Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2020/00070/и |
Дугаар | 797 |
Огноо | 2020-07-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 797
2020 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 135/ШШ2020/00797 | *******-******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00070/и
*******-******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ ******* Сайхан сум, 3 дугаар баг, Номгон төв хэсэг, 0 тоотод оршин суух, овогт гийн ******* /РД: **/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-******* ******* ******* сум, 4 дүгээр багт байрлах *******-******* ******* ******* ******* ******* ******* *******т холбогдох,
Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд нийт 12,374,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, иргэдийн төлөөлөгч Б.Уранхайч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд хадланд гарсан байхад адуугаа хайгаад олоогүй, гэтэл хүн залгаад адуу чинь энд үхэж байна гэж хэлсэн. Тэгээд орой яваад ороход 3 адуу ам нь зуучихсан байсан. Тэнд байгаа хүмүүст нь үхэх гэж байна гэж хэлээд яд******* зуусан адуугаа гаргая гэхэд гаргаагүй. Торгууль нь 500,000 төгрөг байсан. Түүнийг хайгаад олохгүй байсан. Ингээд хүн амьтнаас залгаад 200,000 төгрөг олоод өгөхөд бичиг баримтаа үлдээ гэсэн. Тэгээд би н.Энхцэцэг гэдэг дүүгээсээ бичиг баримтыг нь гуйгаад 23 цагийн үед хашаанаас гаргахад 3 адуу унасан байсан. Хоёрыг нь манаачтай нь хамт түшиж гаргасан. Харин 1 нь зуугаад босч чадахгүй байсан. Манай адуу төвд орж ирдэггүй хөдөөний адуу. Би шөнөжингөө дусал хийгээд тариа хийгээд нэмэргүй байсан. Миний тэр хар гүүний төл нь аймаг суманд түрүүлсэн, хурдан удмын төл гаргадаг гүү байсан юм. Тухайн үед хар гүү маань нас гүйцсэн гүү байсан.
Бодит байдал дээр өлөн адуунд ус өгөхөөр шууд зуудаг. 2 өдөр услаагүй байгаад усалвал шууд өлддөг. Би тухайн үед нь та нар яагаад усалж байгаа юм бэ? гэж хэлсэн, дарга цэрэгтэй нь уулзсан боловч намайг хүн гэж тоогоогүй. Манайх *******ы төвөөс 14 километрийн зайд байдаг. Адуу урт хөлийн амьтан учраас ялаа шумуулаас дайжаад огт тогтдоггүй. Би нийтийн ******* ******* ******* зориулалтын хашаанд очиж үзсэн. Тэнд байгаагүй гэтэл хот дотор блокон хашаан дотор хорьсон байсан. Гаднаас нь ямар ч хүн харах боломжгүй.
2017 онд Б.Батбаяр гэж хүнтэй Эрдэнэтэд морио уралдуулж байхдаа танилцсан. Түүний нэр дээр морио уралдуулахад хээр үрээний ээжийг авахаар тохиролцсон байсан. 2017 онд түрүүлсэн хурдан азаргаас хээл авахуулаад унагатай нь 12,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тэр гүү нь үхсэн хар гүү юм. Тэгээд хээл авахуулахаар манайд үлдээгээд явсан байсан. Тэр гишгүүлэх гээд байгаа азарга 20 гаруй түрүүтэй азарга байсан.
Ингээд үхчихээр нь Б.Батбаяр надаас мөнгөө авъя гэсэн. Би 7,000,000 төгрөгийг нь буца******* өгсөн. Иймд гүүний үнэ 12,000,000 төгрөг, торгуульд төлсөн мөнгө 200,000 төгрөг, 174,950 төгрөг нь тэмдэгтийн хураамжийн мөнгө Б.Батбаяраас, *******ыг шүүхэд өгч гаргуулсан тэмдэгтийн хураамжийн мөнгө гээд нийтдээ 12,374,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч тал малаа хариулаагүй буруутай үйлдлийнхээ төлөө хариуцлагаа хүлээгээд торгуулиа төлсөн. Энд бол хурдан удмын гүүний үхсэн гэм хорын асуудал яригд******* байна. Үнэхээр ногоон бусэд орсон малыг хашаалах эрх байна уу, мөн хашихад ямар дүрэм журам байдаг вэ? гэдгийг судалсны үндсэн дээр шүүхэд хандсан. Адуу бол урт хөлтэй амьтан гүйцэгддэггүй. Мал хэдий хариулгатай байсан ч зарим хэсэг нь алдагдах зүйл бий. 2019 оны 09 сарын 07-нд адуугаа алдаад хайсан. Бурхантай уулын зориулалтын хашаанд 3-4 удаа ирж үзсэн боловч байгаагүй. Гэтэл төвийн зориулалтын бус бетон хашаанд хашсан байсан.
Мэргэжлийн малын эмч авч ирээд өвчний түүхийг бичүүлээд дүгнэлт гаргуулж авсан. Харин мал эмнэлгийн хүрээлэнгийн албан бичиг бол цаас хараад дүгнэлт хийх боломжгүй гэсэн агуулгатай баримт байгаа.
Үхсэн хар гүүний төл нь сүүлийн 2 жил гаруй хугацаанд 20 гаруй удаа түрүүлсэн байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн тус шүүхийн 2019 оны 1074 тоот шийдвэрээр 12,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байдаг бөгөөд хурдан удмын гүү байсан гэдэг нь тогтоогдсон.
Тухайн аймаг суманд ногоон бүсэд орсон малыг яах талаар 20, 45, 35 дугаар тогтоолууд бүгд хавтаст хэрэгт авагдсан. Тус тогтоолуудад хаших эрх болон журмын талаар нарийвчлан зохицуулаагүй. Шүүх хуралдаан дээр үзсэн бичлэг дээр тухайн байгууллагын инженер эхний өдөр өвс ус өгөөгүй гэсэн тайлбар өгсөн, мөн зориулалтын хашаанд хашаагүй зэргээс нийтийн ******* ******* ******* ******* буруутай гэдэг нь харагдана. Мөн гэрчийн мэдүүлгээр тухайн хашсан хашаа бол зориулалтын бус, техник хэрэгслийн хашаа байсан нь тогтоогдож байгаа. Мөн тухайн хашаанд малын эмч байх ёстой байсан.
Дээр дурдсан баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохиролд нийт 12,374,950 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул бүхэлд нь ханг******* шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч нийтийн ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын хохирол гаргуулах хэрэг дээр нэхэмжлэгч өөрөө буруутай гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө 2019 оны 09 сарын 07-ны өдөр Сэлэнгэ ******* Баяндаваа гэх ******* өөрийн 34 тооны адуугаа алдаад эрэл сурал болж байсан талаар нэхэмжлэлдээ бичсэн байна. Өөрөө хариулах үүрэгтэй байтал алдсан байна. Гэтэл тухайн өдрөө хашигдаагүй, 3 хоногийн дараа буюу 2019 оны 09 сарын 10-нд хашигдсан. Гэтэл 3 өдөр тухайн адуунууд хаагуур явсан юм бэ? гэдэг нь тодорхойгүй. Хашигдсан үндэслэл нь *******-******* ******* ногоон бусад орсон. Ашиглалт хамгаалалтын журмыг зөрчөөд бурхантай толгой, морин хуур цогцолбор дээр 34 тооны адуу орж ирсэн байдаг. Энэ адуу 2019 оны 09 сарын 09-ний өдөр ******* төвийн аюулгүйн тойрогт орж ирээд морин хуур цогцолбороос дуудлага өгч, удаа дараа хөөж гаргасан боловч дахин орж ирээд цэцэг, ногоо, зүлэг идсэн байсан. Тэгээд 2019 оны 09 сарын 10-ны өдөр арга буюу ******* сумын Засаг даргад мэдэгдсэний дагуу сумын засаг дарга Б.Азжаргал журмын дагуу арга хэмжээ ав гэснээр өдөр 12.00 цагийн орчим хашсан. Мөн өдрөө байгууллагын цахим хуудас болон интернэтээр хашигдсан мэдээлэл бичээд зар тавьж, холбоо барих утас үлдээсэн. Гэтэл энэ Ц.******* 2019 оны 09 сарын 12-ны орой ирээд малаа авах талаар ярьсан байдаг. Хашиж байхдаа ус, өвс өгч байсан. Энэ нь гэрэл зургаар тогтоогдож байгаа. Гэвч яриад байгаа гүү хашаанд сульдаад унасан, тэгээд эмнэлгийн тусламж үзүүлээд тэнхээ авахгүй үхсэн. Тус хашаанд тухайн гүү үхсэн талаар бид маргаагүй.
Хавтаст хэрэгт үзлэг хийсэн эмгэг анатомийн задлангаар өлсгөлөнгөөр үхсэн гэдэг. Манай хариуцагч талаас зөвшөөрөөгүй, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч гүү үхсэн, бодитоор дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг.
*******-******* ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 35, 2010 оны 20, 2015 оны 45 дугаар тогтоолуудаар ******* сумын ногоон байгууламжид мал тэжээвэр амьтан оруулахыг хориглосон бүс нутаг болон авах арга хэмжээний талаар зохицуулсан. Энэхүү журмын дагуу тус байгууллага *******илл*******, үүргээ биелүүлсэн. Намрын тарган мал 2 өдөр өвс идээгүй байхад өлсгөлөнгөөр үхнэ гэсэн зүйл байхгүй. Туранхай, туниа муутай байсан талаар гэрч мэдүүлдэг.
Нэхэмжлэгч Ц.*******ын малаа хариулж, хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс ногоон бүсэд адуу орж, их хэмжээний хохирол учруулсан, мөн зам тээвэрт хүртэл саад учруулсан. Хариуцагч байгууллага энэ бүх хохирлоо тооцон нэхэмжлээгүй байгаа. Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр гүүний хохирлын хэмжээг тогтоогоогүй, харин иргэд хоорондын гэрээний маргааныг л шийдвэрлэсэн шийдвэр байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал үндэслэж байгааг зөвшөөрөхгүй. Манай зүгээс хүсэлт гарг******* үнэлгээ тогтоолгоход 800,000 төгрөг гэсэн дүгнэлт гарсан. Хариуцагчийн зүгээс үүнийг ч зөвшөөрөхгүй. Гэм буруугүй, хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* *******т холбогдуулан үхсэн гүүний үнэ 12,000,000 төгрөг, хууль бусаар торгосон 200,000 төгрөг, гүү үхсэний улмаас тус шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 1074 дугаартай шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж бусдад төлөхөөр шийдвэрлэсний дагуу тус хохиролд 174,950 төгрөг, нийт 12,374,950 төгрөгийг эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд тооцож шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж марг*******ээ.
Нэхэмжлэгч Ц.*******ын өмчлөлийн 34 тооны адууг хариуцагч ******* ******* ******* ******* ******* хотын ногоон байгууламжийн буюу мал тэжээвэр амьтан оруулахыг хориглосон бүсэд орсон гэсэн үндэслэлээр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 09 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хашсан, 2019 оны 09 сарын 12-ны өдөр хариуцагч байгууллагын эзэмшлийн хашаанд хашигд******* байхдаа 9 настай, хар зүсмийн гүү үхсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан эмгэг анатомийн задлалтын протокол, фото зургаар тогтоогдож байгаа бөгөөд зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч тал дээр дурдсан эмгэг анатомийн задлалтын протоколыг үндэслэн тухайн хашигд******* байсан гүүнд өвс тэжээл өгөөгүйн улмаас өлдөж үхсэн гэж, хариуцагч тал тус баримтыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 862 дугаартай захирамжаар хэрэгт авагдсан өвчний түүх, 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 01 дугаартай эмгэг анатомын задлалын протоколд заасан дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар ХААИС-ын харъяа Мал эмнэлгийн хүрээлэнг шинжээчээр томилсон боловч тус хүрээлэнгээс өвчний түүх, эмгэг анатомийн задлалын протоколд үндэслэн адуу өлсгөлөнгөөс болж үхсэн эсэхийг тодорхойлох боломжгүй талаар хариу ирүүлжээ. /хх-108 дугаар тал/
Зохигчдын хэн аль нь энэхүү тайлбартай танилцаад дахин хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаан дээр энэ талаар тодруулахад хүсэлт байхгүй гэсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын .... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж за*******ээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч Ц.******* өөрийн өмчлөлийн малаа хариулгатай, харж хамгаалаагүйгээс хотын ногоон бүсэд мал, тэжээвэр амьтан оруулахыг хориглосон журмыг зөрчсөн гэм буруутай, харин хариуцагчийн зүгээс хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй, мөн тухайн гүү хашигдахаас өмнө 3 хоног хаана, ямар байдалтай байсан нь тодорхойгүй, 2 хоног хашсанаас болж намрын мал өлдөж үхэх боломжгүй гэж тайлбарладаг болно.
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тухайн хар зүсмийн гүү хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* газрын хашаанд хашигд******* байхдаа үхсэн болох нь тогтоогдсон бөгөөд хашигдахаасаа өмнө үхэлд хүргэх өөр өвчин эмгэгтэй байсан эсэх, хариуцагч байгууллагын тухайн малыг хашсан үйлдэлтэй, хар гүүний үхсэн шалтгаан шалтгаант холбоогүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүгчийн захирамжийн дагуу *******-******* ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн *******лын албанаас 2009 оны 05 сарын 14-ний өдрийн 35 дугаартай журам батлах тухай тэргүүлэгчдийн тогтоолыг ирүүлсэн бөгөөд тус журмаар *******-******* ******* ногоон байгууламжийг ашиглалт хамгаалалтын *******лын хүрээнд баримтлах журмыг зохицуулжээ.
Журмын 8.1.в-д энэ журмын 7.5, 7.6 дугаар заалтуудыг зөрчсөн иргэдийн мал, амьтдыг хууль ёсны эзэмшигчийг тогтоотол ******* нутаг дэвсгэрт тодорхой цэг /тусгай хашаа/-т түр байлг*******, хадгалж, гаргасан бодит зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байна.
Хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* *******т мал хаших зориулалтын 2 хашаа байдаг гэсэн албан бичгийг хашааны зургийн хамт шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан ******* сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 1/543 дугаартай Газар сонгосон тухай албан бичгээр *******-******* ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дээр дурдсан 35 дугаартай тогтоол, 45 дугаартай тогтоолуудын хэрэгжилтийг хангах зорилгоор 2014 онд Бурхантай толгойн доод эрэгт 50 мкв газрыг малын хашаа барих зориулалтаар сонгосон талаар болон шаардлагатай тохиолдолд ******* ******* ******* ******* газрын ******* *******н хашааг ашиглах талаар тусг*******ээ.
Хэрэгт авагдсан малын хашааны зургаас үзэхэд дээрх албан бичигт заасан зориулалтын хашаа нь ******* ******* ******* ******* газрын малын хашаа гэсэн хаягтай, төмөр торон хашаа байх бөгөөд ******* ******* ******* ******* газрын ******* *******н хашаа нь зориулалтын бус хүүхдийн тоглоом, эд зүйл, тоног төхөөрөмжүүд байрлуулсан цементен хашаа байна.
Мөн гэрч Ш.Сүхдоржийн ...Би уг нь хашсан малыг хариуцдаг хүн байгаа юм. Тухайн өдөр өөр *******ил хариуц******* байсан учир малыг хашсаны маргааш өглөө *******лаар орж түлхүүр авч цагаа бүртгүүлэхдээ манай паркийн манаач Пүрэвдоржид наад адуунууддаа өвс, ус тавьж өгөөрэй гэж захиад явсан. ...Надаас өөр малын хашааны манаач байхгүй. Би ганцаараа *******илладаг. Тухайн үед би байгаагүй болохоор байгууллагын төвийн хашаанд хашсан байсан. Зориулалтын хашаа биш гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь дээр дурдсан журмын 8.1.в-д заасан тусгай хашаанд түр байлг*******, хадгалж байх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.
Мөн ******* *******н зориулалттай хашаанд хаших зайлшгүй шаардлага байсан эсэхээ хариуцагч тал нотлоогүй, нөгөө талаас дээр дурдсан гэрчийн мэдүүлгээр зориулалтын хашааны манаач байхгүй байсан үндэслэлээр зориулалтын бус хашаанд малыг хашсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ нь хариуцагч байгууллагыг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. /хх-ийн 127-128 дугаар тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гарг******* өгөх, цуглуулах үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгч Ц.*******ын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь учирсан гэм хорын хэмжээг үхсэн хар гүүний үнэ 12,000,000 төгрөг, торгуульд төлсөн гэх 200,000 төгрөг, мөн тухайн гүүг бусдад худалдах, худалдан авах гэрээ биелэгдээгүйтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрээр төлөхөөр тогтоогдсон улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөг, нийт 12,374,950 төгрөгөөр тогтоож ирүүлснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй, хурдан удмын гүү гэж байдаггүй, хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нас бие гүйцсэн гүүний зах зээлийн өнөөгийн ханшийг тогтоолгоход 800,000 төгрөгөөр тогтоосон гэж марг******* байна.
*******-******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 1074 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Батбаяр, хариуцагч Ц.******* нар нь 2019 оны 06 сард аман хэлцэл хийж, Ц.*******ын хурдан удамтай хар гүүг 12,0 сая төгрөгөөр худалд******* авахаар, хар гүүгээ хурдан бор азарганд хээлтүүлж, хавар гүү төллөсний дараа унагатай нь хамт адуунаас нь салг******* авахаар, нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийг төлж, унагатай гүүгээ авахдаа 2,000,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон, маргааны зүйл болох хар гүү нь 2019 оны 09 сарын 12-ны өдөр үхсэн буюу гэрээний зүйл уст******* үгүй болсон нь тогтоогдож байна гэж дүгнэлт хийн урьдчилан өгсөн 10,000,000 төгрөгийг Ц.*******аас гаргуулж, Б.Батбаярт олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 33-36 дугаар тал/
Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Ц.******* нь үхсэн хар гүүний үнийг 12,000,000 төгрөгөөр тооцож, гэм хорын хохирол шаард******* байгаа нь үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж, нас гүйцсэн гүүний зах зээлийн ханшийг тогтоолгоход Капитал зууч ХХК-ийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлтээр нас гүйцсэн гүүний 2019 оны 09 сарын байдлаарх зах зээлийн үнэ, цэнэ 800,000 төгрөг байна гэж тогтоожээ. /хх-ийн 110-114 дүгээр тал/
Нэхэмжлэгч тал хар гүү нь хурдан удмын төл гаргадаг бөгөөд түүнээс гарсан үр төл нь олон наадам, уралдаанд амжилт гарг******* байсан, энэ утгаараа энгийн гүүнээс өндөр үнэ цэнэтэй зах зээл дээр худалдаалагддаг гэж тайлбарл******* байгаа бөгөөд энэхүү тайлбар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах торгуульд төлсөн гэх 200,000 төгрөг, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийн шаардлагуудын хувьд шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Үндэслэл нь хэрэгт авагдсан 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 51 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримтаар малын торгууль гэж 200,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т төлсөн байгаа бөгөөд энэ нь *******-******* ******* ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын *******лын хүрээнд баримтлан журмын 8.1.в-д журмын холбогдох заалтуудыг зөрчсөн иргэдийн мал, амьтдыг хууль ёсны эзэмшигчийг тогтоотол ******* нутаг дэвсгэрт тодорхой цэг /тусгай хашаа/-т түр байлг*******, хадгалж, гаргасан бодит зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр, ******* сумын ногоон бүсэд мал, тэжээвэр амьтан оруулахыг хориглох журмын 2.4-т зааснаар хориглосон бүсэд малаа оруулсан нөхцөлд журамд заагдсан нөхөн төлбөрийг төлөхөөр тус тус заасантай нийцэж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.******* нь хориглосон ногоон бүсэд малаа оруулснаас хариуцагч байгууллага хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн арга хэмжээг авч, зохих төлбөрийг тооцсон байгаа нь хариуцагч ******* ******* ******* ******* газрын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй хамааралгүй, шалтгаант холбоогүй байна.
Мөн тус шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 1074 дугаартай шийдвэрээр Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа боловч энэхүү шүүхийн шийдвэрт заасан үнийн дүнг Ц.******* төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэхүү зардлаар хохирсон гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байх тул энэхүү тэмдэгтийн хураамжийн зардлыг нөхөн төлөөгүй байхад бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй. Иймд эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Нэхэмжлэгч Ц.******* нь адуу малаа хариулгатай байлгасан боловч түүнээс хамаарахгүй шалтгаанаар алдагдах, хараа хяналтаас гарах тохиолдол байдаг гэж тайлбарл******* байгаа боловч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т зааснаар мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл *******н шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй байна.
Мөн *******-******* ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 35 дугаартай тогтоолын 7.5-д зааснаар таримал мод, зүлэг, цэцэрлэгжүүлсэн талбай зэрэг ногоон байгууламжид мал, тэжээвэр амьтдыг оруулж бэлчээхгүй байх бөгөөд мөн тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 45 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "******* сумын ногоон бүсэд мал, тэжээвэр амьтан оруулахыг хориглох журам-д мал оруулахгүй байх хориглосон бүс болох Морин хуур цогцолборт нэхэмжлэгч Ц.*******ын өмчлөлийн буюу хашигдсан адуу орсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Баатар хүчирхэг монгол хамгаалалтын албаны 2019 оны 09 сарын 10-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд хориглосон бүсэд адуу орсон талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 55 дугаар тал/
Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Ц.******* нь хууль тогтоомжид заасан өмчлөгчийн үүргээ биелүүлээгүй гэм буруутай байгаа бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь гэм хорын хохирол учрахад нөлөөлсөн байна.
Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасг******* болно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага болох хар гүүний үнэ болох 12,000,000 төгрөгийн хохирлын хэмжээг 30 хувиар тооцон багасг*******, нийт 8,400,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн нийт шаардлагаас 3,974,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээ буюу нийт 12,000,000 төгрөгийн 70 хувиар тооцож хариуцагчаас гаргасан үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5-д Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага холбогдох журмаа зөрчиж, зориулалтын бус хашаанд малыг 2 хоног хашсан нөхцөл байдал, бусдын эд хөрөнгийг журмын дагуу хашиж, хадгалах арга хэмжээ авч байгаа бол эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрх бүхий этгээдийн үүрэг, мал үхэж, эд хөрөнгө үгүй болсон үр дагавар зэргийг харгалзан үзсэн болохыг дурд******* байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* газраас нийт 8,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,974,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 149,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад, шинжээчийн зардалд 40,000 төгрөг гаргуулж Капитал зууч ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-******* ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гард******* авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ
З.ТУНГАЛАГМАА