Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2020/IШЦТ/86

 

                              Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Т.Нансалмаа

Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Мын Жт холбогдох эрүүгийн 2031000390079 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн О суманд 1995 оны 04-р сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг О сум *-р баг, *-р гудамж ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Мын Ж РД:******** Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 10-р сарын 22- ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын төвд, 2020 оны 01-р сарын 27-ны өдөр тус тус Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг МСҮТ-ийн дотуур байрны 422 тоотод хамтран амьдрагч Г.Нийн зодож, гар утсыг нь эвдэж гэж бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 04-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн хамтран амьдрагч Г.Нийн эрх чөлөөнд удаа дараа халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд эхнэрийнхээ эрүүл мэндэд хохирол учруулж гэмттэл цохиж зодож байгаагүй. Өөрийн хуулийн мэдлэг дутмаг, уураа барьж чадахгүй байдлаас хэрүүл маргаан хийх үедээ эхнэрээ алгадах, эд зүйл авч шидэх зэргээр удаа дараа бага хэмжээгээр гар хүрч эрх чөлөөнд нь халдаж байснаас ийм асуудал үүссэн. Хэн нэгэн хүн надад хэрэг хүлээ гэж тулган шаардсан асуудал огт байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,, 2.Шүүгдэгч М.Жын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оноос хойш Г.Нтэй хамт амьдарч байна. Гэрлэлтийн баталгаагүй. Дундаасаа 2018 онд төрсөн нэг хүүхэдтэй. Би согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэггүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гар хүрч байгаагүй. Эрүүл байх үедээ хэрүүл маргаанаас болоод л уураа барьж дийлэхгүй гар хүрчихдэг. Бид одоо Шаамар суманд Г.Нийн хамт амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрагчийнхаа эрх чөлөөнд халдахгүй хайрлаж халамжлаад амьдарч чадна. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Эхнэр маань “үр хүүхдээ бодоод цаашид хамт амьдаръя. Харин ухаантай байгаарай” гэж хэлсэн Би улирлын чанартай ажил хийдэг. Ихэвчлэн газар тариалангийн ажил хийдэг. Өвлийн улиралд гэртээ байдаг. Эвдэлссэн гар утасны төлбөр 950,000 төгрөг төлсөн. Хийсэн харагтээ ихэд харамсаж байна....гэх мэдүүлэг. 3.Хохирогч Г.Нийн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн: ...Ж намайг 2019 оны 10-р сард хоёр удаа зодсон. Би тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаж мэдүүлэг өгч байсан бөгөөд Ж энэ үйлдэлдээ Сэлэнгэ аймгийн Шүүхээр орж 25 хоногийн баривчлах шийтгэл авч байсан. Баривчилгаанаас 2020 оны 01-р сарын 11-ний өдөр гарч ирсэн бөгөөд гарч ирснээсээ хойш 2020 оны 01-р сарын 27-ны өглөө “хүүхдийг минь авч уулзуулсангүй, чи надаас хүүг минь холдууллаа” гэж уурлан над руу жижиг тосны цаасан хайрцаг авч шидээд миний толгойг оносон ба дахин ажлын нөүтбүүк авч надруу шидсэн боловч уг нөүтбүүк намайг оноогүй. Тэгээд би ажилдаа явах гээд найз С.Цийнд ороод байж байхад миний араас орж ирээд С.Цийн гэрт намайг “ажилд явуулахгүй” гэж уурлан хэл амаар доромжилж миний хөл хэсэгрүү 1 удаа өшиглөсөн. Түүний урд орой нь буюу 2020 оны 01-р сарын 26-ны орой 18 цагийн үед “дэлгүүр орж зээлээр тамхи авч өгсөнгүй” гэж уурлан миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Ингээд нийт 4 удаагийн үйлдлээр намайг их бага хэмжээгээр зодож байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/, 4.Хохирогч Г.Нийн 2019 оны 04-р сарын 10-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: ...2020 оны 01-р сарын 27-ны өдрөөс хойш дахин намайг зодож цохиогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/, 5.Гэрч С.Цийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Жын Нийг зодсон гэх хоёр тохиолдлыг мэдэж байна. 2019 оны 10 дугаар сард, Би Жын гэрээс сандал махны модоо авахаар очсон бөгөөд намайг очих үед Ж согтуу Н руу юм авч шидээд байсан бөгөөд намайг харж байхад Н руу ус буцалгагч авч шидэж хоёр удаа алгадсан. Түүний өмнө бид аймагт сургалтанд суучихаад ирээд намайг гэрт нь ороход Ж, Авираа гэх залуутай хамт пиво уугаад сууж байсан. Н гэртээ ирээгүй байсан бөгөөд Ж уурлаад байсан. Би тэр хоёртой юм яриад сууж байтал гаднаас Н орж ирсэн бөгөөд Ж уурлаад босож очоод Нг алгадаад авсан. Өөрөөр зодож цохиж байхыг нь бол хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/, 6.Гэрч Д..Сгийн 2020 оны 02-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би М.Ж өөрийн хамтран амьдрагч Г.Нийг зодож цохиж байхыг хараагүй. 2020 оны 01-р сарын 27-ны өглөө 07 цагаас 08 цагийн үед манай эхнэр Нарангэрэл 00 орох гэж гарч яваад орж ирэхдээ “нөгөө Н багшийн нөхөр дуу өндөр орилж чарлаад байна. Согтуу хөлчүү байгаа юм уу зодолдож нүдэлдээд байх шиг байна” гэхээр нь би орноос босоод яваад очиход, тэр хоёр байхгүй гэрээс гараад явчихсан байсан. Би босоод ажил дээрээ очоод байж байтал манай захирал намайг дуудаж “байранд хэрүүл маргаан болж оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан байна. та мэдсэн үү” гэхээр нь би “би мэдсэн уулзах гэсэн боловч аль аль нь гараад явсан байсан” гэж хэлсэн. Тэгээд захирал бид хоёр Нийг дуудаж уулзахад Н уйлаад “би уг нь өрөөндөө ганцаараа байна. Чамаас сална яв гэж хэлсэн боловч намайг ганцаараа болохоор дээрэлхээд явахгүй байгаа юм аа. Яв гэхээр намайг зодож нүдээд айлгаад байна. Өглөө надруу дайраад миний толгойруу цохисон” гэх тайлбарыг өгч байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р ху/, 8.Гэрч Н.Нямгэрэлийн 2020 оны 02-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би М.Ж Г.Н нарыг танина. Шаамар сумын ЕБС-н багш Н гэх эмэгтэй 2019 оны 11 сард байранд манай хажуугийн өрөөнд орсон бөгөөд энэ үеэс эхлэн мэдэх болсон. Нөхөр нь гэх залуу сүүлд үзэгдэх болсон. Нэг байранд хөрш айлууд гэх утгаар нь таньдаг юм. Би тэр хоёр хүний хэн хэнтэй нь төрөл садан найз нөхдийн холбоо хамаарал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/, 9.Гэрч М.Түмэн-Оргилын 2020 оны 02-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: М.Ж өөрийн хамтран амьдрагч Г.Нийг зодож цохиж байхыг хараагүй. Нэг өдөр урт хонгилд нөхөр нь согтуу эхнэртэйгээ хэрэлдэж байхыг би харж байсан. Мөн өнгөрсөн оны намар нэг хэрэлдэж муудалцаж байхыг нь харсан тэр бүр ойр байдаггүй болохоор хоорондын харьцааг нь сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/, 10.Гэрч Б.Ганбатын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Охиныхоо амнаас сонсоход Ж нь охиныг минь өнгөрсөн 2019 онд согтуудаа хоёр удаа он дөнгөж гараад 01-р сард 2 удаа нийт 4 удаа алгадаж түлхэж, эд зүйл авч шидэх үэргээр зодох зэргээр эрх чөлөөнд нь халдсан байсан. Ж нь манай гэрт байхдаа ер нь бол эхнэр бид хоёрын нүдэн дээр Нийг зодож цохиж байгаагүй. Уг асуудлууд нь дандаа Шаамар суманд болоод байсан асуудал юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/, 11.Хөрөнгө үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 02-р сарын 05-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Samsung A50 1 ширхэг 800000 шинэ утас 2.Samsung S6 edge 1 ширхэг 150000 хуучин утас .....Нийт дүн 950.000 төгрөг, Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 02 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг ...гэх дүгнэлт /хх-ийн 31-33-р ху/, 12.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/,аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 05-11-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 29-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 31-33-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 35-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 34-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 37-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 36-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 50-р ху/ хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 110- р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 111-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 113-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 10-р сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг МСҮТ-ийн дотуур байрны 422 тоотод хамтран амьдрагч Г.Нийн зодсон, мөн 2020 оны 01-р сарын 27-ны өдөр гар утсыг нь эвдэн, зодож гэж бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч М.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрх чөлөөнд нь халдан эхнэрээ байнга зодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч М.Жын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрх чөлөөнд нь халдан эхнэрээ байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ Прокурорын гаргасан шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг ялтан М.Жт үүрэг болгож шийтгэх саналыг үндэслэл болгосон болно. Иймд шүүгдэгч М.Ж нь үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг болон Прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч М.Жт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Жт анхааруулах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг S6” маркийн гар утсыг /ашиглах боломжгүй/ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгч М.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1,36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Мын М.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Т овогт Мын М.Жт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч М.Ж үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан М.Жт анхааруулсугай.

5.Шүүгдэгч М.Ж нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч М.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН

Т