Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 20

 

               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би Н.Д-ийн нэхэмжлэлтэй ОАУБХ-т холбогдох “Н-ийн Д-ийн төрсний гэрчилгээг эх хувиар нь гаргаж өгөхгүй байгаа ОАУБХ-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Н-ийн Д-ийн төрсний гэрчилгээг эх хувиар нь гаргаж өгөхийг ОАУБХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Н.Д-ийн гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай” хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Н.Д нь ОАУБХ-т холбогдуулан төрсний гэрчилгээг эх хувиар нь гаргах хүсэлтийг хариуцагчид холбогдуулан гаргасан. Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрхи маргаан бүхий асуудлаар нэхэмжлэл гаргаж, хэргийг шийдвэрлэсэн тул захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлтэй ОАУБХ-т холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 119/2019/0008/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Д уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 ШҮҮГЧ                 Б.БОЛОРМАА