| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 118/2025/0001/З |
| Дугаар | 221/МА2026/0331 |
| Огноо | 2026-05-19 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2026/0331
Д.Ш нарын 10 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Ш, Н.П, Д.Т, Х.Б, Г.Ж, М.М, Д.Х, Ш.М, Д.М, Ц.Д
Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга, тус аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гуравдагч этгээд: Б.О
Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн "Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дүгээр тогтоолын Б.Оад холбогдох хэсгийг, "Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэг батлах тухай" 02, "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай" 03, "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” 04 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын Б.Бид холбогдох хэсгийг, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын хуралдааны дэг батлах тухай” 06 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Б.Оыг Тэс сумын Засаг даргаар томилох тухай" Б/92 дугаар захирамжийг, Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "ИТХ-ын дарга Б.Бийг ажлаас чөлөөлж, ИТХ-ын даргаар С.Гыг томилох тухай" 13 дугаар тогтоолын С.Год холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах " тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 118/ШШ2026/0003 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, Ц.Д
Хариуцагчийн төлөөлөгч С.Г
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 118/2025/0001/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Д.Ш, Н.П, Д.Т, Х.Б, Г.Ж, М.М, Д.Х, Ш.М, Д.М, Ц.Д нар нь Завхан аймгийн Засаг дарга, тус аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан " Завхан аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн "Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дүгээр тогтоолын Б.Оад холбогдох хэсгийг, "Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэг батлах тухай" 02, "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай" 03, "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” 04 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын Б.Бид холбогдох хэсгийг, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын хуралдааны дэг батлах тухай” 06 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Б.Оыг Тэс сумын Засаг даргаар томилох тухай" Б/92 дугаар захирамжийг, Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "ИТХ-ын дарга Б.Бийг ажлаас чөлөөлж, ИТХ-ын даргаар С.Гыг томилох тухай" 13 дугаар тогтоолын С.Год холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах"-аар маргасан.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 118/ШШ2026/0003 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ш нарын нэр бүхий 10 хүний тус шүүхэд гаргасан "Завхан аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн анхдугаар хуралдааны "ИТХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай” 02, "ИТХ-ын байнгын хуралдааны дэг батлах тухай” 06 дугаартай тогтоолуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.7, 46.8, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол, 04 дүгээр тогтоолын Б.Бид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 05 дугаар тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолын С.Год холбогдох хэсгийг, Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Тэс сумын Засаг даргаар Б.Оыг томилох тухай" Б/92 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын Б.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Уг шийдвэрийн 3 дах заалтаар Завхан аймгийн Тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоолын Б.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Монгол улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40.1.2 дахь заалт нь өөр шатны иргэдийн төлөөлөгчөөр ажиллахыг хориглосон заалт бөгөөд Б.Оын тухайд өөр шатны буюу аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хэдий ч Тэс сумын иргэдийн сонголтоор сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр давхар сонгогдсон. Энэ нь сонгуулийн тухай хуулиараа ч боломжтой, зөвшөөрөгдсөн асуудал юм.
Б.Оын тухайд аль аль шатны төлөөлөгчөөр сонгогдсоныг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсны дараа Монгол улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40.1.2-т заасны дагуу аль нэгээс нь татгалзах үүрэг үүснэ.
Гэтэл анхан шатны шүүх Б.Оын аль нэг хурлын төлөөлөгчөөс татгалзах үүрэг бий болгосон Завхан аймгийн Тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөр сонгогдсонд тооцогдсон 2024.12.06-ны өдрийн 01 дугаартай тогтоолоос түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Монгол улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хориглолтыг хэрэгжүүлэх боломжгүй болгож байна.
Өөрөөр хэлбэл эрх үүсэж байж үүрэг үүснэ гэх зарчим хэрэгжих боломжгүй болно гэсэн үг юм.
Иймд “Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 118/ШШ2026/0003 дугаартай шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Д.Ш, Н.П, Д.Т, Х.Б, Г.Ж, М.М, Д.Х, Ш.М, Д.М, Ц.Д нар нь Завхан аймгийн Засаг дарга, тус аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан " Завхан аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн "Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дүгээр тогтоолын Б.Оад холбогдох хэсгийг, "Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэг батлах тухай" 02, "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай" 03, "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” 04 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын Б.Бид холбогдох хэсгийг, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын хуралдааны дэг батлах тухай” 06 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Б.Оыг Тэс сумын Засаг даргаар томилох тухай" Б/92 дугаар захирамжийг, Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "ИТХ-ын дарга Б.Бийг ажлаас чөлөөлж, ИТХ-ын даргаар С.Гыг томилох тухай" 13 дугаар тогтоолын С.Год холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах"-аар маргасан.
3. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 118/ШШ2026/0003 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ш нарын нэр бүхий 10 хүний тус шүүхэд гаргасан "Завхан аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн анхдугаар хуралдааны "ИТХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай” 02, "ИТХ-ын байнгын хуралдааны дэг батлах тухай” 06 дугаартай тогтоолуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.7, 46.8, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол, 04 дүгээр тогтоолын Б.Бид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 05 дугаар тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолын С.Год холбогдох хэсгийг, Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Тэс сумын Засаг даргаар Б.Оыг томилох тухай" Б/92 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын Б.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. Маргааны үйл баримтын талаар:
4.1 Гуравдагч этгээд болох Б.О нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд давхар нэр дэвшиж, сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон.
4.2 Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсний дотор Б.О хамаарч "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" 01 дугаартай тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болсон.
Б.О нь ийнхүү аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноо хүлээн зөвшөөрсөн, татгалзаагүй, улмаар 8 удаагийн хуралдаанд оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4.3 Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ба гуравдагч этгээд Б.Оыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр давхар бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлэх ёсгүй гэж нэхэмжлэгч нар маргаж, хуралдааныг завсарлуулъя гээд орхин явсан.
4.4 Гэтэл Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын төлөөлөгч нар олонхоороо буюу 11 төлөөлөгч хуралдаж 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолоор 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсний дотор гуравдагч этгээд Б.О хамаарч байна.
5. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно.” гэж заасан.
Үүнээс үзвэл Б.Оын Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх 2024 оны 10 дугаар сарын 21-ний "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" 01 дугаартай тогтоол батлагдсанаар эхэлсэн байна.
6. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:” гээд 40.1.2-т “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх.” гэж заасан.
Гуравдагч этгээд Б.Оын Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн байхад 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолоор түүнийг тус аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгож байгаа нь хуулийн дээрх хориглосон зохицуулалтыг зөрчиж байна.
7. Тодруулбал, Хуулийн энэхүү хориглосон зохицуулалт нь өөр шатны иргэдийн Хурлын төлөөлөгч байхыг хориглож байхад гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Бын зүгээс “... аль аль шатны төлөөлөгчөөр сонгогдсоныг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсны дараа Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.12-т заасны дагуу аль нэгээс нь татгалзах үүрэг үүснэ.” гэж гомдож буй нь хуульд нийцэхгүй байна.
8. Иймээс анхан шатны шүүх “ ... гуравдагч этгээд нь өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхыг хориглосон байхад үүнийг зөрчиж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр давхар ажиллаж, асуудал хэлэлцэхэд таслах эрхтэй оролцож, төлөөлөгчийн санал гаргах эрхийг эдэлж байгаа нь нэхэмжлэгч нарын дээрх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
9. Мөн талууд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн өөр бусад заалтын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 118/ШШ2026/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Бын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР