Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг

улсын яллагч Т.Нансалмаа  

шүүгдэгч С.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н******* овогт С******* Б*******т холбогдох эрүүгийн 2231000640121 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                 

Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 27-ны өдөр У******* хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт С******* аймгийн Е******* сумын 3 дугаар баг Бугант тосгоны ******* тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй,

Н******* овогт С******* Б*******. /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч С.Б******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өд*******с 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Е******* сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр “Толгойт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 25.649 метр, куб нойтон нарс модыг бэлтгэж, тээвэрлэн, байгаль экологид 8.425.378 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож, холбогдсон гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, прокуророос оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг танилцуулсан ойлгосон. Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргах зүйл байхгүй, буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өд*******с 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 14 хоног ажилласан. ...2021 онд Толгойт нэртэй газар манай компани үйлдвэрийн ашиглалтын огтлолоор 6.3 га талбай тусгаарлуулан авсан бөгөөд тухайн талбайд буюу 192 дугаар хэсэглэлд мод бэлтгэх үйл ажиллагаа явуулж байгаад технологийн горим зөрчиж талбай тусгаарлалтаас хэтэрч, мод унагалт хийгдсэн. ...тухайн үед цас орж манан будан татсан байсан учир үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учир тэмдэг тэмдэглэгээ харагдахгүй нөхцөлд байдлаас ийм нөхцөл байдалд хүрсэн байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61, 123 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 Гэрч Б.Г******* “... тухайн үед их цас орсон юм. ...цас орж байгаад намдаад захирал Б******* мод унагаж байсан газар луугаа яваад буцаад ирэхдээ хэдэн мод талбайгаас гарч, унагасан талаар ярьж байсан. ...20 орчим мод авч ирж байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

Гэрч Ө.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... С.Б*******, Б.Ганхуяг нар хоорондоо тусгаарлалтын талбайгаас гараад мод тайрчихсан байна гэж ярьж байсныг сонсож байсан... С.Б******* захирлын тайрсан модыг Ганхуяг бид 2 цагаалгын талбай руу таталт хийдэг байсан. Захирал мод унагахдаа цагаан шаргал өнгийн хужаа хө******* ашигладаг байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53 дугаар хуудас/

Шинжээч Б.Н “... энэ моднууд нь нойтон нарс мод байна. ...дээрх мод бэлтгэлийн талбай нь үйлдвэрлэлийн ашиглалт явуулсан талбай тул болц гүйцсэн хөгшин нарс юм. ... тухайн хожуул байсан солбилцолын цэгүүд бүхий талбай нь ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй болно. Тухайн талбай нь ашиглалтын бүсэд хамаарах 3-р мужид хамаарна. ... Экологи, эдийн засгийн үнэлгээг 8.425.378 төгрөгөөр тооцон гаргав. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 65-66 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-10 тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 11-32 дугаар хуудас/, цахилгаан хө*******г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 33 дугаар хуудас/,  цахилгаан хө*******г 250.000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ /хх-ийн 71-72 дугаар хуудас/, хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 248 ширхэг палк модыг Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3-р баг Бугант тосгон Цагаан тохой гэх газарт битүүмжилсэн прокурорын тогтоол, /хх-ийн 134-135 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан С.Б*******ын хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 141-143 дугаар хуудас/, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг арилгах зардалд С.Б*******аас 25.276.134 төгрөг төлсөн баримт, /хх-ийн 151 дүгээр хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өд*******с 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Е******* сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр “Толгойт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 25.649 метр, куб нойтон нарс модыг бэлтгэж, тээвэрлэн, байгаль экологид 8.425.378 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүгдэгч С.Б*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...  ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож, холбогдсон гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, прокуророос оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг танилцуулсан ойлгосон. Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргах зүйл байхгүй, буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өд*******с 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 14 хоног ажилласан. ... 2021 онд Толгойт нэртэй газар манай компани үйлдвэрийн ашиглалтын огтлолоор 6.3 га талбай тусгаарлуулан авсан бөгөөд тухайн талбайд буюу 192 дугаар хэсэглэлд мод бэлтгэх үйл ажиллагаа явуулж байгаад технологийн горим зөрчиж талбай тусгаарлалтаас хэтэрч, мод унагалт хийгдсэн. ...тухайн үед цас орж манан будан татсан байсан учир үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учир тэмдэг тэмдэглэгээ харагдахгүй нөхцөлд байдлаас ийм нөхцөл байдалд хүрсэн байсан” гэсэн утга бүхий мэдүүлгүүд, мөн гэрч Б.Г******* “... тухайн үед их цас орсон юм. ...цас орж байгаад намдаад захирал Б******* мод унагаж байсан газар луугаа яваад буцаад ирэхдээ хэдэн мод талбайгаас гарч, унагасан талаар ярьж байсан. ...20 орчим мод авч ирж байсан санагдаж байна. ...” гэх,  гэрч Ө.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... С.Б*******, Б.Ганхуяг нар хоорондоо тусгаарлалтын талбайгаас гараад мод тайрчихсан байна гэж ярьж байсныг сонсож байсан... С.Б******* захирлын тайрсан модыг Ганхуяг бид 2 цагаалгын талбай руу таталт хийдэг байсан. Захирал мод унагахдаа цагаан шаргал өнгийн хужаа хө******* ашигладаг байсан. ...” гэх мэдүүлгүүд, шинжээч Б.Н “... энэ моднууд нь нойтон нарс мод байна. ...дээрх мод бэлтгэлийн талбай нь үйлдвэрлэлийн ашиглалт явуулсан талбай тул болц гүйцсэн хөгшин нарс юм. ... тухайн хожуул байсан солбилцлын цэгүүд бүхий талбай нь ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй болно. Тухайн талбай нь ашиглалтын бүсэд хамаарах 3-р мужид хамаарна. ... Экологи, эдийн засгийн үнэлгээг 8.425.378 төгрөгөөр тооцон гаргав. ...” гэсэн дүгнэлт,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цахилгаан хө*******г 250.000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ, хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 248 ширхэг палк модыг Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3-р баг Бугант тосгон Цагаан тохой гэх газарт битүүмжилсэн прокурорын тогтоол, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан С.Б*******ын хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол,  гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг арилгах зардалд С.Б*******аас 25.276.134 төгрөг төлсөн баримт зэрэг  болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон, тогтоогдсон байна гэж үзлээ.   

  Шүүгдэгч С.Б******* нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 8.425.378 төгрөгийн хохирлын хэмжээг Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 25.276.134 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд  оруулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөртэй танилцаад маргаагүй ба хохирол бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Б*******ын “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

Шүүгдэгч С.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн  нөхцөл байдал, учирсан хохирол, төлбө******* төлж барагдуулсан байдал, гэмт үйлдэлд хандаж буй шүүгдэгчийн хандлага, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, С.Б******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.    

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хө*******, гэмт хэрэг үйлдэж олсон 248 ширхэг палк мод зэргийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 248 ширхэг нойтон палкан нарс мод, цахилгаан хө******* зэргийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шүүгдэгч С.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Н******* овогт С******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******ыг 1.500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.5000.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Б*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Шүүгдэгч С.Б*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хө*******, гэмт хэрэг үйлдэж олсон 248 ширхэг палк мод зэргийг улсын орлого болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг цахилгаан хө*******, 248 ширхэг нойтон палкан нарс мод  зэргийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6.Энэ хэрэгт шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ