| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0050/Э |
| Дугаар | 2020/IШЦТ/66 |
| Огноо | 2020-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2020/IШЦТ/66
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт Бын Бад холбогдох 1931004900054 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, * дүгээр баг, ** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, О овогт Бын Б /РД:**** /, Шүүгдэгч: Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын * дүгээр баг ** тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Отай маргалдаж, хэрүүл зодоон үүсгэн улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисны улмаас Г.О нь ширээний булан хэсэг рүү толгойн дагз хэсгээр мөргөн унаж толгойн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 02 дугаар сарын 22-нд яллагдагчаар өгсөн: ...О ах уусан архиндаа согтож хамт байсан Б рүү “муу мангар бацаан та 2 ер нь яагаад байгаа юм” гэх шалтгаанаар дайраад эхэлсэн. Тэгээд О ах Бийг гараараа цохих гэж байгаад түүний ард талд байсан 32 инчийн “Тисил” маркийн хар өнгөтэй хавтгай зурагтны дэлгэц рүү гараараа цохиж хагалчихаар нь би От “та зурагтны дэлгэц хагалчихлаа шүү дээ” гэж хэлтэл “за юун сүртэй юм. Ер нь чи юу гээд байгаа юм бэ?” гэж хэлээд миний баруун талын шанаа тус газарт хоёр удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо барьцалдаж ноцолдож байгаад О ахыг газар унагахад ширээний буланг толгойн ар хэсгээрээ мөргөж толгой нь хагарсан. Тэгээд дахин босож ирээд над руу дайрч бид хоёр барьцалдаж ноцолдож байхад Б О ахыг надаас салгаж холдуулсны дараа нь О ах дахин над руу дайрч байгаад өөрөө манай зуухны урд талын асгарсан байсан усан дээр халтирч зуухан дээр ар нуруугаараа унасан. Тэгээд босож ирээд Б бид хоёрыг “ална муу пиздануудыг” гээд дайраад ирэх үед би гэрээс гараад зугтсан. Араас Б гарч ирж гэрийн хаалгыг гаднаас нь дарж Оыг гаргахгүй гээд хэсэг хаалга дарж байгаад зугтаасан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-57-р ху/, 2 2.Шүүгдэгч Б.Бын шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Орой гэртээ байж байтал Б манайд ирсэн юм. Тэгээд О ахыг машин зарна гэж ярьж байсан болохоор гэрт нь очиж уулзсан. Уулзчихаад Б бид хоёр гараад явах гэж байхад О ах “хаачих гэж байгаа юм бэ? цуг явъя” гэж хэлээд бид 3 хамт явж Солдат толгойн дээр гарч 1 шил архи хувааж уусан. Тэгээд буцаж явтал манай Шоовко гээд найз “...танайд ирчихсэн байна” гэж ярихаар нь замаараа 1 шил архи аваад очсон юм. Найз маань бас 1 шил архитай байсан. Тэгээд 2 шил архиа уучхаад Шоовко яваад өгсөн юм. О ах Бийг эхнэртэйгээ хардаад байсан тул тэр 2 маргалдаад О ах Бийг цохих гэж байгаад Б бултаад манай зурагтыг хагалчихсан юм. Тэгээд би О ахыг “та зурагт хагалчихлаа” гэж маргалдахад О ах намайг “сүртэй юм” гээд цохихоор нь зөрүүлээд цохитол ширээний булан мөргөөд толгойгоо хагалчихсан юм. Тэгээд дахиад ноцолдож байхад Б орж ирж салгасан. Тэгээд би гэрээс гарч яваад замдаа эхнэрийнхээ дүүтэйгээ таарсан. ...гэх мэдүүлэг, 3.Хохирогч Г.Оын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 12 дугар сарын 02-ны өдөр би ээжийн гэрт байж байхад манай том эгчийн охидууд болох Ш, С нарын нөхрүүд болох Б, Б нар ирж хамт гаръя гэж ярихаар нь би зөвшөөрч гарсан. Тэгээд бид нар Солтад толгой руу Бий машинтай явсан. Бид 3 “Хараа” нэртэй архи машин дотор хувааж уугаад Бын гэрт очсон. Буцах замдаа Б дэлгүүрээс 0.75гр-ын архи авсан. Тэгээд Бын гэрт очиход манай хамаатны Отгонсувд нөхөр Шоовко нар байсан. Бид нар дэлгүүрээс авсан архи хувааж ууцгааж байхад Бээ бид 2 манай эгчийн талаар ярьж маргалдсан юм. Тэгээд маргаан нь зодоон болж Бээ эхлээд миний нурууны бөөрний хэсэгт хөлөөрөө өшиглөж, би түүнийг болиулах гээд ноцолдож байхад миний араас Б боож газар унаган дараа нь нүүр лүү өшиглөж тэр 2 намайг нийлж байгаад зодсон юм. Би Бтэй ноцолдож байхад намайг зуух руу авч шидэж би зуухан дээр баруун талын дал хэсгээрээ унаж түлэгдсэн байгаа. Мөн Бтай ноцолдож байгаад газар унахдаа толгойн ар дагз хэсгээрээ ширээний булан мөргөж унасан тэгээд бас толгой хагарсан. Би тухайн үед уусан архиндаа мөн тэр хоёрт зодуулсандаа ухаан алдсан. Тэгээд би ухаан орж сэртэл Аймгийн нэгдсэн эмнэлэгт байсан. Миний толгойн хуйханд няцарсан шархыг Б намайг гараараа нүүр лүү цохих үед би газар унахдаа тэдний гэрт байсан ширээний буланг толгойн ар дагз хэсгээрээ мөргөн унаж толгой хагарч 2 оёдол тавиулсан. Харин дал мөрөнд өнгөц түлэгдэл шарх, цус хуралтын зөөлөн эдийн няцрал гэмтлийг дахин Бтай ноцолдож байгаад хойшоо савж унахдаа тэдний гэрийн зуухан дээр унаж дар мөрөө түлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-16-р ху/, 4.Гэрч Э.Бий 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тэгээд Б, О ах бид нар Бын гэр лүү явах замдаа би дэлгүүрээс авсан архи, мөн Бын найз Шовкоогийн авч ирсэн архийг хувааж уугаад бараг дуусаж байхад О ах над руу намайг эхнэртэйгээ хардаж хэрүүл маргаан хийж эхэлсэн тэгээд О ах над руу “чи муу манай эхнэртэй явалдсан, манай дүүг нөхөр хүүхдээс нь салгаж амьдралаар нь тоглосон гэх зэргээр дайрч сууж байснаа босож миний нүүр лүү гараараа цохихоор нь би цохиулахгүй гэж хажуу тийшээ болтол миний ард байсан зурагтны нүүрийг гараараа цохиж хагалж эвдсэн. Тэгсэн Б “та яаж байгаа юм бэ? зурагтны нүүр хагалчихлаа шүү дээ” гэж хэлтэл “за юун сүртэй юм бэ” гээд тэр хоёр мөн маргалдаад эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад О, Бын нүүр баруун талын шанаа 3 тус газар нь гараараа цохиод авсан. Тэгсэн Б зөрүүлээд Оын нүүр мөн шанаа тус газарт нь гараараа мөн хоёр удаа цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаж ноцолдож байхдаа гэрийнхээ эд зүйлийг бусниулсан юм. Би тухайн үед О, Б нарыг салгаж холдуулах үед О намайг “...чи зайл хой бай” гээд хөлөөрөө миний хөл рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд хөлөөрөө түүний хөл рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд тэр хоёрыг арай хийж дундуур нь орж салгаж “О та цаашаа бай” гэж хэлээд гараараа цээж рүү нь түлхтэл О тухайн үед шалан дээр асгарсан байсан усан дээр гишгэж халтирч зуух руу ар талаараа унасан юм. Тэгээд босож ирээд Б бил хоёр руу “пиздаануудаа би түлэгдчихлээ” гээд орилоод мөн бид хоёрыг цохих гээд дайраад ирэхээр нь би Бад “гэрээс гарч бай хөгшөөн гэж хэлсэн” Б гэрээс гарч би түүний араас гэрээс нь гартал О мөн бидний араас дагаж гарах гээд байхаар нь хаалгыг нь дарж байгаад Быг хашааны хаалгаар гарах үед нь би араас нь гүйж очин бид хоёр хамт төв зам руу гарсан. Тэгээд бил хоёр хил дээр очоод 20-30 минут болж байхад сумын цагдаа нар ирж бид хоёрыг цагдаагийн хэсэг рүү аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р ху /, 5.Гэрч С.Шийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Оын нүүрний баруун тал нь битүү хавдартай байсан, толгойн ар дагзны хэсгээс цус гарсан байдалтай, баруун талын ар нуруу дар хэсэг нь түлэгдсэн байдалтай байсан. Гэрийнх нь шалан дээр цус байхаар нь Оыг тухайн үед сумын эмнэлэгт хүргэж өгсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р ху/, 6.Гэрч Ц.Дын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Эмээ таныг цагдаа дуудаж байна. О ах хүнд зодуулсан аймар болчихсон байна гэж яриад Сийн хамт Бын гэрт очиход манай сумын 3 цагдаа, сумын эмч нар ирчихсэн байсан. Бын гэрт бүтэн юм үлдээгүй, ширээ нь эвдэрсэн, зурагт нь хагарсан, гэрийнх нь хамаг юм ундуй сундуй болсон байдалтай О газар цээжээр нүцгэн ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгээд сумын эмч үзээд эмнэлэг рүү аваад явсан. ...Оын яг хэн зодсоныг мэдэхгүй, дараа нь О ярихдаа Б миний хоолойг боож хөлөөрөө өшиглөж байсан, тэгээд би цаашаа юу болсныг мэдэхгүй байна гэж ярьсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р ху/, 7.Гэрч С.Сийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед гэртээ иртэл гэрийн доторх эд хогшил бүгд эвдэрсэн, манай эгчийн 2 настай хүүхэд, манай 1 настай хүүхэд нар орны цаад буланд, наад нь О, Б нар нь хоорондоо заамдалцаад зогссон, Б тэр хоёрыг салгах гээд зууралдсан байдалтай зогсож байхаар нь хүүхдүүдээ орны бүтээлгэнд ороож аваад гэрээсээ гарч машиндаа сууж явсаар хил дээр очиж аниаг хүлээж аниатай таарч уулзаж гэр рүүгээ буцах замдаа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гэртээ буцаад очтол О ах согтуу ямар ч ухаангүй унтаж байсан. Сумын цагдаа нар ирж О ахыг сэрээж манай гэрээс авч сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р ху/, 8.Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 209 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Г.Оын биед толгой хуйханд няцарсан шарх, дал мөрөнд өнгөц түлэгдлийн шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг 4 түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 37-38-р ху/, 7. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 53-54-р ху/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11-р ху/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 30-31-р ху/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35-36-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 31-р ху/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 40-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 41-р ху/, шүүгдэгчид яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 55-57-р ху/, шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 61-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 62-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 71-р ху/, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-ийн 73-78-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 79-р ху/, шүүгдэгчийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 80-86-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 87-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 88-р ху/, хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 051 тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Отай маргалдаж, хэрүүл зодоон үүсгэн улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисны улмаас Г.О нь ширээний булан хэсэг рүү толгойн дагз хэсгээр мөргөн унаж толгойн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэм хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Бын гэмт үйлдлийн хохирогч Г.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон болно. Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Б.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал ирүүлсний дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.6 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Б.Бын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт Бын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Бын Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бад мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх 6 хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН