Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/132

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч В.Батдэлгэр,

Шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч А.Отгонбаяр,

Шүүгдэгч Л.Д-ийн өмгөөлөгч Р.А, Нарийн бичгийн даргаС.Энхтайван нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эы Х, Б овогт Лгийн Д нарт холбогдох 2031001290080 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, 1984 оны 08-р сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Х суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Х сум, 1 дүгээр баг Даагантишгэнтийн ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.р зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялыг 6 сарын хугацаагаар тэнссэн, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Эы Х. /РД:********** /,

Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, 1969 оны 09-р сарын 10-ны өдөр Дархан Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, Дархан Уул аймгийн Орхон сум, 96-р точик “Хар эрэг” задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1986 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.б-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 1989 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 239.2-т зааснаар 3 жил 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар, 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79-р зүйлийн 79.1, 123-р зүйлийн 123.1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151.р зүйлийн 151.1-т зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Лгийн Д, РД:********

Шүүгдэгч Э.Х, Л.Д нар нь 2020 оны 04-р сарын 03-ны өдрөөс 2020 оны 04-р сарын 04-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт 3-р баг “Салхитын энгэр” гэх газарт оршин суух иргэн Л.Дын өвөлжөөнөөс түүний 4 тооны үхрийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

1.Шүүгдэгч Л.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04 дүгээр сарын 10-нд яллагдагчаар өгсөн: ... 2020 оны 04-р сарын 03-ны орой би Х-ын хамт алга болсон халтар саарал зүсмийн морьдыг хайх зорилгоор 96-р точкоос “Хар эрэг” нэртэй газарт хайхаар мордсон юм. Бид Мангирт нэртэй газар морьдоо хайхаар явсан. Тэгээд Мангирт гэх газарт очоод хоёр морио хайж яваад олохгүй гэр лүүгээ буцах замдаа “Орхон” голоор гарах болсон, гэвч 22-23 цаг болж, голоор гарахад эвгүй байсан учир айгаад голын ойролцоо байсан айлын хажууханд 4 үхэр хэвтэж байхаар нь Х бид хоёр эдгээр үхрийг голоор тууж, өөрсдөө араас нь гарсан. Тэрнээс энэ айлын үхрийг хулгайлах санал зорилго байгаагүй юм. Тэгээд үхрүүдийг урдаа туугаад голоор гарах үед 1 үхэр нь голын мөсөн дээр хальтраад хөл нь эвгүй болгосон. Тэгэхээр нь голын гарам тухайн газраас манай гэр хүртэл ойрхон юм болохоор зөөлхөн тууж явсаар гэртээ 02:00 цагийн үед очсон. Ингээд энэ 4 үхрийг өвөлжөөндөө оруулаад маргааш өдөр нь нөгөө хөл нь эвгүй болсон улаан халзан зүсмийн үхрийг Хүрлээ бид хоёр нядалж янзалсан. Үлдсэн үхрүүд хашаанд байж л байсан. Тэгээд би таньдаг махны ченж болох М руу өөрийнхөө ***** дугаарын утсаар түүний **** дугаарын утас руу залгаж “надад үхрийн мах байна. хөл нь муудчихаад байгаа юм, ирээд авчих уу?, надад бичиг баримт байхгүй шүү” гэдгээ хэлсэн. Тэгсэн М “чи өөрөө сураглаад аваад ир, би очиж авч чадахгүй нь ачигч явсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд би үхрийн махаа аваачиж өгөхөөр болоод найз Д луу **** утсаар ярьж “хүнд мах өгөх гэсэн юм. Ирээд Дархан оруулаад өгөөч” гэж ярьсан. ...Дарханд 17:00 цаг өнгөрч байхад ирээд шууд М дээр очиж шууд махаа өгсөн. Махны үнэ 800.000 төгрөг болж би мөнгийг бэлнээр нь авсан. ...гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 130-136-р ху/,

2.Шүүгдэгч Э.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04 дүгээр сарын 07-нд яллагдагчаар өгсөн: ...Д ах надад “чамд хүнээс гуйж авахаар 1 тооны үхэр олдох уу?, надад мөнгөний хэрэг гараад байна” гэж ярьж байсан. Бид хоёр хамт архи ууж дуусаад Д ах “хоёулаа хамт мордъё” гэж хэлсэн. Д ах өөрөө цоохор морио бариад харин би Д ахын сартай хээр морийг бариад бид хоёр Дархан Уул аймгийн Орхон сумаас зүүн хойд зүгт байрлах Энхтал гэж ярьдаг цементэн гүүрээр гараад явсан. Замдаа Д ах ямар нэгэн юм надтай яриагүй. Д ахын гэрээс 00 цагийн орчимд гараад шөнө миний танихгүй нэг айлын гадна очиж өвөлжөөнийх нь ард хэвтэж байсан 4 тооны үхрийг туугаад Д ахын өвөлжөөнд туун аваачиж хашаад Д ахын гэрт ороход цаг шөнийн 03 цаг болж байсан. Ингээд гэрт нь орж хэсэг унтаж байгаад өглөө гэгээ ороход улаан алаг зүсмийн 1 үнээг нь Д ах бид хоёр нядалсан. Д ахынд энэ өдөр нь хэн ч байгаагүй. Ингээд хулгайлж авчирсан үхрүүдээсээ нэг үхрийг нядалж өвөлжөөндөө махаа загсааж тавиад Д ахын гэрт нь унтаад байж байхад орой гаднаас цагдаа нар орж ирэхэд нь би сэрсэн. Би Д ахыг махаа хаана, хэнд, хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 121-123-р ху/,

3.Шүүгдэгч Л.Д-ийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Энэ хэрэг болохоос өмнө би өвөлжөөгөө янзлах гээд Э.Х-ыг дуудсан байсан юм. 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Л.Д гэдэг айлын урд талд хэвтэж байсан 4 үхрийг тууж авч ирэн 1 үхрийг нь алж махыг нь зарсан. 1 үхрийг Э.Х-тай хамт гаргасан. Э.Х халтирч унаад хөлөө гэмтээсэн тул мах зарах үйл ажиллагаанд оролцоогүй. Би 4 тооны үхрийг тууж явах санаачилгыг хагаргасан. Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг 4.Шүүгдэгч Э.Х-ын шүүх хуралдааны шатанд өгсөн: ...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө Л.Д ах “Ахын дүү хүрч ирээд өвөлжөө, гэр янзлалцаад өгөөч” гэж дуудсан. Тэгээд хашаа хороогоо 17 цагийн үед янзалж дуусгасан. Тэгээд орой нь Л.Д ах “Хоёулаа манай хоёр үрээг харчихаад ирье” гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд айлын өвөлжөөний хажуугаар өнгөрөхөд 4 тооны үхэр хэвтэж байхаар нь Л.Д ах “Хоёулаа энэ үхэрнүүдийг голоор гаргаад араас нь дагачихъя” гэсэн. Тэгээд үхэрнүүдийг голоор гаргаж байхдаа би хөлөө гэмтээсэн. Л.Дын 4 тооны үхрийг тууж ирж хашаад маргааш нь өглөө нь 1 үхрийг нь төхөөрсөн. Миний хөл гэмтсэн тул мах зарах үйл ажиллагаанд оролцоогүй. Гэхдээ миний бие өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирол барагдуулсан. Ахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй байхыг хичээх болно. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, 5

.Хохирогч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 06-нд өгсөн: ...Миний малыг хулгайлсан гэх Ногоон Д хочтой Д нь манай Зүүнбүрэн сумын нутагт байнга ирсэн явж байдаг. Ер нь энэ хавийнхан Дээс айж эмээдэг. Яагаад гэвэл олон удаа малын хулгай хийж байсан болохоор хүмүүс малаа алдахаас айдаг. Яг үнэндээ бол би ч гэсэн айж байна. Наад хүн чинь баривчлагдахгүй гадуур байцаагдах юм бол манайд ирж дарамталж аягүй бол дахиад үлдсэн хэдхэн малыг маань дахиад хулгайлахгүй гэхийн арга байхгүй учраас би мэдүүлэг тайлбар өгмөөргүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 43-р ху/,

6.Хохирогч Л.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 28-нд дахин өгсөн: ...Ингээд өглөө 05 цагийн үед босож малаа хартал үхрийн хашааны хаалга онгорхой, хашаанд байсан 4 тооны үхэр байхгүй болохоор нь хашаанаас гараад явчихсан юм байна гэж бодоод хэсэг гэрийнхээ ойролцоо хайсан боловч олдоогүй. Ингээд тэр өдөр 12 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага мэдээлэл өгч хамт алга болсон үхрүүдийг хайсан. Ингээд хэсгийн төлөөлөгчийн хамт Дархан Уул аймгийн Орхон сумын харъяат Л.Д-ийн гэрт очиж малын өвөлжөөг нь шалгаж үзэхэд манай гурван тооны шар халзан бяруу, хар шар халзан үнээ, хүрэн халзан бяруу зэрэг нь Дийн малын хашаанд хашигдсан байсан. Харин хүрэн халзан үнээг өвөлжөөндөө нядалсан байдалтай малын гэдэс арьс, шир, толгой зэргийг шуудайд хийчихсэн мах нь байхгүй байсан. ...Би Дийн төрсөн ах Л.Төмөрбаатар-аас 2020 оны 04-р сарын 23-ны өдөр өөрийн 1 тооны үхрийн оронд хүрэн халзан тугалтай үхрийг оронд нь авсан болохоор надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн шалгуулах зүйл алга. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 44-45-р ху/,

7.Гэрч С.Баянмөнх-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 07-ны өдөр өгсөн: ...Би Дийг танина. Дийг голын цаана байдаг гэж мэднэ. Нилээн хэдэн жилийн өмнөөс 96-р точикт байдаг болсон юм байна лээ. Манай энүүгээр хөтөлгөө морьтой явж байгаад надтай хэд хэдэн удаа таарч байсан. Ер нь бол малын хулгай хийж амьдардаг гэж хэлэхэд нэг их хазаахгүй дээ. Энэ голын ард хоёр, гурван айлаар орж гарч байгаа харагддаг. Манайхаас холгүй байдаг Аюуш гэх айлаар ойрд их орж гарч байгаа харагдсан. Тэдний хүүхдүүдтэй их ойр дотно юм шиг байна лээ. Ногоон Д энэ хавиар их эргэлдээд эхлэх юм бол манай ойр хавийн айлуудаас мал алга болдог тохиолдол их байдаг. Ганц нэг хонь алга болчихвол бараг “Д ирээд татвараа авчихсан юм шиг байна” гээд хоорондоо тоглоом шоглоом болгож ярьж л байдаг. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 54-55-р ху/,

8.Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 05-нд өгсөн: ...Миний мэдэхийн их олон удаа малын хулгайгаар шалгагдаж шорон оронгоор орсон гэж сонсож байсан. Энхталын гүүрнээс хойш Зүүнбүрэн сумын нутагт мал маллаж амьдардаг малчид бол Д гэх хүнээс их айж эмээдэг. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 58-59-р ху/,

9.Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 05-нд өгсөн: ...Миний хувьд 2015 оноос хойш хамт амьдраагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай орон гэрээр орж ирээд байдаггүй. Найз нөхөд нь гэж хүмүүсийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 58-59-р ху/,

10.Гэрч У.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 06-нд өгсөн: ...Би Л.Д гэх хүнийг сайн танихгүй, манай багийн иргэн гэдгээр нь зүс мэднэ. Манай багт албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй. Ирж очиж явдаг хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 61-р ху/,

11.Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 06-нд өгсөн: ...Л.Д нь олон удаа малын хулгайн хэргээр шалгагдаж байгаа. Энэ удаа ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэхгүй байгаа. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 65-р ху/,

12.Гэрч М.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 06-нд өгсөн: ...Х өмнө нь эхнэр, хүүх эдтэй байж байгаад одоо ганц бие, уул нь бол Х суманд ээжийнх нь дүү нар гэж хүмүүс байдаг боловч тэд нартайгаа нийлээд байдаггүй. Ээжтэйгээ хамт амьдардаг боловч гадуур тэнэж сэлгүүцэн явж байдаг ба архи дарс уулаа гэж сонсогддог боловч би хараагүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 66-67-р ху/,

13.Гэрч М.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 06-нд өгсөн: ...Э.Х нь Х сумын төв дээр байнгын хаягтай боловч, энэ хаяг дээрээ байдаг эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан хавар, намрын улиралд Х суманд барилгын ажил хийдэг. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 68-69-р ху/,

14.Гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 18-нд өгсөн: ...Тэгтэл 2020 оны 04-р сарын 05-ны өдөр 10 цагийн орчим М явууллаа гээд нэг танихгүй залуу 133.5 кг үхрийн мах авч ирж өгөөд тооцоог нь хийгээд явсан. Ба тэр мах өгсөн залууг нь танихгүй хүн байсан. Жижиг машинтай л ирсэн санагдаж байна. М гэх хүнээс 133.5 кг мах худалдан авахдаа махны гарал үүслийн бичиг байгаа юу гэж асуутал “мах авч ирж өгсөн тэр залуу ярихдаа “одоо амралтын өдөр болохоор, гарал үүслийн бичиг байхгүй байна” гэж хэлэхээр нь нээрээ амралтын өдөр болохоор юу байх вэ гэж бодоод тоогоогүй юм. Би бас ажилтай байсан болохоор яараад явсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 70-72-р ху/, 15.Гэрч М.Ганхүү-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 05-нд өгсөн: ...Би 2020 оны 04-р сарын 04-ний өдөр 15 цагийн үед Дархан Уул аймагт Д-тэй таарсан юм. Тэгэхэд Д хар өнгийн зурагтын хүлээн авагч засуулах гэж байна гээд явж байсан. Тэгээд би тэр засуулсан хүлээн авагчийн мөнгө 35.000 төгрөгийг төлсөн юм. Тухайн үед Д “та хоёр хот явах гэж байгаа бол манайд нэг хүүхэд байгаа тэрийг хот руу аваад явчихаач” гэсэн. Тэгээд би Дгийнх рүү явахаар болоод замаараа бид нар машины дугуйгаа засуулаад Дарханаас барагцаагаар 20 цагийн үед хөдлөөд Дгийнд 21 цаг өнгөрч байхад очоод удаагүй байж байтал та нар ирсэн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 74-75-р ху/, 1

6.Гэрч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 05-р сарын 07-ны өдөр дахин өгсөн: ...Д, Д бид гурав Дархан Уул аймгийн төвд орж хүнсний захын ард байрлах ямар нэгэн хаяг байхгүй хашаанд орж Д хүнтэй уулзаж авч ирсэн үхрийн махыг өгөөд буцсан. Дийн хувьд мөнгөний тоо мэдэхгүй болохоор надаар мөнгөө тоолуулсан. Дд 600.000 төгрөг байна гэж хэлсэн чинь буцаж мах өгсөн хүнтэй уулзаад байсан. Дийн өгсөн мах хэдэн кг болсон, мөн хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч надаар 600.000 төгрөгийг тоолуулж байгаад өөрөө тэр мөнгийг авсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 76-77-р ху/,

17.Гэрч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 05-ны өдөр дахин өгсөн: ...Бид нар дөнгөж Дархан Уул аймгаас ирээд цай хоол идэж уугаад надтай цуг явуулах гэж байгаа хүүхдийн авч явах юмнуудыг нь бэлдээд байж байтал та нар ирсэн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 78-79-р ху/, 18.Гэрч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 05-р сарын 06-ны өдөр дахин өгсөн: ...Дийн гэрт ороод цай унд амсчихаад Д нь миний машинд мах ачаад нэг хүнд өгөх ёстой юм гээд буцаад Дархан руу Ганхүү, Д бид гурав явж Дарханы төвд 17-18 цагийн үед орж ирээд бирж дээр ирээд нэг урсгалтай замаар өгсөж ороод том склад бүхий газар ирээд Д миний машинд ачиж ирсэн махаа нэг хүнд өгсөн. Би мах авсан хүнийг танихгүй юм билээ. ...Тэгээд Ганхүү бид нараас юун хүмүүс гэж асууж шалгаад улмаар Сэлэнгэ рүү бид нарыг бүгдийг нь авч ирээд мэдүүлэг авсан. Энэ үед нь Дийн талаар асуухаар нь бид хоёр худлаа хэлээд явцгаасан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 80-81-р ху/,

19.Гэрч Д.М-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04-р сарын 09-ний өдөр дахин өгсөн: ...Тэгээд Д надтай ерөөсөө утсаар ч холбогдоогүй байж байгаад орой 18 цаг өнгөрөөд 19 цагийн үед Д өөрөө над руу 94165583 дугаарын утсаар миний эзэмшлийн ашигладаг 99876373 дугаарын утас руу холбогдож ярьсан. Тэгэхээр нь би “чи ирэх юм уу ирэхгүй юм уу, би буулаа, мах өгөх гэж байгаа бол малынхаа бүх юм буюу бичиг баримт, арьс толгой шийрээ аваад ирээрэй” гэсэн. Тэгсэн Д “тэгнэ, тэгнэ би аваад очно, одоо очиж явна хойноос орж ирж байна” гэсэн. яг хаанаас ирж байгаагаа хэлээгүй. Ингээд Даваадорж бид хоёр өдрийнхөө ажлыг дуусаад буух гээд байж байхад буюу Д надтай утсаар ярьснаас хойш 30-40 минутын дараа Д нь өглөөний сууж явсан цагаан өнгийн Ланд 200 маркийн 33-78 улсын дугаартай машинтайгаа 1 үхрийн мах ачаад авч ирж өгсөн. Машинаас эхлээд Д, араас нь жолооч бас нэг туранхай залуу гээд нийт 3 хүн бууж ирээд авч ирсэн махаа буулгаж хиллээд манай мах зардаг газар руу оруулсан. Нийт 138 кг мах болсон. Би 1 кг махыг 6000 төгрөгөөр бодож нийт 800.000 төгрөгөөр авсан. Гэдэс дотрыг нь хамт авч ирсэн байсан ба ямар ч байсан охин мал байсан. Тэгээд би “арьс, шир, толгой, бичиг баримт нь хаана байна” гэхэд Д “өө ах нь мартчихаж, маргааш ирээд өгнө” гэсэн ба надаас махны мөнгө болох 800.000 төгрөгийг Дийн хамт явж байсан туранхай залуу нь авсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 88-89-р ху/,

20.Гэрч Ж.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 05-р сарын 02-ны өдөр өгсөн: ...1990 онд тус сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1993 онд буюу 3-р ангидаа суралцаж байгаад бие эрүүл мэндийн шалтгаанаас бол сургуулиас гарсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 90-р ху/,

21.Гэрч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 05- р сарын 02-ны өдөр өгсөн: ...Х нь 2004 онд тус сумын иргэн А гэх эмэгтэйтэй танилцаж 2-3 жил гаран хамтран амьдарч байгаад гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас болж салсан. Энэ хоёр дундаас Т гэдэг хүүтэй уг хүүхэд одоо ээжтэй хүүхэд хамт амьдардаг. 12 настай байх. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 91-92-р ху/,

22.Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 05-р сарын 04-ний өдөр өгсөн: ...Би малын хулгай хариуцсан төлөөлөгч учир янз бүлийн хэрэг төвөг гарахаар бүх л мал, махны ченж нараар явж шалгана. Хэн хэн хэзээ ямар мал, мах өгөв гэдгийг асууж шалгааж явна, тэр утгаараа мэддэг, харьцдаг. Би Мтай 2020 оны 04-р сарын 04-ний өдөр утсаар харьцсан нь үнэн. Би Мтай ийм зүйл яриагүй. Дээс авсан махаа зарчих гэсэн зүйл яриагүй. Би Мыг Дээс гарал үүслийн бичиггүй малын мах авч байгааг мэдээгүй. Даваадорж гэдэг хүнтэй ч ийм зүйл яриагүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 97-98-р ху/,

23.Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 05-р сарын 04-ний өдөр өгсөн: ...Миний хувьд энэ хоёр хүнийг яг Д, Х нараас хулгайн малын мах аваад бусдад зарсан гэдэг талаар мэдэх зүйл алга. Надтай лав энэ хоёр хүн утсаар холбогдож Дээс Хаас малын мах авч байна. Тэрийгээ зарж байна. Дээрээс нь гарал үүслийн гэрчилгээгүй гэдэг ч юм уу хууль бус арга замаар олж авсан мал, мах аваад зарж байгаа гэдэг талаар хэлж мэдэгдсэн, асууж лавласан асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 99- 100-р ху/,

24.Гэрч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 05- р сарын 01-ний өдөр өгсөн: ...М, Даваадорж нар манай зах дээр үйл ажиллагаа явуулаагүй болохоор миний хувьд хяналт тавих эрх байхгүй.Миний хувьд бол энэ хоёроос гарал үүслийн гэрчилгээгүй мал авч байсан эсэхийг мэдэхгүй байна.Ямартай ч эдгээр хүмүүс ямар ч хяналтгүй мах, мал худалдаж явдаг хүмүүсийн нэг юм.. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 99-100-р ху/,

25.Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 05-р сарын 01-ний өдөр өгсөн: ...Дархан Уул аймгийн М гэх хүнийг энэ захын бүх хүмүүс таньдаг. Мтай төрөл садангийн харилцаа холбоо, хамаарал байхгүй. Даваадорж гэх хүнийг танихгүй. Мы хувьд манай зах дээр үйл ажиллагаа явуулдаггүй, Хараа захын ард хувийн махны мухлагтай. Манайхтай ямар ч хамаарал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 104-105-р ху/,

26.Хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 04-р сарын 06-ны өдрийн №ТХҮ/518-048 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Улаан халзан зүсний үнээ 1 ширхэг 1.000.000, 3 настай, 2.Ягаан зүсний үнээ 1 ширхэг 1.000.000, 3 настай, 3.Улаан халзан зүсний эр үхэр 1 ширхэг 400.000, 1 настай, 4.Ягаан халзан эр үхэр 1 ширхэг 400.000, 1 настай, Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 04-р сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 2.800.000 төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 111-р ху/, 27.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, /1-р хх-ийн 04-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 05-19-р ху/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 20-30-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 31-39-р ху/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 40-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 109-р ху/, шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 110-111-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 113-115-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 119-120, 126-127-р ху/, хэргийн газрын ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 142-145-р ху/, мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал,/ 1-р хх-ийн 180, 188, 2-р ххийн 05, 107-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /1-р хх-ийн 222-р ху/,Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим архивын мэдээлэл, /1-р хх-ийн 226-р ху/, шүүгдэгч Л.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 113-р ху/, зөрчилд холбогдон шалгагдаж байсан эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 114-р ху/, шийтгэх тогтоолын хуулбар, /2-р хх-ийн 115-190-р ху/, шүүгдэгч Э.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 200-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 201-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /2-р хх-ийн 204-р ху/, шийтгэх тогтоолын хуулбар, /2-р хх-ийн 206-215-р ху/, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол, /2-р хх-ийн 224-р ху/, Э.Хт эрүүгийн хэрэг танилцуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /3-р хх-ийн 10-р ху/, Л.Дд эрүүгийн хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл/ 3-р хх-ийн 11-р ху/, шүүгдэгч Э.Х, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлт, /3-р хх-ийн 13-17-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нар нь 2020 оны 04-р сарын 03-ны өдрөөс 04-р сарын 04-нд шилжих шөнө бүлэглэн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт 3-р баг “Салхитын энгэр” гэх газарт оршин суух иргэн Л.Дын өвөлжөөнөөс түүний 4 тооны үхрийг бүлэглэн хулгайлж, бусдад 2.800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 2.1-дэх хэсэгт заасан “олон тооны мал” мөн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 2.2-д заасан “бүлэглэн” хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Дт 2.800.000 төгрөгний хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нар нь мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй гэж мэдүүлж байгаа мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт үйлдэл тогтоогдож байх тул шүүгдэгч, Э.Х, шүүгдэгч Л.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй ба шүүгдэгч нар нь удаа дараа малын хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан боловч шүүхээс оногдуулсан ял нь үр нөлөө үзүүлж засрал хүмүүжил олоогүй гэх хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3-д заасны журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Харин шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нар нь үйлдсэн хэрэгтээ нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нарт хуульд заасан ялын доод хэмжээ буюу тус бүрт 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Хын цагдан хоригдсон 02 хоногийг шүүгдэгч Л.Дийн цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан эдлэх ялаас нь хасч тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болон эд мөрийн баримтаар 3 метр 50 см урт, 2см өргөнтэй хуучин олс, 80х89 см-ийн хэмжээтэй сэмэрсэн, нэг талдаа цэнхэр өнгөтэй, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шуудай 1 ширхэг хураагдан ирснийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б овогт Эы Х, шүүгдэгч Б овогт Лгийн Д нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 2.1, 2.2- т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Эы Х, шүүгдэгч Б овогт Лгийн Д нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Хын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг, шүүгдэгч Л.Дийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай

5.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай . 6.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 метр 50 см урт, 2см өргөнтэй хуучин олс, 80х89 см-ийн хэмжээтэй сэмэрсэн, нэг талдаа цэнхэр өнгөтэй, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шуудай 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүгдэгч Э.Х, шүүгдэгч Л.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор болон дээд шатны прокурор, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН