| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0056/Э |
| Дугаар | 2020/IШЦТ/70 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2020/IШЦТ/70
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Хохирогч Г.М*******
Нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н******* Б******* холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, ******* оны *******-р сарын *******-нд ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт ******* аймаг сум 4-р баг 5-р хэсэг тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт Н******* Б, РД:/ МЭ88**************37/, Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 04-р сарын 15-ны өдөр ******* аймаг сумын төвд иргэн Г.М*******ээс “барилгын материал зараад мөнгийг чинь буцаагаад төлнө” гэж худал хэлж, хуурч 1.260.000 төгрөг бэлнээр авч залилсан, мөн 2019 оны 07-р сарын 31-ний өдөр ******* аймгийн сумын төвд иргэн М.Б “эхнэрийн цалингийн зээлийг гарахаар өгнө” гэж худал хэлж, хуурч 1.000.000 төгрөг бэлнээр авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 03-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 04-р сард хуурай ах З, түүний эхнэр М******* эгч нараас мөнгө зээлэхээр ******* аймгийн сумын 8-р багийн нутагт байрлах гэрт нь очсон юм. Тухайн үед З ах, М******* эгч нар гэртээ байсан ба би тэр хоёроос 1.000.000 төгрөгийг удахгүй хүүтэй нь буцааж өгөхөөр зээлэх талаар гуйхад, надад тухайн мөнгийг бэлнээр өгсөн. Тэр хоёр уг мөнгөөр барилгын материал худалдан аваад дамлаж зарж ашиг олно гэж хэлж ярьснаар зээлж авсан юм. Тухайн үеийн нөхцөл байдлаас болж би барилгын материал худалдан авч чадалгүй мөнгийг ойр зуурын хоол хүнс, унааны зардалдаа оруулаад дуусгасан. Түүнээс хойш зээлсэн мөнгөө өгч чадахгүй явсаар намар 9-10-р сард дахин мөнгөний хэрэг гараад байхаар нь М******* эгчээс 100.000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Одоогийн байдлаар зээлсэн мөнгөнөөсөө 300.000 төгрөгийг өгсөн байгаа. Удахгүй учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 80-81-р ху/, 2.Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 02-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сүүлээр цалингийн зээлээ төлөх гэтэл мөнгө төгрөг олдохгүй байхаар нь хуурай ах болох ******* аймгийн Засаг даргын тамгын газарт жолооч ажилтай Б ахаас 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлээч гэж гуйтал тэрээр надад бэлнээр тухайн мөнгийг өгсөн. Тухайн мөнгөний барьцаа гэж би өөрийн аавын улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б ахын хашаанд аваачиж өгсөн байсан юм. 2019 оны 10 дугаар сард тухайн автомашиныг худалдах гээд Б ахын хашаанаас авч оронд нь миний өөрийн эзэмшлийн байсан “” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг хашаанд нь оруулаад тавьсан. Түүний дараа уг машиныг асаах гэтэл асахгүй байхаар нь би машинаар чирээд аав, ээжийнхээ хашаанд аваачаад орхисон байгаа. улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдахаар Улаанбаатар хотод аваачтал эвдэрчихсэн. Одоо уг машин манай найз Т хашаанд байгаа. Би Б ахаас дээрх мөнгийг зээлснээс нэг сарын дараа тухайн зээлсэн мөнгийг нь өгөх гэтэл мөнгө төгрөг муутай байсан тул буцааж өгч чадалгүй байж байгаад оны өмнө Б ахын ажил дээр нь очиж түүнд 200.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг нь одоог болтол хугацаанд өгөөгүй байгаа. Би эрхэлсэн тодорхой ажилгүй тул одоог болтол тухайн мөнгийг нь өгч чадаагүй байна. Уг мөнгийг даруйхан хугацаанд төлж барагдуулах болно гэж хэлмээр байна. Би тэр мөнгөнөөс цалингийн зээлийн нэг сарын төлөлтийг хийсэн. Мөн Мобиком ХХК-ний ******* аймаг дахь салбараас зээлсэн байсан гар утасны нэг сарын зээлийн төлөлт болох 200.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгийг нь ойр зуурын хэрэгцээндээ ашиглаад дуусгасан. Би тэр хугацаанаас одоог болтол хугацаанд тэр уг мөнгийг төлж барагдуулах боломж муу байсан. Нэг л болж өгөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Би 1.000.000 төгрөгийг иргэн Б ахаас тухайн мөнгийг цалингийн зээлийн төлөлт хийнэ гэж авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р ху/, 3.Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 03-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би М******* эгчээс эхлээд 1.000.000 төгрөг зээлсэн. Дараа нь мөнгөний хэрэг гарахаар нь дахин 100.000 төгрөг, түүний дараа дахин 160.000 төгрөг зээлсэн юм. Би сүүлд авсан 160.000 төгрөгөө мартсан байна лээ. Уг мөнгийг захын тэнд байхдаа зээлсэн санагдаад байна. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 82- 83-р ху/, 4.Шүүгдэгч Н.Б шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Бусдыг хуурч мөнгө авсан нь үнэн, тухайн үед яаралтай мөнгө хэрэг болоод 2019 оны 04-р сарын 14-өөс 19-ний өдрүүдэд мөнгө зээлсэн, Б 7 сарын 30-ны өдөр мөнгө зээлсэн. Би Бын хохирлыг төлж барагдуулсан. Иргэн Г.М*******ийн хохирлыг барагдуулж байгаа, үлдэгдэл мөнгийг нэг сарын хугацаанд төлж барагдуулна гэрээ байгуулсан. Би Г.М******* гэх хүнээс мөнгө зээлэхдээ “барилгын материал аваад зарж, борлуулчхаад мөнгийг нь буцаагаад өгье” гэж хэлээд мөнгө авсан. Би барилгын материал зарж борлуулдаг ажил эрхэлдэг. Би Б мөнгө зээлэхдээ “эхнэр цалингийн зээл авахаар нь буцаагаад өгье” гэж хэлээд мөнгө зээлсэн. Тухайн үед манай эхнэр цалингийн зээл авна гэж ярилцаж байсан боловч, аваагүй. Бын хохирлыг найзтайгаа нийлж мал зарж мөнгө олоод төлсөн. Энэ хүмүүсээс авсан мөнгөө би “Хаан банк” ХХК-д цалингийн зээлтэй байсан тэр мөнгөө өгөөд, үлдсэн мөнгийг хэрэгцээндээ хэрэглээд дууссан. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Ажил хийж өр ширээ барагдуулах болно. Би өөр хүнээс мөнгө зээлсэн зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. ...гэв, 5.Хохирогч Г.М*******ийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...2019 оны 04-р сарын 15-ны өдөр нөхөр бид хоёр малаа хөнгөлөх гээд, манай нөхөр хажуу айлын Н ахыг дуудах гээд явсан хойгуур энэ залуу ирээд манай нөхөр “Зтай уулзъя” гэж хэлсэн. Би байхгүй гэж хэлэхэд хүлээж байгаад ирэхээр нь уулсан. Манай нөхөр “энэ хүн надаас 2, 3 удаа мөнгө зээлээч гэж ирсэн, Тухайн үед “хоёр хоногийн дараа өгчихнө” гэж хэлсэн. Мөн нотариатаар батлуулах гээд төв орж ирж байхад цагдаагийн гурвалжин тойргийн тэнд урт машин зогсож байхад, “би эндээс бараа буулгаж байгаа, энэ улсууд барилгын материалыг буулгачхаад хоёр хоногийн дараа миний мөнгийг өгөх юм. Тэгэхээр нь би мөнгийг чинь аваачаад өгье” гээд надад харуулсан. Тэгэхэд нь би үнэн юм байна гэж итгэсэн. Би тухайн машин дээр нь очиж асуугаагүй. Эхлээд би 1.000.000 төгрөг хоёр хоногийн дараа эргүүлж авна гэж өгсөн. Би яг 1.000.000 төгрөг өгсөн. Өөрөө 1.200.000 болгож өгнө гэж авсан. Дараа нь би мөнгөө нэхээд очих үед надаас нэмээд 260.000 төгрөг зээлж авсан. Одоо нийт надад 580.000 төгрөг эргүүлсэн төлсөн байгаа. ...гэх мэдүүлэг, 6.Хохирогч М.Бын 2020 оны 01-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ ажил руугаа явахаар хашаанаасаа гарах үед Б таарсан. Б “ах юу хийж байна. Ажил төрөл сайн уу” гээд мэндэлсэн. Би хариуд нь “сайн сайн, чамаар сонин сайхан юу байна” гээд ярилцсан. Тэгсэн чинь Б “эхнэр цалингийн зээл хөөцөлдөөд, өнөөдөр гарах ёстой гэсэн чинь гарахгүй юм шиг байна. Энэ 7 хоногийн 5 дахь өдөр зээл нь бүтэх юм шиг байна. Та надад 1.000.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлээч, 5 дахь өдөр эхнэрийн цалингийн зээл бүтэхээр 1.100.000 төгрөг болгоод өгье” гэсэн. Мөн унаж явсан “мөнгөлөг саарал өнгийн суудлыг жижиг машиныг зээлсэн 1.000.000 төгрөгийнхөө оронд барьцаанд тавина” гээд байхаар нь би тухайн үед “эргээд хариу хэлье” гээд ажил руугаа явсан. Маргааш нь Б надруу залгахаар нь би өөрийн данснаас мобайл банк ашиглан 1.000.000 төгрөгийг өгөх гэтэл “та бэлнээр өгөөч” гэж хэлэхээр нь итгээд суманд байрлах Гаалийн Хаан банкны АТМ-ээс бэлнээр 1.000.000 төгрөгийг авч Б амьдардаг 7 давхар орон сууцны гадаа аваачиж өгсөн. Б нь 1.000.000 төгрөгийг зээлээр авахдаа манай гэрийн хашаанд “” маркийн улсын дугаарыг нь сайн санахгүй байна, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг авсан мөнгөний барьцаанд тавьсан. Зээлээр мөнгө авснаасаа хойш 7 хоногийн дараа Б “эхнэрийн зээл бүтэхгүй байгаад байна, удахгүй таны мөнгийг өгнөө” гэсэн хариу хэлсэн. Түүнээс хойш 10 хоногийн дараа Б манай гэрт ирээд хашаанд тавьсан байсан “” маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг “хүнд зарахаар боллоо, машинаа зарчихаад таны мөнгийг өгнө” гээд “” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг авч явах үедээ өөр нэг нэр, маркийг нь санахгүй байна хөх цэнхэр өнгийн суудлын тээврийн хэрэгслийг авсан машиныхаа оронд үлдээгээд явсан. Тухайн үйл явдлаас хойш Б нь байнга л утсаар холбогддог бөгөөд “машинаа зарах гэж байна, зарчихлаа” гэх зэргээр байнга худлаа ярьж миний итгэлийг олон удаа алдсан. Гэтэл намайг Улаанбаатар хотод 2019 оны ******* дүгээр сард санагдаж байна ажлаар явж байхад О гэх залуу утсаар холбогдоод “танай хашаанд байгаа хөх цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг Бэс худалдан авах гэж байгаа юмаа” гэж ярьсан. О нь манай дүүтэй найз тул сайн таньдаг учраас Бат- Эрдэнийг От машинаа зараад миний мөнгийг өгнө байх гэж бодоод От “хөх цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн аккумляторыг гэрээс аваад асаагаарай” гэж хэлсэн. Улаанбаатар хотоос гэртээ ирэхэд хөх цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг асаагаад аваад явсан байсан. 2019 оны ******* дүгээр сараас хойш Б нь “удахгүй очлоо, гэртээ байна уу та, дансаа явуулчих, мөнгө удахгүй бүтчих гээд байна” гэх зэргээр намайг янз бүрийн аргаар залиар залилан. Одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 05-06-р ху/, 7.Гэрч Д.Оын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бэс 2019 оны 10 сард санагдаж байна “Исузу ” маркийн хөх цэнхэр өнгийн суудлын тээврийн хэрэгслийг худалдан авахаар тохиролцсон. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийг асаах гэтэл асахгүй байсан тул наймаагаа буцаасан. “Исузу биг хорн” маркийн хөх цэнхэр өнгийн суудлын тээврийн хэрэгслийг анх Б гэх иргэний хашаанд байрлаж байхад нь асаахаар авч явсан. Б надад хэлэхдээ “1.000.000 төгрөгний барьцаанд Б гэх хүний хашаанд машинаа тавьсан байгаа” гэж хэлээд Бат-Эрдэний хамтаар тээврийн хэрэгслийг авахаар Бын гэрт очиж “Исузу биг хорн” маркийн хөх цэнхэр өнгийн суудлын тээврийн хэрэгслийг асахгүй байсан тул тээврийн хэрэгслээр чирээд авч явсан. Ингээд тухайн тээврийн хэрэгсэл асахгүй байсан тул буцаагаад Б******* өгсөн. Одоо тээврийн хэрэгсэл нь Бат-Эрдэний хашаанд нь байгаа гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/, 8.Гэрч Д.М 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Бтэй 2013 онд танилцаад 2015 оноос эхлэн хамтдаа амьдарч байгаад 2019 оны 07 дугаар сараас эхээр буюу наадмын өмнө тус тусдаа амьдрах болсон. Бид 2 дундаасаа нэг хүүхэдтэй одоогийн байдлаар би охинтойгоо амьдарч байна. Ер нь бол хоорондын таарч тохирохгүйгээс болоод л хоёр тийшээ болсон. Б урьд өмнө ******* аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын жолоочоор 2013 оноос 2018 оны хооронд ажиллаж байсан. Түүнээс хойш ******* АЗЗА ТӨХК-нд даргын жолоочоор 3 сар гаруй хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Одоогийн байдлаар ажилгүй байгаа гэж байсан. Би 2019 оны 07 дугаар сард ямар нэгэн байдлаар цалингийн зээл аваагүй, зээл авахаар материал бүрдүүлээгүй. Харин 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1.000.00 төгрөгний цалингийн зээл авсан. Тухайн 1.000.000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зориулсан. БатЭрдэнийг Б ахаас мөнгө зээлсэн талаар огт мэдээгүй ба 2019 оны 11 дүгээр сард санагдаж байна Б ах манай ажил дээр ирж “Бат-Эрдэнийг мөнгө зээлсэн” талаар хэлээд уулзахад л мэдсэн. Б нь Хаан банкинд 8.000.000 гаруй төгрөгний цалингийн зээлтэй байсан. Б нь их сэргэлэн, яриа хөөрөө сайтай, хүний арга эвийг олчихдог, яриа сайтай хүн байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/, 9.Хохирогч Г.М*******ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр Чинзтай танил гэх Б нь манай гэрт 2-3 удаа ирж мөнгө зээлэх талаар асуусан гэсэн. Тэгээд хамгийн сүүлд буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирэх үед нь манайх малаа хөнгөлөхөөр хөрш Н авчирсан байсан ба нөхөр Чинз надад хэлэхдээ “Б манайд 2-3 удаа мөнгө зээлэх талаар асууж ирлээ яах вэ” гэж асуусан. Тухайн үед бид хоёр малаа хөнгөлөх гээд ажил ихтэй байсан тул “найдвартай байлгүй дээ” гээд 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 1.000.000 төгрөгийг бэлнээр нь өгөх үед нөхөр бид хоёр хамтдаа байсан. Н ах гадаа байсан ба манай нөхөр Чинз хэлсэн үгүйг мэдэхгүй байна. Түүнээс хойш Б дахин надаас бэлнээр нь “банкны зээл төлөх гэж байна” гээд бага багаар мөнгө авсаар байгаад 500.000 төгрөгийг зээлсэн. Б анх авсан 1.000.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатайгаар зээлсэн ба “2 хоногийн дараа 1.200.000 төгрөг болгож өгнө” гэсэн амлалттайгаар авсан. Тухайн 1.000.000 төгрөгийг авахдаа замын цагдаагийн постны цаана, вагон замын хойно байрлах том хашаан дотор байрлаж байсан ачааны том машиныг харуулаад “би тухайн машинаар барилгын материал зөөдөг юм. Ачааны хөлсөө аваад таны мөнгийг 2 хоногийн дараа өгнө” гэж хэлсэн. Ингээд л надаас мөнгө зээлсэн. 1.000.000 төгрөгийг зээлснээс хойш бага багаар нь надаас дахин мөнгө авсаар байгаад 500.000 төгрөгийг нэмж зээлээд нийт 1.500.000 төгрөгийг Бат- Эрдэнэ зээлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 56-57-р ху/, 10.Гэрч Э.М 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Н.Б гэх иргэнийг би танихгүй. Манай компаний хашаанд тухайн иргэн тээврийн хэрэгсэл хонуулж байгаагүй. “” ХХК-ний хашаанд орон нутаг болон Улаанбаатар хотоос ирж буй явуулын иргэд, жолооч нар тээврийн хэрэгслээ байрлуулж тавьдаг. Мөн манай компанийн тээврийн хэрэгслүүд байрладаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 64-65-р ху/, 11.Гэрч А.Э 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Б гэх хүн танихгүй. Тухайн иргэн манай компанийн хашаанд тээврийн хэрэгсэл тавьж байгаагүй. Таны харуулсан зургийг харлаа, ийм хүн орж ирж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 66-67-р ху/, 12.Гэрч Л.Э 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Н.Б гэх хүнийг танихгүй. Урьд өмнө нь харж байгаагүй. ...Би худалдан борлуулж буй цементээ “”-ийн цемент шохойноос захиалж вагоноор авчирдаг. ...Ямар нэгэн иргэнээс барилгын материал, бараа бүтээгдэхүүн худалдан авах шаардлага байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-69-р ху/, 13.Гэрч Л.Чинзгийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын үед Б гэх танил залуу манай гэрт 2-3 удаа ирээд “ахаа мөнгөө зээлээч, би 2 хоногийн дараа буцаагаад өгнө” гээд шалаад байн байн гэрт ирээд байсан. Тэгээд би “ах нь сайн мэдэхгүй байна эхнэртэй уулз” гээд эхнэртэй уулзуулсан. Б “1.000.000 төгрөг зээлнэ” гэсэн ба эхнэр гэрээс бэлнээр нь 1.000.000 төгрөгийг миний хажууд тоолоод Б******* өгөхөөр гарах үед нь би “Б******* мөнгө өгөхдөө нотариатаар батлуулаарай” гэж хэлээд малаа хөнгөлөхөөр малын хашаа руу явсан. Эхнэр М*******, Бат-Эрдэний хамтаар нотариатаар батлуулахаар төв рүү явсан боловч, тухайн үед нотариат ажиллаагүй байсан тул “бэлнээр нь 1.000.000 төгрөгөө өгчхөөд ирлээ” гээд эхнэр ирсэн. 2019 оны 04 дүгээр сарын дундуур тухайн үйл явдал болсон санагдаж байна. Манайх малаа хөнгөлж байсан. Мал хөнгөлөлцөхөөр манай хөрш Н манайд ирсэн байсан. Бат-Эрдэнийг манай гэрт 1.000.000 төгрөг зээлэхээр ирсэн талаар Н мэдэж байгаа. “Улаанбаатар хотоос барилгын материал авчраад ******* аймагт байшин барьж байгаа” гэх зүйл ярьж байсан. Өөр зүйл надад яриагүй эхнэр л сайн мэдэж байгаа байх. Н.Б нь надад болон манай эхнэрт буцааж нэг ч төгрөг өгөөгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 70-71-р ху/, 14.Гэрч Б.Нийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын дундуур санагдаж байна. Он, сар, өдрөө сайн санахгүй байна. М*******ийн нөхөр Чинз “бяруу засаад өг” гэхээр нь бярууг нь засахаар түүний гэрт байх хугацаанд шар, өндөрдүү залуу мөнгө зээлэхээр ирж байсан. Тухайн залууг урьд өмнө харж байсан ба нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн үед бяруу засаж байсан тул сайн анзаараагүй ямар ч байсан Чинзтай мөнгө зээлэх талаар л ярилцаж байсныг мэдэж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 72-р ху/, 15.Гэрч Ш.У 2020 оны 03 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Н.Б хувийн зан байдал гэвэл хүнтэй их эвсэг, найрсаг эелдэг, даруу төлөв, хэнтэй ч эв зүйгээ олоод харьцчихдаг, архи дарс хэрэглээд байдаггүй хүүхэд байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 73-р ху/, 16.Гэрч Г.Н******* 2020 оны 03 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Н.Б хувьд манай бага хүү байгаа юм. Тэрээр эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутагт байрлах 10 давхар байранд амьдардаг юм. Сүүлийн үед Б эхнэрээсээ салж байгаа гэсэн. Ямар учраас салж байгаа учрыг нь ч мэдээгүй. Тэрээр өмнө ******* аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт жолоочийн ажил хийж байгаад 2018 онд ажлаасаа гарсан санагдаад байна. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Түүний хувийн зан байдал гэвэл хүнтэй их эвсэг, сайхан сэтгэлтэй, эелдэг, даруу төлөв, архи дарс хэрэглээд байдаггүй хүүхэд байгаа юм. Өмнө ингэж хэл ам татлаад байдаггүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 74-р ху/, 17.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01, 51-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 02, 52-р ху/, ******* аймгийн Цагдаагийн газарт хохирогч М.Г гаргасан өргөдөл, /хх-ийн 3-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 21-22, 78-79-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 26-, 33-34, 45-48, 85-88-р ху/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /ххийн 50-р ху/, ******* аймгийн Цагдаагийн газарт хохирогч Г.М*******ээс гаргасан өргөдөл, /хх-ийн 53-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 1*******-р ху/, хохирогч Г.М*******т хэргийн материал танилцуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн -р ху/, хохирогч М.Бод хэргийн материал танилцуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 114-р ху/, шүүгдэгч Н.Б******* хэргийн материал танилцуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 115-р ху/, хохирогч М.Бын гаргаж өгсөн хохирол барагдсан тухай баримт, /хх-ийн 117-р ху/, хохирогч Г.М*******тэй төлбөр төлөх талаар байгуулсан гэрээ, /хх-ийн 118-р ху/, ******* аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 119-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 120-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Н.Б нь: 2019 оны 04-р сарын 15-ны өдөр 06-р сарын 30-ны өдрийн хооронд ******* аймаг сумын төвд иргэн Г.М*******ээс “барилгын материал зараад мөнгийг чинь буцаагаад төлнө” гэж худал хэлж, хуурч 1.260.000 төгрөг бэлнээр авч залилсан, мөн 2019 оны 07-р сарын 31-ний өдөр ******* аймгийн сумын төвд иргэн М.Б “эхнэрийн цалингийн зээлийг гарахаар өгнө” гэж худал хэлж, хуурч 1.000.000 төгрөг бэлнээр авч залилсан гэх гэмт хэрэгт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Б гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.Б гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.М*******т 1.260.000 төгрөг, хохирогч М.Бод 1.000.000 төгрөгний хохирол, тус тус учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон хохирогч М.Бын хохирлыг барагдуулсан, хохирогч Г.М*******ийн хохирлын хагасыг нь төлж, үлдэгдэл 800.000 төгрөгийг 2020 оны 03-р сард багтаан төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналын дагуу шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Н.Б тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Энэ гэмт хэргийн улмаас, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид хохирогч Г.М*******ийн хохирлыг 2020 оны 03-р сард багтаан төлөхөө илэрхийлж байгуулсан гэрээний дагуу хугацаандаа төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Н******* Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Н******* Бат-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Б цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.Б******* мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Н.Б******* хохирогч Г.М*******ийн хохирлыг 2020 оны 03-р сард багтаан төлөхөө илэрхийлж байгуулсан гэрээний дагуу хугацаандаа төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.
6.Шүүгдэгч Н.Б нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Н.Б******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН