Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2020/00782

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2020/00564/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Л-гийн Б /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух суух ... овгийн Л-гийн С /РД:..., утас: .../-д холбогдох

“Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн хэлмэрч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Би Хөвсгөл аймагт амьдран сууж байгаад төрсөн дүү Л.С-тэй ярилцан Дархан-Уул аймагт үл хөдлөх хөрөнгөтэй болохоор шийдэж, ... аймаг, ... сум, ... баг, Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун урд байрлалтай  хувийн орон сууцыг газрын хамт 180,000,000 төгрөгөөр худалдан авсан ба үүнээс 90,000,000 төгрөгийг миний бие гаргасан. Тухайн үед би Хөвсгөл аймагт амьдарч байсан учраас бичиг баримтын асуудлыг дүү Л.С хөөцөлдсөн. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2016 оны 11 дүгээр сард газар эзэмших гэрчилгээ гарсан. Би 2017 онд шилжин ирсэн, одоог хүртэл Дархан-Уул аймагт оршин сууж байгаа юм.

Дүү Л.С 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хас банкнаас мөнгө зээлэхдээ дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө газрыг барьцаанд тавьсныг надад мэдэгдээгүзй. Үүгээр зогсохгзй эүэмших эрхийн гэрчилгээ болон газар гэрчилгээ 1 хүний өмчөөр бичигдсэн. Гэтэл үнэн хэрэгтээ би хамтран худалдан авсан. Тухайн үед би гэр бүлийн хүний хамт хурааж хуримтлуулсан бүх эд хөрөнгөө өгсөн. Дүү маань санаа зоволтгүй байж бай гэсэн боловч одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр намайг бүртгүүлээгүй. Би хэл ярианы хувьд эрүүл хүнтэй адил биш юм.

Иймд миний бие Л.Б-г ... аймаг, ... сум, ... баг, ХААИС-ийн баруун урд байршилтай нэгж талбарын ... дугаартай, эзэмших эрхийн ... гэрчилгээний дугаартай ... мкв газар, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаартай ... мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хамтран өмчлөгчөөр тогтоосонтой холбогдуулан бүртгэх ажиллагааг даалгаж өгнө үү.

Би 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хамтран өмчлөгчөөр тогтоолгосн үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувь болох 90,000,000 төгрөгийг дүү Л.С-эс гаргуулж өгнө үү. Хамтран өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү. Гэхдээ тус эд хөрөнгүүдийг дүүтэй хамтран худалдаж авсан бөгөөд 90,000,000 төгрөгийг бодитоор оруулсан. Одоо үнэ өссөн байх магадлалтай. Иймд 50 хувь болох 90,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Охин дүүтэйгээ өмнө яриад мөнгөө нийлүүлж аваад хамт амьдаръя гэж тохирсон боловч явцын дунд саад бэрхшээл гараад тусдаа амьдарсан. Одоо намайг тухайн байранд амьдруулахгүй яв гэсэн. Иймд би өөрийн оруулсан 90,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Одоо би өөрийн гэсэн байр авсан, түүнийхээ төлбөрийг төлөөд явж байгаа, иймд дүү Л.Сэс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад хөрөнгө оруулсан 90,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй. Одоо 32 дугаар байранд эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Миний оруулсан мөнгө бол яг 90,000,000 төгрөг оруулсан нь үнэн, би буцаагаад ямар ч мөнгө аваагүй. Үл ойлголцож, маргалдаад ердөөсөө зөвшилцөх боломжгүй байдалд хүрсэн. Ингээд шүүхэд хандсан.” гэв.

Хариуцагч Л.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэлд дурдагдсан ... аймаг, ... сум, ... баг, ХААИС-ийн баруун урд байршилтай нэгж талбарын ... дугаартай, эзэмших эрхийн ... гэрчилгээний дугаартай ... мкв газар, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаартай ... мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд бол миний бие тус эд хөрөнгийн хууль ёсны дагуу өмчлөгч нь болсон. Улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахдаа ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, миний бие өнөөдрийг хүртэл тус үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж байгаа.

 Өөрт ногдох хэсэг болох 90,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд    Л.Б бид 2 төрсөн ах дүү хоёр, тус үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авахад Л.Б-гөөс оруулсан бага хэмжээний хөрөнгийг миний бие бүрэн төлж барагдуулаад дууссан байгаа, одоо бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ хэд болсон нь тодорхойгүй байхад үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... аймаг, ... сум, ... баг, ...-ийн баруун урд байршилтай нэгж талбарын ... дугаартай, эзэмших эрхийн ... гэрчилгээний дугаартай ... мкв газар, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаартай ... мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Л.С худалдаж байсан. Ах дүү нарын хувьд мөнгө төгрөг зээлж туслах үе байсан. Гэхдээ мөнгийг тухайн үед нь мөн л буцааж өгсөн. 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгөө ахаасаа тодорхой хэмжээний мөнгө авсан гэсэн. Ах нь нэг хэсэг хамтран амьдарч байсан. Тэгээд тусдаа гарсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Л.С-д холбогдуулан ... аймаг ... сум ... баг ХААИСургуулийн баруун урд байршилтай нэгж талбарын ... дугаартай, эзэмших эрхийн .... гэричлгээний дугаартай ... м.кв газар, тус хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсэг 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.С “Нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь би. Улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахдаа ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. Бид 2 төрсөн ах, дүү 2, Л.Б-гөөс оруулсан бага хэмжээний хөрөнгийг би бүрэн төлсөн, хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

Шүүх хуралдаанаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Маргааны зүйл болж байгаа ... аймаг Дархан сум ... баг ХААИСургуулийн баруун урд байршилтай нэгж талбарын ... дугаартай, эзэмших эрхийн ... гэричлгээний дугаартай ... м.кв газар, тус хаягт байршилтай улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй ...м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн  хууль ёсны өмчлөгч нь Л.С Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс  2016 оны 01 дүгээр сарын 10, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүргүүлж гэрчилгээ авчээ. /хэргийн 5- 6 дугаар хуудас/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ... тоот “хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.С “Л.С би Хас банкнаас нэхэмжилсэн 92,465,390.14 төгрөгийг төлөх бөгөөд одоогоор банкны барьцаанд байгаа ХААИСургуулийн баруун талд байрлах ... м.кв обьектийг зарж борлуулж, хоиролыг төлөх зориготой. Мөнгийг төлж барагдуулаагүй тохиолдолд өөрийн өмчлөл болох ...тоот үйлчилгээний байр, ... тоот нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт зарж борлуулан хохирлыг барагдуулахаа” зөвшөөрснийг баталжээ. /хэргийн 15 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, барьцааны зүйлийг төлбөр төлөгч Л.С 180,000,000 төгрөгөөр үнэлснээр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах тухай мэдэгдэл гарчээ. /хэргийн 16 дугаар хуудас/

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1.“хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ “ мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна., 27.3 “Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө” гэснээр түүнд мэтгэлцэх боломжийг хангах үүднээс  шүүхээс  томилсон дохионы хэлмэрч нэхэмжлэгч Л.Бгийн дохионы хэлний түвшинг тодорхойлох шинжилгээг хийсэн. /хэргийн 39-42 дугаар хуудас/

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь шинжлэн судалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Дээрх шинжилгээнд “Л.Б 2000 онд Сонсголгүй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуульд элсэн суралцсан ч, 2007 онд сургуулиасаа гаран нутаг /хөвсгөл/ буцсан. Хөдөлмөрийн чадвараа хугацаагүй 100 хувь алдсан сонсголгүй иргэн, бичиг үсэг мэдэх боловч үгийн үндсэн, салаа ба шилжсэн утгыг ойлгох чадвар эзэмшээгүй, өгүүлбэрийн утга, найруулгыг зөв уншиж ойлгох чадваргүй тул хэнтэй ч бичгийн хэлээр харилцаж бичгээр мэдүүлэг өгөх боломжгүй.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “хот суурин газарт шилжих зорилгоор гэр бүлийнхээ хүнтэй хамт цуглуулж, хурааж хуримтлуулсан бүх мөнгө эд хөрөнгөө тухайн үед дүүгээ дэмжиж, үл хөдлөх хөрөнгө  худалдан авахад зориулсан, өөрийн нэр дээр эд хөрөнгө байхгүй, мөнгө байхгүй” байна гэж тодорхойлон, тайлбарласан нь  Хөвсгөл аймаг Түнэл  6 дугаар багаас Дархан сум 13 дугаар багт 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шилжин ирэн, хамт амьдарч байсан гэдгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн “Дархан-уул аймаг Дархан сум 13 дугаар баг ХААИСургуулийн баруун урд байршилтай нэгж талбарын ... дугаартай, эзэмших эрхийн ... гэричлгээний дугаартай ... м.кв газар, тус хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ...м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг дуусаагүй барилга байх үед бусдаас худалдан авахад 90,000,000 төгрөгийг цувуулан өгсөн, тэд нар л хоорондоо ярилцан шийдсэн, би тэр үед Хөвсгөл аймагт оршин сууж байсан.” гэсэн тайлбар, шаардлагын үндэслэлийг хариуцагч Л.С үгүйсгээгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөр хэлбэл нэхэмжлэгч Л.Б  “Хөдөлмөрийн чадвараа хугацаагүй 100 хувь алдсан сонсголгүй иргэн, бичиг үсэг мэдэх боловч үгийн үндсэн, салаа ба шилжсэн утгыг ойлгох чадвар эзэмшээгүй, өгүүлбэрийн утга, найруулгыг зөв уншиж ойлгох чадваргүй тул хэнтэй ч бичгийн хэлээр харилцаж бичгээр мэдүүлэг өгөх боломжгүй” иргэний хувьд маргааны зүйл болж байгаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдан авах үед оролцох боломжгүй байдал үүссэн байх магадлалтай, тухайн обьект баригдаж дууссаны дараа 2017 оны 04 дүгээр сард шилжин ирж хамт амьдарч байсан боловч маргаан гарч тусдаа амьдрах болсон гэж байна.

Хариуцагч Л.С нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнийн оролцоо байсныг үгүйсгээгүй ч 90,000,000 төгрөгийн хэмжээнд хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээ буюуу өөрийх нь тайлбарласнаар “бага хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнийг цувуулан буцаан өгсөн” гэдгээ нотлохгүй байна. Иймд хариуцагч Л.Сэс 90,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б “Дархан-Уул аймаг Дархан сум ****** дугаар баг ХАА-н Их Сургуулийн баруун урд байршилтай нэгж талбарын ... дугаартай, эзэмших эрхийн ... гэричлгээний дугаартай ... м.кв газар, тус хаягт байршилтай улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй ...м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх  хуралдаанд хөрөнгө оруулсан тул оруулсан хөрөнгөө авна гэж тайлбарлаж байгаа тул дээрх шаардлага нь түүний 90,000,000 төгөрг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын  шаардах эрх гэж шүүх үзсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13. “дохионы хэлний хэлмэрч, орчуулагч” гэж сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилдэг хүнийг хэлнэ гэж хуульчилснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  шинжээчээр “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-ыг томилсон болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.-т зааснаар шинжээч Б.Огийн зардалд 135,430 төгрөгийг шүүхийн Тамгын хэлтсээс гаргуулан Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ-нд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хүсэлтээр оролцож байгаа өмгөөлөгч А.Э 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд ирж, мөн зүйлийн 34.3.11 “өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаагаар хангагдах” үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасаныг хүлээн авч хангаж шийдвэрлсэн боловч товлосон хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч Л.Б өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэснийг дурдаж байна.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ... тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар улсын тэмдэгтийн хурамжийн зөрүү төлөхөөс шүүх хуралдаан хүртэл хойшлуулсан.

Иймд 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 158,950 төгрөг төлөхөөс 140,400 төгрөг төлсөн, зөрүү 18,550 төгрөгийг нэхэмжлэгч Л.Бгөөс гаргуулж төрийн сангийн орлогод, 158,950 төгрөг нэхэмжлэгч Л.С-эс гаргуулж нэхэмжлэгчд ологохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн 5, 6 дугаар хуудас дахь баримтыг үзлэгийн журмаар  бэхжүүлэн авсан болно. / хэргийн 65 дугаар хуудас /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Сэс 90,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн       57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Б-гөөс улсын тэмдэгтийн хураамжид 18,550 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Л.С-эс улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.-т зааснаар шинжээчийн Б.О-гийн зардалд 135,430 төгрөгийг шүүхийн Тамгын хэлтсээс гаргуулан Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ /Худалдаа хөгжлийн банкны 404 202 172 тоот данс/-нд олгосугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ