| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0107/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/122 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/122
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч В.Батдэлгэр
Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Дамдинпүрэв-ийн А*******-д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд ******* оны *******-р сарын *******-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг ******* сум 5-р баг, 3-р хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт Дамдинпүрэвийн А*******. РД:******
Шүүгдэгч Д.А******* нь 2020 оны 05-р сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх дэлгүүрийн гадна иргэн Б.У-тай маргалдан эрх чөлөөнд нь халдаж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Д.А******* нь 2020 оны 05-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2020 оны 05-р сарын 12-ны шөнө 01:00 цагийн үед ******* сумын 5-р баг “” дэлгүүрийн ард талын гудамжны эхэнд төрсөн дүү Б-той зогсож байхад хажууд нэг машин ирээд зогссон. Тэгээд зүс таних У гэх хүн цонхоо онгойлгоод хараад байхаар нь “би яасан ахын дүү” гэж хэлтэл миний өөдөөс хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би “машинаасаа буугаад ир” гэж хэлээд бууж ирэхээр нь бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад би Уын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж, цээж хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,
2.Шүүгдэгч Д.А*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тухайн өдөр би нэг үеэлтэйгээ бас найзтайгаа хамт төрсөн өдөр тэмдэглэсэн юм. Тэгээд уух юм дууссан тул дэлгүүр орох гээд явж байх үед Б.У, дүүтэйгээ явж байгаад таарсан. Тэгээд би “сайн уу?” гэхэд өөдөөс хэгжүүрхээд байсан болохоор нь дуудаж, гаргаж ирээд 1 цохиж, 2 удаа өшиглөсөн юм. Тэгээд дүү нь цагдаад хэлсэн байсан. ...гэх мэдүүлэг. 3.Хохирогч Б.У-ын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2020 оны 05-р сарын 11-ний өдөр найз Н-тай уулзаад хамт байж байгаад бид хоёр 22:00 цагийн үед найзы гэрт Батбаяр гээд ахтай нь 0.5 литрийн архи 2-лаа хувааж уусан. Тэгээд ууж дуусаад найз Н-аар гэртээ хүргүүлсэн. Гэр лүүгээ ороод төрсөн дүү О-ыг “машин бариад төв рүү хүргээд өг” гээд бид хоёр гараад явсан. Тэгээд “” дэлгүүр өнгөрөөд явж байтал зам дээр хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод хартал нэг нь намайг “яасан ахын дүү” гэж асуусан. Тэгэхээр нь би “яасан” гэж асуухад “буугаад ир” гэж хэлэхээр нь буугаад очтол А, Б хоёр байсан. Тэгээд би Атай хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл А******* миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж, цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 03-04-р ху/,
4.Гэрч Б.О-ын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2020 оны 05-р сарын 11-ний өдөр гэртээ байж байтал манай төрсөн ах Б.У гаднаас архи уусан орж ирсэн. Тэгээд намайг “төв рүү манай найз охин руу хүргээд өгчих” гэж хэлэхээр нь өи өөрийн машинтай, ахыг хүргэж өгөх гээд гарсан. Тэгээд бид хоёрыг 5-р багт байрлах “” дэлгүүрийн ойролцоо явж байтал зам дээр хоёр хүн зогсож байсан. Тэгээд би цонхоо онгойлгоод “холдоорой” гэж хэлтэл, Б нэг хүнтэй зогсож байсан. Тэгээд тэр хүн манай ахыг “яасан ахын дүү, ир” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай ах У “А ах Бек дүү байна” гээд машинаас буусан. Тэгээд манай ах А гэдэг ах этр хоёр хэрүүл маргаан хийж байгаад заамдалцаад, тэгээд цохилцсон. Тухайн үед яг хэн нь хэнийгээ хэдэн удаа яаж цохисныг мэдээгүй шууд очоод салгаад машиндаа суулгатал, манай ах Уын зүүн нүд хавдаж эхэлж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 07-р ху/,
5.Гэрч Б.Б-ын 2020 оны 05-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би төрсөн ахы эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...гэх мэдүүлэг, /ххийн 07-р ху/,
6.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05-р сарын 13-ны өдрийн 145 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Б.Уын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Б.Уын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 13-14-р ху/,
7.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05-р сарын 13-ны өдрийн 144 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Д.А*******гийн биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Д.А*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 16-17-р ху/,
8.Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн *******, 15-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 13-14, 16-17-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 18-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 19-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 22-23-р ху/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 25-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 66-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 67-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 68-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 69-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Д.А******* нь согтуугаар 2020 оны 05-р сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх дэлгүүрийн гадна иргэн Б.Утай маргалдан эрх чөлөөнд нь халдаж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.А*******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.А*******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох санал ирүүлснийг хүлээн авч Прокурорын саналын хүрээнд шийдвэрлэлээ. Шүүгдэгч Д.А*******гийн гэмт үйлдлийн хохирогч Б.Уын биед хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт Дамдинпүрэвийн А*******г мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Дамдинпүрэвийн А*******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.А*******д мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч Д.А******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Д.А*******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН