Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2019/0026

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр, нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Г.Э, хариуцагч Төв аймгийн С сумын З Д Э.Э нарыг оролцуулан Б ХХК-иас Төв аймгийн С сумын З Д холбогдуулан гаргасан Төв аймгийн С сумын З Д2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 дугаар захирамжийн хавсралтын 12 дахь заалтыг хүчингүй хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БХХК-ийн захирал Г.Э урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Төв аймгийн С сумын З Д2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 дугаар захирамжийн хавсралтын 12 дахь заалтыг хүчингүй хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн С сумын З ДЭ.Э урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: БХХК-ийн гаргасан Төв аймгийн С сумын З Д2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 дугаар захирамжийн хавсралтын 12 дахь заалтыг хүчингүй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргйиг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Хариуцагч С сумын З ДЭ.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр шүүхэд бичгээр ирүүлж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тухай тайлбараа гаргасан байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан БХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын З Д холбогдох Төв аймгийн С сумын З Д2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 дугаар захирамжийн хавсралтын 12 дахь заалтыг хүчингүй хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С сумын З Дхүлээн зөвшөөрснийг баталж, БХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн З Д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН