| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0047/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/62 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/62
Монгол Улсын нэрийн өмнөөс
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д******* Ч******* холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч, эм зүйч мэргэжилтэй, “” ХК-ний захирал ажилтай, ам бүл 3, ээж дүү нарын хамт, Улаанбаатар хот дүүрэг 11-р хороо, Маршал таун хотхон тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,эрхэлсэн ажилгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт Д******* Ч, /РД:УК83**************/, Шүүгдэгч Д.Ч нь оны дугаар сарын -ны өдөр аймгийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улсаас Монгол улс руу нэвтрэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2002 оны дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”- ын 93.03-т заасан “Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл” буюу улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосон бараа болох 2017 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ОС-АК3 загварын сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат бууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд оны 12 дугаар сарын 05-нд яллагдагчаар өгсөн: ... оны 09-р сарын *******- нд Монгол Улсаас ОХУ-н Москва хот руу галт тэргээр аялсан. оны 09-р сарын 27-ны өдөр ОХУ-н хотын “” дэлгүүрээс дуу, чимээ гаргах зориулалттай АК-3 маркийн буу, сум, гранат зэргийг дурсгал болгож худалдаж авсан. оны -р сарын -нд хил дээр орж ирсэн. Хилээр нэвтрэх үед надаас цагаан хуудас шаардаж 3-4 удаа дээш доош гүйлгэсэн. Тэнд байсан гаалийн ажилтнууд ээж бид хоёрыг шалгахад бидний зүгээс ачаа барааг нууж хаасан зүйл огт байхгүй. Буу, сум, гранатыг Монгол Улсын хилээр оруулахад ямарч асуудал байхгүй гэж ойлгож байсан. Би бүх бичиг баримтыг үзүүлсэн. Ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Би ОХУ-аас авсан бууг Монгол Улсын хилээр оруулахад зөвшөөрөл хэрэг болохыг мэдсэн бол урьдчилж зөвшөөрөл авах байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 145-148-р ху/, 2. Шүүгдэгч Д.Чийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: оны 8-р сарын 22-нд дэлхий тойрох аялалаа хийхээр Улаанбаатар хотоос 44- үүлээ гарсан боловч замд мотоциклиуд эвдрээд монголын хилээр гарахдаа мотоциклиудаа вагонд ачаад гарсан. Тэгээд затаас ихэнх хүмүүс маань буцсан. Би Москвад очоод мотоциклио вагоноос аваад цааш явсан. Тэгээд намайг ОХУ-н хотын таньдаг хүмүүс угтаж авахад нь надад танай хотоос дурсгалын зүйл худалдаж авмаар байна гэхэд тэд намайг “” дэлгүүрт оруулахад нь сувинер болгон зардаг дуу, чимээ гаргах зориулалттай АК-3 маркийн буу, сум, гранат зэргийг дурсгал болгож худалдаж авсан. Тэгээд нааш явж байгаад нуураас өөрийнхөө чатад “ийм зүйл худалдаж авлаа” гээд зургийг нь тавьсан. Тэгээд тагнуулд ажилладаг найз руугаа яриад бас “ийм зүйл худалдаж авлаа. Хил гааль яадаг бол” гэхэд “зүгээрээ” гэсэн. Гэтэл хилээр орж ирэхэд тагнуулын найз маань “ямар их уддаг юм. Чамайг их хүлээлээ” гээд миний авч явсан сувинер болгон зардаг дуу, чимээ гаргах зориулалттай АК-3 маркийн буу, сум, гранат зэргийг хурааж авсан. Мөн хилийнхэн надаас цагаан хуудас нэхээд, тэр үед намайг дээш доош их гүйлгэсэн. Би хил гаалийнхнаас юу ч нуугаагүй, цагаан хуудас нэхээд намайг баахан сандрагсан. Би хил гаалийнханд бүх бичиг баримтыг нь үзүүлээд сайн тайлбарласан боловч буу сум гранатыг хураан авч “шинжилгээнд оруулаад буцааж өгнө” гэсэн. Хэрвээ энэ бууг хилээр оруулж болохгүй гэсэн бол би анхнаасаа авахгүй байсан. Тэгээд ч би энэ бууг хилээр гаргахдаа нууж хаагаагүй, миний мотоцикльд нуух газар байхгүй. ...гэх мэдүүлэг,
3.Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд оны дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...Боомтоор орж ирэхэд тээврийн шалгагч “ачаагаа аваад зорчигч нь ор” гэж хэлсэн. Би ачаагаа аваад паспортоо шалгуулаад, өөрийн гар тээшээ аван хүлээлгийн зааланд сандал дээр суун хүүгээ хүлээсэн. Д.Ч “гааль дээр дахин бүрдүүлэлт хийлгэх юм байна. Гаалийн ээлжийн даргатай уулзахаар явлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Д.Ч мотоцикль дээр үлдсэн ачаагаа барин орж ирээд гаалийн рентген аппаратанд оруулж шалгуулан ачааг задлуулан хүмүүс бөөгнөрч үзэж байгаад 2 давхар руу аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-21-р ху/,
4.Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд оны дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...Жолоочийг баримт бичгийн шалгалтанд хамрагдах үедээ тээврийн хэрэгслийн хойно баглаатай байсан тээшийг авч орохыг 2 удаа сануулсан гэвч авч орохоос зайлсхийгээд байсан. Жолооч цогцолбор луу ачаагаа авахгүй орсон бөгөөд шалгалтанд хамрагдахаас эхлээд гаалийн нарийн хуудас яриад сандраад байсан нь сэжигтэй санагдсан. Жолооч цогцолбороос тээврийн хэрэгсэл рүү ирэх үед дахин шаардлага тавьж тээврийн хэрэгслийн хойно байгаа ачааг гаалийн шалгалтанд хамруулахаар оруулсан. Би дараагийн тээврийн хэрэгслийг шалгаад жолоочийн араас ороход ХМХА-ны хажуугаар ачаагаа шалгуулахгүй гарах гэж байсан. Би жолоочийг дуудан гаалийн рентгенээр ачааг оруулахыг дахин шаардсан. Тухайн үед гаалийн рентгений байцаагч байхгүй байсан. Би гаалийн рентген аппаратны байцаагчийг дуудан шалгуулсан. Би дараагийн тээврийн хэрэгслийг шалгах байсан тул гарч яван үүргээ гүйцэтгэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24-р ху/, 5.Гэрч А.Э оны дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Ээлжийн дарга Р.О тушаалаар орох чиглэлд шилжиж ажилласан. 17:40 цагийн үед улсын дугаартай улаан өнгийн мотоциклтой эрэгтэй, эмэгтэй 2 зорчигч шалгагдсан. Баримт бичиг шалгах явцад ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26- р ху/,
6.Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд оны дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: ...Ингээд буудалд байхад манай хүү “би танд оросын самовар авсан, харин өөртөө сувинер /буу/, гранат авсан” гэж харуулсан. Тэр үед би “наадах чинь буудаад хүн амьтны нүд авахгүй юу” гэж асуухад “үгүй, энэ зүгээр дуу гаргадаг, сум гардаггүй” гэж хэлж байсан. Тухайн үед хил дээр орж ирэхэд паспортын шалганы очер их байсан учир хүү намайг “та очер авч бай” гээд явуулсан. Тэгээд тухайн үед хүү өөрөө Оросын хилийн хүмүүст ачаагаа шалгуулсан. Тухайн үед ямар нэгэн асуудал гараагүй. Удалгүй хүү гарч ирээд бичиг баримтаа шалгуулаад бмл хоёр хилээр гарч ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 1-2-р ху/,
7.Гэрч Д.Д оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Ах маань зан чанарын хувьд хүнд их тусархуу, зөөлөн сэтгэлтэй, ажилласаг. Өөрөө бүх юмаа хийдэг. Архи дарс нэг их хэрэглэдэггүй, баяр ёслолын үеэр хэрэглэдэг. Ан амьтан агнаж байгаагүй. Буу зэвсэг сонирхдоггүй, амьтанд хайртай, ан амьтан агнах гэж явсэн гэж би лав сонсож байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 5-1*******-р ху/,
8.Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээд “” гэсэн бичигтэй зүйл, ногоон өнгийн “Maket ” гэх бичигтэй зүйлийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “” гэсэн бичигтэй зүйл, ногоон өнгийн “Maket ” гэх бичигтэй зүйлд тэсэрч дэлбэрэх бодист агуулагддаг нитрат ион илрээгүй. Цаашид нарийвчлан шинжилгээ хийх техникийн боломжгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 9-р ху/,
9.Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны дугаар сарын 17-ны өдрийн 4960 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн буу нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд 7.62 мм-ийн ОХУ-д 2017 онд үйлдвэрлэгдсэн сангийн анги , замагны рам гэсэн дугаартай, ОС-АК3 загварын сургалт, дадлага, кино үзүүлэх тоглолтын зориулалттай гэрэл дуу чимээний автомат бууг ирүүлсэн байна. 3.Дээрх бууны эд ангийг өөрчилж солиогүй байна. 4.Дээрх буугаар буудлага үйлдэх боломжтой хэвийн ажиллагаатай, энэ буу нь зөвхөн гэрэл дуу чимээний сумаар л буудлага үйлддэг. 5.Шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсэг биш. ...гэх дүгнэлт, /хх-ийн 114-р ху/, .Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны дугаар сарын 17-ны өдрийн 4959 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь ажиллагаатай буудлага үйлдэнэ. 3.Шинжилгээнд ОХУ-н сумны үйлдвэрт үйлдвэрлэсэн хүргүүлсэн сургалт дадлага кино үзүүлэх тоглолтын зориулалттай гэрэл дуу чимээний сумнуудыг ирүүлсэн- байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 120-р ху/, 11. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын 93.03-т заасан “Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл” /жишээ нь спортын үрлэн сумтай буу болон винтов, хар дариар гол тамрийг нь цэнэглэдэг буу, дохионы гар буу болон зөвхөн дохио өгөхөд зориулагдсан бусад хэрэгсэл, хоосон цэнэгтэй сумтай револвьер болон гар буу, толгойтой бялт хэлбэрийн ангийн буу, хийн буу/ ...гэх тогтоолыг хавсралт, /ххийн 83-р ху/, 12.Шинжээч эмч Б.Х оны 12-р сарын 19-ний өдрийн шинжээчийн өгсөн мэдүүлэгт: ...Энэ буу нь дуу чимээний зориулалттай 7.62х39 мм-ийн /холстоя патрон/ сумаар буудлага үйлддэг, гох дарж цохигч төмөр бялтыг цохиж тэсэлснээр хонгио доторх дарин цэцэг шатаж тэсрэлт үүсгэж, өндөр хэмжээний дулаан үүсгэснээр хонгионы үзүүр хэсэг задарч буудаж буй мэт эффект үүсгэдэг. Гол төмрийн амсар хэсэгт байгаа хөндлөн чагт нь тэсэрсэн энергийг хязгаарлаж газын янданд цохилт өгснөөр газын бүлүүр хойшоо чиглэлтэй ажиллаж замгийн рамыг автомат ажиллагаанд оруулдаг. Энэхүү буу нь дарин цэнэгээс үүссэн тэсрэлтээр ажилладаг. ...гэх мэдүүлэг. /ххийн 135-136-р ху/, 13. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, хилийн 01-р ангийн дэргэдэх тагнуулын тасагийн материал хүргүүлэх тухай албан тоот, /хх-ийн 02-р ху/, түр саатуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн *******-р ху/, ““ авто замын боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн нэвтрүүлэхийг завдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн акт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05--р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 27-28-р ху/, Албан ёсны гэрчилгээ баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний нэгдсэн жагсаалтад орсон бүтээгдэхүүний “Тохирлын гэрчилгээ”, /хх-ийн 30-36-р ху/, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн -р ху/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны тогтоол, /хх-ийн 38-р ху/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 39-42-р ху/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 42-49-р ху/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 50-58- р ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 59-60-р ху/, мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал, /хх-ийн 62-р ху/, Хил хамгаалах ерөнхий газрын шүүгдэгчийн хилээр нэвтэрсэн лавлагаа, /хх-ийн 67-р ху/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 77-78-р ху/, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх колосон барааны жагсаалт, /хх-ийн 81-99-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 7, 112-113, 118-119-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 9-1, 114-117, 120- 121-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 111, 122-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 152-179-р ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 180-р ху/, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны ******* дүгээр сарын -ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 183-189-р ху/, Сэжигтэн яллагдагчийн бүртгэл, /хх-ийн 190-192-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 193-р ху/, хууль сануулан мэдүүлэг авсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Чийг оны дугаар сарын -ны өдөр аймгийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улсаас Монгол улс руу нэвтрэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2002 оны дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын 93.03-т заасан “Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл” буюу улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосон бараа болох 2017 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ОС-АК3 загварын сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат бууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн хянавал: Монгол Улсын Засгийн газрын 2002 оны дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын 93.03-т заасан “Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл” буюу улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосон бараа болох 2017 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ОС-АК3 загварын сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат бууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж буруутгаж байгаа нь ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “” гэсэн бичигтэй зүйл, ногоон өнгийн “Maket ” гэх бичигтэй зүйлд тэсэрч дэлбэрэх бодист агуулагддаг нитрат ион илрээгүй. Цаашид нарийвчлан шинжилгээ хийх техникийн боломжгүй”. ...гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны дугаар сарын 17-ны өдрийн 4960 дугаартай шинжээчийн “шинжилгээнд 7.62 мм-ийн ОХУ-д 2017 онд үйлдвэрлэгдсэн сангийн анги , замагны рам гэсэн дугаартай, ОС-АК3 загварын сургалт, дадлага, кино үзүүлэх тоглолтын зориулалттай гэрэл дуу чимээний автомат бууг ирүүлсэн байна. .Дээрх буугаар буудлага үйлдэх боломжтой хэвийн ажиллагаатай, энэ буу нь зөвхөн гэрэл дуу чимээний сумаар л буудлага үйлддэг” ...гэх дүгнэлт, мөн шинжээч эмчийн “Энэ буу нь дуу чимээний зориулалттай 7.62х39 мм-ийн /холстоя патрон/ сумаар буудлага үйлддэг, гох дарж цохигч төмөр бялтыг цохиж тэсэлснээр хонгио доторх дарин цэцэг шатаж тэсрэлт үүсгэж, өндөр хэмжээний дулаан үүсгэснээр хонгионы үзүүр хэсэг задарч буудаж буй мэт эффект үүсгэдэг” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна Иймд шүүгдэгч Д.Чтыг “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын 93.03-т заасан “Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл” буюу улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосон бараа болох 2017 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ОС-АК3 загварын сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат бууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн Монгол улсын хилээр оруулсан буу нь энэ жагсаалтанд хамаарагдахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Чт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан тул 2017 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ОС-АК3 загварын сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат бууг шүүгдэгчид буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СДИ 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган үлдээж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор тогтов. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 5, 36.9-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1.1-д заасныг баримтлан Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт Д******* Чтыг цагаатгасугай.
2. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СДИ 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган үлдээж, 2017 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ОС-АК3 загварын сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат бууг шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН.