Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2020/IШЦТ/88

 

                              Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч В.Батдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү

Нарийн бичгийн даргаар А.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Дийн Бд холбогдох 2031001050076 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эгч дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 3 дугаар хэсэг, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар сумын 7 дугаар баг 1 дүгээр хэсэг, 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Дийн Б, РД:******* Шүүгдэгч: Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг 121 тоотод оршин суух иргэн Ш.Ггийн гэрт хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар түүний баруун гуя хэсэгт хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 03 дугаар сарын 27-нд яллагдагчаар өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн үед найз Д.Бтай таарч би дэлгүүрээс 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч хувааж уугаад дахин 0.5 литрийн “Их Монгол” нэртэй архи авч найз Ш.Ггийн гэрт очсон. Ш.Ггийнд очиход Ш.Г хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Тэгээд Ш.Г угаасаа толгой тархины өвчтэй байнга толгойны эм уудаг болохоор нэг унтахаараа нам унтдаг болохоор Д.Б бид хоёр дуудалгүй Ш.Ггийн гэрт авч очсон архиа хувааж уугаад сууж байхад Д.Б уусан архиндаа согтож над руу “чи залуу хүн байж ажил төрөл олж хийхгүй, орон гэр байхгүй, архи ууж явлаа” гэх зэргээр намайг хэл үгээр доромжлоод байхаар нь би тухайн үед мах мөлжиж идэж байсан бор шаргал өнгийн хуванцар бариултай хутгаар Д.Быг айлгах гээд хөл рүү нь хатгатал Д.Б “чи миний хөл рүү хутгалчихлаа шүү дээ цус гараад байна” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Д.Б Ш.Ггийн гэрээс гараад явсан юм. Би тухайн үед уусан архиндаа нилээд согтож Ш.Ггийн гэрийн зүүн гар талын орон дээр унтаж байхад гаднаас цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. ...Би тухайн үед хийх үйлдлийнхээ үр дагаврыг бодолгүй тийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. надад хөнгөн, торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/, 2.Шүүгдэгч Д.Бийн шүүх хуралдааны шатанд өгсөн: 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би шинэ зах дээр явж байгаад Баяраа ахтай таарч бид хоёр 1 шил архи уусан юм. Тэгээд дахиж “Баян” дэлгүүрээс дахин 0.5 литрийн архи аваад уух газар олдохгүй байсан тул дүүгийнхээ гэрт очсон юм. Бид хоёрыг очиход дүү маань бие нь өвдсөн гээд эм уугаад унтчихсан байсан. Тэгээд бид хоёр архиа уугаад, мах чанасан байхаар нь мах идэж байтал Баяраа ах намайг “Чи гэр оронгүй, тэгээд архи уугаад яваад байх юм” гээд байхаар нь сүрдүүлж, айлгах гээд хутгаар далайсан юм. Тэгсэн Баяраа ах “Чи намайг хутгалчихлаа” гэхээр нь цусыг нь цаасаар дарж тогтоож өгөхөд Баяраа ах явсан юм. Тэгээд би хэсэг сууж байгаад унтчихсан байж байгаад 1 сэрсэн чинь цагдаа нар ирсэн. Уг нь хааяа л уудаг, тэр өдөр цэргийн баяр байсан тул уучихсан юм. Эхнэрээсээ 2005 онд салсан түүнээс хойш эгч дээрээ байгаа. Өөрийн үйлдсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна. Гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг 3 сарын хугацаанд боломжоороо төлж барагдуулна. ..гэх мэдүүлэг, 3.Хохирогч Д.Бы 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2020-ын 03 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар сумын 3 дугаар баг Сахилтын ам руу айлд очих гэж явж байгаад найз Бтэй Сүхбаатар сумын 4 дүгээр багийн өрхийн эмнэлгийн хажууд явж байгаад таарсан. Тэгээд бид хоёр хоорондоо юм ярьж явж байгаад Б мөнгө гаргаж “Баян” нэртэй дэлгүүрээс “Түмний хишиг” нэртэй 0,5 литрийн архи авч бид хоёр зүс таних Ш.Ггийн гэрт очиж авсан архи хувааж ууцгаасан юм. Тэгээд архи уугаад дууссаны дараа би Бд сургамжийн чанартай хэдэн үг хэлсэн “Б чи ингэж ажил төрөлгүй архи уугаад яваад байх юм. Залуу хүн байж ингэж явж болохгүй” гэж хэлэхэд Б над руу уурлаж Ш.Ггийн гэрийн хоолны ширээн дээр байсан мах зүсэж идэж байсан бор шаргал өнгийн хуванцар бариултай хутгыг авч миний баруун хөлийн гуяны хэсэгт хатгах шиг болсон. Тэгсэн гуяны хэсгээс цус гарч өмд нэвчээд гараад эхэлсэн. Тэгээд би Бд "чи намайг хутгаар хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхэд Б “өө яана ахаа тийм үү” гэж хэлсэн. Тэгээд би өмдөө тайлж Ш.Ггийн гэрт байсан ариун цэврийн цаасаар хутгаар хатгагдсан газрын цусыг тогтоох гэж хэсэг дарж сууж байгаад Бтэй цуг Ш.Ггийн гэрээс гарч гэрлүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод хувцсаа тайлж орондоо орж хэвтэх гэтэл баруун гуянаас цус гараад тогтохгүй байсан. Ариун цэврийн цаасаар дарж цусаа тогтоох гэж оролдож байхад хамт амьдардаг Тулгаагийн хүү 14 настай Гантулга намайг харж зогсож байгаад гэрээс гараад явсан ...Цагдаа нар ч ирсэн мөн түргэний эмч ч ирсэн. Тэгээд түргэний эмч намайг эмнэлэг рүү авч явж миний баруун хөлийн гуянд 2 оёдол тавьсан. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 15-16-р ху/, 4.Гэрч Г.Ш.Ггийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... Миний толгой байнга өвдөж байдаг болохоор нойрны эм ууж унтсан юм. Ойролцоогоор 15 цагийн үед байсан санагдаж байна. Би өчигдөр өдөр болсон зүйлийг сайн санахгүй байна. ...гэх мэдүүлэг, /ххийн 19-20-р ху/, 5.Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Д.Бы биед баруун гуянд хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 25-26-р ху/, 6.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 34-36-р ху/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р ху/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27-28-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 24-р ху/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 31-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 30-р ху/, шүүгдэгчид яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 37-38-р ху/, шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 43-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, / эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 49-р ху/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 58-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 57-р ху/, хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг 121 тоотод оршин суух иргэн Ш.Ггийн гэрт хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар түүний баруун гуя хэсэгт хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэм хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Бийн гэмт үйлдлийн хохирогч Д.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон болно. Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Д.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал ирүүлсний дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Д.Бийн тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Бд анхааруулав. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн хуванцар бариултай хутгийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Дийн Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Дийн Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Бийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Бд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн хуванцар бариултай хутгийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснр шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН