Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2020/IШЦТ/67

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Т.Нансалмаа

Өмгөөлөгч Г.Энхцэцэг

Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б******* А******* холбогдох ******* тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн ******* аймгийн ******* суманд ******* оны *******-р сарын *******-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ******* аймаг, сум 3-р баг, “” задгайд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт Б******* А /РД:ФД78**************11/, Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 5-р баг 04-р хэсэг тоотод согтуугаар иргэн С.Ц маргалдаж улмаар түүний нүүрний хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Б.А нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2020 оны 01-р сарын 22-ны өдөр манай найз С надруу утсаар яриад “маргааш танайд очиж мал харыг чинь нааш цааш болгож туслана” гэж ярьж байсан юм. Тэгээд би орой 20 цагийн орчим малаа хашчихаад найз С утасдаж ойр зуурын юм ярилцахад “намайг хүрээд ирээч” гэхээр нь би “ганц шил архи аваад очих уу?” гэхэд “за ямар ч байсан хүрээд ирэхгүй юу” гэхээр нь ******* сумын 5-р баг буюу гэрт нь яваад очсон чинь С гэрт нэг танихгүй хүн хамт байсан. Тэгээд бид хэсэг юм ярьж сууж байгаад С нэг шил 0.75 литрийн “” нэртэй архи байсан шиг санагдаж байна, задлаад бид гурав хувааж уугаад дуусгасан. Дараа нь С 2 литрийн савтай пиво гаргаж ирээд бас хувааж уугаад дуусаагүй байж байхдаа дахиад архи авч уух талаар яриад байж байхад Соёл-Эрдэнийг хүүхэд нь “одоо унт” гээд том өрөөрүүгээ аваад орсон. Тэднийд байсан танихгүй хүнтэй танилцахад С багын найз Ц гэж өөрийгөө танилцуулж байсан. Ц бид хоёр гал тогооны өрөөнд уусан архиндаа халамцаад зогсож байхад Ц гэнэтхэн агсарч “чамайг зодно, би бол чамайг дийлнэ” гэх мэтийн юм яриад байж байснаа, миний хүзүүний баруун талруу гараараа нэг удаа цохиод авахаар нь би боссон чинь Ц бас өөдөөс босоод ирэхээр нь цааш түлхсэн чинь газар 2 унасан. Тэгэхээр нь би дээр нт гарч сууж байгаад нүүрлүү нь 4-5 удаа цохисон. Тэгэхэд СоёлЭрдэнэ хойд өрөөнөөсөө гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхэд би Цын цээжрүү нэг өшиглөчихөөд тэр хоёртой юм ярилгүй шууд тэдний гэрээс гараад морио унаад гэрлүүгээ харьсан юм. Маргааш нь Цын шүд нь унаж, цагдаад дуудлага өгье цагдаа нар ирсэн талаар Сэс сонссон. Ц бид хоёр юунаас болж хэрүүл маргаан хийсэн талаар би ойлгоогүй, Ц л уусан архиндаа халамцаад зүгээр юм яриад сууж байснаа надад агсраад эхэлсэн. Тэгээд намайг цохиод авахаар нь гэнэтхэн миний уур хүрээд түлхэж унагаад дээр нь гарч байгаад нүүрлүү нь хэд хэдэн удаа цохисон юм. Тэгэхэд л шүд нь унасан юм шиг байна лээ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/, 2.Шүүгдэгч Б.Аын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тухайн өдөр С очиж архи уусан. Тэгээд байж байтал тэр хүн нь над руу агсарч хэрэлдсэн. Би архиныхаа халуунд л тийм үйлдэл гаргасан. Тэгээд Соёлоо бид хоёрыг салгаж, би гэрлүүгээ явсан. Зүгээр юм ярьж сууж байгаад л гэнэтхэн бие биеийнхээ үгийг мушгиж маргалдсан. Цогтоо эхлээд хүзүү рүү цохисон юм. Тэгэхээр нь уурлаад түлхэж унагаад гараараа 4-5 удаа цохисон. Соёлоо ирээд салгахад нь өшиглөсөн. Цохисон учраас гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчтой утсаар ярьсан. Тэгээд “хохирлыг нь барагдуулъя” гэж ярьсан. Гэтэл 2,500,000 төгрөг нэхэхэд нь үнэтэй байсан. Тэгээд дараа нь залгахад ажил дээр нь утас нь холбогдохгүй болж байсан. Би хүн зодсондоо харамсаж байна. ...гэв 3.Хохирогч С.Цогбаярын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хохирогчоор өгсөн: ...Намайг 2020 оны 01-р сарын 22-ны орой 22 цаг ******* минутын үед гэртээ байж байхад манай найз СоёлЭрдэнэ надьай утсаар ярих үед нь би Сд “миний утасны эрхийг сунгаад өгөөч” гэж хэлсэн чинь ““” дэлгүүр дээр хүрээд сунгаад өгье” гэхээр нь би хорооллын “” дэлгүүр дээр очиж Сэр утсаа сунгуулсан. Тэгэхэд С “манайд очиж гэдэс идье, би эндээс нэг шил авчихъя” гээд 0.75 литрийн “” билүү “” билүү нэрийг нь санахгүй байна, нэг шил архи авсан. Тэгээд бид хоёр тэдний гэр лүү явах замд С өврөөсөө 0.33 литрийн “” архи гаргаж ирээд бид хоёр гудамжинд явж байхдаа уучхаад, гэрт нь очоод гэдэс идээд байж байсан чинь нэг танихгүй залуу орж ирсэн. Тэгээд С найз бололтой тэд хоорондоо мэндлээд, бид сууцгааж нөгөө авсан ирсэн архиа уусан. Тэгээд тэр залуутай танилцахад өөрийгөө // А гэж танилцсан. Тэгээд архиа ууж дуусахаас өмнө, дэлгүүр хаахаас өмнө дахиж архи авъя гээд г морьтой нь дэлгүүр лүү явуулж 2 литрийн “” пиво авч ирүүлсэн юм. Тэгээд архи пиво ууж дуусаад С том өрөөрүүгээ орчихсон байсан. А бид хоёр гал тогооны өрөөнд сууж байхдаа, би “за, за харьцгаая, шөнө болчихлоо, айл амьтан амраг” гэж хэлсэн чинь А согтуурхан “Чи яасан олон үгтэй вэ?” гээд л хэрүүл өдөөд эхэлсэн. Тэгээд өөдөөс хараад сууж байгаад гэнэтхэн миний нүүр лүү цохисон. Тэгэхэд би сандалтайгаа хойшоо саваад унасан. Тэгэхэд дахиад миний цээж рүү 2, 3 удаа өшиглөсөн. Тэр үед С хүрч ирээд Аыг салгасан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд тэднийхээс гараад урд талд нь байдаг СоёлЭрдэнийн хамаатны ах Э очиж “танай дүүгийнд байж байгаад хүнд зодуулчихлаа” гэж хэлэх гэсэн хүн байхгүй байсан. Тэгэхээр нь буцаад хүргэн дүү Б очиж болсон явдлын талаар ярьж дүү маань цагдаа эмнэлэг дуудсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 05-06-р ху/, 4.Гэрч А.С 2020 оны 01-р сарын сарын 23-ны өдөр өгсөн: ...2019 оны 01-р сарын 22-ны өдөр би найз Ц дугаартай утсаар залгаж “хоёулаа ганц хоёр пиво уух уу, найз нь утасны дугаарыг нь сэргээж өгөх үү?” гэсэн. Тэгээд бид “” дэлгүүр дээр уулзаж тэр дэлгүүрээс 1 шил 0.33 литрийн “хараа” архи, 1 шил 0.75 литрийн “” архи нэг ундаа аваад манай гэрлүү явах замдаа 0.33 литрийн 1 шил “” архийг Цогтоо бид хоёр хувааж ууж дуусаад манай гэрлүү орсон. гэрт байж байхад манай найз орж ирсэн. Тэгээд бид үлдсэн 0.75 литрийн архийг хувааж уугаад байж байтал, гэнэт Цогтоогийн нүүрэнд хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би “та хоёр яагаад зодоон хийгээд байгаа юм бэ” гээд салгасан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 09-р ху/,, 5.Гэрч И.Б 2020 оны 01-р сарын сарын 31-ний өдөр өгсөн: ...Би гэртээ 2020 оны 01-р сарын 22-ны орой 23 цаг 50 минутын орчим эхнэр, хүүхдүүдтэйгээ гэртээ амрах гээд байж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Би хаалгаа онгойлгоод өгтөл, манай хүргэн ах буюу манай эхнэрийн ах Ц амнаас нь цус гарчихсан, хунар нь цас болчихсон, байдалтай байсан, ба юу болсон талаар асуухад “ахыг нь хүн зодчихлоо, шүд унагаачихлаа” гээд гартаа унасан шүдээ барьчихсан байж байсан. Тэгээд би амнаас нь гарсан цусыг нь нойтон салфетзаар арчиж өгөөд, амыг нь ангайлгаад харахад доод 2 шүд нь унах гээд хөдөлгөөн орчихсон байж байсан. Тэгээд би бүлээн цай хийж өгөөд Цагдаад болон, Эмнэлэгт дуудлага өгч 3 эхнэрт нь бас утсаар хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/, 6.Гэрч Н.Т 2020 оны 01-р сарын сарын 31-ний өдөр өгсөн: ...Ц нэг их архи уугаад байдаггүй, хаяа нэг архи уудаг уухаараа амархан согтдог /тасардаг/ ер нь бол архи зохидоггүй хүн байгаа юм. С л манай нөхрийг ер нь уруу татчих гээд дуудаад архи уулгах гээд байдаг юм. Ааш зангийн хувьд бага зэрэг түргэн ууртай, уур нь хурдан гардаг, гэхдээ хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/, 7.Гэрч Б.Б 2020 оны 02-р сарын сарын 18-ны өдөр өгсөн: ...Архи уусан үедээ хүнтэй хэрүүл маргаан хийж илүү, дутуу авир гаргаад байдаггүй, мөрөөрөө л байдаг. Эрүүлдээ ч тэр хүний өөдөөс юм хэлж чадахгүй, тэр байдлыг нь хүмүүс ашиглаад хар бол ажил хийлгэж ажлын хөлсийг нь өгөлгүй оронд нь архи өгсөөр байгаад нэг хэсэг жаахан архи уух дуртай болгочихсон юм. Харин 2019 оноос хойш хөдөө мал дээр гараад овоо архи уух нь багасаад байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/, 8.Гэрч Б.П 2020 оны 02-р сарын сарын 18-ны өдөр өгсөн: ... Архи уусан үедээ хүнтэй хэрүүл маргаан хийж илүү, дутуу авир гаргаад байдаггүй, мөрөөрөө л байдаг. Эрүүлдээ ч тэр хүний өөдөөс юм хэлж чадахгүй, тэр байдлыг нь хүмүүс ашиглаад хар бол ажил хийлгэж архи өгөөд байдаг юм. Хүн зодсон байна гэж ах, дүү нараасаа сонсоод А бас тэгж чаддаг л юм байхдаа гэж гайхсан. Өөрөө эвэрхийтэй, өнгөрсөн жил гэдсэндээ хагалгаа хийлгэсэн. Бие султай хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/, 9.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01-р сарын 24-ний өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Цын биед үүдэн 3 шүдний булгарсан хугарал, уруулд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /ххийн 18-19-р ху/, 10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 17-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 24-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 23-р ху/, эрүүлжүүлэгдсэн болон, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн -р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 41-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 45-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 46-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 5-р баг 04-р хэсэг тоотод согтуугаар иргэн С.Ц маргалдаж улмаар түүний нүүрний хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Аын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.А******* ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй гэснийг харгалзан үзсэн бөгөөд хохирогч одоогоор хохирлын талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт буюу шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй 4 гэж дүгнэсэн болно. Шүүгдэгч Б.Аын гэмт үйлдлийн хохирогч С.Цын биед хөнгөн хохирол, учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох Прокурорын саналын дагуу шүүгдэгч Б.А******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Б.Аын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6/зургаан/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь энэ хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Харин хохирогч С.Цын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Б******* Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б******* Аыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Аын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.А******* мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.А нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хохирогч С.Цын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисугай.

7.Шүүгдэгч Б.А******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 5 шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН