| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0104/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/117 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/117
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч В.Батдэлгэр
Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д*******-ийн А*******-т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн ******* суманд ******* оны *******-р сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг ******* сум -р баг, хэсэг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт Д*******-ийн А******* РД:********
Шүүгдэгч Д.А******* нь Сэлэнгэ аймгийн сумын “Соёмбо толгой” гэх газарт иргэн О.Т-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж 2 шүдний булгарал, уруулд шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Д.А******* нь 2020 оны 05-р сарын *******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2020 оны 02-р сарын 20-ны өдөр найз Т над руу залгаж “хамт явмаар байна” гэж яриад, орой нь 22 цагийн үед байсан санагдаж байна. ******* сумаас найз нар болох Ц Т бид нар сум руу явах гэж байхад Т найз нь “чамайг хүлээж байхдаа пиво уусан, найздаа юм аваад өгчих” гэж ярихаар нь өөрөө мөнгө гаргаж пиво авсан. суманд очсоны дараа Т сургуульд хамт сурдаг доод курсийн дүүтэйгээ уулзаж сумын “Солдат толгой” гэдэг газарт очиж эндээс авч очсон пиво бүгд хувааж ууцгааж байхад Т дүү гэх зүс таних Т нь Цтай машин дотор маргалдаад эхэлсэн. Тэгээд тэд машинаас бууж хоорондоо зодолдох юм болж барьцалдаж ноцолдож байхад Т хажуугийн машинаас бууж ирээд тэр хоёрыг салгаж би машинаас буухад Т Тийг өмөөрч Цтай маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь Төд “чамаас болж манай найз нар хоорондоо маргалдлаа” гэж хэлээд түүнийг хөлөөрөө хавираад газар унагасан юм. Тэгсэн Т Тийг аваад юу ч ярилгүй ийн залуугийн машинд суугаад яваад өгсөн. Тэгээд Ц, Б бид нар явах гэж байхад Т, Т хоёр буцаж ирэхдээ 3 машинтай барагцаагаар 10 гаран залуучууд дагуулж ирээд тэгээд бид нарыг явуулахгүй хоорондоо маргалдаж байхад Т цаана зогсож байгаа харагдсан. Тэгээд би Т, Т хоёр бид нарыг зодуулах гэж залуучууд авч ирсэн юм байна гэж бодсон. Тэгээд нөгөө залуустай маргалдаж байгаад больцгоож Т, Т нар бид нар дээр ирсэн залуусын машинд суугаад тэндээс явцгаасан юм. Тэгээд Ц, Б бид 3 Сэлэнгэ аймгийн төв рүү буцаж явж байхад сумын “Петровис” шатахуун түгээгүүр хажуугийн зам дээр Т ганцаараа машинд гар өргөөд зогсож байхаар нь Тыг авч Сэлэнгэ рүү буцах замдаа Тод уурлаж “чи суманд хүн авч ирчихээд бид нарыг зодуулж байгаа юм уу” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад Тын цээж рүү нэг удаа шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд миний гарыг бариад авахаар нь би толгой духны хэсгээрээ түүний нүүр ам руу нэг удаа мөргөсөн. Тэгсэн Т над руу “миний шүдийг унагачихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дараа нь эвлэрч Сэлэнгийн төвд ирж Т “дахин архи ууя” гэж ярихаар нь би “одоо архи дарс уугаад яах вэ, маргааш найз нь унагасан шүдийг чинь хийж өгье” гэж хэлээд Тыг гэрт нь хүргэлгүй хамт явсан Бн гэрт хонуулсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/,
2.Шүүгдэгч Д.А*******-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Хохирогч Т бид хоёр Сэлэнгэ аймгийн сумын “солдат” толгойд гарч таарамжгүй харилцаанаас болж маргалдсан. Тэгээд би Тыг нэг цохисон чинь гар бариад авахаар нь толгойгоороо мөргөсөн юм. Тэгсэн чинь үүдэн 2 шүд нь хөдөлсөн. Маргааш нь би өглөө 9 цагаас Тыг авч явж шүдийг нь эмчилж өгсөн. ...гэх мэдүүлэг.
3.Хохирогч О.Тын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд би М-гийн машинд сууж явж тэндээс сумын төв рүү явж байхад “Соёмбо” толгой дээр үлдсэн А*******, Ц нар Бн машинтай араас ирж зогсож намайг “машинд суучих явъя” гэж хэлэхээр нь би Бн машинд суухад А******* надад “чи яагаад түрүүлээд хаяад явчихваа” гэж хэлээд эхлээд миний нүүр үүдэн шүд рүү гараараа -5 удаа цохиж толгой духаараа мөн -5 удаа мөргөж дахин “Соёмбо” толгой руу очиж намайг машинаас буулгаж байгаад газар унагааж байгаад хөлөөрөө толгой руу өшиглөхөөр нь би А*******т “одоо болио” гэж хэлэхэд А******* намайг буцаж Бн машинд суулгаад Сэлэнгэ рүү ирсэн. ...Одоо миний үүдэн хоёр шүд унаж хиймэл шүд хийлгэсэн. ...Надад гомдол гээд байх зүйл байхгүй. А******* миний үүдэн хоёр шүдийг хийлгээд өгчихвөл нэхэмжлэх зүйл гээд байх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 07- 08-р ху/, ,
.Гэрч Ө.Тийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Би асуудал болдог өдрийн маргааш нь буюу 2020 оны 02-р сарын *******-ний өдөр Т ах руу өөрөө залгаж намайг явсны дараа болсон зүйлийн талаар асуухад “А******* намайг зодож миний үүдэн 2 шүдийг унагасан, тэгээд надаас уучлалт гуйсан, шүдний эмчилгээг хийлгэж өгнө” гэх мэтийн зүйл ярьж мэдсэн юм. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 09-10/,
5.Гэрч Б.Б-н 2020 оны 03-р сарын *******-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд бид гурав сумаас явах гээд төв замын хажуугийн “Петровис” шатахуун түгээх станцын хажуугаар өнгөрч явахад Т ганцаараа зам дээр зогсож байхаар нь би зогсож Тыг авч буцаад “Соёмбо” толгой руу явах замд машины арын суудал дээр хамт сууж явсан А*******, Т нар хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад А******* нь Тын нүүр ам руу нь толгойгоороо мөргөсөн. Тэгсэн Т 3 А*******т хандаж “миний шүд уначихлаа шүү дээ” гэж хэлж байсан. ...Аймгийн төв руу ирж байх замд А*******, Т нар унасан шүдээ янзлуулах талаар хоорондоо ярьж байгаад А*******, Тод “найз нь удахгүй, ирэх 3-р сард мөнгөтэй болохоороо шүдийг янзлуулж өгнө” гэх мэтийн юм яриад байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-*******-р ху/,
6.Гэрч Х.Ц-ын 2020оны 03-р сарын *******-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Т ганцаараа зогсож байхаар нь Б зогсож машиндаа суулгаж тэгээд бид буцаж “Соёмбо” толгой руу явах замд А*******, Т нар машины арын суудал дээр хамт зэрэгцээд суусан хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдоод байсан. Тэгсэн Т А******* нар машины арын суудал дээр хамт зэрэгцээд суусан хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдоод байсан. Тэгсэн Т, А*******т хандаж “чи миний шүдийг унагаачихлаа шүү дээ” гэж ярьж байсан. Тэгээд анх очоод зогсож байсан газартаа очиж машинаас Т, А******* бууж хоорондоо юм ярьж эвлэрч машинд сууцгааж бид бүгдээрээ хамт аймгийн төвд ирсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-1-р ху/,
7.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03-р сарын 25-ны өдрийн 106 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.О.Т-ын биед 2 шүдний булгарал, уруулд шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. .Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. ...гэх дүгнэлт, /хх-ийн *******-22-р ху/, 8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 19-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн *******-22-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 23-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн *******-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 27-30-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 37-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 38-р ху/,хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 50-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 52-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Д.А******* нь Сэлэнгэ аймгийн сумын “Солдат толгой” гэх газарт иргэн О.Ттой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж 2 шүдний булгарал, уруулд шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.А*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.А*******т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг хохирогчид сайн дураараа 150.000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч нь цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, бид хоёр сайн дураар эвлэрсэн гэдгээ бичгээр илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж үзэж прокурортой тохиролцсон ялын хэмжээнд 500 /таван зуу/ нэгжээр торгож шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.А*******ын гэмт үйлдлийн хохирогч О.Тын биед хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Хохирогч О.Т нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхив. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн , 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Д*******ийн А*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Д*******ийн А*******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан Д.А*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.А*******т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.А******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6.Хохирогч О.Т энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нь нээлттэй орхисугай.
7.Шүүгдэгч Д.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл 5 шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН