Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 111/ШШ2018/0026

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймгийн Засаг дарга, аймгийн Орон нутгийн өмчийн газар, ******* сумын Засаг дарга нарт холбогдох Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоол, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр баталсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-г тус тус хүчингүй болгох, мөн Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК-иар Баянхонгор аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , ******* сумын Засаг дарга , гэрч , , нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ХХК нь Баянхонгор аймгийн ******* сумын тендерийн үнэлгээний хорооны сонголтоор 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г урт хугацааны турш байгуулан, өөрийн хөрөнгөөр /халаалтын/ уурын зуух барьж байгуулсан. Уг гэрээг урт хугацаанд байгуулсан бөгөөд гэрээний 2-р зүйлийн 2.3-т Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн инженерийн хийцтэй шугам сүлжээг хөрөнгө оруулагч талд үнэ төлбөргүй ашиглуулна гэж заасан. Үүний дагуу Баянхонгор аймгийн ******* сумын албан байгууллага, айл өрхүүдийг 4 дэх жилдээ дулаанаар ханган ажиллаж байна.

Гэтэл ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сулжээг менежментээр хувьчлах гэрээ гэгчийг Орон нутгийн өмчийн газрын дарга , ******* сумын Засаг дарга , ХХК-ийн захирал нар байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг дарга баталсан тухай баримтыг бидэнд 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн. Манай компанид 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалтаар хувьчлах зар гарсан тухайгаа уралдаант шалгаруулалтанд оролцох материал хүлээн авах хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө утсаар мэдэгдсэн. Үүний дараа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дахин Төсөл сонгон шалгаруулах замаар удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах зар гаргасан тухай мэдсэн. ******* ******* ХХК-ийн хувьд уг үйл ажиллагааг хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байсан тул аль алинд нь оролцоогүй юм. Ингээд бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, сураг чимээ тасарсан. Манай компани 2018 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэглэгчийг дулаанаар хангах гэрээг сунгах тухай саналаа хэрэглэгч албан байгууллага, айл өрхүүдэд хүргүүлээд явж байтал хэрэглэгч байгууллагууд дулааны шугам хувьчлан авсан ХХК-тай дулаанаар хангуулах гэрээ байгуулсан гэж бидэнд мэдэгдсэн.

2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр манай компани Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01/01 тоот албан мэдэгдлийг хүлээн авсан. Уг мэдэгдэлд сумын инженерийн хийцтэй шугам сүлжээ нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу өмчийн газрын шийдвэр гарч хувьчлагдсан тул 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээг 2018 оны 1 дүээр сарын 05-ны өдрөөс эхлэн цуцалсан тухай дурьдсан байсан. Уг гэрээг цуцлах талаар гэрээний нэг тал болсон бидний саналыг огт аваагүй, огт мэдэгдэлгүй, сонсох ажиллагаа хийлгүйгээр дан ганц нэг талын санаачлагаар гэрээг цуцалсанд гомдолтой байна. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэн ажиллаж ирсэн төдийгүй инженерийн хийцтэй шугамтай холбоотой засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ******* дүгээр тогтоол гарснаас шалтгаалан дулаан хэрэглэгч нар аймгийн Эрчим хүчний зөвлөлөөс эрчим хүч үйлдвэрлэх, дулаанаар хангах тусгай зөвшөөрөл авч үүрэг хүлээсэн, дулаан үйлдвэрлэгч манай байгууллагатай биш, харин дулааны эх үүсвэргүй шугамтай ХХК-тай дулаан хэрэглэгчийн гэрээг байгуулснаар дулаанаар хангуулах боломжгүй болоод байна. Манай компани 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өөрийн зардлаар тус сумын албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар ханган ажиллаж байгаа бөгөөд цаашид өөрийн зардлаар тус сумын албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар хангах боломжгүй байдалд хүрч байна. Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэж заасан байтал Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* сумын халаалтын болон инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах тухай ******* дугаар тогтоол гаргасан нь илт хууль бус шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл, дээрх хуульд зааснаар дулаан дамжуулах шугам нь төрийн өмчлөлд байхаар хуульчилсан байхад хууль зөрчин төрийн өмчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ******* дугаар тогтоол гарган хувьчилсан нь хууль бус юм.

Түүнчлэн ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-ний 1.1 дэх хэсэгт "... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр тогтоолын дагуу зарласан уурын зуухыг хувьчлах уралдаант шалгаруулалтанд ХХК нь ялсан болно..., 1.2 дахь хэсэгт ... Уурын зуухыг хувьчлан авах тухай энэхүү менежментээр хувьчлах гэрээ... гэх мэтээр ******* ХХК-ийн хувийн хөрөнгөөр барьж байгуулсан өмчийг хувьчилсан байдлаар харагдаж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* дүгээр тогтоол гарган ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчилж, ямар ч дулааны эх үүсвэргүй шугамтай ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны гэрээ байгуулснаар дулаан үйлдвэрлэгч ******* ХХК болон дулаан хэрэглэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр баталсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-г хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* сумын Засаг даргатай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж ойлгож байна. Учир нь уг гэрээг цуцласан тухай ямар нэгэн баримт байхгүй. Хэрэгт авагдсан баримт болох ******* сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01/01 дугаар албан бичиг болон ******* сумын Засаг даргын тус шүүхэд ирүүлсэн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хариу тайлбарт ...Нэгэнт тухайн өмч хувьчлагдаад менежментийн гэрээгээр өөр хүнд хариуцлага нь очсон учир байгуулсан гэрээ автоматаар хучингүй болж байна. Нөгөө талаар шугам сүлжээ хувьчлагдаж, эрх мэдлийн асуудал байхгүй болсон учир гэрээг цуцлах тухай албан бичгээр мэдэгдсэн болно... гэж бичсэн зэргээс үзэхэд Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээг хуульд заасан журмын дагуу цуцласан тухай тушаал, шийдвэр өнөөдрийг хүртэл байхгүй юм. Харин ******* сумын Засаг дарга нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г автоматаар хүчингүй болсон гэж тайлбарлаж байгаа учраас Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байна.

Иймд Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК-иар Баянхонгор аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад даалгаж өгнө үү.гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянхонгор аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар, ******* сумын Засаг дарга нарт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр баталсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээг хүчингүй болгуулах, мөн 2014оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ -г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК-иар Баянхонгор аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыгхариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухий ******* дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Учир нь, маргаан бүхийн захиргааны акт болох Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг хариуцагч байгууллагаас гаргахдаа тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа нэхэмжлэгч ******* ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлдзаасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй байна.

Мөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* дүгээр тогтоолыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь хэсэгт зааснаар хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа, мөн тухайн хуульд заасан ямар баримт материал, тооцоо, судалгаа, лавлагааг үндэслэж шийдвэр гаргасан нь тодорхойгүй байгаа.

Иймд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, бусад шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Маргаан бүхийн захиргааны акт болох Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг хариуцагч байгууллагаас гаргахдаа тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа нэхэмжлэгч ******* ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий ******* дугаар тогтоолыг гаргахын өмнө нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийгээгүй, уг тогтоолыг хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгч ******* ХХК-д хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дугаар тогтоолыг өөрийн хүсэлтээр 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч байгууллагаас албан ёсоор хүлээн авсан юм. Энэхүү Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолын улмаас Баянхонгор аймгийн ******* сумын айл өрх, албан байгууллагыг дулаанаар ханган ажиллаж байсан нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа 2018 оны 2 сард бүрэн зогссон юм. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй инженерийн хийцтэй дулааны шугамыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувьчилсан нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, 2. Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй: 3/ орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө гэсний дагуу ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн дулааны шугамыг
өмчлөгч байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй дулааны шугамыг хувьчлах шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал хувьчиллыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно: 2/ тодорхой объектыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зохих шийдвэргүй хувьчилсан; 3/дуудлага худалдааны болон уралдаант шалгаруулалтын журам зөрчсөн; 6/ хувьчлан авагчид нь хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон гэж заасныг хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчиж ******* дугаар тогтоол гаргасан.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* тоот тогтоолыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасныг зөрчсөн тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь хэсэгт зааснаар хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Мөн түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас ******* тоот тогтоолыг гаргахдаа тухайн хуульд заасан ямар баримт материал, тооцоо, судалгаа, лавлагааг үндэслэж шийдвэр гаргасан нь тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлээгүй тогтоолыг үндэслэжямар ч баримт материал, тооцоо, судалгаа, лавлагааг гаргаж ирүүлээгүй байхад ******* дугаар тогтоол гаргаж байгаа нь хууль бус юм.

Маргаан бүхий тогтоол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг зөрчсөн тухайд: Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1. Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн 6 дугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэсний дагуу маргаан бүхий ******* дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт Хувьчлалыг тухайн хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүйгээр төсөл сонгон шалгаруулах аргаар зохион байгуулж... гэж тодорхой заасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа 38 дугаар зүйлд зааснаар Дуудлага худалдаа, 46 дугаар зүйлд зааснаар Уралдаант шалгаруулалт буюу төсөл сонгон шалгаруулах журмаар хувьчлахаар хуульчилсан бөгөөд 46.2. Эд хөрөнгийг дараахь нөхцөлд уралдаант шалгаруулалтаар хувьчилна: 1/ хөрөнгө оруулж үндсэн ажил, үйлчилгээний зориулалтыг өөрчлөхгүйгээр технологийг шинэчлэх замаар хувьчлагдах хуулийн этгээдийн үйла жиллагааны үр ашгийг нь дээшлүүлэх; 2/хувьчлагдах хуулийнэтгээдийн үйл ажиллагааны нь үндсэн чиглэлийг нийгэм, бүс нутгийн болон хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлж өөрчлөн байгуулах гэж заасан. Өөрөөр хэлбэл хуульд хуулийн этгээдийн хувьд хувьчлах асуудал зохицуулсан байхад дулааны шугамыг хувьчилсан нь хувьчлал хууль бус гэж үзэх үндэслэл болно.

Маргаан бүхий тогтоол Төрийн болон орон өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.6-д заасныг зөрчсөн тухайд: Хариуцагч Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/64 тоот хариу тайлбарт ...Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанд ХХК өргөдлөө ирүүлсэн өөр өрсөлдөгч компани ирээгүй... гэсэн бөгөөд энэ нь хувьчлан авагч ХХК-д хуульд зааснаас илүү хөнгөлөлт давуу эрх олгосон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тухайн төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд хоёрбуюу түүнээс дээш этгээд оролцсоноор хүчинтэй болохоор байхад дан ганц ХХК оролцуулж сонгон шалгаруулсан нь үндэслэлгүй юм.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэж заасан. ******* сумын халаалтын шугам нь дээрхи хуульд заасан төрийн өмчлөлд байх шугам байтал түүнийг хувьчилсан нь хууль бус юм.

******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ -ний 1.1 " аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тогтоолын дагуу зарласан уурын зуухыг хувьчлах уралдаант шалгаруулалтанд ХХК нь ялсан болно..., 1.2-т Уурын зуухыг хувьчлан авах тухай энэхүү менежментээр хувьчлах гэрээ... гэх мэтээр ******* ХХК-ийн хувийн хөрөнгөөр барьж байгуулсан өмчийг хувьчилсан мэтээр харагдаж байсан. Үүнийг хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1а/52 тоот албан бичигт гэрээнд шугам сүлжээг уурын зуух гэж бичиж техникийн алдаа гаргасан байна хэмээн тайлбарлаад ******* дүгээр тогтоолыг хуулбарлан ирүүлсэн юм. Гэтэл гуравдагч этгээдээс тус гэрээг шүүхэд гарган өгөхдөө дээрхи үг өгүүлбэрүүдийг засаж дахин гэрээ байгуулсан байсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Уралдаант шалгаруулалтаар төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг хувьчлах тухай зар, мэдээллийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэхүү ажиллагаа явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлнэ гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл төсөл сонгон шалгаруулах замаар удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах зарыг 2017.09.18-ны өдөр нийтэд мэдээлж төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2017.10.26-ны өдөр байхаар заасан нь хуульд заасан хугацааг баримтлаагүй гэж үзнэ.

******* ХХК нь Баянхонгор аймгийн ******* сумын тендерийн үнэлгээний хорооны сонголтоор 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г урт хугацааны турш байгуулан, өөрийн хөрөнгөөр уурын зуух барьж байгуулсан. Уг гэрээний 1.1-т... нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн хоорондын урт хугацааны хамтын харилцан үйл ажиллагааг хангахад энэхүү гэрээний ач холбогдол оршино, 2.3-т Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн инженерийн хийцтэй шугам сүлжээг хөрөнгө оруулагч талд үнэ төлбөргүй ашиглуулна гэж тохиролцсон. ******* сумын хувьд нэгдсэн халаалтын зуух байхгүй байсан тул нутгийнхүний хувьд төрж өссөн нутаг орноо хөгжүүлье, ард иргэдээ дулаан тавтай өвөлжүүлье гэсэн бодол сэтгэлээр хандаж хамтын ажиллагааг эхлүүлсэн.

******* ХХК-ийн зүгээс үйл ажиллагааг явуулж эхэлсэн цагаас эхлэн уг гэрээг чанд сахин биелүүлж ирсэн бөгөөд дулааны шугамын засвар ажлыг хариуцсан ажилтан ажиллуулах, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцаж, шугам сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг ханган ажиллаж байсан.

Мөн ******* сум дахь Цагдаагийн хэсэг, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК /холбооны газар/ зэрэг байгууллагуудаас дулааны төлбөр авдаггүй юм.

Гэтэл ямар нэгэн доголдолгүй хэвийн ажиллаж байсан нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд төрийн байгууллага албан тушаалтнууд хууль бусаар халдаж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байхад ******* сумын Засаг даргын Тамгын газар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувьчлах санал хүргүүлснээр ******* дүгээр тогтоол гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* сумын Засаг даргатай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна гэж ойлгож байгаа. Учир нь уг гэрээ цуцалсан тухай ямар нэг баримт байхгүй юм. Хэрэгт авагдсан ******* сумын Засаг даргын 2018.01.05-ны өдрийн 01/01 дугаар албан бичиг болон ******* сумын Засаг даргын тус шүүхэд ирүүлсэн 2018.02.13-ны өдрийн хариу тайлбарт ... нэгэнт тухайн өмч хувьчлагдаад менежментийн гэрээгээр өөр хүнд хариуцлага нь очсон учир байгуулсан гэрээ автоматаар хүчингүй болж байна. Нөгөө талаар шугам сүлжээ хувьчлагдаж эрх мэдлийн асуудал байхгүй болсон учир гэрээг цуцлах тухай албан бичгээр мэдэгдсэн болно... гэж бичсэн зэргээс үзэхэд уг гэрээг цуцалсан тухай тушаал шийдвэр өнөөдрийг хүртэл байхгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад буюу уг гэрээний хугацаа дуусгавар болсон талаар талууд дүгнээгүй, хүчингүй болоогүй байхад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. Нэгэнт гэрээг цуцлаагүй тул нэхэмжлэгч ******* ******* ХХК үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байгаа тул 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК-иар Баянхонгор аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юм.

Иймд хариуцагч нар нь Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2.... шударга ёс,... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сард болсон ******* сумын иргэдийн төлөөлөгчийн хуралд оролцоогүй. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн хариуг бид хэргээс хуулбарлан авч танилцсан. 2014 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн гэрээг цуцлах талаар нэг тал нь хүлээн зөвшөөрөхгүй бол хууль шүүхийн байгууллагаар шийдүүлэх нь зүйтэй гэж бодож байсан. Засвар үйлчилгээний тал дээр гэрчээр мэдүүлэг өгөх ыг шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний сургалтанд хамруулаад тушаал гаргаад хариуцан ажиллуулж байсан. Тухайн шугам сүлжээ нь чанар муутай хийгдсэн байдалтай байсан зун бороо орохоор шугам нь усаар дүүрдэг байсан. Бид усын шавхаад цоорсон газрын нөхөөд тухай бүрдээ арга хэмжээ аваад явж байсан гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд гаргасан тайлбартаа:Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлж, төлөвшүүлэн аймаг, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх ард иргэдийнхээ төлөөлөх эрхийг хангах зорилгоор аймаг, орон нутгийн хэмжээнд баримтлах бодлого чиглэл, хөтөлбөр төлөвлөгөөг батлан гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг эрх бүхий байгууллага юм. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байх бөгөөд Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах, орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн хурал,түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэхээр заасан.

Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-т Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө; гэж заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2014 онд ашиглалтад орсон, 196,5 сая төгрөгийн анхны өртөгтэй дулааны шугам сүлжээг хувьчлахаар ******* дүгээр тогтоолыг батлан гаргасан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 02-ны ээлжит хуралдааны ******* дүгээр тогтоол нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Уг тогтоолын дагуу аймгийн Орон нутгийн өмчийн газар шугам сүлжээг хувьчлах ажлыг хуулийн дагуу зохион байгуулсан. Төсөл сонгон шалгаруулалтад ХХК нь 94,5 оноогоор шалгарсан байна.

******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг /Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна/ зөрчсөн тул хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолыг хүчингүй болгуулах гомдол гаргажээ. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13-т дулаан дамжуулах сүлжээ гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг; гэж заасан бөгөөд дулаан дамжуулах сүлжээ нь Баянхонгор аймгийн төвд болон сумдад байхгүй болно. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 3.1.14.дулаан түгээх сүлжээ гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг; гэж заасан нь түгээх сүлжээ юм. Эх үүсвэрээс шууд хэрэглэгчийн шугамд дулаан түгээдэг. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтад нь ******* сумын шугам сүлжээ хамрагдахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-т Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах... гэж заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VI хуралдаанаар ******* сумын Засаг даргынТамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2014 онд ашиглалтад орсон, 196,5 сая төгрөгийн анхны өртөгтэйдулааны шугам сүлжээг хувьчлахаар ******* дүгээр тогтоолыг батлан гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн хүрээнд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2014 онд ашиглалтад орсон дулааны шугам сүлжээг хувьчлах талаархэлэлцсэн бөгөөд ХХК-ний захирал  нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, аав ******* нь тухайн хуралд оролцож сонссон байна.

ХХК-ийн захирал, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ын аав ******* нь ******* сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажилладаг ба дулааны төлбөр тооцоог хүүгийнхээ компани руу шилжүүлж, ашиг сонирхолын зөрчилтэй ажиллаж байсан.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан хэлбэрээр тус сумын Засаг дарга албан өрөөндөө  ХХК-ний захирал, ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ыг дуудаж, шугам сүлжээг хувьчлах талаар биечлэн уулзаж, сонсгосон байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2014 онд ашиглалтад орсон дулааны шугам сүлжээг хувьчлахдаа мэргэжлиин үнэлгээнии байгууллагын тогтоосон үнэлгээ, тооцоо, судалгааг үндэслэн шийдвэр гаргасан болно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны ******* дүгээр тогтоолын талаар 2017 оны 09 дүгээр сарын 11-ний 434 дүгээр албан бичгээр *******  ХХК-д албан ёсоор мэдэгдсэн. Мөн дээрх тогтоолын талаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн ,  нар э-мэйл болон утсаар хаягаар мэдэгдсэн байна.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан шаардлагуудыг ханган 2017 оны ******* дүгээр тогтоолыг баталсан тул хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.

Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болох дулааны шугам сүлжээ нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 2014 онд ашиглалтад орсон, тус хөрөнгийг 196.5 сая төгрөгийн анхны өртөгтэй дулааны шугам сүлжээний хувьчлах доод үнийг мэргэжлийн үнэлгээчин болон үнэлгээний компаниар зах зээлийн үнэнд нийцүүлэн бодитойгоор тогтоолгож 2017 оны 6 дугаар сард хувьчлах талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны ******* дүгээр тогтоол гарсан байна. Тогтоолын дагуу Орон нутгийн өмчийн газраас Төсөл сонгон шалгаруулах замаар удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах зарыг 9 дүгээр сарын 18-ны өдөр нийтэд нээлттэй зарласан байна. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө Авлигатай тэмцэх газраас чиглэл авахаар албан бичиг хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөөгүй. Аймгийн Засаг даргын хувьд хувьчлах шийдвэр гаргаагүй, сонгон шалгаруулах ажиллагаанд оролцоогүй харин ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээг баталснаар хариуцагчаар татсан гэж ойлгож байна. Монгол улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.2.1.Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан; мөн хуулийн 196 дугаар зүйлд: Гэрээ байгуулсанд тооцох 196.1.2. Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор хуульд заасан тул Засаг даргын гэрээг баталсан нь гэрээний тал биш, баталснаар ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй, хуульд заасан үйлдэл биш юм. Иймд Аймгийн Засаг даргыг хариуцагчаар татсан нь буруу юм. гэжээ.

Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газраас шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг даргын Тамгын газар нь үндсэн хөрөнгөндөө бүртгэлтэй шугам сүлжээгээ хувьчлуулах хүсэлтээ 2017 оны 1 дүгээр сарын 04-нд 1а/02 албан тоотоор ирүүлсэн. Уг ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлээд хурлын хуралдаанаас 2017 оны хувьчлах хөрөнгийн жагсаалтанд уг шугам сүлжээг оруулж, төсөл сонгон шалгаруулалтаар хувьчилж, хувьчлалаас орох орлогыг ******* сумын төсвийн ерөнхий орлогын дансанд төвлөрүүлэхээр тогтоол гаргасан. Тус шийдвэрийг хэрэгжүүлэхээр шугам сүлжээний үнэлгээг тогтоолгохоор мэргэжлийн үнэлгээний байгууллагад хандаж 349533,3 мянган төгрөгөөр үнэлгээ тогтоож ирүүлсэн. Нэгэнт шийдвэр гарсан, үнэлгээ тогтоолгосон учир төсөл сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлахад нэг л компани хувьчлалд оролцох хүсэлтээ ирүүлснээр бид хүсэлтийг хүлээн авч төсөл, үнийн санал ирүүлэх урилгаа хүргүүлсэн. Энэ бүгд хуулийн дагуу явагдсан. Төслөө хүлээж аваад үнэлгээ хийх шатандаа явж байхад тус ******* ХХК нь шаардлага гомдол маягийн тоотыг манай өмчийн газарт ирүүлсэн байсан. Хувьчлал шударга бус ашиг сонирхолтой маягийн тоот ирүүлсэн учир хэрхэн шийдвэрлэх, ашиг сонирхолтой эсэхээ шалгуулах гэж Авлигатай тэмцэх газарт хандаж хариу тоотыг авсаны дараа үнэлгээгээ хийж гэрээгээ байгуулсан. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанд ХХК өргөдлөө ирүүлсэн өөр өрсөлдөгч компани ирээгүй.

Тус суман дахь халаалтын уурын зуухыг хариуцаж байсан ******* ХХК-ийг сонгон шалгаруулалтад оролц, материалаа ирүүл гэж удаа дараа мэдэгдсэн боловч оролцоогүй. Үндсэн хөрөнгө бий болгоод түүнийгээ ямар ч үнэ төлбөргүйгээр, хугацаагүй ашиглуулна гэж байхгүй. ******* сумын Засаг даргын Тамгын газар нь нэг талаар шугам сүлжээ гэмтэж эвдэрхэд засах хөрөнгийн нөөц байгуулаагүй, нөгөө талаар шугам сүлжээгээ хувийн компанид 4 жил үнэ төлбөргүй ашиглуулж байсан учир, ******* сумаас ирүүлсэн хүсэлтийн дагуу өмчийн газар зохих байгууллагуудад хандаж шийдвэрийг нь гаргуулсан. Хөрөнгийг хувьчлах 3 төрлийн арга байдаг үүний нэг аргыг л сонгож хувьчилсан. Бид зар мэдээндээ шугам сүлжээгээ хувьчилна, уурын зуух хувь хүний хөрөнгө гэдэг талаар тодорхой тусгасан.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол хуулиар орон нутгийн өмчийн эзэн өмчлөгч нь эрхийнхээ дагуу хуралдааны тогтоол гаргасан. Харин бид хууль бусаар байгуулсан гэрээг цуцалж ******* ХХК-нд үнэ төлбөргүй ашиглуулж байсан шугам сүлжээнийхээ элэгдэл хорогдолын зардалыг нөхөн төлүүлэх ёстой гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор хувьчлах шийдвэр гарч уг тогтоолыг биелүүлж аймгийн өмчийн газар хувьчлал явуулж асуудлыг шийдвэрлэсэн. Хувьчлагдсантай холбогдох үйл ажиллагаанд нь хяналт тавих, менежментийн гэрээнд заасан нөхцлийг хангуулах орон нутагт эрсдэлгүй ажиллуулах, аваар осолгүй байлгах талаар үүрэг хүлээж гэрээнд гарын үсэг зурсан. ******* ХХК-ийн нэхэмжлэлд 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр, ******* сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01/01 тоот албан мэдэгдэлийг хүлээн авсан, уг мэдэгдэлд сумын инженерийн хийцтэй шугам сүлжээ нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу, өмчийн газрын шийдвэрээр хувьчлагдсан тул 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээг 2018 оны 1 дүгээр сарын 05-ны байдлаар цуцалсан тухай дурьдсан байна.

Нэгэнт тухайн өмч хувьчлагдаад менежментийн гэрээгээр өөр хүнд хариуцлага нь очсон учир байгуулсан гэрээ автоматаар хүчингүй болж байна, нөгөө талаар шугам сүлжээ хувьчлагдаж, эрх мэдлийн асуудал байхгүй болсон учир гэрээгээ цуцлах тухай албан бичгээр мэдэгдсэн болно. Нэхэмжлэлд ******* ******* ХХК уурын зуухыг хувьчлан авах менежментээр хувьчлах гэрээ гэх мэтээр ******* ******* ХХК-ийн хувийн хөрөнгөөр барьж байгуулсан өмчийг хувьчилсан байдлаар бичсэн байна. Хувийн хөрөнгөөр хувьчилсан юм байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэхдээ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр батласан инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээг тус тус хүчингүй болгуулах талаар нэхэмжилсэн байгаа нь сумын Засаг дарга миний эрх мэдлийн асуудал биш. гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дулаан үйлдвэрлэл, үйлчилгээний ХХК нь 2017 оны 7 сарын Өнөөгийн Баянхонгор сонингийн № 20(495) хэвлэлийн 3 дугаар нүүрэнд хэвлэгдсэн сонгон шалгаруулах замаар удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах зарын дагуу Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй инженерийн хийцтэй дулааны болон цэвэр усны шугам сүлжээг хувьчлах сонгон шалгаруулалтанд оролцохоор эхний товлосон хугацаа болох 2017 оны 7 сарын 18-нд материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл Орон нутгийн өмчийн газраас сонгон шалгаруулалтыг хойшлуулж нэг оролцогч материалаа ирүүлж буцаан авсан шалтгаанаар 2017 оны 9 сарын 19-ний өдөр дахин явуулахаар зарлаж манай байгууллага дахин материал төслөө өгсөн. Манай байгууллагын хургүүлсэн материал шаардлага хангаж комиссийн гишүүдийн 94,5% оноо авч шалгаруулсан тухай 2017 оны 12 сарын 26-ны өдрийн А/356 тоот албан тоотыг хүлээн авч заасан хугацаанд менежментийн гэрээг байгуулан аймгийн Засаг даргаар батлуулан худалдаж авах үнэ болох 350.000.000 /гурван зуун тавин сая / төгрөгөө ******* сумын төрийн сангийн дансанд бүрэн шилжүүлж шугам сүлжээг хүлээлцэх комисс томилогдон шугам сүлжээг хүлээлцсэн. Аймгийн Орон нутгийн өмчийн газар, ******* сумын ЗДТГ, ******* ******* ХХК, манай ХХК-ийн төлөөллүүд байлцаж 2018 оны 1 сарын 03-ны өдөр шугам сүлжээг хүлээн авсан.Шугам сүлжээг хүлээлцэж байх үед ******* ******* ХХК-ийг төлөөлж ******* сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, мөн ******* ******* ХХК-ийн нягтлан бодогчийн ажил хийдэг ******* оролцсон бөгөөд уг хүлээлцэх хурлын протоколд нягтлан бодогч ******* нь халаалтын үйл ажиллагааг ямарч асуудалгүй явуулж байх болно гэж амлаж байсан. ******* ******* ХХК нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч ******* сумын инженерийн хийцтэй дулааны болон цэвэр усны шугам сүлжээг хувьчлах болсон тухай 2 хоногийн өмнө мэдсэн гэдэг нь ор үндэслэлгүй зүйл юм.

Сонгон шалгаруулалт хэдэнд болохыг мэдсээр байж оролцоогүй гэдгээ шүүхэд гаргасан нэхэмжлэхдээ албан ёсоор бичсэн байна. Шугам сүлжээ хувьчлах зар тавигдсан үеэс эхлэн ******* ******* ХХК-ийн захирал ******* нь ******* сумын Засаг дарга т хувьчлах асуудлаа больчих чамд өөрт чинь мөнгө өгье гэж хэлсэн байгаа мөн манай ХХК-тай мөн уулзая Улаанбаатар хотоос автобусаар ирлээ гэж хэлээд Энх номуун зочид буудалд бууж ******* ресторанд дуудаж уулзаад энэ шугам сүлжээний шалгаруулалтанд оролцохоо больчих оронд нь Дөш толгойг ав гэж гуйж ирсэн. Мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* ******* ХХК-ийг 200 сая төгрөгөөр шугам сүлжээг худалдаж ав гэж санал хүртэл тавьж байсан юм байна лээ. ******* ******* ХХК-ийн хувьд 3 жил улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн шугам сүлжээг ямарч үнэ төлбөргүй ашиглаж үйл ажиллагаа явуулж ашиг олж байсан ба уурын зуух барьсан зардлаа хэд дахин нугалаад олсон байгаа. 2018 оны 2 сарын 01-ний өдрийн 17 цаг 50 минутын үед ******* сумын Тамгын газраас утасдаж ******* ******* ХХК халаалтаа зогсоох болсон тухай албан тоот ирсэн тухай мэдэгдсэн. Уг албан бичигт ...2018 оны 2 сарын 07-нд халаалтаа зогсооно, халаалт зогсоосонтой холбоотой гарсан аливаа хохирлыг хариуцахгүй... гэж бичсэн байсан. ******* сумын нийт ард иргэд албан багууллагын эрх ашиг хөндөгдөж хүйтний улиралд хамаг юм хөлдөх аюултай байсан ба манай байгууллага түргэн хугацаанд Баянхонгор аймгийн нийт 10 сумд тавигдаад байгаа Байгаль орчинд хор нөлөөгүй, сүүлийн үеийн шинэ технологоор хийгдсэн түлш утаа багатай, эко зуухыг 2018 оны 2 сарын 07-ны өдөр барьж ашиглалтанд оруулан галласан байгаа. ******* ******* ХХК-ийнхний хувьд 2017 оны 2 сарын 07-ны өдөр халаалтаа шууд зогсоогоод хамаг юмаа цоожлоод явцгаасан. 2014 оноос 2018 оны 2 сарын 07-ны өдрийг хүртэл 3-4 жил төрд ямар ч төлбөр түрээс төлөөгүй, хувьчлах тендерт оролцоогүй мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Аймгийн Орон нутгийн өмчийн газар болон үнэлгээний хороо зэргийг илт буруутгаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Улсын төсвийн зардалаар хийсэн шугам сүлжээг үнэгүй ашиглаж болохгүй гэдгийг илт ойлгомоор байна. ******* ******* ХХК нь сонгон шалгаруулалтанд оролцож ялсан эсвэл ялагдсан бол Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өргөдөл гомдол гаргах эрхтэй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 сарын 02-ны өдрийн тогтоол, Өнөөгийн Баянхонгор сонинд тавигдсан зарыг мэдсээр байж 2 хоногийн өмнө мэдсэн гэдэг нь худал зүйл юм. ******* сумын Засаг захиргаа 186 сая төгрөгийн төсөвт өртөгөөр 2014 онд хийгдсэн ажлаа дахин үнэлгээ хийлгэж 349 сая төгрөг болгон төрийн санд төлбөрийг оруулан шугам сүлжээг хойшид эвдрэл гэмтэл гарвал хариуцах эзэнтэй болгож төрийн нуруунаас нэг ч болов ачааг хөнгөвчлөх нь зүйд нийцэж байгаа гэдгийг шүүх хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө гэж ээ итгэж шударга үнэн хэрэгтэй байна. ******* ******* ХХК нь 2014 оны 10 сараас хойш сард дунджаар 30 сая төгрөгийн орлого олж 3-4 жилийн хугацаанд багадаа 750 сая төгрөгийг авч уурын зуух барьсан зардалаа 4-5 дахин нугалж олсон байна. 2018 оны 2 сарын 01-нд ******* сумын засаг даргад болон аж ахуйн нэгж байгууллагуудад ******* ******* ХХК нь дулаанаар хангахгүй болсон тухай албан бичгээр мэдэгдснийг нь манай байгууллагын зүгээс цаашид ажиллуулахгүй гэдэг хүсэлтээ өгч байна гэж ойлгож байгаа. Манай компанийн хувьд 2018 оны 1 сарын 03-ны өдөр төлбөрөө бүрэн төлж шугам сүлжээг шилжүүлэн авсан бөгөөд 2018 оны 2 сарын 07-ны өдрөөс эхлэн уурын зуухаа барьж ашиглалтанд оруулан ******* сумын ард иргэд албан байгууллагыг өмнөх байгууллагын халааж байсан градусаас 10 градусаар илүү халааж ******* сумын төвийг хэвийн дулаанаар ханган үйлчилж байна.

Иймд, Төрийн ажлыг зааж өөрсөддөө давуу тал гаргуулах, үнэ төлбөргүй ашиглах, дулааны шугамын засвар үйлчилгээг хариуцахгүй, иргэдийг халаалтанд холбох хүсэлт гаргахаар батлагдсан үнэ тариф мөрддөггүй, хэт өндөр үнэ хэлдэг, хуулийн дагуу шударга өрсөлдөхгүй байгаа, зах зээлийн нийгэмд зүгээр үнэгүй ашиглах зарчим байхгүй тул ******* ХХК-ийн гаргасан гомдолтой санал нийлэхгүй байна. ******* ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг үндэслэсэн нь гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Баянхонгор аймагт дулаан дамжуулах дэд станц, дахин хувиарлах төв байдаггүй болно. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлд /3.1.13, 3.1.14 заалтууд/ хуулийн нэр томъёог хэрхэн ойлгох талаар тодорхой тайлбарласан байна.

Захиргааны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаандаа гомдолоо гаргаагүй байна. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 сарын 04-ний өдрийн хуралдаан дээр хэлэлцэж тодорхой тайлбар мэдэгдлийг нийт төлөөлөгчид болон албан байгууллагын дарга эрхлэгч нарт мэдээлсэн. Мөн ******* сумын Засаг дарга ******* ******* ХХК-ийн захирал Ү.Бандийн төрсөн дүү *******ийн хүүхэд болох зуухыг хариуцан ажлуулдаг сумын иргэдийн хурлын ад биечлэн уулзаж саналыг тавьж байсан боловч огт хариу өгөөгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-иас тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр баталсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-г хүчингүй болгох тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах шаардлагаа Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгох гэж өөрчилж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК-иар Баянхонгор аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад даалгах гэж ихэсгэсэн.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарууд, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн энэхүү захиргааны хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах үндэслэлээр хянан шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* ХХК нь анх тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах гэсэн шаардлага гаргасан бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д ...захиргааны актыг илт хууль бус болох... ...ийг тогтоох... ...нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгох гэж өөрчилсөн тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тоолоход нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь: Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/42 дугаар албан тоотоор аймгийн Орон нутгийн өмчийн газарт хандаж, сумын инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах босго үнийг 310 000 000 төгрөгөөр тооцож хувьчлах жагсаалтад тусган батлуулах саналаа аргаж, мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар ******* сумын Засаг дарга болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу эзэмшиж байгаа дулааны шугам сүлжээг хувьчлах эсэх талаар хэлэлцсэн байна.

Улмаар Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоол гарч, тогтоолын хавсралтаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн 2014 онд ашиглалтанд орсон 196 500 000 төгрөгийн үнэ бүхий дулааны шугам сүлжээг хувьчлахаар баталжээ.

Энэхүү тогтоолын дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах талаарх зарыг Баянхонгор аймгийн Өнөөгийн Баянхонгор сонинд 2017 оны 7 сард, 9 сарын 18-нд тус тус тавьсан  байх ба ******* ХХК-д хандаж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 434 дүгээр албан тоотоор ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/2 дугаар тогтоолоор ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй дулааны шугам сүлжээг зориулалтыг нь өөрчлөхгүйгээр төсөл сонгон шалгаруулах замаар хувьчлахаар баталсан... ...танай компани төслөө бичиж, уралдаант сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байгааг үүгээр уламжилж байна... ...нэг удаа зарласан боловч нэг ч оролцогч ирээгүй тул хувьчлах хөрөнгийн доод үнийг 20 хувиар бууруулсан болно... гэж хариу хүргүүлж, мөн төсөл сонгон шалгаруулах тухай мэдээллийг ******* ХХК-ийн захирал *******йн цахим хаягаар 2017 оны 9 сарын 20-ны өдөр хүргүүлжээ.

Түүнчлэн ******* ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газарт хандаж, дулааны шугамын хувьчлалын бодлого, зарын мэдээлэлтэй холбогдуулж үзэл бодлоо, мөн энэ үйл ажиллагаанд оролцохгүй тухайгаа илэрхийлсэн байна.

******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг 350 000 000 төгрөгөөр үнэлсэн байх ба уг шугам сүлжээг хувьчлах ажиллагаанд ХХК оролцохоор бүртгүүлж , тус компани шалгарч гэрээ байгуулах болсныг тус компанид Аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/356 дугаар албан бичгээр мэдэгдэж, ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-г ХХК-тай 2018 оны 1 сарын 02-ны өдөр байгуулжээ.

Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал ******* Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоол гарч, үүний дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг 350 000 000 төгрөгөөр худалдах ажиллагаа 2 дахь удаагаа зохион байгуулагдсныг мэдсэн, мэдсэн боловч уг сонгон шалгаруулалтанд оролцохгүй гэдгээ бичгээр илэрхийлж байсан зэрэг нь уг маргаан бүхий захиргааны актыг мэдээгүй байна гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт гарч, уг актыг үндэслэн тус шугам сүлжээг хувьчлах сонгон шалгаруулалт зарлагдсаныг ******* ХХК-д мэдэгдсэн, харин тус компаниас 2017 оны 10 сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалтанд оролцохгүй тухайгаа хариу албан бичгээр Аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн байх ба тус компани нь ийнхүү мэдснээс хойш 30 хоногийн дотор маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандах байтал, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ, холбогдох баримтын хамт шүүхэд гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газар, ******* сумын Засаг дарга, ХХК-иудын хооронд байгуулж, Баянхонгор аймгийн Засаг дарга 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр баталсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-г хүчингүй болгохыг хүссэн шаардлагын хувьд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана. гэж заасны дагуу дээрх гэрээг ХХК-тай байгуулсныг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах талаарх сонгон шалгаруулалтын зарыг ******* ХХК-д мэдэгдсэн, тус компани мэдсэн боловч уг сонгон шалгаруулалтанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн, ийнхүү оролцоогүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т Захиалагч гомдлын агуулгыг бүх тендерт оролцогчид мэдэгдэж, холбогдох шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох тендерт оролцогчийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцохыг урина. гэж, 54.3-т Энэ хуулийн 54.2-т заасан оролцогч уг ажиллагаанд оролцоогүй тохиолдолд тухайн асуудлаар цаашид гомдол гаргах эрхгүй. гэж заасны дагуу тус сонгон шалгаруулалтын үр дүнгээс шалтгаалж ******* ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөх, цаашлаад гомдол гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

Тиймээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу ******* ХХК нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-г хүчингүй болгох нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Гурав. Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК-иар Баянхонгор аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга , ******* ХХК-ийн захирал ******* нар 2014 оны 8 сарын 01-ний өдөр Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ № гэрээг ямар нэгэн хугацаа заалгүйгээр байгуулж, уг гэрээнд ******* ХХК халаалтын уурын зуухыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулах, сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн шугам сүлжээг үнэгүй ашиглах талаар тусгасан бөгөөд тус компани уурын зуухыг барьж ашиглалтанд оруулж, улмаар ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, энэ компани нь уг шугам сүлжээг ашиглан халаалтын үйл ажиллагааг 2018 оны 2 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд явуулжээ.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны ******* дүгээр тогтоолын дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчилж, холбогдох гэрээг ХХК-тай байгуулсан бөгөөд ******* сумын Засаг даргын 2018 оны 1 сарын 05-ны өдрийн албан тоотоор ******* ХХК-д ...шугам сүлжээ нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу өмчийн газрын шийдвэр гарч хувьчлагдсан тул 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээг 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тасалбар болгон цуцлах шаардлагатай болсныг мэдэгдье гэж мэдэгдсэн, мөн ******* ХХК-иас хариу мэдэгдэлдээ ... сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г нэг талын санаачилгаар цуцалсан тухай 01/01 тоот албан бичгийг 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр манай байгууллага хүлээн авсан. Манай байгууллага 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өөрийн зардлаар тус сумын албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар ханган ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн зардлаар тус сумын албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар хангах боломжгүй байдалд хүрээд байна. Иймд 2018 оны 2 сарын 07-ны өдрөөс тус сумын албан байгууллага, айл өрхүүдийн дулааныг таслах болохыг мэдэгдье... гэсэн, мөн ******* сумын Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 01/08 дугаар албан бичгээр ХХК-д хандаж, ...******* ХХК нь дулаанаар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй тухайгаа албан ёсоор мэдэгдэж байгаа учир танай компани даруй арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангана уу... гэж мэдэгдэж, тус компани үйл ажиллагааг явуулж эхэлсэн зэргээс харахад ******* сумын Засаг дарга, ******* ХХК-ийн хооронд 2014 онд байгуулсан гэрээ үйлчлэлгүй болсон байна.

Нэхэмжлэлийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр баталсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-г хүчингүй болгох шаардлагын тухайд шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК-иар Баянхонгор аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай 6/04 дугаар тогтоолыг хүчингүй болгох, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр баталсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-г хүчингүй болгох шаардлагатай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, харин Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК-иар Баянхонгор аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА