Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2020/IШЦТ/181

 

                                           Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Т.Нансалмаа

Нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Ганболдын Ганпүрэвт холбогдох эрүүгийн 2031000000172 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1999 оны 04-р сарын 01-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, марктенгийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг, Орхон 2-р хэсэг 6-р байр 7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Сартуул овогт Ганболдын Ганпүрэв, РД:МЮ99040118 Шүүгдэгч Г.Ганпүрэв нь 2020 оны 06-р сарын 24-ны өдрөөс 2020 оны 06-р сарын 25-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р багт байрлах “Хонгорморьт” нэртэй амралтын газрын амрах байрны гадаа иргэн Б.Мөнхбаярыг “бусадтай зодолдоод салахгүй байна” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

2 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Г.Ганпүрэв нь 2020 оны 09-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би аймгийн Прокурорын газраас 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбатаар сумын 1 дүгээр багийн нутаг “Хонгорморьт” амралтын газарт иргэн Б.Мөнхбаярын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/, 2.Шүүгдэгч Г.Ганпүрэвийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тухайн өдөр бид нар 8 уулаа 11 цагийн үед амралтанд очсон. Бүгдээрээ нийт 5 шил архи уусан. Тэгээд тэр өдөр намайг дотор байхад Ганбилэг, Мөнхбаяр, Давхарбаяр нар гадаа маргалдаад байсан. Тэгээд би араас нь гараад маргааныг болиулах гэж очоод Мөнхбаярыг “боль” гэсэн болихгүй байсан болохоор Мөнхбаяртай муудалцаад нүүрэн тус газар нь 2-оос 3 удаа цохиж гэмтэл учруулсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн прокурорын оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...гэх мэдүүлэг. 3.Хохирогч Б.Мөнхбаярын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр үед тэнд байсан бүх хүмүүс Ганбилэг рүү дайрсан. Тэгэхээр нь би өмөөрөөд салгаж аваад холдуулсан чинь, хавирч унагаагаад миний цээж рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Ганбилэг рүү “чамайг зодуулах гэж байхад чинь салгаж авч байхад” гээд би уурласан. Тэгээд салж өгөхгүй бүгдээрээ нийлээд хэрүүл хийгээд байхаар нь би дахиад очоод салгах гэтэл нэг хүн миний хамар руу цохисон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 03-р ху/, 4.Гэрч Ө.Амарзаяагийн 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай хүүхэд Г.Ганбилэг нь 2014 онд мориноос унаад толгойндоо бэртэл авч байсан. Тэрнээсээ болж ер нь байнга эмчилгээтэй байдаг. Зодуулсныхаа дараа толгой хэсэг газраа жижигхэн, жижигхэн хавдсан, уруул нь язарсан байсан. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 04-р ху/, 5.Гэрч Б.Давхарбаярын 2020 оны 07-р сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”Хонгорморьт” амралтын газар руу явахдаа Эрка, Эркагийн найз охин, Г.Ганбилэг гээд бид 4 таксинд суугаад явж байхад Ганбилэг “сальфетка байна уу” гэж асуухад Эрка, Ганбилэг рүү эвгүй байдлаар харьцаад “ах нь чиний бөгсийг чинь арчиж өгөх үү” гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь “та одоо жаахан хүүхэдтэй юу яриад байгаа юм” гээд болиулсан. Тэгээд очоод нэг өрөө аваад архи, пиво уусан. ...Тэр үед Мөнхбаяр Ганбилэгийг цаашаа бид нараас холдуулаад авч явж байхад нь Ганбилэг, Мөнхбаярыг хавирч унагаасан. Тэгээд тэр хоёр хоорондоо ноцолдоод байхаар нь Ганпүрэв очиж салгаж байгаад Мөнхбаярыг 2-оос 3 удаа нүүр лүү нь цохисон чинь Мөнхбаярын хамраас цус гараад босоод ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10-р ху/, 6.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07-р сарын 09-ний өдрийн 215 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Б.Мөнхбаярын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийсан, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 22-23-р ху/, 7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 16-р ху/, яаралтай тусламжийн хуудас, толгойн зураг, /хх-ийн 17-21-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 22-23-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 3 24-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 25- р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 28--29-р ху/, эрүүгийн хэргийн тусгаарлах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 30-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 36- р ху/, шүүгдэгчийн эрүүлжүүлсэн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 37-р ху/, хохирогчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 38-р ху/, хохирогчийн эрүүлжүүлсэн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 39-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 46-р ху/, хохирогчийг мэдээллээр хангасан тухай тэмдэглэл, /хх-ийн 47-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 48-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, /хх-ийн 50-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 54-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Г.Ганпүрэв нь 2020 оны 06-р сарын 25-ны өглөөний 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р багт байрлах “Хонгорморьт” нэртэй амралтын газрын амрах байрны гадаа иргэн Б.Мөнхбаярыг “бусадтай зодолдоод салахгүй байна” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчийг мэдээллээр хангасан тухайн тэмдэглэл, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Ганпүрэвийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Ганпүрэвийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.Ганпүрэвт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчийг 500 /таван зуун/ нэгжээр торгох санал ирүүлснийг хүлээн авч Прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.Ганпүрэвийн гэмт үйлдлийн хохирогч Б.Мөнхбаярын биед хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 4 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Сартуул овогт Ганболдын Ганпүрэвт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Ганболдын Ганпүрэвийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганпүрэвийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ганпүрэвт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Г.Ганпүрэв нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч Г.Ганпүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН