| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0355/Э |
| Дугаар | 0011 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 0011
1 Ч.Ц,Б.Д нарт Холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.О Шүүгдэгч Ч.Ц, Б.Д Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, О.С Н арийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Ц, Б.Д нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, шүүгдэгч Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ч-н Ц,
Монгол Улсын иргэн, Завхан аймагт төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ху овогт Б-н Д.
Шүүгдэгч Ч.Ц, Б.Д нар нь 2019 оны 5 дугаар сарын 15- ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Т.П-ын хөлийг дэвсэж өшиглөн зодож хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Х овогт Ч-н Ц, Х овогт Б-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц, Б.Д нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц, Б.Д нарт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ц, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Т.П нь хадаас худалдаж авсан гэх 850 000 төгрөгийн зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо: ... Шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагатай тухай үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй бөгөөд угаасаа ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн нь хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэхгүй байх боломжтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх боломжтой байсан юм. Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг няцаасан дүгнэлтийг шийтгэх тогтоолд заагаагүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан ... өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн ... үндэслэлийг тусгаагүй. Өөрөөр хэлбэл яагаад тэнсэхгүй гэж үзэж байгаа үндэслэлээ шүүх шийтгэх тогтоолдоо тусгаагүй байна. Түүнчлэн шүүгдэгч Ч.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад түүнийг шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй байна. Иймд Ч.Ц-г тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэжээ.
Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо: ... 2019 оны 05 дугаар сарын 15-ны орой хохирогч Т.П-н хөлийг Ч.Ц-тэй нийлж цуг өшиглөж дэвсэж гэмтэл учруулсан гэж шүүхээс дүгнэсэн. Миний хувьд Т.П-ыг цээж рүү нь өшиглөж унагаасан. Түүнээс уучлалт гуйж түүнд учирсан хохирлыг нөхөн төлсөн. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаадаа маш их харамсаж гэмшиж байна. О Надад шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Миний хувьд ажил амьдралаа эхлээд хүн шиг амьдарч ажиллахыг хүсч байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо: ... Б.Д нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Т.П-тэй үл ойлголцон маргалдах үед хохирогч Т.П түүний нүүр рүү цохиж, өшиглөж унагаах зэрэг эрх чөлөөнд нь эхэлж халдсаны эсрэг Т.П-ыг зөрүүлж цээж рүү нь цохисон. Дараа нь дахин Т.П, Б.Д-г Данистагийн урд таарж уулзан, жийж унагаасан. Энэ үед Ч.Ц ирж Т.П-г цохиж, унасан байхад нь хөлөн дээр гишгэж, цохисныг хохирогч Т.П гэрч Н, Д нар мэдүүлдэг, харин гэрч М нарын мэдүүлэг эх сурвалж нь тодорхой биш байдаг. Анхан шатны шүүх хуралд Б.Д-г ийм явдал болсонд гэмшиж, гэм буруугаа хүлээн хохирогчид учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Хохирогч Т.П онлайнаар шүүх хуралд оролцсон ба тэрээр Б.Д-г хөл хугалсан гэж тодорхой заагаагүй. Б.Д-г анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмшиж гэм буруугаа хүлээж байгаа хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж, хянан харгалзах өөрчлөлтийг шүүхийн шийтгэх тогтоолд оруулж өгнө үү гэжээ. 4 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: .Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Д, өмгөөлөгч Д.О, О.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ. Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ц, Б.Д нарыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Т.П-н хөлийг дэвсэж өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Х овогт Ч-ын Ц, Х овогт Б-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц, Б.Д нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Т.П-н ...Араас Д ирээд миний цээж рүү өшиглөхөөр нь би газар дээшээ хараад унасан. Ц зүүн хөлөн дээр гишгэсэн. Энэ үед Д мөн хөлөн дээр дэвсээд байсан...Ц, Д нар нийлж намайг унагачихаад хөлөн дээр дэвсээд байсан. Би хэнийх нь цохилтоос болж гэмтсэнээ мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг Гэрч Ц.М-н ...П-г газар унагаачихсан бүгд л бужигнаад байсан. Хэн нь өшиглөснийг харах боломжгүй байсан юм. Би нөхөр болон Б-тэй очоод П-ыг босгоход хөл нь гишгэж чадахгүй санжигначихсан байсан. .. гэсэн мэдүүлэг Гэрч О.О-ын... П-ын араас Д бид хоёр очтол тэр хоёр дахин маргалдаад унасан. Гэтэл Ц дундуур нь ороод П-тэй барьцалдаж аваад газар унагаасан. Д хажуугаар нь орж ирээд П-ын хөл рүү нь 2-3 удаа дэвссэн... гэсэн мэдүүлэг Гэрч Г.Н-ын ... Д П-ын цээж рүү нь өшиглөөд 5 унагаасан. Ц хөл дээр нь дэвсээд байсан... гэсэн мэдүүлэг Гэрч Г.Н, О.О нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 354 дугаартай ...Т.П-ын биед зүүн шилбэний шаант ясны доод 3/1 ээр ташуу, сэлтэрхийт далд хугарал, тахилзуур ясны доод 1/3- ээр далд хугарал, зүүн шилбэнд зөөлөн эдэд цус хуралт, цээж баруун тохойд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. ...Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч нарын Т.П-ыг унагааж цохиж, зодох, хөл дээр нь дэвсэх зэрэг үйлдлийн улмаас хохирогчийн хөл хугарч хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож шүүгдэгч нарыг урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, хохирогч Т.П-ын биед санаатай халдан зодох явцдаа түүний зүүн хөлийг нь хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнээд тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзэв. Тухайлбал: Шүүгдэгч Ч.Ц, Б.Д нар нь Орхон аймагт ажилладаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээд шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой байна. Иймд шүүгдэгч Ч.Ц-н өмгөөлөгч Д.О, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.С нарын ... Шүүгдэгч нарыг нийгмээс 6 тусгаарлахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд давж заалдах гомдлоо дэмжиж оролцсон ч гэсэн Ч.Ц, Б.Д нарын хэнийх нь цохилтоос хохирогчийн хөлд гэмтэл учирсан нь тодорхойгүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгох боломжтой гэж өмгөөлөл явуулсан ба анхан шатны шүүх шүүгдэгч нарыг үйлдлээрээ нэгдэн бүлэглэн хохирогчийг зодох явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэж шийдвэрлэсэнийг үгүйсгэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 , 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Ц, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3.т зааснаар шүүгдэгч Ч.Ц, Б.Д нарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарын ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай. 4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, О.С, шүүгдэгч Б.Д нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц, Б.Д нарыг суллаж, хувийн 7 баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Ч.Б-д даалгасугай. 6. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА