| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0102/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/115 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/115
******* Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч В.Батдэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б*******-гийн Н*******, ******* овогт Н*******-гийн Б******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: ******* Улсын иргэн Улаанбаатар хот ******* дүүрэгт ******* оны - р сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт, Улаанбаатар хот дүүрэг -р хороо -р хороолол байр тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт Б*******гийн Н*******, РД:**********,
Үндсэн захиргаа: ******* Улсын иргэн, Орхон аймгийн суманд ******* оны - р сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт, Улаанбаатар хот дүүрэг -р хороо нарны гудамж -р байр тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт Н*******гийн Б*******, РД:*********
Шүүгдэгч Б.Н*******, Н.Б******* нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс 2020 оны 01-р сарын 18-ны өдөр 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан “дельта 9 тетрагидроконнабинол” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан түүхий эд болох ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Н******* нь 2020 оны 04-р сарын -ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би тухайн ургамлыг нунтаглаад баримтны цаасанд ороож тамхи шиг татаж хэрэглэсэн. Б******* бид хоёр хэрэг болсны өмнөх өдөр Дархан Уул аймагт байхдаа нэг ахаас ургамал аваад тэрийгээ татаж үзсэн юм. Тэр ургамалтай төстэй байхаар нь түүсэн юм. Мансууруулах төрлийн ургамал мөн гэдгийг нь бол тухайн үед баттай мэдээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 110-111-р ху/,
2.Шүүгдэгч Б.Н*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: .... гэх мэдүүлэг.
3.Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 04-р сарын -ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Бил хоёр ургамлыг хэн нэгэн хүнд өгөөгүй. Мөн худалдаалаагүй. Бил хоёр тухайн ургамлыг баримтны цаасанд ороож тамхи шиг хэрэглэсэн. Тус ургамлыг Н******* бид хоёр түүхэд М оролцоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 105-р ху/,
4.Шүүгдэгч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...... гэх мэдүүлэг.
5.Гэрч Р.Э-гийн 2020 оны 01-р сарын 18-ны өдөр өгсөн: ...Түүнээс хойш түүнтэй утсаар яриагүй юм. Үдээс хойш хүү гэртээ ирэхгүй байхаар нь би түүний гар утас руу утасдахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд л орой болох гэж байхад хүүгээ Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ирсэн талаар сонсоод хүрэлцэн ирээд байна. Надад өөр мэдээд байхаар зүйлгүй. Ирээд хүүгээсээ асуухад хоёр найз нь Улаанбаатар хотоос ирснээр, тэр хоёртойгоо Сэлэнгэ аймаг руу явсан гэсэн. Миний хүүгийн хувьд даруу, төлөв, сайхан сэтгэлтэй, аав ээжийнхээ үгэнд их ордог, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй хүүхэд байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн -29-р ху/,
6.Гэрч Э.М-гийн 2020 оны 01-р сарын 18-ны өдөр өгсөн: ...2020 оны 01-р сарын 18-ны 08 цаг 30 минутын үед Н******* өөрийнхөө 8883 дугаарын утаснаас над руу утасдаад “найз Б*******тэй хамт Дарханд ирсэн талаараа хэлээд, намайг гараад ир” гэсэн. Би тэр хоёрт өвөө, эмээгийнхээ гэрийг давхар байрны тэнд байдаг -р байр гэж зааж өгчихөөд аавдаа “цэргийн он жав уулзъя” гээд байна, уулзчихаад ирье” гэж худал хэлээд 09 цагийн үед гэрээс гарч АТМ орж мөнгө аваад эргэж гэр оруулж аавд өгчихөөд гарсан. Бид нар машиндаа юм ярьж байгаад 10 цагийн үед нэг зоогийн газарт хоол идэж гарч ирсний дараа тэр хоёр намайг хамт Сэлэнгэ аймаг руу яваад ирэх талаар нь асуухаар нь “би удаан хугацаагаар явж болохгүй” талаараа хэлсэн. Тэгтэл тэр хоёр “ цагаас өмнө буцаад хүрээд ирнэ” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд бид гурав Сэлэнгэ аймаг руу явсан. Явсаар Сод монголын шатахуун түгээх станцтай гурван замын уулзвараар зүүн гар тал руу буюу шороон замаар салаад хэсэг явж нэг урууддаг хэсгийн тэнд зогссон. Тэгээд Б*******, Н******* хоёр буугаад нэг юм түүгээд байхаар нь би машинаас бууж юу түүгээд байгаа талаар нь асуухад тэр хоёр “зүгээс сүртэй юм биш” гэж хэлсэн. Тэгээд би машиндаа 30 орчим минут сууж байхад тэр хоёр хогийн хар өнгийн уутанд шарилж гэмээр ургамал түүгээд машинд орж ирсэн. Би тэр хоёроос яг ямар ургамал талаар асуухад надад ямар учиртай ургамал талаар хэлээгүй. Удалгүй тэр хоёр уг ургамлаас жоохон хэсгийг аваад гараараа нунтаглаад НӨАТ-н баримтын цагаан цаасанд ороож, тамхи шиг болгож асааж татсан. Би тамхи татдаггүй учраас тэр зүйлээс татаагүй. Удалгүй цагийн үед бид нар Дархан Уул аймаг руу буцахаар хөдөлж шороон замаас асфальтан зам руу нийлж байхад замын цагдаа зогсоож шалгасан. Машиныг Б******* жолоодож явсан юм. Тухайн үед машины арын улсын дугуур шороонд дарагдаад харагдахааргүй болсон учраас зогсоосон юм шиг байсан. Б бичиг баримтыг шалгаад яг явуулах гэж байснаа болиод бид нарыг буулгаж архи уусан эсэхийг шалгаад машинд үзлэг хийж байхдаа урд талын хайрцагт хийсэн байсан өнөөх ургамлыг олж гаргаад бид нарыг шууд цагдаагийн газарт дагуулж ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р ху/,
7.Гэрч Э.М-гийн 2020 оны -р сарын 05-ны өдөр дахин өгсөн: ...Би тухайн ургамлаас түүгээгүй. Сэлэнгэ аймгийн сумыг сайн мэдэхгүй, ямар ч байсан Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаагаа мэдэж байсан. Тухайн ургамлыг Н.БатЭрдэнэ, Б.Н******* нар түүсэн. Тэр хоёрыг ургамал түүсэн талаар ч мэдээгүй бие засаж байгаа юм болов уу л гэж бодсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,
8.Гэрч Ж.Н*******-гийн 2020 оны 01-р сарын 20-ны өдөр өгсөн: ...Манай хүү миний гуравдах хүү бөгөөд дээрээ хоёр эгчтэй доороо 1 дүүтэй байгаа юм. Зан төлөвийн хувьд төлөв даруухан, хэлний бэлтгэл, фитнест яваад их л завгүй байсан. Сэлэнгэ явсан талаар нь ч мэдээгүй. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/,
9.Гэрч Б.Ц-гийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 01-р сарын 17-ны өдөр цаг өнгөрч байхад Н******* руу утсаар залгахад “хоолоо идэж байна, удахгүй гарж цанын бааз орж гулгана” гэж байсан. 2020 3 оны 01-р сарын 18-ны орой цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймагт Цагдаагийн газарт байгаа талаараа хэлсэн. Айлын том хүүхэд бөгөөд 2 дүүтэй юм. аав, ээж хоёр дүүгийн хамтаар амьдардаг. Түүний аав, ээж хоёр нь хоёулаа сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Юм ярьж чаддаггүй. Зан төлөвийн хувьд Н******* нь цайлган, хүнд их итгэмтгий, ажилсаг хүү байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,
10.Гэрч Б.О-гийн 2020 оны дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сэлэнгэ аймаг мансууруулах төрлийн ургамал тархац өндөртэй аймагт ордог. сумын хэмжээнд мансууруулах үйлчилгээ бүхий хогийн олсны ургамал элбэг ургадаг. Хогийн олс нь айлын хашаа болон төмс, хүнсний ногооны талбай, замын хажуугаар ихэвчлэн ургадаг. Хогийн олсны ургамлын олон улсын нэршлийг каннабис гэдэг. Хогийн олсны ургамлыг түүж бэлтгэхийг улсын хэмжээнд хориглодог. Тухайн ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл олгох үндэслэл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,
11.Гэрч О.М-гийн 2020 оны -р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай Сэлэнгэ аймгийн газар тариалан эрхэлдэг нутаг дэвсгэрүүдэд хогийн олс нэртэй Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал ургадаг. Сэлэнгэ аймгийн суманд ургадаг тэр тусмаа сумын төв зам дагуу болон орчимд, Хужаа шаамар орчимд -р тоочиг орчимд хогийн олс мансууруулагч намуу, тарьмал олс нэртэй 3 төрлийн ургамал ургаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн -р ху/,
12.******* Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01-р сарын -ны өдрийн 686 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1,2,3,4,Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ “Б.Н*******” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 45-47-р ху/,
.******* Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01-р сарын -ны өдрийн 685 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1,2,3,4,Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ “Н.Б*******н” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 51-53-р ху/,
.******* Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01-р сарын -ны өдрийн 684 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1,2,3,4,Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ “Э.М” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 57-59-р ху/,
15.******* Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01-р сарын -ны өдрийн 683 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1, Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ 2,3,4,7, Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн нэр, тогтоц ба тархац, бэлтгэх арга, хүний биед хэрхэн нөлөөлөх зэрэг нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй. 5.6.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocanngbinkl/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 63-65-р ху/,
.Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Эрдэнэцогтын 2020 оны -р сарын 09-ний өдрийн №18-04-0/08 тоот дүгнэлтэнд: 4 1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь хатаж хугарсан иш, навч, цэцэг, үр зэрэг зүйлс байх бөгөөд мэдрэхүйн үзүүлэлтээр шууд таньж тодорхойлох боломжгүй бөгөөд шинжээчийн мэдлэгээс хэтэрч байна. Иймд энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагад /лабораторид/ хандаж тодорхойлуулах нь зүйтэй. 2. Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь хатаж хугарсан иш, навч, цэцэг, үр зэрэг зүйлс байна. 3.Энэ хэрэв олсны ургамал болох Каннабис бол тетра-гидра-каннабинол буюу ТНС гэдэг идэвхит молекул байдаг бөгөөд дангаар нь шатааж татах, боловсруулж нягтаршсан хэлбэрийг нь /шавар буюу гашиш/ татах, ТНС-г шингэн болгож хоолондоо хольд идэх гэх мэт олон аргаар хэрэглэдэг. Нөлөө нь тайвшрах, бухимдал санаа зоволт алга болох, чангалсан булчин суларч амрах, эргэн тойрны мэдрэхүй хурц болох, хоол идэх дуршил нэмэгдэх, цаг хугацаа удааширсан мэт санагдах, ам хатах залхуу хүрэх, бодлуудын хурд нэмэгдэх гэх зэргээр илэрдэг. Хэтрүүлж хэрэглэвэл хүн архи тамхинаас үхэх аюултай байдаг бол авснөөс үхэх боломжтой талаар энэ төрлийн лавлахад дурьдсан байна. 4.Каннабис нь ******* Улсын Засгийн газрын 20 оны 08-р сарын 27-ны өдрийн 196 дугаар тогтоолын “Шинжилгээ” судалгааны зорилгоор ашиглах, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын жагсаалт”-ын А хэсгийн 7-д каннабинол, каннабинолциклогексен-1-ил-5 фентил нэрээр тэмдэглэгдсэн байна. , 5 Каннабисийн төрлийн ургамал нь ихэвчлэн тариалангийн талбайн зах, замын хажуу гэх газруудаар ургасан байдаг. 6.Тухайн ургамал нь ургамлын ямар жагсаалтад хамаарах эсэх, Сэлэнгэ аймгийн , , , ,, сумдын нутгаар тодорхой газруудад тархалттай. 7.Дээрх ургамлыг мэргэжлийн байгууллага, лаборторид хандаж нарийвчлан тодорхойлуулах шаардлагатай. ...гэх дүгнэлт, /хх-ийн 77-79-р ху/, 17.******* Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04-р сарын 02-ны өдрийн 1938 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1,2, Шинжилгээнд ирүүлсэн тухайн шинжилгээнд хүргүүлсэн ургамал нь ямар төрөл зүйлийн ямар нэртэй ургамал болох?, ургамал иш, үр, үндэс, эрхтний аль болох гэсэн асуултууд нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй байна. /Ботаникийн хүрээлэнд хандана уу/ ******* Улсын Дархан Сэлэнгэ, Орхон аймгуудын нутгаар ихэвчлэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannobingl/ агуулсан ургамал ургадаг. 3,4,Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлтийн 000 дугаартай хэрэгт хураан авсан ургамлын дээж 30 грамм гэж хаягласан бор шаргал өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannobingl/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannobingl/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. ... гэх дүгнэлт, /хх-ийн 84-86-р ху/, .Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн -р ху/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 05- р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-20-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн , -р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх 5 тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн , 50, 56, 62, 74-75-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 82-83-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 45-47, 51-53, 57-59, 63-65, 78, 84-86-р ху/, шүүгдэгч Б.Н*******ад шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 49, 68, 80, 88-р ху/, шүүгдэгч Н.БатЭрдэнэд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 55, 69, 80, 87-р ху/, Э.Мд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 61, 67, 89-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 101- 1,1-109-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 115, 1, 151-р ху/, Н.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 1-р ху/, Б.Н*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 0-р ху/, Э.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 7-р ху/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 1-р ху/, Шүүгдэгч Н.БатЭрдэнэд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 155-р ху/, Шүүгдэгч Б.Н*******ад хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /ххийн 156-р ху/, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 158-159, 0-1-р ху/, яллах дүгнэлт, /хх-ийн 2-5-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.Н*******, Н.Б******* нар нь Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс 2020 оны 01-р сарын 18-ны өдөр 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан “дельта 9 тетрагидроконнабинол” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан түүхий эд болох ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Н*******, Н.Б******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Н*******, Н.Б******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н*******, Н.Б******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.3-д зааснаар 3.3.согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байхыг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын саналыг харгалзан шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Н*******, Н.Б******* нарт анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н*******, Н.Б******* нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан 10 грамм ургамлыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Б*******гийн Н*******, ******* овогт Н*******гийн Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б*******гийн Н*******, шүүгдэгч ******* овогт Н*******гийн Б******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус тус 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б*******гийн Н*******, шүүгдэгч ******* овогт Н*******гийн Б******* нарыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож , тогтоосон арга хэмжээг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ******* овогт Б*******гийн Н*******, шүүгдэгч ******* овогт Н*******гийн Б******* мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 10 грамм ургамлыг устгуулахаар Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* овогт Б*******гийн Н*******, ******* овогт Н*******гийн Б******* нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүгдэгч ******* овогт Б*******гийн Н*******, ******* овогт Н*******гийн Б******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН