дэлгэрсайханыг Тэмүүжингээр л дамжуулж таньдаг болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, 7.Хохирогч Ж.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ...Манай нутагт дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамал ургадаг. ...Тухайн ургамлыг түүж бэлтгэх, тээвэрлэхийг 2018 оноос эхлэн 5 жилийг хугацаатай хорьсон байгаа. Тиймээс иргэн болон аж ахуй нэгж байгууллагад зөвшөөрөл байхгүй гэсэн үг. Дээрх иргэд манай сумын удирдлага болон надад ямар нэгэн байдлаар дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэн тээвэрлэх зөвшөөрөл авахаар хандсан зүйл байхгүй. ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрлийг олгодог. Би байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р ху/, 8.Гэрч Ц.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: ...Би хуурай ах Ганхуягт 450.000 төгрөгний өртэй байсан. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөнгөнхийхөө барьцаанд нэрээ шилжүүлээгүй байгаа 83-01 УНЭ улсын дугаартай “Хьюндай Грейс” маркийн машинаа өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг 30 минутын үед Дэлгэрсайхан нь миний машиныг уначихсан явж байхаар нь зогсоогоод “машинаа авъя гэхэд Ганхуяг дээр очиж уулзаад ав” гэсэн. Тэгээд би Ганхуяг ахын гэрт очоод “машинаа авъя” гэхэд миний машиныг өгөхгүй,” өрөө төлөөд ав” гэсэн. Ингээд бид 3-ын дунд маргаан үүсээд, тэдний хашаанаас гарахдаа өөрийнхөө машин доторхийг шалгатал дотор нь шуудайтай дэрэвгэр жиргэрүү гэх хориотой ургамал байхаар нь цагдаад дуудлага өгч, шалгуулахаар болсон юм. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/, 9.Мэргэжлийн хяналтын газрын Таримал ургамлын үр, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны 18-02-033/31 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: ...Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоолоор Монгол улсын ховор ургамлын жагсаалтад оруулсан болно. ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зөвхөн судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаас бусдаар түүж ашиглахыг 5 жилийн хугацаатай хориглосон байна. ...Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 тушаалыг үндэслэн тооцоход 1кг нь 50.000 төгрөг х 50.8кг = 2.540.000 төгрөг болж байна. ...дүгнэлт, /хх-ийн 55-57-р ху/, 10.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийн 18-04-015/01 дугаартай: ... 1.Иргэн Дэлгэрсайхан нарт холбогдох 50.8кг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн А/282 тушаалаар батлагдсан экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож гаргахад 50.8кг х 50.000 = 2.540.000 төгрөг болж байна /1кг дэрэвгэр жиргэрүү 50.000 төгрөг байдаг/. 2.Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д ургамлын аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ тухайн ургамлын экологиэдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд иргэн Л.Дэлгэрсайхан нар нь ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 2.540.000 х 5 = 12.700.000 төгрөг болж байна. ...гэх акт, /хх-ийн148-р ху/, 11.Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ТХҮ/518-036 дугаартай: 83-01 УНЦ улсын дугаартай 2002 онд БНСУ-д үйлдвэрлэгдэж 2010 онд Монгол улсад орж ирсэн “Хьюндай грейс” маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 1.200.000 төгрөгний үнэтэй байна. ...гэх үнэлгээ,/хх-ийн 64-68-р ху/, 4 12.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 73-74-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-11-р ху/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14- 16-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 20-р ху/, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22-24-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 54-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 55-57-р ху/, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 58-60-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 61-р ху/,” Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 64-68-р ху/, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 70-71-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 72-р ху/, шүүгдэгч нарыг яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 77-79, 84-86, 91-93-р ху/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 104-106-р ху/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 96, 99-103, 123- 124, 127-128-р ху/, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 138-140-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 141-р ху/, болон хууль сануулан авсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Л.Дэлгэрсайхан, Э.Төмөрчөдөр, Д.Ганхуяг нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 50.8 кг-ыг түүж бэлтгэн, 83-01 УНЦ улсын дугаартай “Хьюндай грейс” маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан сум руу тээвэрлэж ургамлын аймагт 2.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгтшүүгдэгч нарын үйлдсэн гэм хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн нарын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгч нарыг “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Хавтаст хэргийн 55-р хуудсанд авагдсан “ургамлын эдийн засгийн үнэлгээ тогтоох” шинжээчийн 18/02-033/31 тоот дүгнэлтээр “50.8 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэлгээг 2.540.000 төгрөгөөр“ тооцсоныг шүүхийн шийдвэрийг үндэслэл болголоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар эд мөрийн баримтаар хураагдсан тухайн ургамлыг анхны үнэлгээгээр тооцох үндэслэлгүй, харин сүүлийн 2020 оны 04-р сарын 17-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр тогтоосон 10.37 кг-аар тооцуулах санал гарсан боловч тухайн эд мөрийн баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хатаж, чанар нь муудан жингийн хэмжээнд өөрчлөлт орсон нь гэмт хэрэг гарснаас хойш 8 сарын дараа хийгдсэн энэ дүгнэлтээр тогтоогдож байх тул эд мөрийн баримтын чанар өөрчлөгдөж, хатсаны улмаас жингийн өөрчлөлт орсон үеийн байдлаар байгаль экологид учруулсан хохирлыг тооцуулах гэсэн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй байна. Иймээс шүүгдэгч нарыг ургамлын аймагт 2.540.000 /хоёр сая таван зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учирсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын гэмт үйлдлийн газрын хэвлийд халдсаны улмаас ургамлын 5 аймагт 2.540.000 /хоёр сая таван зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд ургамлын аймагт учруулсан хохирлоо шүүх хуралдаанаас завсарлага авсан хугацаанд шүүгдэгч Л.Дэлгэрсайхан, шүүгдэгч Д.Ганхуяг нар нь нөхөн төлж барагдуулсан, шүүгдэгч Э.Төмөрчөдөр нь ургамлын аймагт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Шүүгдэгч Л.Дэлгэрсайхан, шүүгдэгч Э.Төмөрчөдөр, шүүгдэгч Д.Ганхуяг нарын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан боловч нөхөн төлбөр ногдуулсан Улсын ахлах байцаагчийн актыг шүүгдэгч нарт танилцуулаагүй байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 8-д зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр оногдуулсан актынхаа хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах нь зүйтэй. Харин шүүгдэгч Л.Дэлгэрсайхан, шүүгдэгч Э.Төмөрчөдөр, шүүгдэгч Д.Ганхуяг нар нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нь үүрэг болгох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Л.Дэлгэрсайхан, шүүгдэгч Э.Төмөрчөдөр нар нь энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 16 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй. Эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирэхдээ чанараа алдаж, хатаж хэрэгцээгүй болсон 10.37 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг мөн жижиг цагаан тортой шороо, төмөр чихтэй лоом 2 ширхэгийг тус тус шүүхийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч Ц.Тэмүүжин нь 400.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэнйи хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.4-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрсайхан, Бөхнүүд овогт Эрдэнэ-Очирын Төмөрчөдөр, Тайжууд овогт Дамдинбазарын Ганхуяг нарыг мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Дамдинбазарын Ганхуягаас 848.000 төгрөг, Эрдэнэ-Очирын 6 Төмөрчөдөрөөс 846.000 төгрөг, Лхагвасүрэнгийн Дэлгэрсайханаас 846.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай. 3.Шүүгдэгч Л.Дэлгэрсайхан, шүүгдэгч Д.Ганхуяг нар нь завсарлага авсан хугацаанд ургамлын аймагт учруулсан хохирлоо төлж барагдуулсан, шүүгдэгч Э.Төмөрчөдөр нь ургамлын аймагт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрсайхан, шүүгдэгч Бөхнүүд овогт Эрдэнэ-Очирын Төмөрчөдөр, шүүгдэгч Тайжууд овогт Дамдинбазарын Ганхуяг нарыг Эрүүгийн хуулийн тус бүрийг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг ялтан Л.Дэлгэрсайхан, ялтан Э.Төмөрчөдөр, ялтан Д.Ганхуяг нарт үүрэг болгосугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан Л.Дэлгэрсайхан, ялтан Э.Төмөрчөдөр, ялтан Д.Ганхуяг нарт мэдэгдсүгэй 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Дэлгэрсайхан, шүүгдэгч Э.Төмөрчөдөр нар энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 8.Эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирэхдээ чанараа алдаж, хатаж хэрэгцээгүй болсон 10.37 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг мөн жижиг цагаан тортой шороо, төмөр чихтэй лоом 2 ширхэгийг тус тус шүүхийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай. 9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Л.Дэлгэрсайхан, шүүгдэгч Э.Төмөрчөдөр, шүүгдэгч Д.Ганхуяг нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэслийн үнэ 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 400.000 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. 10.Иргэний нэхэмжлэгч Ц.Тэмүүжин нь 400.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэнйи хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисугай. 11.Шүүгдэгч Д.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 12.Шүүгдэгч Л.Дэлгэрсайхан, шүүгдэгч Э.Төмөрчөдөр, шүүгдэгч Д.Ганхуяг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 7 16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН