| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0048/Э/ |
| Дугаар | 2020/IШЦТ/63 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2020/IШЦТ/63
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү
Нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чын Бд холбогдох 2031000200045 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1978 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум *-р баг *- р хэсэг ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан Уул айман дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06-р сарын 15-ны өдрийн 118 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Дархан Уул айман дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03-р сарын 15-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153,2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сар 5 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Чын Б /РД:******** /
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 01-р сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах тусгай хамгаалалттай газар болох “Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын “Тэмээн хүзүү” гэх газраас 2.02м3 хэрэглээний хуурай /нарс, улиангар/ модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж **** СЭА улсын дугаартай Бонго маркийн автомашинаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Ч.Б нь мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 02 дугаар сарын 13-нд яллагдагчаар өгсөн: ...2020 оны 01-р сарын 08-ны өглөө 09 цагийн орчим гэрийн галын түлээгүй байсан болохоор том хүү Аын эзэмшлийн нэр дээр байдаг **** СЭА улсын дугаартай “Бонго Ж-2” маркийн ачааны машин нь хашаанд байсан болохоор хүүд хэлэлгүйгээр машиныг нь асаагаад урагшаа галын түлээнд ганцаараа явсан юм. Би галын түлээнд явахдаа ямар нэгэн мод тээвэрлэх эрхийн бичиг авалгүйгээр дур мэдэж уул руу явсан. Ямар нэртэй газраас мод бэлтгэсэн талаар мэдэхгүй байна. Ямартай ч нойтон босоо мод хөрөөдөөгүй, зөвхөн газар унасан байсан модноос түүж 1м 50 см урттай нарс болон униангар мод бэлтгэж, тээвэрлэж яваад байгаль орчины улсын байцаагч нарт баригдсан юм. Миний жолоодож явсан **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай том хүүгийн нэр дээр байдаг юм. Миний хувьд дээрх тээврийн хэрэгслийг жолоодох эрх байхгүй. 2020 оны 01-р сарын 08-ны өдөр “Тужийн нарс” гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн харин шинжээчийн дүгнэлтээр “Тэмээн хүзүү” гэх газраас мод бэлтгэж тээвэрлэсэн байсныг тогтоосон юм. Миний бэлтгэж тээвэрлэсэн гэх мод нь 124 ширхэг, нарийн хуурай, нарс болон униангар мод байсан. Би нойтон мод хөрөөдөөгүй. ...Би улсад учруулсан экологи эдийн засгийн 2 үнэлгээтэй танилцсан. Миний хувьд 2020 оны 02-р сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын татварын торгуулийн төрийн сангийн 100131200952 гэсэн дансанд нийтдээ 654.480төгрөгийн хохирол бүрэн хийж дуусгасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 82-84- р ху/, 2.Шүүгдэгч Ч.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2020 оны 01-р сарын 08-ны өдөр гэртээ түлэх модгүй болчхоод, тухайн өдрийн өглөө 9-10 цагийн үед ой руу орж, өдөр нь мод хийгээд орой нь буцаж явахдаа ойн ангийнхантай таарсан. Тухайн үед нойтон мод хийгээгүй, дандаа унасан хуурай мод бэлдсэн байсан. Моднуудаа 1.5 метрээр тайрч бэлдсэн. Аймагт ирээд машинаа модтой нь журамлуулсан. Манай гэр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг, би модыг гэрээсээ урагшаа тужийн нарснаас бэлдсэн. Би Сэлэнгэ аймгийн уугуул иргэн. Тужийн нарс гэх газрыг тусгай хамгаалалтай газар гэдгийг мэднэ. Тухайн Тужийн нарснаас мод бэлтгэж болохгүйг мэднэ. Тухайн үедээ модгүй болсон тул ойрхноос бэлдье гэж бодсон боловч ойрхон газар таарахгүй байсаар байгаад “Тэмээн хүзүү” гэх газарт очсон. Би уг нь ойрхон унасан болон хожуул бэлдэх гэж явсан. Хулгайн сэдэлтэй мод бэлтгэх санаа байгаагүй. Тухайн үед зөвшөөрөл авах гэсэн боловч гоожин өгч эхлээгүй байсан. Унаж явсан машин манай том хүүгийн нэр дээр байдаг. Би машиныг нь хүүдээ хэлээгүй авч явсан. Хохирол, төлбөрөө хүнээс мөнгө зээлж, мөн манай эхнэр цалингийн зээл авч төлсөн. Манайх 4 хүүхэдтэй бага нь 7 настай, том нь 20 настай оюутан. Тухайн үед бэлтгэсэн моднууд дандаа нарийн, хуурай, нарс төрлийн, доогуураа ялзарсан хоёр мод унагасан, бусад мод нь дандаа унасан мод байсан. Тухайн үед модгүй болчхоод модонд явсан. Манайх хашааны банзаа түлж байсан. Би өөрөө буруу зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна. Би очсон газраа төрийн тусгай хамгаалалттай газар гэдгийг мэдээгүй, тод зам дагаж явсаар байгаад тэр газар очсон. ...гэв 3.Хохирогч М.Гын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ...2020 оны 01-р сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 41/1-179 дугаартай албан бичигт дурдсан асуудлаар иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцуулах талаар дурдсан байсан тул 2020 оны 01-р сарын 24-ний өдөр манай засаг дарга М.Баярбаатар нь намайг томилсон байсан, үүнтэй холбоотой хохирогчийн мэдүүлэг авч байгаа гэж ойлгож байна. Иргэн Ч.Бгийн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн асуудлыг мэдэхгүй байна. Уг хэрэгт холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцаж байгаад гомдол санал, нэхэмжлэх зүйлийн талаар дахин мэдүүлнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р ху/, 4.Иргэний нэхэмжлэгч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: ...Би **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 онд Мандал сумын иргэнээс 2.000.000 сая төгрөгөөр худалдан авч байсан. Дээрх машин нь миний нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан болохоор энэ талаар мэдэхгүй байна. Манай төрсөн эцэг хууль бусаар надаас зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэж модонд явсан байсныг би сүүлд мэдсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан миний машиныг 600.000 төгрөгөөр үнэлсэн байсан. би шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Миний хувьд өөрийнхөө машиныг нэхэмжлэх саналтай байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/, 5.Гэрч М.Хийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 24- ний өдөр өгсөн: ...2020 оны 01-р сарын 08-ны өдөр тусгай хамгаалалттай газарт хяналт шалгалтаар явж байхад дээрх хүн нь мод тээвэрлэж яваад надад баригдсан. Зөрчлийн хэрэг нээж шалгаж байсан болохоор таньдаг. Ч.Б нь нарс модны төрлийн 1.50см урттай хуурай модын машин дээрээ ачаад тээвэрлэж явсан юм. Ч.Бг шалгахад машиндаа ганцаараа явж байсан. Би. Ч.Бг хаанаас мод бэлтгэсэн болохыг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/, 6.Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ...2020 оны 01-р сарын 08-ны өглөөний 11-12 цагийн орчим улсын байцаагч П.Даваа-Очир, М.Хишигтийн хамт тужийн нарсанд хяналт шалгалт явуулж байхад орой 20:00 цагийн орчимд **** СЭА улсын дугаартай “Бонго Ж-2” маркийн машин 1.50см урттай мод тээвэрлэж явсан юм. Ингээд зогсоож шалгахад ямар нэг мод бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичиг байхгүй. Жолооч нь Ч.Б нь ганцаараа явж байсан. Иргэн Ч.Бгийн тээвэрлэж явсан мод нь 1.50см хуурай нарс мөн хуурай хус 3 мод байсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48-р ху/, 7.Гэрч Д.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...Манай гэрийн ахуй амьдрал хөдөлмөр халамжаас баталсан амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас доогуурт багтсан болохыг тодорхойлсон. Нөхөр Б нь архи болон тамхи гэх муу зуршилгүй. Эхнэр болон үр хүүхдүүддээ халамжтай, орон гэрийн ажилд сайн, хүн их тусалж дэмжиж явдаг. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, урьд өмнө нь модны хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Их сайн нөхөр байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-р ху/, 8.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №18-04-015/03 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Ч.Бгийн бэлтгэсэн мод нь нарс төрлийн 1.5457м3 улиангар төрлийн 0.4767м3 124 ширхэг буюу 2.02м3 хэрэглээний бөөрөнхий хуурай мод байна. Ч.Бгийн мод бэлтгэсэн газар нь Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт хамаарч байх бөгөөд БОАЖСайдын 2009 оны 12-р сарын 11-ний өдрийн 394-р тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээгээр 1м3 бүх төрлийн хэрэглээний хуурай модны үнэлгээг 60000 төгрөг байхаар тогтоосон байдаг бөгөөд иргэн Ч.Бгийн бэлтгэсэн 2.02м3 хэрэглээний хуурай мод бөөрөнхий модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.02м3 х 60000 х 1.8 = 218.160 төгрөг болж байна. 2.Монгол Улсын Ойн тухай хуулийн 42-р зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээ нь 218.160 х 3 = 654.480 төгрөг болно. 3.Иргэн Ч.Бгийн Мод бэлтгэсэн газрын солбицолын кординат цэг нь N500 04.099 Е 1060 25.441 байх бөгөөд энэ газар нь Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт хамаарч байна. Иймд тусгай хамгаалалттай газар нутаг тул ойн нөөцийн төлбөрийн нэгдүгээр мужид хамаарна. 4. Бэлтгэсэн моднуудын шинж байдлаас хаана хэзээ бэлтгэснийг тогтоох боломжгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 59-60-р ху/, 9.Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 02-р сарын 05-ны өдрийн №ТХҮ/518-011 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1,37-28 СЭА улсын дугаартай 1996 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2007 онд Монгол Улсад орж ирсэн “Kia Bongo” маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 02 сарын байдлаар 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгний үнэтэй болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 66-68-р ху/, 10.Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн №ТХҮ/518-019 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: -Гар хөрөө 1 ширхэг 10000 төгрөг хуучны модон хөрөө -Сүх жижиг 1 ширхэг 5000 төгрөг хуучин муу. -нийт 15000 төгрөг гэх дүгнэлт, /ххийн 74-75-р ху/, 11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, Эргүүл хяналт шалгалтын хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07-12-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-18-р ху/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 19-20-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 51-54-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 58, 65, 73-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 59-60, 66-68, 74-76-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 63, 71, 78-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 62, 69, 77-р ху/, иргэний нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 70-р ху/, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, /хх-ийн 61-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 95-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд, /хх-ийн 91-94, 97-104, 118-122-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 126-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 125-р ху/, мөн хууль 4 сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 01-р сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах тусгай хамгаалалттай газар болох “Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын “Тэмээн хүзүү” гэх газраас 2.02м3 хэрэглээний хуурай /нарс, улиангар/ модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж **** СЭА улсын дугаартай Бонго маркийн автомашинаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, хохирол төлсөн тухай баримт зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Бгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Ч.Бгийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 654.480 төгрөгний хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Ч.Б нь Монгол Улсын ойн тухай хуулийн 42-р зүйлд хууль бусаар мод бэлтгэж ойн санд учруулсан бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байх тул /218.160 х 3 = 654.480/ төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байгаа ба уг хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Ч.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг ялтан Ч.Бд үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан Ч.Бд анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Ч.Бгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 600.000 /зургаан зуух мянган төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 37-28 СЭА улсын дугаартай 1996 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2007 онд Монгол Улсад орж ирсэн “Kia Bongo” маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч Б.Аад олгохоор шийдвэрлэлээ. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Чын Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг ялтан Ч.Бд үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан Ч.Бд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн Ч.Бгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 600.000 /зургаан зуух мянган/ төгрөгийг гаргуулан мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Тужийн нарсны хашаанд байгаа 1.5 см урттай, 18 см голчтой, 124 ширхэг хэрэглээний нарс мод зэргийг улсын орлого болгож, 37-28 СЭА улсын дугаартай 1996 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2007 онд Монгол Улсад орж ирсэн “Kia Bongo” маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч Б.Аад олгосугай.
6.Эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөрөө, сүхийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН