| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/00283/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/285 |
| Огноо | 2023-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Д |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овгийн *******ын т холбогдох *******Э индекстэй эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, настай, боловсролтой, ийн мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын (05 дугаар) багийн тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувиараа тээвэр эрхэлдэг, сарын орлого 2000000 төгрөг, аминдаа 10 тооны атай,******* ургийн овогт *******ын , регистрийн дугаар: ПЮ012918.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******ын нь 2023 оны 10 дугаар сарн 01-ний өдөр аймгийн сумын багийн тоотод гэртээ хохирогч Э.тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа цохих, хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд талууд дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Гэмт хэргийн талаархи... багийн нутаг дэвсгэрт хоёр хүн хоорондоо зодолдоод байна... гэх гомдол мэдээллийг Б.аас хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал)
2. Хохирогч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон хохирогчоор өгсөн “...2023 оны ******* сарын 28-ны өдөр би аймгийн сумын багийн “” гэх нэртэй газарт мал маллаж байгаад орой 17 цагийн үед аймгийн төв орж ирсэн. Тухайн үед ааваас 60000 төгрөг авсан. Тэгээд найзтайгаа уулзаад архи пиво уугаад найзындаа унтаж амарсан. Маргааш нь буюу 29-ний өглөө 08 цагийн үед аав надруу залгаад “хаана байна” гэж асуухаар нь би “Б. гэрийн гадна согтуу байна” гэж хэлэхэд аав дүү хоёр ирсэн. Тухайн үед манай дүү “муу архичин пиздаа” гэхээр нь “чиний мөнгөөр архи уугаагүй шүү, морьтойгоо явж байна та нар зайл” гэж хэлсэн. Манай дүү намайг газарт хавсарч унагаагаад миний нүүр хэсэг рүү хөлөөрөө 3 удаа дэвсээд миний цээж хэсэг рүү чулуугаар цохиод толгой хэсэг рүү цохисон. Тэр үед миний ухаан балартсан байсан. 10 дугаар сарын 01-ний өдөр манай дүү ******* гаднаас орж ирээд “ толгойг чинь бариулъя гээд янз бүрийн хараалын үг хэлж байгаад шкаф руу явахаар нь хутга авч магадгүй гээд гарыг нь татахад ээж дүүг урдаас нь тэврээд аваад орон дээр дарсан. Эхнэр Б. нь цагдаагийн газарт длага өгсөн. Ээж түүнийг тавиад босоход ******* босоод гэрийн унь сугалаад над руу дайрсан. Би түүнийг “даварч байна “ гээд 2-3 удаа цохиод гэрээс гаргаад явж байхад миний араас чамайг ална гээд дайрахаар нь барьж авсан. Тэгтэл миний духнаас хазсан. Яагаад хүн хазаж байна гээд хамар хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний зүүн чихнээс хазахаар нь “ чи яагаад хүн хазаж байна “гээд түлхэж тавиулсан. Тухайн үед цагдаагийн албан хаагч ирээд бид хоёрыг авч явсан. Би болсон хэргийн талаар урд гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг дэлгэрэнгүй ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл, нэхэмжлэх хохирол санал хүсэлт байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11- , 36-39 дэх тал),
3. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “...Э.гийн биед гэмтэл учрсан байна. Э.гийн биед зүүн чихний ар хэсгийн шарх, 2 нүдний , доод зовхи болон хамрын уг хэсгийг хамарсан цус хуралт, духны баруун хэсэг болон баруун хацар, эрүү хэсгийн зулгаралтууд, зүүн чихний дэлбэнгийн урд хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Э.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Э.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Э.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй . ..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
4. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.гийн 2023 оны 10 дугаар сарын 20- ны өдрийн 1134 дугаартай ... *******ын биед гэмтэл учирсан байна. *******ын хамрын зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл цэг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь “ гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дахь тал),
5. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн”... 2023 оны ******* сарын 28-ны өдөр би гэртээ аав, ээж, найз охины хамт байж байхад манай төрсөн ах Э. сумын Нарийн гол багт хадлан хийж байгаад 17 цагийн үед ирсэн. Манай гэрт байж байгаад “найз залгаад байна би уулзчихаад ирье” гэж хэлээд гараад явсан. 2023 оны ******* сарын 29-ний өглөө ******* цагийн үед миний дугаар луу залгаад “хаана байна гэхээр нь гэртээ байна гэж хэлэхэд чи намайг ирээд аваадах би жаахан архи уучихлаа” гэж хэлэхээр нь хаана байгаа талаар асуухад гийн гэрт байна гэж хэлсэн. Тэгээд найзынх нь гадаа яваад очиход манай ах гудманд ганцаараа согтуу хашаа налсан сууж байхаар нь очоод авсан. Аав ахыг дүүгийнхээ машинд суугаад яв, би морийг нь аваад явъя гэхэд манай ах “гөлөгнүүд минь та нараас хоол гуйж идэхгүй шүү” гээд аав бид хоёрыг хэлсэн. Ах тээврийн хэрэгсэлд суухгүй байхаар нь аргалаад тээврийн хэрэгсэлд суулгах гэхэд урдаас орилоод намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед намайг цохих гэхэд нь бултаад хөлөөс нь хамж бариад үүрээд шидчихсэн юм. Тэр үед манай ах намайг заамдаж аваад зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нүүр хэсэг рүү нь 3 удаа алгадаад 3 удаа гараа атгаж байгаад нүүр хэсэг дух шанаа хэсэг рүү цохисон. Тэр үед үгэнд орохгүй болохоор нь орхиод явсан. Бид хоёрыг явсаны дараа дахин дсан. Намайг яваад очиход ганцаараа байсан. Би бууж очоод тээврийн хэрэгсэлд суулгах гэхэд суухгүй байсан. Тэгтэл найзууд нь гэх гурван залуу ирсэн. Тэр гурван залуугийн приус -11 маркийн машинд суугаад явсан. ******* сарын 30- ны өдөр “ намайг ирээд авчих аймгийн төвд хүнтэй уулзана “ гэхээр нь очиж авсан. Тухайн өдөр ямар нэгэн асуудал болоогүй. 2023 оны 10 дугаар сарын 01- ний өглөө манай эгч Нандинцэцэг над руу янз бүрийн зүйл бичээд ахын толгой өвдөөд байна гэхээр нь 12 цагийн үед гэртээ очсон. Ахыг бие чинь яаж байна гэхэд гарахгүй байсан. Би ахыг эмнэлэг явъя гэхэд “ хувцасаа аваад зайл “ гээд намайг заамдаад авахаар би зөрүүлээд заамдах гэхэд миний хоёр гарыг барьсан. Тэгээд өмсөж байсан хувцасаар миний хоолой боогоод хамар луу цохиод хөлөөрөө дэвссэн. Тэгээд хүнтэй уулзана гээд гэрээс гараад явахаар нь араас нь гараад барьж авахад ээж намайг араас тэврээд авсан. Тэр үед ах намайг цохих гээд над руу тонгойхоор нь урдаас нь зүтгээд дух хэсгээс нь хазсан. Цагдаагийн албан хаагч ирэхэд үед нь зүүн чихнээс нь хазсан. Манай ах сүүлийн 5 өдөр архи уусан. Архи уусан үедээ элдэв хэл амаар доромжилсон. Тухайн үед манай найз охин Б., манай ээж П. нар байсан... гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 54-57 дахь тал),
6. ПЮ012918 дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ын нь “... аймгийн , 5-р баг, , 15 гудамж, 8 тоот оршин суудаг...” гэх иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал),
7. ******* ургийн овогт *******ын ын “.. үл хөдлөх хөрөнгө “үгүй”... гэх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал),
8. Шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай тогтоол (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
9.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн... Ах Э.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай ах архи ууснаас болж тухайн зодоон болсон. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр төрсөн 2 сартай хүүхэдтэй. Эхнэр хүүхдээ тэжээн тэтгэх шаардлагатай байх тул ажил хийх хэрэгтэй байна. Иймд торгох шийтгэл оноглж өгнө үү гэх мэдүүлэг
10.ПЮ012918 дугаарын регистртэй ******* овогт *******ын Цогт- Очир “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 66 тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд:Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын нь 2023 оны 10 дугаар сарн 01-ний өдөр аймгийн сумын багийн тоотод гэртээ өөрийн төрсөн ах Э.тай архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг нүүрэн хэсэгт гараараа цохих, дух, зүүн чихийг шүдээрээ хазаж түүний биед ... зүүн чихний ар хэсгийн шарх, 2 нүдний , доод зовхи болон хамрын уг хэсгийг хамарсан цус хуралт, духны баруун хэсэг болон баруун хацар, эрүү хэсгийн зулгаралтууд, зүүн чихний дэлбэнгийн урд хэсгийн зулгаралтууд ... гэх гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Хохирогч Э.гийн биед учирсан ... биед зүүн чихний ар хэсгийн шарх, 2 нүдний , доод зовхи болон хамрын уг хэсгийг хамарсан цус хуралт, духны баруун хэсэг болон баруун хацар, эрүү хэсгийн зулгаралтууд, зүүн чихний дэлбэнгийн урд хэсгийн зулгаралтууд гэмтэл зэрэг дээрх гэмтлүүд нь шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлтээр “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.
3. Шүүгдэгч ******* нь хохирогч Э.гийн нүүр хэсэгт цохиход гараараа цохиод мөн дух, зүүн чих зэргийг хазахад гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи ... зүүн чихний ар хэсгийн шарх, 2 нүдний , доод зовхи болон хамрын уг хэсгийг хамарсан цус хуралт, духны баруун хэсэг болон баруун хацар, эрүү хэсгийн зулгаралтууд, зүүн чихний дэлбэнгийн урд хэсгийн зулгаралтууд... бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч ******* нь хохирогч Э.гийн нүүр хэсэгт гараараа цохиж, дух, зүүн чихийг нь шүдээрээ хазаж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн чихний ар хэсгийн шарх, 2 нүдний , доод зовхи болон хамрын уг хэсгийг хамарсан цус хуралт, духны баруун хэсэг болон баруун хацар, эрүү хэсгийн зулгаралтууд, зүүн чихний дэлбэнгийн урд хэсгийн зулгаралтууд... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
5. Мөн шүүгдэгч *******ын хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
6. Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
7. Шүүгдэгч, хохирогч нар нь бие биенийгээ хүндлэхгүй байдал, хохирогч нь архи уусан үедээ эцэг, дүү нарынхаа тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь хэргийн 66 дугаар талд авагдсан ... ПЮ012918 дугаарын регистртэй ******* овогт *******ын “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” гэх баримтаар тогтоогдож байна.
4.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч З.ийн өгсөн ... ******* нь зан ааш сайтай, хүнтэй зөв боловсон харьцдаг, хүнд хар буруу санадаггүй, төлөв даруухан дөлгөөнхөн хүн байгаа юм. ******* нь аймгийн сумын багийн 15-8 тоотод аав, ээж, ах, найз охиныхоо хамт амьдардаг. ******* нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. ******* нь шинэ дулааны станцад засварын ажилтай. 2019 онд зэвсэгт хүчний 123 дугаар ангид 3 сарын дүйцүүлэх алба хаасан .... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал)
5.ПЮ012918 дугаарын регистртэй,******* ургийн овогт *******ын нь “... аймгийн , 5-р баг, , 15 гудамж, 8 тоот оршин суудаг...” гэх иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.
6.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч Э. гомдол санал байхгүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
7.Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, сарын өрхийн орлого 2.000.000 төгрөг, хувираа тээвэр эрхэлдэг, эхнэр, 2 сартай хүүхдийн хамт амьдардаг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оноглсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгчид тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оноглсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлт гаргасан боловч шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ ... хувиараа нүүрс тээвэрлэдэг, сарын 2000000 төгрөгний орлоготой, мөн эхнэр төрсөн , 2 сартай хүүхэдтэй, хөдөлмөр хийж эхнэр хүүхдээ тэжээн тэтгэх шаардлагатай ... гэх дүгнэлт гаргасан тул шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял шийтгэх зүйтэй гэж үзсэн болно.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э. нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй ... гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
3.Шүүгдэгч *******т шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овгийн *******ын ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оноглсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оноглсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА