| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2019/0321/Э |
| Дугаар | 0008 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 13.5.2.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 0008
1 Ц.М, Ц.Х, Ц.Я нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Н.Д Шүүгдэгч Ц.М, Ц.Х, Ц.Я Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б Хохирогч Э.Б Хохирогчийн өмгөөлөгч Д.Э Нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.М, Ц.Х, Ц.Я нарт холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Э.Б, хохирогчийн өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн,Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х ургийн овогт Ц-н М,
Монгол Улсын иргэн, Төмөрбулаг суманд төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Хар с овогт Ц-н Х,
Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, Орхон аймгийн Баян- Өндөр суманд оршин суудаг, ял шийтгэлгүй, Х овогт Ц-ын Я,
Шүүгдэгч Ц.М, Ц.Х, Ц.Я нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баян-Өндөр уулын баруун талд иргэн Э.Б-г хүч хэрэглэн хувцасыг хүчээр тайлуулж, гар утсаар бичлэг хийж, нүцгэн зургийг нь олон нийтэд тараана гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Х овогт Ц-ын Мөрөндалай, Х овогт Ц-ын Х, Х овогт Ц-ын Я нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдыг заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Ц.Х, Ц.Я нарыг тус бүр 1350 нэгж буюу 1 350 000 / нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 1 350 000 төгрөгөөр торгох ял, Ц.Х-д оногдуулсан 1 350 000 төгрөгөөр торгох ял, Ц.Я-д оногдуулсан 1350 000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 135 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Ц.Х, Ц.Я нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн 3 хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Э.Б нь сэтгэл санааны хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Э.Б болон түүний өмгөөлөгч Д.Э нар давж заалдах гомдолдоо: ... Энэхүү хэрэгт шүүгдэгч Ц.М, Ц.Х, Ц.Я нараас гадна Ц, Н гэх хүмүүсийн үйлдэл оролцоо байгаа талаар хохирогч Б тодорхой мэдүүлсээр байхад эдгээр хүмүүсийг эрүүгийн болон зөрчлийн хэргээ шалгаж үйлдэл оролцоог нь шийдвэрлэх байтал орхигдуулжээ. Эдгээр шүүгдэгч нар Г гэх эмэгтэйг Дарханаас мөн ажил дээрээс нь авч машиндаа суулган Хөтөл дээр орхисон. Энэ эмэгтэй энэ хугацаанд эдгээр хүмүүсийн эрхшээлд байж, хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь зөрчигдөж хохирсон байхад түүнийг хохирогчоор тогтоож, шалгах шүүгдэгч нарт энэхүү үйлдэлд нь ямар нэгэн хариуцлага тооцолгүй орхигдуулжээ. Хохирогч Э.Б 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 12 цагаас хойш шөнийн 01 цаг орчимд Эрдэнэтэд ирэх хүртэл түүний ажиллаж байсан байгууллага болох Богд банк албан газраа хааж чадахгүй он байдал зарлаж ажлаас шууд халагдах ноцтой үндэслэл үүсгэсэн байна. Б нь ажлынхаа түлхүүрийг хүлээлгэн өгчихөөд явъя гэдэг хүсэлтийг эдгээр эмэгтэйчүүдэд хэлсээр байтал үл хэрэгсэн хүчээр авч явснаар аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн байхад Богд банкийг хохирогчоор тогтоон шалгах байтал орхигдуулсан. Энэхүү хэрэгт Н гэгч эгч нь гэрчээр мэдүүлэхдээ надад гар хүрээгүй тэгж болохгүй гэж зааж сургасан гэсэн утгатай худал мэдүүлэг өгсөнийг зөвшөөрөхгүй. Энэ хүн вокзал дээрээс машинд орж ирэнгүүтээ намайг багалзуурдан авч хоолой боож, элдвээр хэлж дайрч, болиулахаар гарыг нь барьж автал миний гарыг маань мушгиж намайг зодож дарамталж замдаа нэг ч дуугай явахгүй нөгөө 3 дүүтэйгээ нийлж ална үхүүлнэ живүүлнэ гэх мэтээр заналхийлж бусдыгаа улам өдөөн турхирсаар байгаад ирсэн. Дүү нараа болиулж учир начрыг нь олох байтал тэдний үгээр үг хийж намайг маш их зовоосон. Мөн Б гэдэг хүнд ямар хариуцлага тооцохгүй мөртлөө эмэгтэй, нас бага болохоор нь намайг дээрэлхэж олуулаа нийлж эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломж олгохгүйгээр намайг эрхшээлдээ байлгаж, утсаар яриулахгүй, ээж аав маань 4 залгаад байхаар ажилтай байна удахгүй очно гэж хэл өөр юм ярихгүй шүү гэж хэлээд би яаж ч чадахгүй тэдэнд зүгээр удахгүй очлоо гэж хэлүүлээд утсыг маань унтраасан. Эдгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан шударга ёсны зарчмын заалтуудыг ноцтой зөрчиж хэргийг дутуу шалгасан гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч нар нь хохирогчид хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эрхшээлдээ оруулж Баян-Өндөр уул руу болон Дархан-Уул аймаг руу авч явсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйл буюу хүн хулгайлах, нүцгэлэн бүсэлхийнээс доош шалдалж байгааг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүнд тусгасан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл, гар утас цүнхийг авсан нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл буюу эд зүйлийг дээрэмдэх, Дархан-Уул аймаг руу авч явах замдаа Орхон гол руу аваачиж усруу живүүлж алахыг завдсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл, М эгч нараа өдөөн турхирч татан оролцуулж хүний халдашгүй чөлөөт эрхэд халдаж байгааг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 буюу Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, гар утсан дахь хувь хүний нууцад хууль бусаар нэвтэрч хувь хүний нууцад халдсан Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл зэрэг гэмт хэргүүдийн шинжийг агуулсан үйлдэл холбогдлуудыг давхар зүйлчилж, үйлдэл тус бүрд ял оногдуулах байтал зөвхөн заналхийлэх /Эрүүгийн хуулийн 13.5/ гэсэн гэмт хэргээр зүйлчилж тэдэнд ашигтайгаар үйлчилж шүүгдэгч нарыг ял завшихад хүргэсэн гэж үзэж байна. Үүнээс гадна шүүхээс эдгээр хүмүүст оногдуулсан ял шийтгэл нь хэт хөнгөдсөн бөгөөд учруулсан хохирол төлбөр нотлогдсоор байтал гаргуулахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг бүрэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмж шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Б, хохирогчийн өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. Ц.М, Ц.Х, Ц.Я нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баян-Өндөр уулын баруун талд иргэн Э.Б-г хүч хэрэглэн хувцасыг хүчээр тайлуулж, гар утсаар бичлэг хийж, нүцгэн зургийг нь олон нийтэд тараана гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл 5 тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Б-н ... Б-н эхнэр нь машинаа өөрөө унаж хөдлөөд Баян-Өндөр уулын баруун талын модруу авч очоод намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, манай нөхөртэй явдаг хэн вэ? манай нөхөр 3-4 эмэгтэй хүнтэй зэрэг явдаг чи тэд нарын нэг нь шүү янхан минь, гичий минь гэх зэргээр элдвээр хэлж, хоёр эгч нь хоёр талаас үсдэж хөл гарнаас чимхэж, толгойруу цохиж, мөн айлган сүрдүүлж байх үед Б-н эхнэр нь гар утсаараа бичлэг хийсэн. ... Миний хувцасыг хүчээр тайлж нүцгэлсэн. Тэр үед Б-н эхнэр нь бичлэг хийгээд байсан. Мөн элдвээр хэлж байсан. Бичлэг хийж дуусаад янхан минь наад хувцсаа өмс гэж эгч нь хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ Гар утсанд үзлэг хийж эд мөрийн баримтыг хуулбарлаж буулгасан тэмдэглэл /хх-ийн 23-24/ Гэрч Б.Б-н ... Б-н эгч гэх эмэгтэй хүн надруу залгаад Б та хоёр хамт байна уу гэж асуухаар нь үгүй би Дарханд байгаагаа хэлсэн. Тэгтэл урдаас танай эхнэр чинь манай дүүг авч явсан байна, авчирч өг гэж хэлээд утсаа тасалсан. 2019 оны 06 сарын 10-ны өдөр гэж санаж байна эхнэр надруу залгаад би Дарханд ирчихсэн байна, нөгөө хүүхнийг чинь аваад ирлээ гэсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/, бусад гэрч нарын мэдүүлгүүд, гэрэл зургийг үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, Ц.М, Ц.Я, Ц.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдыг заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ. Хохирогч Э.Б болон түүний өмгөөлөгч Д.Э нар нь ... оногдуулсан ял шийтгэл нь хэт хөнгөдсөн бөгөөд учруулсан хохирол төлбөр нотлогдсоор байтал гаргуулахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна... гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, хохирогч Э.Б нь сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлого 2.550.000 төгрөг нийт 12.550.000 төгрөг гаргуулахтай холбогдуулсан нотлох баримтуудыг шүүхэд хангалттай ирүүлээгүй, үүнийгээ нотлоогүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг нь дурьдаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн, хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 6 Ц.М, Ц.Я, Ц.Х нарт холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, заалт зөв, энэ талаар дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж үзлээ. Мөн хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүн хулгайлах /ЭХТА-ийн 13.2 дугаар зүйл/, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэх үйлдэл хийж хүчиндэх /ЭХТАийн 12.1 дүгээр зүйл/, эд зүйлийг дээрэмдэх /ЭХТА-ийн 17.2 дугаар зүйл/, хүн алахыг завдсан /ЭХТА-ийн 16.1 дүгээр зүйл/, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан /ЭХТА-ийн 20.16 дугаар зүйл/, хувь хүний нууцад халдсан/ ЭХТА-ийн 13.10 дугаар зүйл/ гэмт хэргүүдэд тус тус буруутай гэж үзэж гомдол гаргасан нь үндэслэл муутай байна. Шүүгдэгч нар нь н.Г гэх эмэгтэйг Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу авч явах замдаа түүнийг Ц.М-н нөхөртэй дотно харилцаанд орж байсныг хүлээлгэж уучлал гуйлгасны улмаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгонд үлдээсэн, н.Ц гэх эмэгтэй хохирогчийг алгадсан, Ц.Н гэх эмэгтэй энэ хэрэгт хамтран оролцсон талаар хохирогч болон түүний өмгөөлөгч нар тайлбар гаргадаг боловч энэ тухай н.Г болон Э.Б нар зохих байгууллагад гомдол гаргаж шалгуулсан, Ц.Н гэх эмэгтэй гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсний дагуу хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд хохирогч Э.Б болон түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр 7 үлдээж, хохирогч Э.Б, хохирогчийн өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР