| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0176/Э |
| Дугаар | 2020/IШЦТ/194 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2020/IШЦТ/194
Монгол Улсын нэрийн өмнөөс
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч В.Батдэлгэр
Нарийн бичгийн даргаар Т.Гантүшиг нар оролцов.
аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н******* М******* холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа, шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх ******* овогт Н******* М /РД:*****/, Шүүгдэгч Н.М нь оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг сгэр “”-ийн “” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5 метрийн урттай, 56 ширхэг нойтон улиангар мод бэлтгэж, тус сумын М 2 дугаар багын нутаг сгэр “” гэх газарт **** улсын дугаартай "портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль, экологид 503.558 /таван зуун гурван мянга таван зуун тавин найман мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
2 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Н.Мын нь оны -р сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би малын өвсний хашаагаа сэлбэх санаатай тэдгээр модыг бэлтгэсэн юм. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 71-73-р ху/, 2.Шүүгдэгч Н.Мын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... оны дугаар сарын -ны өдөр хууль бусаар мод бэлтгэж, ачаад явж байхдаа эрх бүхий албан тушаалтанд баригдаж эрүүгийн хэрэг үүссэн. Тухайн орон нутагт 10 жил амьдарч байгаа. Амьдарч байх хугацаандаа хэрэглээний мод болон бусад зориулалттай модоо гоожингийн зөвшөөрлийн бичиг авч бэлтгэдэг байсан. Бэлтгэсэн модоо замаас зайдуу газар гээд нууж тавьсан. Хохирол төлбөрт 1,511,000 төгрөг төлсөн. Сумаас 500.000 мянган төгрөг нэхэмжилж байгаа. Автомашин эвдэрсэн болон засвар хийлгэсний төлбөр гэсэн. Анх хэсгийн байцаагч хэлэхдээ “дизель түлш авсан 200,000 өг” гэж хэлсэн. Би тэр үед 200,000 төгрөгийг нь төлсөн. Төлсөн баримт байхгүй. Шатахуун түгээх газраас зээлээр авсан байсан одоо мөнгөө нэхээд байна гэхээр нь эхнэртээ хэлээд дансаар нь шилжүүлсэн. Хууль бусаар нойтон мод огтолсон гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг. 3.Хохирогч Н.З оны ******* дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Н.Мыг мод бэлдэж байхад нь бол мэдээгүй. Харин сүүлд “зөвшөөрөлгүй мод бэлдэж хураасан байна” гэдгийг сумын байгаль орчны улсын байцаагч Б.Н олж мэдсэн юм. Тухайн үед ой хаасан байсан тул ямар нэгэн иргэн, аж ахуй нэгж байгууллагад мод бэлтгэх зөвшөөрөл өгөөгүй байсан юм. Н.Мын зохих зөвшөөрөлгүйгээр бэлдсэн гэх мод нь дунджаар 5 метрийн урттай 56 ширхэг мод байсан. Байгаль экологид учирсан хохирол болон тухайн хэргийг шалгах явцад гарсан шууд зардлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн *******-25-р ху/, 4.Гэрч Б.Л оны ******* дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Н.Мын зохих зөвшөөрөлгүйгээр бэлдсэн гэх мод нь дунджаар 5 метрийн урттай 56 ширхэг мод байсан. Н.М нь ямар нэг мод бэлтгэх гоожин болон зөвшөөрөл аваагүй. Н.М нь урьд нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаагүй. Мод бэлтгэх болгондоо зөвшөөрөл авч байсан юм. ...гэх мэдүүлэг,/хх-ийн -р ху/, 5.Гэрч Б.Б оны *******-р сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Манай сум 2 байгаль хамгаалагчтай юм. Нэг нь Б.Л гэж хүн байдаг. Н.М надаас бол ямар нэгэн мод бэлтгэх гоожин болон зөвшөөрөл аваагүй. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь ой нээгдсэн үед аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жилд батлагдсан модны хэмжээ болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдаж заагдсан газарт сумын байгаль хамгаалагч нараас эрхийн бичиг авч байгаль хамгаалагч нараар мод бэлтгэх газраа заалгаснаар тухайн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь мод бэлтгэх эрхтэй болно. Тухайн газраас манай сумын иргэд ой нээгдсэн үед зөвшөөрөл авч түлээний мод бэлтгэдэг газар мөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32- р ху/, 6.Гэрч Б.Наранжаргалын оны *******-р сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Н.М нь манай сумын 2 дугаар багийн малчин иргэн байгаа юм. оны дугаар сарын 23-ны өдөр хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа нарын хамтаар эргүүл шалгалт хийж явж байгаад “” гэх газарт иргэн Б.Э гэх айлын өвөлжөөний арын жалганд нойтон улиангар мод бэлдээд хураагаад тавьсан талаар олж мэдсэн юм. Н.М нь тухайн үед ойгоос мод бэлдэх зөвшөөрөл авах талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Ой хаасан байгаа тул одоохондоо ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй байгаа.Н.М нь ойгоос мод бэлдэх зөвшөөрөл аваагүй. Н.М нь урд нь тийм зүйл хийж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/, 7.Гэрч Б.З оны *******-р сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Манай баруун талд сумын иргэн Н.М, Мын өвөлжөөний 3 цаана С гэх айлын өвөлжөө байдаг юм. Тухайн модны талаар надад мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р ху/, 8.Гэрч Х.Э оны -р сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Н.М нь сумын багийн нутаг “” гэх газар эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Амьдрал ахуйн хувьд тийм сайн биш, муу ч биш, дунд зэргийн гэмээр амьдралтай айл байгаа юм. Айхтар хурц ааш зан байхгүй. Тохитой томоотой хүн шиг надад санагдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/, 9.Гэрч Д.Г оны -р сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Н.М нь эхнэр, хоёр хүүхэд, хадам ээжийнхээ хамт, аймгийн суманд мал маллан амьдардаг. Би түүнтэй бага наснаасаа найзалж нөхөрлөсөөр өнөөдрийг хүрсэн. Ар гэрийн амьдралын хувьд өөрөө хөдөө хэдэн малаа маллаад, эхнэр нь ******* суманд хувийн бизнес эрхэлдэг. Хувийн зан байдал гэвэл даруу төлөв, ажилч хичээнгүй, ямар нэгэн муу зуршилгүй хүн байгаа юм. Миний мэдэхийн тэрээр өмнө нь ямар нэгэн асуудалд орж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/, 10. аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ойн албаны дарга Г.Ц оны дугаар сарын 27-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Иргэн Н.Мын зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн гэх дунджаар 5 метрийн урттай, 56 ширхэг, улиангар мод нь 6-14 сантиметрийн диаметртэй байлаа. 56 ширхэг улиангар модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо мод нэг бүрийг хэмжиж, эзэлэхүүний хүснэгт ашиглан тооцлоо. 56 ширхэг мод нь 2. шоо метр болсон. Үүний экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход: Байгаль орчин аялал зуучлалын сайдын оны тоот тушаалын 1 дүгээр хавсралтад зааснаар: 1 шоо метр улиангар нь 133.854 төгрөг, Итгэлцүүр ашиглан экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход: 279.754х1.8=503.558 төгрөг, Хохирол тооцоход: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцно 1.510.674 төгрөг болж байна. 2. Боломжтой. Учир нь тухайн мод бэлтгэсэн иргэн Н.М нь мод бэлтгэсэн газраа зааж, огтолсон модны хожуул нэг бүрийг тоолж баталгаажуулсан. Уг мод нь навчит үүлдрийн “Улиангар” гэдэг мод. 3. Иргэн Н.Мын бэлтгэсэн модтой холбоотой ямар нэгэн зөвшөөрөл гараагүй болно. 4. Мод бэлтгэсэн дээрх газарт мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. 5. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын “Төлбөрийн мужлал тогтоох” тухай 2013 огы 325 тоот тушаалд зааснаар “ аймгийн ойн сангийн талбай нь ашиглалтын бүсийн III мужлал”-д ордог. Иймд “” сумын “” М баг “ ”-н ойн сан нь III мужлалын ойд хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 42-43-р ху/, 11. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ ” ХХК-ний оны *******-р сарын 15-ны өдрийн №ТХҮ/518-0 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. 9*******3 улсын дугаартай 2003 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол улсад орж ирсэн “ маркийн ачааны автомашин өнгө үзэмж техникийн байдлаас хамааран оны дугаар сарын байдлаар 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 50-53-р ху/, 12. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ ” ХХК-ний оны *******-р сарын *******-ний өдрийн №ТХҮ/518-2 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Тайлангаар үнэлэгдэж буй цахилгаан хөрөөний оны *******-р сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 70000 /далан мянга/-н төгрөг. ...гэх дүгнэлт, /хх-ийн 57-59-р ху/, 13.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01- р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн -р ху/, хэргийн газрын үзлэг 4 хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн *******-08, 12-14-р ху/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 10-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 11-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол тэмдэглэл, /хх-ийн 15-19-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 40,48, 55-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 42-43, 50-53, 57-59-р ху/, хохирогчид, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 44-45, 54, 60-р ху/, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн оны ******* дугаар сарын 02-ны өдрийн гаргасан дугаартай акт, /хх-ийн 47-р ху/,” ” ХХК-ны үнэлгээний дүгнэлт, /хх-ийн 50-5, 57-59-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, прокурорын тогтоол, /хх-ийн 65-67-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд, /хх-ийн 76-84-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 86-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 85-р ху/, хохирогчоос шүүхийн шатанд гаргаж өгсөн нэхэмжлэл, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Н.М нь оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг сгэр “”-ийн “” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5 метрийн урттай, 56 ширхэг нойтон улиангар мод бэлтгэж, 9*******3 улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль, экологид 503.558 /таван зуун гурван мянга таван зуун тавин найман мянга/ төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, хохирогчид, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн оны ******* дугаар сарын 02-ны өдрийн гаргасан дугаартай акт,” ” ХХК-ны үнэлгээний дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, прокурорын тогтоол, хохирогч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчоос шүүхийн шатанд гаргаж өгсөн нэхэмжлэл, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Мыг “Хууль бусаар мод бэлтгэх” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Н.Мын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 503.558 төгрөгний хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Н.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргаангүй болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болох хавтаст хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан бодит хохирол болон гэм хорыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх боломжтой байна. Шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн БНХАУ-д 5 үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг болон сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр хадгалах хашаанд битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа 56 ширхэг нойтон улиангар модыг тус тус улсын орлого болгуулахаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Н.Мын хавтаст хэргийн 18-р хуудсанд авагдсан битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл буюу эсвэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрхи тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. Хохирогчоос шатахууны зардал, тээврийн хэрэгслийн засварын мөнгө шүүгдэгчээс гаргуулахаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэл гэж гаргаж өгсөн боловч шүүгдэгчээс “шатахууны төлбөрийг төлсөн” гэж маргаж байгаа, үүнийг уг шүүх хурлаар шийдвэрлэх боломжгүй байдал /хохирогч өөрөө шүүх хуралд оролцоогүй болохоор тодруулах боломжгүй/ үүссэн, мөн шүүхэд өгсөн нотлох баримтууд нь эх хувиараа биш өгсөн хуулбар нь мөн эсэх нь тодорхойгүй, мөн машины эвдрэл нь гэмт хэрэг гарсантай шалтгаант холбоотой эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч нь хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, ойн санд учруулсан шууд хохирол, гэм хорыг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Н.М******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Н******* Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт Н******* Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, ойн санд учруулсан хохирол, гэм хорыг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.
4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг болон сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр хадгалах хашаанд битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа 56 ширхэг модыг тус тус улсын орлого болгуулахаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Н.Мын хавтаст хэргийн 18-р хуудсанд авагдсан битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн 92-43 улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл буюу эсвэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрхи тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Хохирогч нь шатахууны зардал, тээврийн хэрэгслийн засварын мөнгө нэхэмжлэхдээ хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нь нээлттэй орхисугай.
7. Шүүгдэгч Н.М******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН