Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2020/00386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын  0 тоотод оршин суух, Б овогтой Цийн Д-ийн нэхэмжлэлтэй,  

хариуцагч: Говь-Алтай аймгийн ***, Говь-Алтай аймаг дахь ***ад холбогдох,

өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч Говь-Алтай аймаг дахь ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д миний бие 1998 онд худалдаж авсан орон сууцандаа одоог хүртэл амьдарч байгаа билээ. Уг барилгын байршил нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хуучин Баяншанд0 тоот, одоогийн Индэрт 0 тоотод 3 өрөө бүхий 60 м2 талбай бүхий барилга байдаг. Гэтэл уг барилга нь анх Цагдаагийн 4 айлын орон сууц гэж баригдсан бөгөөд уг барилга нь өмч хувьчлалын баримт материал архиваас олдохгүй, орон нутгийн өмчийн албанд бүртгэлгүй байдаг. 1998 оноос одоог хүртэл 4 айлын орон сууцанд амьдарч байгаа бөгөөд баруун талаас 2 дахь талын сууцанд амьдарч байгаа тул Ц.Д миний өмчийн орон сууц болохыг тодорхойлж өгнө үү. Би 1998 оноос тэр байранд амьдарч байгаа. Өөрийн байраа өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн чинь шүүхээс бичиг авах хэргтэй гээд шүүхэд хандсан. Манай аав Ц 1998 онд тэр байрыг Даваацэрэн гэдэг хүнээс худалдаж авсан. Тэр үед бичиг баримт байхгүй, газрын бичиг байдаг байсан. Би тэгээд 3-2 жилийн өмнөөс хөөцөлдсөн. Газрын бичиг баримт миний нэр дээр байдаг юм. Газрын гэрчилгээгүй байсныг нь би хөөцөлдөөд газрын гэрчилгээ олж авсан. Одоо байрныхаа гэрчилгээг авах гээд байгаа юм гэв.

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Есөнбулаг сумын иргэн Ц.Дийн нэхэмжлэлтэй орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ “аймгийн Есөнбулаг сумын хууичн Баяншанд багийн 3-1, одоогийн Индэрт багийн 6-2 тоотод байрлах барилга нь Цагдаагийн газарт болон Орон нутгийн өмчийн газарт бүртгэлгүй байна” гэсэн байх бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж заасан байх бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэх ажлын чиг үүрэг хамаарахгүй тул аймгийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан үндэслэлд хамааралгүй байх тул хэргийн хариуцагчаар оролцох боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу авч хэрэгжүүлнэ үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус газрын 2019 оны жилийн эцсийн тооллогын үл хөдлөх хөрөнгийн данс бүртгэлд Есөнбулаг сумын Индэртийн 0 тоотод байршилтай, байгууллагын эзэмшлийн барилга байгууламж бүртгэгдээгүй болно гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах ямар нэгэн тайлбар байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Дийн нэхэмжилж байгаа 60 метр квадрат байр нь Цагдаагийн байгууллагын барилга байгууламжийн данс бүртгэлд байхгүй тул манай барилга гэж үзэх үндэслэлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад Ц.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0 тоот, 60 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газруудад холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0 тоот, 60 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ц-ийн Д нь шударгаар эзэмшиж байгаа болох нь:

-Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 288 дугаартай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0 тоотод оршин суугч Ц-ийн Д-ийн /***/ эзэмшиж буй 60 м2 орон сууц нь орон нутгийн өмчид бүртгэлгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэр баг, 0 тоотод оршин суугч Цовогтой Д-н эзэмшиж буй тус аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг, 6 дугаар гудамж 2 тоотод байрлах 60 м2 талбайтай орон сууц нь өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд хамрагдаагүй байгаа болохыг тодорхойлсон тодорхойлолт,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 778 дугаартай  тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа өмч хувьчлалын комиссын баримтуудыг шүүж үзэхэд Цагдаагийн 4 айлын орон сууцыг Ц-ийн Д-ид хувьчилсан тухай холбогдох баримт байхгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт,

Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаартай Шинэ хаягаар Индэрт багийн 0, хуучин хаягаар Баяншанд багийн 0 тоотод оршин суугч иргэн *** овогтой *** нь 1998 оноос өнөөдрийг хүртэл тухайн хаягт оршин суун цахилгаан эрчим хүчний тооцоо хийж байгаа болохыг тодорхойлсон тодорхойлолт, *** хэрэглэгчийн кодтой Ц-ийн Д-ийн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан,

Монгол Улсын иргэн Б овогтой Ц-ийн Д ийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт 0 тоот, *** нэгж талбарын дугаартай 509 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн бүртгэлийн *** дугаарт бүртгэлийн гэрчилгээ олгов гэх гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142 дугаартай хуучин хаягаар баяншанд багийн 0 тоот хаяг нь Есөнбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 44-р тогтоолоор Индэрт багийн 6-2 тоотод оршин суугч Ц-ийн Д нь 1998 оноос хойш амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, кадастрын зураг,

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 32/1792 дугаартай “Тус газрын 2019 оны жилийн эцсийн тооллогын үл хөдлөх хөрөнгийн данс бүртгэлд Есөнбулаг сумын Индэртийн 0 тоотод байршилтай, байгууллагын эзэмшлийн барилга байгууламж бүртгэгдээгүй болно” гэх хариу тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл уг амины орон сууц нь улсын болон орон нутгийн өмч, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, иргэд зэргийн өмчлөл эзэмшилд байхгүй буюу бусдын зүгээс өмчлөлийн маргаангүй болох нь тогтоогдож байна. 

Иймд Бэсүд овогтой Ц-ийн Д-ийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0 тоот хашаанд байрлах 4 айлын амины орон сууцны урд талаас 2 дахь, хойд талаасаа 3 дахь хаалган дахь 60 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Б овогтой Ц-ийн Д-ийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0 тоотод байрлах 4 айлын амины орон сууцны урд талаас 2 дахь, хойд талаасаа 3 дахь хаалган дахь 60 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                                                                                              

ДАРГАЛАГЧ                               Ц.ҮЙТҮМЭН