| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0165/Э |
| Дугаар | 2020/IШЦТ/184 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2020/IШЦТ/184
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Сд холбогдох эрүүгийн 2031001770160 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Дархан Уул аймгийн Дархан суманд 1991 оны 02-р сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө Төрийн банкны Сэлэнгэ аймаг дахь салбарт теллерээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Дархан Уул аймгийн Дархан сумын 3-р баг, тосгоны 2-36 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Бгийн С, РД:******* Шүүгдэгч Б.С нь Төрийн банкны Сэлэнгэ аймаг дахь салбарт теллерээр ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд тус банкны нэр бүхий 25 харилцагчийн данснаас 35 удаагийн бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээгээр нийт “4.040.084 төгрөгийг хувьдаа авч завшсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Б.С нь 2020 оны 09-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 03 дугаар сараас хойш 2020 оны 02 дугаар сарын сүүл хүртэл харилцагч гүйлгээ хийх гээд ирэхэд, идэвхгүй дансыг шалгаж үздэг байсан. Тэр харилцагч нар өөрийн дансаа мэддэггүй, мөнгөө олон жил аваагүй байсан. Тийм учраас “ашиглаад эргүүлээд хийчихье” гэж бодсон юм. Би тухайн мөнгийг авсан 25 хүнээс 35 удаагийн үйлдлээр авахдаа, би бэлнээр авч байгаагүй. Учир нь хяналтын камертай байсан юм. Би ихэвчлэн өөрийн ээж Огийн Хаан банкны **** дугаарын данс, эгч О.Огийн Хаан банкны **** данс, нөхөр Б.Бын **** тоот данс, найз Н.М, Г.А, Б.Б нарын харилцах дансыг дансыг байнга ашиглаж 4.040.084 төгрөг авсан. Би эдгээр хүмүүст “дансыг чинь ашиглаад мөнгө шилжүүлчихье” гээд өөрийн Хаан банкны **** тоот дансанд авдаг байсан. Би тухайн үед “цахилгаан зарлагын баримтыг гарын үсэг нь зөрүүтэй байна” гээд дахин зуруулаад авчихдаг байсан юм. Би бусад мэдээллийг нь мэддэг байсан. Дансны үлдэгдэл нь мэдэгддэг байсан. Би мөн тухайн иргэдийн дансыг нь хаалгавал дахиж ирэхгүй гэж бодоод “гарын үсгийг нь зөрүүтэй зурчихлаа” гээд дахин зуруулж аваад өөрөө бөглөх хэсэгт эзэмшигчийн мэдээллийг оруулдаг байсан. Би зарим үйлчлүүлэгчийн гарын үсгийг дуурайж зурсан. Жишээ нь: Д.О, М.М, Ч.О, Ж.Ц нар байна, өөр бусдыг нь санахгүй байна. Намайг 2019 оны 03 дугаар сараас хойш ийм үйлдэл хийж эхлэхэд хэн нэгэн нь мэдээгүй. 2020 оны 02 дугаар сард дотоод хяналтаас хүн ирж камерын бичлэг шүүгээд миний баримт бичиж татаж үзсэн, мөн нэг дансыг хэдэн удаа шалгасан, хэрхэн нэвтэрсэн талаар шүүж үзсэнээс миний үйлдэл илэрч, хохирогч нарын судалгааг гаргасан. ...Би гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна. Миний ярьсан бүхэн үнэн. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 62-63-р ху/, 2.Шүүгдэгч Б.Сгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Дээрх харилцагч нарын дансыг ашиглахгүй, идэвхгүй байсан болохоор сонгосон. 2020 онд хүмүүсийн данснаас мөнгийг ахлах теллер Мөнхзулын эрхээр орж авсан юм. Авсан мөнгөө дүүгийнхээ сургалтын төлбөрт зарцуулсан. Миний бусдын данснаас мөнгө авдаг үйлдэл нь дотоод шалгалтаар илэрсэн. Өөр мэдэгдээгүй үйлдэл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн шийтгэлийн 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...гэх мэдүүлэг. 3.Хохирогч Д.А2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би **** тоот дансыг байдаг үгүйгээ сайн мэдэхгүй байсан ба 2020 оны 06 дугаар сарын эхээр Төрийн банкнаас зээл авах үед энэ дансаа мэдсэн. Зээл авах үедээ **** тоот дансанд байсан 29944 төгрөгийг өөрийн хэрэгцээнд ашигласан. Би тухайн дансыг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хаах хүсэлт гаргаагүй. Би тэтгэврийн мөнгөө авахдаа болон зарим тохиолдолд бэлэн мөнгө банкнаас авахдаа баримт бичиг дээр гарын үсэг зурдаг. Яг үнэндээ ямар бичиг баримт дээр гарын үсэг зурж байгаагаа анзаардаггүй. Надад гомдол санал байхгүй” ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 11-12-р ху/, 4.Хохирогч О.Г 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...одоо санахад би тэтгэвэрт гарахаасаа өмнө Төрийн банкны нэг данстай байсан. Тэр данс маань юм байна. Би ямар нэгэн байдлаар данс хаалгах талаар Сэлэнгэ аймгийн Төрийн банкинд хүсэлт гаргаагүй. Ямар нэгэн баримт бичиг дээр гарын үсэг зураагүй. Миний эзэмшлийн Төрийн банкны **** тоот дансанд байсан үлдэгдэл мөнгө одоо дансандаа буцаад орсон талаар мэдлээ. Надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 14-15-р ху/, 5.Хохирогч В.Агийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би **** тоот дансыг хэзээнээс эхлэн ашиглаж эхэлсэн талаараа мэдэхгүй байна. Би ямар нэгэн байдлаар данс хаалгах талаар Сэлэнгэ аймгийн Төрийн банкинд хүсэлт гаргаагүй. Би данс хаах тухай ямар нэгэн баримт бичиг дээр гарын үсэг зураагүй. Тухайн баримтад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Миний эзэмшлийн Төрийн банкны **** тоот дансанд байсан үлдэгдэл мөнгө одоо дансандаа буцаад орсон талаар мэдлээ. Надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 17-18-р ху/, 6.Хохирогч Б.Оын 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би **** тоот дансыг хэзээнээс эхлэн ашиглаж эхэлсэн талаараа мэдэхгүй байна. Би ямар нэгэн байдлаар данс хаалгах талаар Сэлэнгэ аймгийн Төрийн банкинд хүсэлт гаргаагүй. Би данс хаах тухай ямар нэгэн баримт бичиг дээр гарын үсэг зураагүй. Миний эзэмшлийн Төрийн банкны **** тоот дансанд байсан үлдэгдэл мөнгө одоо дансандаа буцаад орсон талаар мэдлээ. Надад гомдол санал байхгүй. Би төрийн банкны **** тоот дансыг хаалгуулах тухай ямар нэгэн баримтанд гарын үсэг зураагүй. Тухайн баримтанд зурагдсан гарын үсэг миний гарын үсэгтэй их адилхан зурагдсан байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 20-21-р ху/, 7.Хохирогч Э.Бгийн 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би **** тоот дансыг хэзээнээс эхлэн ашиглаж эхэлсэн талаараа мэдэхгүй байна. Би ямар нэгэн байдлаар данс хаалгах талаар Сэлэнгэ аймгийн Төрийн банкинд хүсэлт гаргаагүй. Би данс хаах тухай ямар нэгэн баримт бичиг дээр гарын үсэг зураагүй. Миний эзэмшлийн Төрийн банкны **** тоот дансанд байсан үлдэгдэл мөнгө, одоо дансандаа буцаад орсон талаар мэдлээ. Надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 23-24-р ху/, 8.Хохирогч Х.Эийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний эзэмшлийн Төрийн банкны **** тоот дансанд байсан үлдэгдэл мөнгө одоо дансандаа буцаад орсон талаар мэдлээ. Надад гомдол санал байхгүй. Би төрийн банкны **** тоот дансыг хаалгуулах тухай ямар нэгэн баримтанд гарын үсгээ зураагүй. Тухайн баримтанд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Эхний гэж бичсэн нь адилхан байгаа ба сүүлийн билэг гэсэн нь арай өөр бичигдсэн байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 26-27-р ху/, 9.Хохирогч Ө.Дн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би данс хаах тухай хүсэлт гаргаагүй, ямар нэгэн баримт бичиг дээр гарын үсэг зураагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 32-33-р ху/, 10.Хохирогч Ч.О хууль ёсны төлөөлөгч Л.Дгийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай ээж Отгон нь насны хишиг, алдарт эхийн одон, асаргааны мөнгө зэргийг төрийн банкны дансаар авдаг. Миний ээж Ч.О болон миний бие данс хаах тухай хүсэлт гаргаагүй, ямар нэгэн баримт бичиг дээр гарын үсэг зураагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 35-36-р ху/, 11.Хохирогч Ж.О 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би Төрийн банкнаас тэтгэврээ авдаг 2 данс байгаа. Надтай Төрийн банкнаас холбогдож данс хаах болон өөр бусад асуудлаар уулзах эсвэл утсаар холбогдсон зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 41-42-р ху/, 12.Хохирогч Ж.Иын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... би Төрийн банкнаас одоо тэтгэврээ авдаг 1 данс байгаа. Надтай Төрийн банкнаас холбогдож данс хаах болон өөр бусад асуудлаар уулзах эсвэл утсаар холбогдсон зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 44-45-р ху/, 13.Хохирогч Ж.О-н 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би данс хаалгах хүсэлт гэх зүйл өгч байгаагүй. Төрийн банкны ямар нэгэн албан тушаалтан данс хаах талаар надтай уулзаж байгаагүй. Ерөнхийдөө тэр хүний л буруу байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 47-48-р ху/, 14.Хохирогч В.Г-ын 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... би Төрийн банкинд урьд нь нэг данс эзэмшдэг байж байгаад одоо тэр дансаа ашиглахаа больсон. Надтай Төрийн банкнаас ямар нэгэн албан тушаалтан уулзаж болон утсаар холбогдож данс хаах талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 50-51-р ху/, 15.Хохирогч Б.Бын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би Төрийн банкинд **** тоот дугаарын дансыг 2016 онд жирэмсний 40.000 төгрөг авахаар нээлгэсэн юм. 2017 оноос мөнгө орохоо больсон гэж бодож ашиглахаа больсон юм. Ямар нэгэн байдлаар тухайн дансыг хаалгах хүсэлт гаргаж байгаагүй. Банкинд хандан ямар нэг баримт бичиг дээр гарын үсэг зурсан зүйл байхгүй. Төрийн банкны **** тоот дансны үлдэгдэл мөнгөө авсан тул гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 53-54- р ху/, 16.Хохирогч Т.Огийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2**** тоот дансыг хэзээнээс эхлэн ашиглаж эхэлсэн талаараа санахгүй байна. Би ямар нэгэн байдлаар данс хаалгах талаар Сэлэнгэ аймгийн төрийн банкинд хүсэлт гаргаагүй. Би данс хаах тухай ямар нэгэн баримт бичиг дээр гарын үсэг зураагүй. Миний эзэмшлийн Төрийн банкны 2**** тоот дансанд байсан үлдэгдэл мөнгө дансандаа буцаад орсон байгаа учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р ххийн 57-58-р ху/, 17.Хохирогч Ц.Тгийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ж.Ц нь миний төрсөн аав байгаа юм. Би аав Ц хамтаар амьдардаг байсан бөгөөд, манай аав 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон ба одоог хүртэл ямар нэгэн сураг гараагүй тул Сэлэнгэ аймгийн шүүхэд хандаж аав Ж.Цг сураггүй алга болсонд тооцуулсан. ...Манай аав 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон тул данснаасаа ямар нэгэн байдлаар гүйлгээ хийх боломжгүй гэж бодож байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 60-61-р ху/, 18.Хохирогч Д.Бгийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би тухайн дансыг хэзээ нээснээ сайн санахгүй байна. Тухайн дансыг ямар нэгэн байдлаар хаалгах хүсэлт гаргаж байгаагүй. Банкинд хандан ямар нэг баримт бичиг дээр гарын үсэг зурсан зүйл байхгүй. Төрийн банкны 152000028278 тоот дансанд үлдэгдэл мөнгө байгаа бол гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 65-66-р ху/, 19.Хохирогч Д.Цгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би тухайн дансыг хэзээ нээснээ санахгүй байна. **** тоот дансыг хадгаламжтай холбоотой нээсэн гэж санаж байна. Ямар нэгэн байдлаар тухайн дансыг хаалгах хүсэлт гаргаж байгаагүй. Банкинд хандан ямар нэг баримт бичиг дээр гарын үсэг зурсан зүйл байхгүй. Төрийн банкны **** тоот данс дахь үлдэгдэл мөнгөө авсан тул гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 67-68-р ху/, 20.Хохирогч Б.Ц 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би Төрийн банкинд данс эзэмшдэг. Тухайн тоот данс нь анх тэтгэвэр авах зорилгоор 2013 онд нээлгэсэн байсан. Сүүлд хугацаа нь дуусахаар нь ашиглахаа больсон. Би данс хаалгах талаар ямар нэгэн баримт дээр гарын үсэг зураагүй. Миний дансанд мөнгө буцаад орсон бол гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 70-71-р ху/, 21.Хохирогч Ж.Б 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай нөхөр Ж.Ч Төрийн банкинд ямар данс эзэмшдэг болохыг мэдэхгүй. Тухайн дансанд хэдэн төгрөгийн үлдэгдэл байсан болохыг мэдэхгүй байна. Манай нөхөр өөрийн дансаа хаалгахаар Төрийн банкны ямар нэгэн салбарт хандаж байсан удаа байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 75-р ху/, 22.Хохирогч Ч.Бын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад **** тоот дугаартай Төрийн банкны данс байсан. Тухайн дансыг би 1072 хувьцааны мөнгө олгож байхад эзэмшдэг байсан ба одоогоор ашиглахгүй байгаа. Надтай Сэлэнгэ аймгийн Төрийн банкны албан тушаалтан биеэр болон харилцаа холбооны хэрэгслээр холбогдоогүй. Миний нэр дээрх данснаас хууль бусаар мөнгө гарган авсан тул гомдолтой байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 78-79-р ху/, 23.Хохирогч Б.Гийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би тэтгэвэр авах зорилготой Төрийн банкинд **** тоот дансыг нээлгэсэн юм. Тэгээд тухайн дансыг хаах тухай ямар нэгэн. хүсэлт гаргаж байгаагүй. Сэлэнгэ аймаг дахь Төрийн банкны ямар нэгэн албан тушаалтан данс хаах талаар надтай уулзаж байгаагүй. Би үлдэгдэл 20.000 төгрөгөө аваагүй тул гомдолтой байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 81-82-р ху/, 24.Хохирогч Ч.Оийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний нэр дээр байдаг данснаас Төрийн банкны теллер нь дур мэдэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 24.306 төгрөгийг гарган авсан талаар сая мэдлээ. Би дансаа хаалгах талаар ямар нэгэн хүсэлт банкинд гаргаж байгаагүй. Миний **** дугаарын дансны зарлагын гүйлгээнд байх “харилцагчийн баталгаат гарын үсэг” гэдэг бичигдсэн “О” гэх гар бичмэл нь миний гарын үсэг биш. Миний хохирлыг барагдуулсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 84-85-р ху/, 25.Хохирогч З.Бийн 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 87-88-р ху/, 26.Хохирогч М.рын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Төрийн банкны дугаараа мэдэхгүй байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сард Монголд ирсний дараа манай ангийн С над руу утсаар яриад “чиний данснаас мөнгө аваад, буцааж хийсэн шүү” гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод явж байхдаа Төрийн банкны салбар дээр очоод өөрийн **** дансанд байсан үлдэгдэл 400.000 гаруй төгрөг бэлнээр аваад дансаа хаалгасан. Одоо яг хэдэн төгрөг байсан талаар сайн мэдэхгүй байна. Энэ хэргийн улмаас надад учирсан хохирол төлбөр байхгүй, би мөнгөө авсан учир Сгаас нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р ххийн 109-110-р ху/, 27.Гэрч Х.Мн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай төв банкны дотоод хяналт шалгалтын газраас жилд 1-ээс доошгүй удаа иж бүрэн шалгалтыг явуулдаг. Энэ жилийн хувьд 2020 оны 02 дугаар сарын сүүлээр санаж байна, төвөөс дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг ирж ажилласан. Тухайн шалгалтаар баримтын болон программын түвшинд газар дээр нь харилцагчтай гүйлгээг тулгах байдлаар шалгалтыг явуулсан. Тус шалгалтаар теллер Б.С харилцагчийг банкинд ямар нэгэн үйлчилгээ авахаар ирээгүй байхад харилцагчийн данснаас бэлэн мөнгө гаргаж авсан, мөн бэлэн бусаар ээж, нөхөр, найз нарынхаа Хаан банкны дансаар гүйлгээ хийж албан тушаалаа ашиглаж харилцагчийг хохироож гүйлгээ хийсэн байсан. Үүнээс гадна өөр ямар нэгэн гүйлгээ хийлгэсэн харилцагчаар “зарлагын баримтанд зурагдсан гарын үсэг зөрүүтэй байна” гэх мэт шалтгаанаар дахин зарлагын баримтанд гарын үсэг зуруулж өөрөө авч үлдэн ашиглаж гүйлгээ хийсэн байсан. Иймэрхүү байдлаар нийт 25 харилцагчийн данснаас 35 удаагийн үйлдлээр 4.040.084 төгрөгийг хувьдаа авч ашигласан нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Манай банкны хувьд бол одоогоор учирсан бодит хохирол байхгүй. ...гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 89-91-р ху/, 28.Гэрч Г.Агийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С миний данс руу мөнгө шилжүүлж буцааж авч байсан. Энэ нь 2 удаа болж байсан эхнийх нь 2019 оны 11-р сарын 08-ны өдрийн 11 цаг 02 минутанд миний эзэмшлийн Төрийн банкны ****тоот дугаарын данс руу 150000210012 тоот данснаас 200.000 төгрөг орж ирсэн. Б.С надаас 100.000 төгрөг зээлсэн байсан. Тэгтэл “найз нь 200.000 төгрөг шилжүүллээ 100.000 төгрөгийг нь шилжүүлээд өгөөч” гэж хэлэхээр нь Б.Сгийн өөрийнх нь **** тоот дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Дараагийн удаа нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 44 минутанд миний төрийн банкны данс руу 33.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл Б.Сгийн **** дугаараас “найз руугаа буцаагаад шилжүүлээд өгөөч найзынхаа Хаан банкны данс руу /түр зээлэв/ гэсэн утга бичээд гүйлгээ хийгээрэй” гэж хэлэхээр нь би Б.Сгийн өөрийнх нь **** тоот данс руу шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 94-95- р ху/, 29.Гэрч Н.Мийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С миний эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансанд 163.000 төгрөг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж, буцаагаад тухайн өдрөө Б.С гэсэн *****тоот данс руу шилжүүлсэн ...гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 96-97-р ху/, 30.Гэрч Б.Бын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Эхнэр бидний хувьд бол нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо мөнгө, төгрөг, бие биедээ шилжүүлж авч өгөх зүйл бол байдаг байсан. Тэрнээс яг бусдын данснаас над руу мөнгө шилжүүлж авч ашигласан талаар бол надад мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 98-99-р ху/, 31.Гэрч Огийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний санаж байгаагаар бол С нэг удаа дүүгийнхээ сургалтын төлбөрт гэж 400.000 төгрөг шилжүүлсэн. Өөр зарим тохиолдолд бол цөөн удаа над руу бага хэмжээний мөнгө шилжүүлж байсан. Яг хэчнээн удаа хэдэн төгрөг шилжүүлснийг бол би сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 100-101-р ху/, 32.Гэрч Б.Бгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 55 минутанд Б.С өөрийн фэйсбүүк цахим хаягаас чат бичсэн. “Мобайл байдаг уу 70.000 төгрөг хийгээд буцаагаад авчих уу дансаа өгөөч” гэсэн байсан. Би дансаа өгөөд удалгүй миний эзэмшлийн Хаан банкны **** дугаарын дансанд 70.000 төгрөгний орлого орж ирсэн. Тэгээд би Сгийн явуулсан Хаан банкны **** дугаарын данс руу 70.000 төгрөгийг нь явуулсан. ...гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 106-107-р ху/, 33.Гэрч Л.Энхцэцэгийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Сгийн үйлдлийг цагдаад өгөхөөс өмнө банкны зүгээс “яаралтай иргэдийн хохирлыг Сгаар төлүүл” гэдэг шаардлагыг тавихад С өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч “4.000.000 сая төгрөгийг олоод өөрийн дансандаа байршуулчихлаа” гэхээр нь банкны зүгээс 25 иргэний данс руу нь шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан. Тэгээд тухайн теллерийг ажлаас нь чөлөөлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь цагдаагаар шалгуулахаар албан бичиг хүргүүлсэн. ...Теллерээр ажиллаж байсан Б.Сгийн үйлдлээс болж манай банкинд ямар нэгэн хохирол учраагүй. ...гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 114-115-р ху/, 34.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 01-р ху/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, /1-р хх-ийн 05, 09-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 117, 120-р ху/, Депозит дансны харилцагчийн монгол хуулга, /1-р хх-ийн 121-249-р ху, 2-р хх-ийн 01-46-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын, /2-р хх-ийн 54-58-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /2-р хх-ийн 62-63-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар баримтууд, /2-р хх-ийн 66-68, 72-90-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 69-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 93-97/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /2-р хх-ийн 100-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.С нь Төрийн банкны Сэлэнгэ аймаг дахь салбарт теллерээр ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд тус банкны нэр бүхий 25 харилцагчийн данснаас 35 удаагийн бэлэн бус зарлагын гүйлгээгээр нийт “4.040.084 төгрөгийг хувьдаа авч завшсан” болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Депозит дансны харилцагчийн монгол хуулга, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Сг “4.040.084 төгрөгийг хувьдаа авч завшсан” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Сгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Сд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчийг 10.000 /арван мянган/ нэгжээр торгох санал ирүүлснийг хүлээн авч Прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Сгийн гэмт үйлдлийн нэр бүхий 25 хохирогч нарт нийт 4.040.084 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Бгийн Сд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Бгийн Сг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Сд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.С нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН